| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Баянмөнх /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330002820241 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, *******,*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун тийш 3.7 км зайд А0502 дугаартай орон нутгийн зам дээр маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 б/, 12.3 тус тус зөрчсөний улмаас осолдож тус тээврийн хэрэгслийн зорчигч ******* эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хүүхэд болох ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол, насанд хүрээгүй хүүхэд болох ******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэдэг найз минь Улаанбаатар хот руу 2 машин авч явах гэж байгаа юм. Нэг машиныг минь жолоодоод яваад өгөөч гээд намайг гуйсан. Би зөвшөөрч машиныг нь бариад хот руу явсан. Тэгээд хот ороод машин нь зарагдаагүй тул буцаад Дорнод аймар руу машиныг бариад явсан. Улаанбаатараас гарах үед цаг 13 цаг өнгөрч байсан. Бид бензин хийх 3 хүн аваад явъя гээд хүн авсан. Манай машинд надтай нийлээд 4 хүн сууж явж байсан. 21 цагийн үед Хэнтий аймагт хоолонд ороод хөдөлсөн. Замд машины гэрэл муу байсан тул замын хагархайг нөхөөс байна гэж хараад шууд явсан. Гэтэл зам эвдэрсэн байсан тул хурдаа хасаж чадалгүй жолоогоо алдаж онхолдсон. Тэгээд нэг мэдсэн чинь арын машины хүмүүс ирээд машин дотроос хүмүүсийг гаргаж байсан. Миний нэг гар хугарсан байсан. Нэг хүүхэд ухаангүй байсан. Хажууд сууж байсан гэдэг хүн цээж өвдөж байна гэж байсан. Батхүү гэдэг хүүхэд гайгүй байх шиг байсан” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гомдолтой байгаа. Одоогийн байдлаар 15,650,782 төгрөг нэхэмжилж байгаа. Хүүхэд минь гэнэт гэнэт сонин сонин үйлдэл хийдэг, толгой тархи нь өвддөг. Одоо 6,800,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл мөнгө болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэв.
2330002820241 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Шөнө 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу ороход 3 орчим км дутуу байхад замын эвдрэлтэй хэсэг, хонхойсон нүх гэнэт тулаад ирсэн. Тухайн замын эвдрэлтэй хэсэг, нүхэн дээгүүр хурдаа хасаж амжилгүй чигээрээ гарсан. Замын эвдрэлтэй хэсэг дээгүүр машин цохиод гарсан би дотроо дугуй хагарчихлаа гэж бодоод зогсож амжаагүй байтал гэнэт машины руль булаагаад жолоодлогогүй болоод замын хажуу хэсэг рүү орж онхолдсон. Машин хэд өнхөрснийг мэдэхгүй байна. Би тухайн үед ухаан алдсан байсан. Миний санаж байгаагаар нэг ухаан ороход эмч ирчихсэн үзэж байсан сүүлд Түмэнцогт сумын эмнэлэгт байсан. Тухайн үедээ ухаан балартаад орж гараад байсан. араас надтай ойрхон явж байсан. Би ойролцоогоор 80 км цагийн хурдтай явж байсан. Миний унаж явсан машины гэрэл их муу байсан болохоор тухайн замын эвдрэлтэй хэсэг, саад тулаад ирсэн болохоор хурдаа хасаж зогсоох арга хэмжээ авч амжилгүй шууд дээгүүр нь харайлгаад гарсан юм... Миний хажууд буюу жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр Д. гэх хүн, арын суудал дээр , хоёр зорчиж явсан. Бид нар бүгдээрээ суудлын бүсээ зүүж хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 134-136-р хуудас/,
2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-16-р хуудас/,
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Тоёота кроун маркийн 98-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гол шалтгаан нөхцөл болсон байна.-******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 853730 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хэргийн 17-21-р хуудас/,
Хохирогч ******* “...Миний бие 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу яаралтай очих хувийн ажил гарсан тул шууданд суух гэж Тэнгэр плаза дээр очсон юм. Гэтэл тэнд нэг жижиг тэрэг одоо гарлаа, 2 хүнтэй гэхээр нь шууд суусан юм. Миний сууж явсан машинд жолоочоос гадна хоёр хүүхэд байсан юм. Бид нар Улаанбаатар хотоос уг жолоочийн кроун-170 маркийн 98-27 дор улсын дугаартай тээврийн хэрэгслээр өдрийн 13 цагийн орчим гарсан юм. Би жолоочийн хажуу талын суудал дээр харин үл таних хоёр хүүхэд арын суудал дээр сууж явсан юм. Бид нар шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн төв дээр хоол идчихээд цааш хөдөлсөн юм.Би өмнөх өдөр нь Баянхонгор аймгаас ирээд нойр муутай байсан тул шууд унтаад өгсөн юм. Нэг мэдсэн осолд ороод машин талаараа харчихсан намайг хоёр хүн машинаас татаж гаргахад би сэрсэн юм. Удалгүй цагдаа, эмнэлгийн хүмүүс ирээд бид нарын Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвд хүргэж яаралтай тусламж үзүүлсэн юм. Тухайн үед шөнийн 01 цагийн үе болсон байсан юм. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед Дорнод аймгийн эмч нар ирж бид нарыг Дорнод аймгийн бүсийн оношилгооны төв рүү яаралтай тээвэрлэсэн юм. Бүсийн оношилгооны төвд очоод зураг аваад яаралтай эмчилгээ эхлүүлсэн юм. Миний өвчүү хугарсан, нуруу цууралттай байна гэж хэлээд хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 40-41-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч ******* “... Миний бие 2023.06.19-ний өдрийн 14 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу төрсөн ах ******* хамт автобусанд суух гэж Тэнгэр плаза руу очиход, нэг үл таних ах дорнод аймаг руу одоо гарлаа, хоёулаа бол аваад явъя гэсэн юм. Бид хоёр кроун-170 маркийн 98-27 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан юм. Бид нар машиндаа 4 үүлээ явсан юм. Би ах Батхүүтэй арын суудал дээр сууж явсан юм. Бид явж байгаад шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн төв дээр хоол идчихээд, цааш явсан юм. Би Хэнтий аймгийн төвөөс гараад замдаа унтчихсан юм. нэг мэдсэн аваарт ороод эмнэлэгт сэрсэн юм. Миний зүү гарын чөмгөний толгой хэсгээр хугарсан, хүзүү мурийлттай, тархинд тарсан цус хуралттай, өвдөгний мах бяцарч оёдол тавиулсан, биеийн бүх хэсгээр шалбарсан байсан. Харин одоо нуруу, хөл, толгой өвдөнө, зүүн гар сойлттой бүрэн эдгээгүй, толгойндоо усан хавантай байгаа. Алхаж явахад зовуурьтай байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28-р хуудас/,
Гэрч “...Би 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн кроун-170 маркийн 98-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн мицүбиши маркийн машиныг зарах гэж хоёр найзаараа бариулаад хот орсон юм. Кроун маркийн 98-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******, харин мицүбиши маркийн машиныг , өөрөө приус-41 маркийн 17-75 УЕВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Бид нар Улаанбаатар хотод очоод мицүбиши маркийн машинаа зарчхаад, хоёр машинтайгаа 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед буцах гээд Тэнгэр плаза дээрээс замын хүн авах гэж очоод 2 хүүхэд, нэг том хүн кроун маркийн тээврийн хэрэгсэлдээ суулган авч ******* тээврийн хэрэгслийн жолоодон гарцгаасан юм. Харин Би приус-41 маркийн 17-75 УЕВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хамт гарсан юм. Замдаа би дандаа ард талд дагаж явсан юм. Бид нар 80 км/ц хурдаас илүү гаргаагүй юм. Бид нар 22 цагийн үед Хэнтий аймгийн төвд орж ирээд, хоол идчихээд хөдөлсөн юм. Би Хэнтий аймгаас хөдлөөд урд талд нь Давсан бадрахын эвдэрхий зам хүртэл гарч явсан юм. Бид нар ойр ойрхон зогсож тамхи татчихаад яваад байсан юм. Харин ******* тамхи татдаггүй учир дагаж зогсоод яваад байсан. Бид нар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун тийш 10 орчим км-т байх уурхайн урд зам дээр зогсож тамхи татаж байхдаа, Бат-Очрыг урд гараад гэлдэрч бай гэж хэлчхээд тамхиа татаад үлдсэн юм. Манай машинд байсан хүмүүс бас тамхи татаж үлдсэн юм. Бид нар 10 орчим минутын дараа араас нь хөдлөөд, 2 гүвээ даваад ирэхэд, аваарт орчихсон байсан юм. Бид нарыг очиход, хоёр хүүхдийн нэг нь машинаас гараад, манай дүү байхгүй байна гээд зогсож байсан юм. Бид нар гар чийдэн тусгаад харахад машины зүүн урд талд нэг хүүхэд нь доошоо хараад хэвтэж байсан юм. Би найзтайгаа машинд байсан болон хажууд нь сууж явсан хүнийг цонхоор нь татаж гаргасан юм. Удалгүй цагдаа, түргэний машин ирээд аваарт орсон хүмүүсийг эмнэлэг рүү авч явсан юм. Тээврийн хэрэгсэл засмал замын хойд талд хажуу талаараа баруун тийш харсан байдалтай байсан. нэг хүүхдийн биеийн байдал хүнд байсан. Бусад нь бол хариу үйлдэл үзүүлж ярьж, шокийн байдалтай байсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 8 жил болж байгаа. Жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч байгаа юм. Кроун-170 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Надад *******той холбоотой нэхэмжлэх зүйл, хохирол, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 54-55-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч “...Надад машины эвдрэл гэмтэлтэй холбоотой *******оос нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдолтой шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 45-46-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...Манайх уг гарал Дорнод аймгийн харьяат айл байгаа юм. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүүхдүүд маань амраад, Дорнод аймагт амьдардаг өвөө, эмээ рүүгээ явах гээд зүүн аймгийн автобус явдаг Тэнгэр плаза руу автобусанд суулгаж өгөх гэж би өөрөө явсан юм. Бид нарыг Тэнгэр плаза дээр ирэхэд, Дорнод аймаг аймаг руу одоо гарлаа гэсэн жижиг тэргэнд суулгаж өгөөд гэртээ харьсан юм. , нар маань шөнийн 22 цагийн орчимд Хэнтий аймагт ирээд, хоол идчихээд гарна гэж утсаар ярьсан юм. Удалгүй дахиж утсаар залгаад одоо гарлаа гэж ярьсан юм. Шөнө 01 цагийн үед танихгүй дугаар залгаад байсан юм. Би уг дугаар луу сэрээд залгахад, хүүхэд чинь зам тээврийн осолд орсон байна гэж ярьсан юм. Би нөхрийн хамт 03 цагийн үед Улаанбаатар хотоос гарч, маргааш нь буюу 2023.06.20-ны 10 цагийн үед Түмэнцогт суманд ирсэн юм. Гэтэл манай хүү ыг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн байсан юм. Замдаа нөхөр бид хоёр эмч нартай нь тухай бүр холбогдож мэдээлэл авч явсан юм. Бид нарыг Дорнод аймгийн төвд ирээд, эмнэлэг дээр очиход, ухаангүй сэхээнд орчихсон, биеийн бүх хэсэг шалбарсан, зүүн хөлөн дээрээ оёдолтой, зүүн гар хугарсан байсан юм. Эмнэлгийн зүгээс тархинд нь эмчилгээ хийж байгаад, 8 хоногийн дараа ухаан орсон юм. Тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 11 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Манай хүү ыг Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэх шаардлагатай гээд, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгаас гарч маргааш нь буюу 2023.07.06-ны өдөр хотод ирсэн юм. Бид нар хотод ирээд, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүлэхэд, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хэвтүүлсэн юм. Маргааш нь буюу 2023.07.07-ны өдөр зүүн гарын хугарсан хэсгийг залгах хагалгаанд орсон юм. хагалгаа амжилттай болж гэмтлийн эмнэлэгт 7 хоногт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Одоо гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Манай хүү алхахаар нуруу, хөл нь өвддөг, гар сойлтой байгаа. Харин хувьд шилбэ, хүзүү дагаж нуруу өвдөнө хааяа толгой өвддөг зовуурьтай болсон байгаа. Манай хүүхдүүдийн эмчилгээний зардал нийтдээ 9 сая 900 мянган төгрөгийн зардал гарсан байгаа. Миний хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тул одоо гарсан зардал цаашид гарах зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 49-51-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаартай “... 1. Б.гийн биед өвчүү, сээр нурууны 4 дүгээр нугаламын их биений хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 88-89-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай “... 1. ******* биед зүүн талын духны хөндийн ар хана, баруун талын духны хөндийн өмнөд хана, баруун хоншоорын хөндийн урд болон арын хана, зүүн духны хөндий, баруун хоншоорын хөндийд цусан хураа, дух, баруун хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 99-101-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 90-92, 108-110-р хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын баримт /хэргийн 155-163-р хуудас/,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 137-р хуудас/,
*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хэргийн 142-144, 146, 147-р хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл / хэргийн 145-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.08-ны өдрийн 26/303, 26/301, 26/302 дугаартай албан бичгүүд, ЭМДЕГ-ын цахим системийн баримтууд /хэргийн 155-157, 159-160, 162-163-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хэргийн 193-212-р хуудас/
“Өсөх Баяр жаргал” ХХК-ийн 2023.12.14-ний өдрийн 01/701 дугаартай тодорхойлолт /хэргийн 213-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д хохирол төлбөрт 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун тийш 3.7 км зайд А0502 дугаартай орон нутгийн зам дээр маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх, 3.4 б/-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх“ гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас осолдож тус тээврийн хэрэгслийн зорчигч ******* эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хүүхэд болох ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол, насанд хүрээгүй хүүхэд болох ******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь:
2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Тоёота кроун маркийн 98-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гол шалтгаан нөхцөл болсон байна.-******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 853730 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа,
хохирогч ******* “...Нэг мэдсэн осолд ороод машин талаараа харчихсан намайг хоёр хүн машинаас татаж гаргахад би сэрсэн юм. Удалгүй цагдаа, эмнэлгийн хүмүүс ирээд бид нарын Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвд хүргэж яаралтай тусламж үзүүлсэн юм. Тухайн үед шөнийн 01 цагийн үе болсон байсан юм. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед Дорнод аймгийн эмч нар ирж бид нарыг Дорнод аймгийн бүсийн оношилгооны төв рүү яаралтай тээвэрлэсэн юм. Бүсийн оношилгооны төвд очоод зураг аваад яаралтай эмчилгээ эхлүүлсэн юм. Миний өвчүү хугарсан, нуруу цууралттай байна гэж хэлээд хэвтэн эмчлүүлсэн...” гэх,
насанд хүрээгүй хохирогч ******* “...нэг мэдсэн аваарт ороод эмнэлэгт сэрсэн юм. Миний зүү гарын чөмгөний толгой хэсгээр хугарсан, хүзүү мурийлттай, тархинд тарсан цус хуралттай, өвдөгний мах бяцарч оёдол тавиулсан, биеийн бүх хэсгээр шалбарсан байсан. Харин одоо нуруу, хөл, толгой өвдөнө, зүүн гар сойлттой бүрэн эдгээгүй, толгойндоо усан хавантай байгаа. Алхаж явахад зовуурьтай байгаа...” гэх ,
гэрч “...2 гүвээ даваад ирэхэд, аваарт орчихсон байсан юм. Бид нарыг очиход, хоёр хүүхдийн нэг нь машинаас гараад, манай дүү байхгүй байна гээд зогсож байсан юм. Бид нар гар чийдэн тусгаад харахад машины зүүн урд талд нэг хүүхэд нь доошоо хараад хэвтэж байсан юм. Би найзтайгаа машинд байсан болон хажууд нь сууж явсан хүнийг цонхоор нь татаж гаргасан юм. Удалгүй цагдаа, түргэний машин ирээд аваарт орсон хүмүүсийг эмнэлэг рүү авч явсан юм. Тээврийн хэрэгсэл засмал замын хойд талд хажуу талаараа баруун тийш харсан байдалтай байсан. нэг хүүхдийн биеийн байдал хүнд байсан. Бусад нь бол хариу үйлдэл үзүүлж ярьж, шокийн байдалтай байсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 8 жил болж байгаа. Жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч байгаа юм. Кроун-170 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Надад *******той холбоотой нэхэмжлэх зүйл, хохирол, гомдол санал байхгүй...” гэх,
иргэний нэхэмжлэгч “...Надад машины эвдрэл гэмтэлтэй холбоотой *******оос нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдолтой шалгуулах зүйл байхгүй...” гэх,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...Манайх уг гарал Дорнод аймгийн харьяат айл байгаа юм. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүүхдүүд маань амраад, Дорнод аймагт амьдардаг өвөө, эмээ рүүгээ явах гээд зүүн аймгийн автобус явдаг Тэнгэр плаза руу автобусанд суулгаж өгөх гэж би өөрөө явсан юм. Бид нарыг Тэнгэр плаза дээр ирэхэд, Дорнод аймаг аймаг руу одоо гарлаа гэсэн жижиг тэргэнд суулгаж өгөөд гэртээ харьсан юм. , нар маань шөнийн 22 цагийн орчимд Хэнтий аймагт ирээд, хоол идчихээд гарна гэж утсаар ярьсан юм. Удалгүй дахиж утсаар залгаад одоо гарлаа гэж ярьсан юм. Шөнө 01 цагийн үед танихгүй дугаар залгаад байсан юм. Би уг дугаар луу сэрээд залгахад, хүүхэд чинь зам тээврийн осолд орсон байна гэж ярьсан юм. Би нөхрийн хамт 03 цагийн үед Улаанбаатар хотоос гарч, маргааш нь буюу 2023.06.20-ны 10 цагийн үед Түмэнцогт суманд ирсэн юм. Гэтэл манай хүү ыг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн байсан юм. Замдаа нөхөр бид хоёр эмч нартай нь тухай бүр холбогдож мэдээлэл авч явсан юм. Бид нарыг Дорнод аймгийн төвд ирээд, эмнэлэг дээр очиход, ухаангүй сэхээнд орчихсон, биеийн бүх хэсэг шалбарсан, зүүн хөлөн дээрээ оёдолтой, зүүн гар хугарсан байсан юм. Эмнэлгийн зүгээс тархинд нь эмчилгээ хийж байгаад, 8 хоногийн дараа ухаан орсон юм. Тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 11 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Манай хүү ыг Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэх шаардлагатай гээд, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгаас гарч маргааш нь буюу 2023.07.06-ны өдөр хотод ирсэн юм. Бид нар хотод ирээд, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүлэхэд, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хэвтүүлсэн юм. Маргааш нь буюу 2023.07.07-ны өдөр зүүн гарын хугарсан хэсгийг залгах хагалгаанд орсон юм. хагалгаа амжилттай болж гэмтлийн эмнэлэгт 7 хоногт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Одоо гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Манай хүү алхахаар нуруу, хөл нь өвддөг, гар сойлтой байгаа. Харин хувьд шилбэ, хүзүү дагаж нуруу өвдөнө хааяа толгой өвддөг зовуурьтай болсон байгаа. Манай хүүхдүүдийн эмчилгээний зардал нийтдээ 9 сая 900 мянган төгрөгийн зардал гарсан байгаа. Миний хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тул одоо гарсан зардал цаашид гарах зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх,
шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Шөнө 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу ороход 3 орчим км дутуу байхад замын эвдрэлтэй хэсэг, хонхойсон нүх гэнэт тулаад ирсэн. Тухайн замын эвдрэлтэй хэсэг, нүхэн дээгүүр хурдаа хасаж амжилгүй чигээрээ гарсан. Замын эвдрэлтэй хэсэг дээгүүр машин цохиод гарсан би дотроо дугуй хагарчихлаа гэж бодоод зогсож амжаагүй байтал гэнэт машины руль булаагаад жолоодлогогүй болоод замын хажуу хэсэг рүү орж онхолдсон. Машин хэд өнхөрснийг мэдэхгүй байна. Би тухайн үед ухаан алдсан байсан. Миний санаж байгаагаар нэг ухаан ороход эмч ирчихсэн үзэж байсан сүүлд Түмэнцогт сумын эмнэлэгт байсан. Тухайн үедээ ухаан балартаад орж гараад байсан. араас надтай ойрхон явж байсан. Би ойролцоогоор 80 км цагийн хурдтай явж байсан. Миний унаж явсан машины гэрэл их муу байсан болохоор тухайн замын эвдрэлтэй хэсэг, саад тулаад ирсэн болохоор хурдаа хасаж зогсоох арга хэмжээ авч амжилгүй шууд дээгүүр нь харайлгаад гарсан юм... Миний хажууд буюу жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр Д. гэх хүн, арын суудал дээр , хоёр зорчиж явсан. Бид нар бүгдээрээ суудлын бүсээ зүүж хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаартай “... 1. Б.гийн биед өвчүү, сээр нурууны 4 дүгээр нугаламын их биений хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай “1. ******* биед зүүн талын духны хөндийн ар хана, баруун талын духны хөндийн өмнөд хана, баруун хоншоорын хөндийн урд болон арын хана, зүүн духны хөндий, баруун хоншоорын хөндийд цусан хураа, дух, баруун хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун тийш 3.7 км зайд А0502 дугаартай орон нутгийн зам дээр маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 б/, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас осолдож тус тээврийн хэрэгслийн зорчигч ******* эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хүүхэд болох ******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцох саналтай.
Хэрэгт хохирогч Д., , нар нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 8,710,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлөөгүй тул уг 8,710,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах...” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Баянмөнхөөс “...Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг хэрэг учир гэм буруугийн талаар хохирогчийн зүгээс жолоочийг яллах шийтгэх гэхээсээ илүүтэй насанд хүрээгүй хохирогч нарын хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх талаар анхаарч өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөр ч байгаа. Хор уршгийн хувьд хохирогчийн зүгээс 15,000,000 сая төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд гаргасан нотлох баримт шаардлага хангахгүй байна. Хэдийгээр шаардлага хангахгүй байгаа хэдий ч хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан тул зардал гарах нь ойлгомжтой тул цаашид гарах зардлыг шүүгдэгчийн зүгээс төлөхөд бэлэн. Шүүгдэгч өөрийн санхүүгийн боломжийн дагуу 8 сая гаран төгрөг төлсөн байгаа. Цаашид зөвхөн хүүхдийн эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилбэл төлнө гэсэн байр суурьтай байна, мөн эрүүл мэндийн санд гарсан төлбөрийг энэ удаагийн шийдвэрээр шийдэхгүй цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, яагаад бэ? гэхээр хохирогч нэг удаагийн хагалгаанд орсон байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санд гарсан зардал нотлох баримтын хүрээнд эргэлзээтэй байна...” гэх саналыг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Д., насанд хүрээгүй хохирогч , нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаартай “...1. Б.гийн биед өвчүү, сээр нурууны 4 дүгээр нугаламын их биеийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай “...1. Б биед тархи доргилт, баруун гарын долоовор хуруунд шарх. нуруунд зелен эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. • Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаap сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай “...1. ******* биед зүүн талын духны хөндийн ар хана, баруун талын духны хөндийн өмнөд хана, баруун хоншоорын хөндийн урд болон арын хана, зүүн духны хөндий, баруун хоншоорын хөндийд цусан хураа, дух, баруун хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлтүүдийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Тоёота кроун маркийн 98-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн;
1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
3.4. б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гол шалтгаан нөхцөл болсон байна. ******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 853730 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Прокуророос шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д., насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
“Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөнөөс хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцогдохыг хууль тогтоогчоос тогтоожээ.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн, уг хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Тухайлбал, шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдэх үедээ В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллээр, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д., насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 322, 317 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.
Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 б/, 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д., нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч Д., нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.
Шүүгдэгч *******ын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирол төлбөр төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, цаашид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай. Насанд хүрээгүй хохирогч С.Баярбатын хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас, цаашид гарах зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч *******оос 8,710,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх ...” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Баянмөнхөөс “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...С. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах санал тавьж байна. Тухайн зүйл анги нь 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах шийтгэлтэй байдаг. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Учир нь шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт цаашид гарах зардлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Шүүгдэгч болон шүүгдэгчийн ар гэрийн хүн нь групп-д байдаг зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байн...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасаг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д. хохиролтой холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6,800,000 төгрөг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д., нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогч Д. хэрэгт нотлох баримт ирүүлж хохирол нэхэмжилсэн зүйлгүй гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн зүгээс эмчилгээний зардал 3,470,782 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4.220.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, засал ном хийлгэсэн төлбөр 5.960.500 төгрөг нийтдээ 15.650.782 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Үүнээс шүүгдэгч ******* нь эмчилгээний зардалд 6,800,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкны орлогын баримт, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн ажилгүй байсан хугацааны цалин 4.220.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, засал ном хийлгэсэн төлбөр 5.960.500 төгрөг нийт 12,180,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Насанд хүрээгүй хохирогч , нарын хууль ёсны төлөөлөгч , хохирогч Д. нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдъя.
Насанд хүрээгүй хохирогч ,, хохирогч Д. нар дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 8,710,900 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.08-ны өдрийн 26/303, 26/301, 26/302 дугаартай албан бичгүүд, ЭМДЕГ-ын цахим системийн баримтууд /хэргийн 155-157, 159-160, 162-163-р хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******оос 8,710,900 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй тул эрүүл мэндийн даатгалын санд учирсан уг хохирлыг уг хууль болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт насанд хүрээгүй хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдох бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхисон болно.
Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж” заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 20-нд үйлдэгдсэн буюу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал батлагдахаас өмнө үйлдэгджээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтад орсон хуулийн өөрчлөлт хамаарахгүй юм.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******оос 8,710,900 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин 4.220.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, засал ном хийлгэсэн төлбөр 5.960.500 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч , нарын хууль ёсны төлөөлөгч , хохирогч Д. нар өөрт учирсан гэмтлийн улмаас хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д. хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Д. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 6,800,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР