Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024             02             16                                            2024/ШЦТ/48            

                                        

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330002570277 дугаартай  хэргийг  2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, дүүгийн хамт, ******* сумын 4 дүгээр баг “Баясгалант дэнж” 10 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягтай, одоогоор ******* сумын 1 дүгээр баг Баясгалантын 4-1 тоотод оршин сууж байгаа улсаас авсан гавьяа шагналгүй,

            урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 10 хоног хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

            Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №2019/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, *******,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Н.Идэрсайхан нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багт байрлах******* монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж уг монгол гэрт байсан 1 ширхэг хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ******* 24,300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Айлаас хөөрөг авсан нь миний буруу, намайг гэр рүү нь ороход ямар нэг цоож байгаагүй, би шууд гэрт нь хаалгыг нь татаад орсон.  Цоож цуурга эвдэж, онгойлгож орсон үйлдэл хийгээгүй гэв.

 

Хохирогч******* өгсөн “...Би ******* сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Мөнххаан суманд 5-н насны уралдаан болсон юм. Уралдаан болдог өдрийн орой нь “Мөнххаан Хурд” морин спорт уяачдын холбооны гишүүд хүлээн авалт хийх гээд би гэрээсээ хөөргөө авч явах гэснээ болиод цагаан хөөргөө аваад явсан юм. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөөрөглөх гэсэн чинь миний хөөргө нь байхгүй, даалин нь авдар дээр тавиад орхисон байсан. Тэрнээс хойш би хөөргөө гэрийнхээ тэр хавиар хайгаад олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний хөөрөг толгой нь жаахан эмтэрсэн байсан. Их биеийнхээ хажууд бага зэргийн цууралттай байсан. Би тухайн хөөргийг 2000 оноос хойш эхэлж барьж эхэлсэн болохоор би хөөргөө хараад шууд танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 22-р хуудас/,

 

Гэрч ******* өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Мөнххаан сумын төвд манай дүү Уртнасангийн охиныг сургуульд хүргэж өгөх гээд явж байхад Мөнххаан сумын төвд Их-Уул дэлгүүрийн үүдэнд *******тай таарсан. ******* тухайн үед халамцуу таараад надад 10,000 төгрөгийн хэрэг байна, би танд хөөрөг өгье хөөргөө буцааж авахдаа 20,000 төгрөг болгоод өгье гэхээр нь би 10,000 төгрөг өгөөд тухайн хөөргийг авч үлдсэн. ******* нь мөнгө аваад дэлгүүр лүү явж байсан. Би *******аас салаад сургууль руу явсан. Би тухайн хөөргийг сумын төвд гэртээ үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Гэрч өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирсэн юм. Тэгээд хөөрөглөх гээд хөөргөө эрээд олохгүй байж байгаад цагдаад мэдэгдэнэ гээд гарсан...Би тухайн үед гэрээсээ гарсан. Би Мөнххаан сумын ЕБС-д ажилдаг болохоор ажилдаа болон ойр зуур дэлгүүр орох ажлаар гарсан. Би гарах болгондоо гэрээ цоожлоод гэрийнхээ түлхүүрийг бүслүүртээ болон гэрийн үүдний модон доогуур хийгээд үлдээчихдэг байсан юм. Тэрнээс бол би гэрээс гарахдаа гэрээ цоожлохгүй явна гэж бол байхгүй...Манай нөхрийн хөөрөг нь алтан нуухтай шүрэн толгойтой дунд гарын үүсэн манан хөөрөг байсан. Тухайн хөөрөг нь манай авдар дээр даалинтайгаа цуг байсан юм. Тэгээд даалинг нь үлдээгээд хөөргийг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №230179 дугаартай “...үнэ 24,300,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-48-р хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэх өгсөн тэмдэглэл, гэрэ зураг / хх-н 12-13 х /

 

Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69-р хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №2019/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-71-р хуудас/,

 

*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 77-79-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багт байрлах******* монгол гэрт орж 1 ширхэг хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ******* 24,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: хохирогч******* өгсөн “...Би ******* сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Мөнххаан суманд 5-н насны уралдаан болсон юм. Уралдаан болдог өдрийн орой нь “Мөнххаан Хурд” морин спорт уяачдын холбооны гишүүд хүлээн авалт хийх гээд би гэрээсээ хөөргөө авч явах гэснээ болиод цагаан хөөргөө аваад явсан юм. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөөрөглөх гэсэн чинь миний хөөргө нь байхгүй, даалин нь авдар дээр тавиад орхисон байсан. Тэрнээс хойш би хөөргөө гэрийнхээ тэр хавиар хайгаад олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний хөөрөг толгой нь жаахан эмтэрсэн байсан. Их биеийнхээ хажууд бага зэргийн цууралттай байсан. Би тухайн хөөргийг 2000 оноос хойш эхэлж барьж эхэлсэн болохоор би хөөргөө хараад шууд танина...” гэх,

гэрч ******* өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Мөнххаан сумын төвд манай дүү Уртнасангийн охиныг сургуульд хүргэж өгөх гээд явж байхад Мөнххаан сумын төвд Их-Уул дэлгүүрийн үүдэнд *******тай таарсан. ******* тухайн үед халамцуу таараад надад 10,000 төгрөгийн хэрэг байна, би танд хөөрөг өгье хөөргөө буцааж авахдаа 20,000 төгрөг болгоод өгье гэхээр нь би 10,000 төгрөг өгөөд тухайн хөөргийг авч үлдсэн. ******* нь мөнгө аваад дэлгүүр лүү явж байсан. Би *******аас салаад сургууль руу явсан. Би тухайн хөөргийг сумын төвд гэртээ үлдээсэн...” гэх,

гэрч өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирсэн юм. Тэгээд хөөрөглөх гээд хөөргөө эрээд олохгүй байж байгаад цагдаад мэдэгдэнэ гээд гарсан...Би тухайн үед гэрээсээ гарсан. Би Мөнххаан сумын ЕБС-д ажилдаг болохоор ажилдаа болон ойр зуур дэлгүүр орох ажлаар гарсан. Би гарах болгондоо гэрээ цоожлоод гэрийнхээ түлхүүрийг бүслүүртээ болон гэрийн үүдний модон доогуур хийгээд үлдээчихдэг байсан юм. Тэрнээс бол би гэрээс гарахдаа гэрээ цоожлохгүй явна гэж бол байхгүй...Манай нөхрийн хөөрөг нь алтан нуухтай шүрэн толгойтой дунд гарын үүсэн манан хөөрөг байсан. Тухайн хөөрөг нь манай авдар дээр даалинтайгаа цуг байсан юм. Тэгээд даалинг нь үлдээгээд хөөргийг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлгүүд, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №230179 дугаартай “...үнэ 24,300,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

        1.2. Талуудын гаргасан дүгнэлт:

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 4 дүгээр багт байрлах******* монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж уг монгол гэрт байсан 1 ширхэг хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ******* 24,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэх дүгнэлтийг гаргав.

 

         1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт байсан эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм.

Хүний амьдрах орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч өгсөн “...Би гарах болгондоо гэрээ цоожлоод гэрийнхээ түлхүүрийг бүслүүртээ болон гэрийн үүдний модон доогуур хийгээд үлдээчихдэг байсан юм. Тэрнээс бол би гэрээс гарахдаа гэрээ цоожлохгүй явна гэж бол байхгүй......” гэх мэдүүлгээс өөр нотлох баримтаар *******ы үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрч орсон эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг гэр рүү нь ороход ямар нэг цоож байгаагүй, би шууд гэрт нь хаалгыг нь татаад орсон.  Цоож цуурга эвдэж, онгойлгож орсон үйлдэл хийгээгүй...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч *******ыг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эсэхэд эргэлзээтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно”  гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө.

Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...” саналыг гаргав.

 

        2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

2.3 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдъя.

 

2.4. Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Эрдэнэбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР