| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04240/И |
| Дугаар | 101/ШШ2020/03620 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/03620
2020 10 12 101/ШШ2020/03620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдаанд: *******,*******,******* нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр Л.*******, Б.******* нараас 57,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсны дагуу нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээд хуулийн дагуу явагдсан. Барьцаа эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, хөндлөнгийн шинжээч томилж, анхны албадан дуудлага худалдааг явуулсан байдаг.
Харин хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт явуулах асуудлаар төлбөр төлөгч нар болон хууль ёсны өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд мэдэгдэл хүргүүлэх тухай нарийвчлан зааж өгсөн байгаа. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дугаар зүйлд төлбөр төлөгч болон өмчлөгч нарыг дуудан ирүүлж, тэмдэглэл үйлдэн хоёр дахь дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлүүдийг биечлэн танилцуулж тэмдэглэл үйлдэж, тогтоолуудыг гардуулж өгөх бүрэн бололцоотой байсан. Гэтэл огт тэдгээр үйлдлүүдийг хийлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан үндэслэлээр шуудангаар хүргүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон өмчлөгч нарыг дуудан ирүүлэх, утсаар мэдэгдэх, зарлан дуудах, мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгч нар хуульд заасны дагуу очдог байсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хугацаанд явагддаг байсан.
Гэтэл огт дуудалгүйгээр 08 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдэл тогтоолыг хүргүүлэхдээ утсаар дуудан ирүүлж тэмдэглэл хөтлөлгүйгээр дуудлага худалдаанд оруулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Ийм учраас 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр Батчулууны *******, нараас 58,037,546 төгрөгийг гаргуулж инд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.*******, Л.******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн 2204003075 дугаартай Баянзүрх дүүргийн, ,,, м.кв, 3 өрөө орон сууцыг 2020 оны 04 сарын 20-ний өдрийн 20260134/01 дугаартай актаар битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2026013402 дугаартай эд хөрөнгө хураах актаар тус тус хурааж, төлбөр төлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд, төлөгч нар тус бүр нь 250,000,000 төгрөгөөр орон сууцаа үнэлсэн.
Ингээд төлбөр авагч инд танилцуулахад шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/234 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлүүлэхэд тус орон сууцыг 109,524,000 төгрөгөөр үнэлсэнг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/17087 дугаар мэдэгдлийг тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгч нарт гардуулсан. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1–д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 76,666,800 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 07 сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 4/416224328 дугаар мэдэгдэл, 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 7/48 дугаар тогтоолын хамт 2020 оны 29-ний өдөр төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн байдаг.
Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирж худалдан борлогдоогүй, тул хоёр дахь дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 54,762,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 08 сарын 07-ны өдөр оруулах тухай 07 сарын 24-ний өдрийн 4162/27316 дугаар мэдэгдэл, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/12 дугаар тогтоолын хамт 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн байдаг. Дээрх орон сууц нь албадан дуудлага худалдаанд 86,050,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 416429359 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаартай шийдвэрээр хариуцагч Л.*******, Б.******* нараас 57,521,787.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгохоор шийдвэрлэж, хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 0, 13 дугаар хороолол, 68 тоотод орших улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан борлуулж үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 21019 дугаартай захирамж, мөн өдрийн 1580 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 8/12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол” гарч улмаар 08 дугаар сарын 07-ны өдрийн дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулжээ.
Албадан дуудлага худалдааг явуулахдаа хариуцагч зохих мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүсчээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 8/12 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоол гаргаж мэдэгдлийг 24-ны өдөр баталгаат шуудангаар хариуцагч нарт хүргүүлжээ. Уг баталгаат шууданг хариуцагч хүлээн аваагүй талаар маргасан бөгөөд шүүхэд Монгол шуудан ТӨХК-ийн 48 дугаар салбарын ажилтан, шуудан хүргэгч Б.Нансалмааг гэрчээр асуулгажээ. Гэрч шүүх хуралдаанд “Баянзүрх дүүрэг, , 13 хороолол, 68 тоот хаягаар Л.*******, Б.******* нарт шууданг 24-ны өдөр биечлэн хүргээгүй, СӨХ-ны ажилтан Л.*******д мэдэгдлийг өгсөн, СӨХ-ны хүнтэй нь ярихад “надад өгчхөөд явж болно” гэж хэлсэн” тухай мэдүүлжээ. Мөн хариуцагч дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг утсаар дамжуулан төлбөр төлөгч нарыг дуудан ирүүлэх ажиллагаа явуулсан баримтгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” гэж, мөн хуулийн 14.4-т “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж хуульчилсан ба хариуцагчийн хувьд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар барьцаа хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахтай холбоотой тодорхой ажиллагааг зохион байгуулахтай холбоотой ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгчийг оролцуулах арга хэмжээг зохих ёсоор, хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан Баянзүрх дүүрэгт орших 68 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд оролцож чадаагүй, мэдэгдлийг хариуцагч мэдэгдээгүй нь өмчийн эзэн, төлбөр төлөгчийн буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэл үндэслэлтэй ба хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид гардуулан өгч, гарын үсэг зуруулсан, гардуулсан тухай татгалзлаа шүүхэд баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хариуцагч албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 66.3-т зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх тул тухайн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан ““Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа”-ны 13 дугаарт бичигдсэн Баянзүрх дүүргийн 0, 13 дугаар хороолол, 68 тоотод орших улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тодорхой ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн хариуцагчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 8/12 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Шүүх үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин зохион байгуулах үндэслэл болох учир тухайн ажиллагааг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63, 66, 69 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулах үүрэгтэй. Хариуцагчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 8/12 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг шүүх хүчингүй болгон шийдвэрлэсэн учир тус тогтоол эрх зүйн тодорхой үр дагаврыг үүсгэхгүй, тус тогтоол нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахад ач холбогдолгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ