Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00069

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа
Шүүгдэгч Ю.Хулан нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Хуланд холбогдох эрүүгийн 201622000737 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Цагаан-Уул овогт Юндэндоржийн Хулан, 1996 оны 6 дугаар сарын 05-нд Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Далайван дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар курст сурдаг, ам бүл 4, өвөө, ах, эгч нарын хамт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РМ96060501 дугаартай
Шүүгдэгч Ю.Хулан нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-21 тоот хашааны 00-д төрүүлсэн нярай хүүхдээ Мөрөн сумын 12 дугаар багийн 18 дугаар худагны хажууд орхиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт  холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Ю.Хулан нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 07-21 тоот хашааны 00-д төрүүлсэн нярай хүүхдээ Мөрөн сумын 12 дугаар багийн 18 дугаар худагийн хажууд орхиж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь
Хохирогч Х.Рагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд хүүхэд гэр бүл залуучуудын газрын даргын томилгоогоор уг хэрэгт хохирогчоор оролцож байна. Хулангийн хувьд төрүүлсэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй хүн. Тийм байхад Хулан нь өөрийн төрүүлсэн хүүхдийг гудамжинд хаяж амь насыг нь хохироосон үйлдэл нь Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Иймд Хулан нь өөрийн хийсэн үйлдэлдээ зохих хариуцлага хүлээх ёстой гэж би бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
Гэрч Д.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт үүрэг гүйцэтгэж байхад Хулан гэх эмэгтэйг ах эгч 2 нь хүлээн авах тасагт авчирсан. Эмч Буян-Өлзий хүлээн авч уулзсан бөгөөд өвчтөнөөс чиний хувцас хунар яагаад цус болчихсон юм бэ биений юм чинь ирээд байгаа юм уу гэж асууж байсан. Тухайн үед өвчтөн миний биений юм ирээд хэвлийгээр өвдөөд байна гэж хариулж байсан. Тэгээд Буян-Өлзий эмч өвчтөнг төрөх тасаг руу дагуулж жижүүр эмч Цэенрэгзэн эмчид үзүүлсэн. Тэгээд 15 минутын дараа Буян-Өлзий хүлээн авах тасаг руу орж ирээд нөгөө эмэгтэй чинь төрөөд хүйгээ унжуулчихсан явна хүүхдээ хаана байгаа гэдгийг хэлэхгүй байна гэсээр орж ирээд цагдаа дуудаарай гэсэн. Төрөх тасгаас залгаад энэ эмэгтэй хүүхэд нь гэрийнх нь ойролцоо цагаан худгийн хажууд байгаа гэнэ гэж хэлсэн. Тэгээд би дуудлагын эмчдээ хэлээд удалгүй бид нар хүүхдийг оллоо их том хүүхэд нас барсан байна. Цасанд дарагдсан байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
Гэрч Н.Буян-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хулан гэх эмэгтэй ирэх үеийн зовиур ходоод хэвлийгээр өвдөж байна гээд хамаатныхан нь хүмүүс авчирсан. Өмсөж явсан курткийг нь тайлуулсан чинь куртикнийх нь дотор доод хэсэг нилэнхүйдээ цус болчихсон байсан. Өвчтөн өөрөө надад хэлэхдээ миний биений юм ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд Хулан дөнгөж төрсөн байдалтай хүйгээ унжуулчихсан явж байсан. Тэгээд Цэенрэгзэн эмч Хулан гэх эмэгтэйгээс төрсөн юм байна ш дээ хүй чинь унжчихсан явна гэсэн чинь би төрөөгүй гээд байсан. Нилээд байж байснаа би 00-д төрсөн, төрүүлсэн хүүхдээ өөрийнхөө байдаг гудамжнаас 2 гудамжны урд байдаг цагаан худгийн хажууд аваачиж тавьсан гэж хэлсэн. Хулан гэх эмэгтэй надад хүүхэд төрөхдөө уйлж байсан худгийн хажууд тавихдаа юманд боогоогүй цасан дээр тавьчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг  /хх-ийн 49-50-р тал/,
Гэрч Д.Цэенрэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хувцасыг нь тайлуулсан чинь өмд болон куртик нь цус болчихсон, цамцных нь урд хэсэг хүүхэд төрөх үед хүүхдийн арьсан дээр байдаг цагаан зүйл болсон байсан. Тэгээд эход харах гээд хэвтүүлээд цамцыг нь сөхүүлээд тэмтэрч үзэхэд дөнгөж төрсөн эмэгтэйн умай шиг том тэмтрэгдэж байсан. Эхэс нь гараагүй умайн хөндийдөө байж байсан. Хүй нь унжиж байсан. Тэгээд чи төрсөн байна хүүхдээ яасан юм бэ гэж дахин дахин асууж байхад юу ч дугарахгүй асуултанд хариулахгүй байсан. Сүүлд нь эх баригч бага эмч хүүхэд чинь төрөөд уйлсан уу гэж асуухад уйлсан гэж хариулсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 17-22-р тал/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29-р тал/,
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 61-67-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай 
1. Нэр хаяггүй нярайн биед гэмтэл учирсан байна. 
2. Нэр хаяггүй нярайн биед чээжинд зулгарсан шарх бүхий гэмтэл учирсан байна. 
3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. 
4. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. 
5. Нэр хаяггүй нярайн цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
6. Талийгаач нь осголтын зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 
7. Уг шалтгаанаар нас барсан гэх нь онош хэсгээр батлагдаж байна гэх шинжээчийн дүгнэлт, 
Шүүгдэгч Ю.Хулангийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би өөрийн хүүхэд төрүүлсэн өдрөө 2016 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг нь мэдэхгүй байна. Би төрөх үедээ маш айж сандарч, юу болоод байгааг мэдэхгүй байсан. Үүнээс болж би одооч гэсэн юу болсон яагаад байгаагаа сайн мэдэхгүй явж байна. Би өөрийгөө жирэмсэн болсон талаараа эхэндээ мэдэхгүй явж байсан. Тэгээд гэдэс томроод ирэхээр нь мэдсэн. Ар гэрийнхнээсээ айгаад дээр нь яаж хэлэх учраа олохгүй байсан болохоор ар гэрийнхэндээ хэлээгүй юм. Миний бие 13 цагийн орчимд өвдөж эхэлсэн. Тэгээд 17-18 цагийн орчимд бүр их өвдөж эхэлсэн. Тэгээд намайг нойлд ороод сууж байсан чинь шингэн зүйл доошоо гарсан. Тэгээд босох гэтэл хүүхэд миний өмдөн дээр унасан. Хүүхдээс ямар ч дуу чимээ гараагүй, хөдөлж мэдэгдээгүй. Тэгээд би хүүхдийг цамцандаа боогоод нойлоос гараад хашааны үүдээр гарсан чинь халтирч унаад хүй нь тасарсан. Тэгээд би шууд яваад Мөрөн сумын 12 дугаар хороонд байрлах цагаан худгийн хажууд аваачаад тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ю.Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 
Шүүгдэгч Ю.Хулан нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 
Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201622000738 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн цагаан саарал өнгийн куртка, хөх өнгийн жинсэн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах нь зүйтэй байна. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: