| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/55 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/55
2024/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч П.Дониддолгор, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Б.Н
Иргэдийн төлөөлөгч: Г.Г
Хохирогч: Д.Д
Хохирогчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Бд холбогдох 2312................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, нөхрийн хамт ......... аймгийн ...........сумын .......... баг, ................ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Цын Б /РД:................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат сум Цайдам баг Жагварал гэх гА гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхөр Д.Ды нурууны зүүн хэсгээр хутгалж зүүн бөөрийг гэмтээсний улмаас зүүн бөөрийг авсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: 2020 оны 11 сард өвөлжөөнд идэш хийж байсан. Гадаа манай дүү О мах янзлах гээд хашхираад гэрт орж ирсэн, би гэрийнхээ баруун талд мах хөшиглөж байсан. Манай нөхөр дүрлэгтээ шөлөө асгаад гар зайл гэж хашхираад байхаар манай дүү гараад явсан. Надтай хэрүүл хийгээд байхаар нь би гараач зайлаач гээд 2 гараараа түлхсэн. Би 2 гараараа түлхэх үедээ хатгачихсан мэдээгүй. Тэгээд махаа хөшиглөөд байж байсан чинь гадаа чи намайг хатгачихсан байна гэсэн. Манай дүү Д ахыг араас нь хутгачихсан байна гэсэн. Би мэдээгүй. Хоёр гараараа түлхсэн мах хэрчиж байсан хутгаараа хатгачихсанаа мэдээгүй. Надад нөхрийгөө хутгалах санаа зорилго байгаагүй, гэрээс түлхэж гаргах гэж байгаад хатгачихсан байсан. Эмнэлэг рүү авч яваад цагдаад хэлье гэсэн чинь өөрөө хэлээгүй. Чи ямар санаатай хутгалсан биш, санаандгүй хутгалсан гээд цагдаад хэлээгүй. Маш их гэмшиж байна. Үнэн шийдэж өгнө үү гэв.
Хохирогч Д.Д мэдүүлэхдээ: 2020 оны 11 сард идэш хийж байсан. Гадаа ойр зуурын ажил хийж байхад мах ид гээд орж мах идээд байж байтал гаднаас хүн хашхираад байсан. Тэгэхээр нь би яасан сүртэй пизда вэ гэж хэлсэн чинь эхнэрийн дүү О чамд ямар хамаатай юм гэхээр нь мах идэж байсан дүрлэгнийхээ шөлийг түмпэн рүү асгаад, аягаа цохих гэж байгаа болоод далайтал манай эхнэр гар зайл гэсэн. Тэгээд би гардаг юм билүү гэж байтал эхнэр миний араас түлхсэн. Манай гэр жижигхэн 4 ханатай гэр би тонгойж гарсан. Тэгээд би гараад явж байтал бүлээн оргисон, юу билээ гээд дээлээ тайлаад харсан. Ийм л юм болсон гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312.................... дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогч Д.Ды мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Жагварал гэх гА хүү Д.Бгийн гэрийн гадна ойр зуурын юм хийж байгаад гэрт нь орж үхрийн чанасан мах идэж байтал гадна юм хийж байсан эхнэр Бгийн дүүгийн нөхөр А гэх хүн гэрийн гаднаас “гадна талд байгаа малын махаа шуудайлж янзал” гээд орилоод байхаар нь би уур хүрээд “юун сүртэй пиздаа бэ” гээд хүү Бгийн гэрээс гарах гэтэл Бгийн гэрт байсан эхнэрийн төрсөн дүү Ц.О “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би мах идэж байсан дүрлэгний аягатай шөлийг асгаад баруун гартаа аягыг бариад ална шүү гэтэл эхнэрийн дүү О, манай хүү Бгийн эхнэр М хоёр надаас айгаад орилсон учир манай эхнэр Б намайг “гар зайл, галзуу гичий минь” гээд орилоод байхаар нь би хүү Бгийн гэрээс яг гарах гэтэл гэнэт ардаас манай эхнэр Б намайг хутгалах шиг болоод нуруу халуу оргиод явчихаар нь би нуруундаа гараа хүргээд гаргаж иртэл нэлийсэн цус болсон учир гэрээс шууд гартал гэрийн гадна хүү Б, эхнэрийн дүүгийн нөхөр А хоёр байхаар нь хүү Бд ээж чинь намайг хутгалчихлаа гээд цустай гараа үзүүлтэл “ээ балай авгай” гээд хүү Б гэр рүүгээ гүйгээд орсон. Өөр зүйл болоогүй. Би уг нь цагдаад гомдол гаргахгүй гэж эхнэр Бг бодоод эмнэлгийн хүмүүст тухайн үед би өөрөө үзүүртэй юм дээр унаад бэртсэн гэж хэлсэн. Тухайн үед эхнэр Б болон хоёр хүүхдээ бодоод гомдол гаргаагүй. Сүүлийн үед жаахан дургүй хүрээд намайг гэрээс удаа дараа хөөсөн учир гомдол гаргаж байна. Бид хоёр 1988 оноос гэр бүл болж 1991 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж дундаасаа нэг хүү, нэг охинтой болж амьдарч байна. Миний санаж байгаагаар богино хутга харагдсан. Би өнгө хэлбэр хийцийг нь санахгүй байна. Манай эхнэр Б, хүү Бгийн эхнэр М хоёр мэдэж байгаа байх. Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Бд нэг удаа хутгалуулж зүүн бөөрөө хагалгаанд орж авахуулсан учир маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
*Хохирогч Д.Ды мэдүүлсэн: ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хорь гаруй жил ханилсан эхнэрээсээ юу нэхэмжлэх билээ дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/
*Гэрч Ц.Оийн мэдүүлсэн: ...би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Дэлийн өвөр гэх гА гэртээ байж байтал манай хүргэн ах Ды хүү Б идэш хоол хийх гэж байна гэж дуулаад очиж туслая гэж бодоод Хашаат сумын Цайдам багийн Жагварал гэх гАт Бгийнд очоод идэш хоолноос нь хийлцэж дуусаад Бгийн гэрт сууж байтал хүргэн ах Ды гэрт орж ирээд байж байтал, гэрийн гаднаас манай хүргэн дүү А “гадна байгаа махныхаа шуудайны амыг оёчих” гээд эгч Бд хэлтэл манай хүргэн ах Д “тушаалтай хар пизда вэ өөрөө оёохгүй юу” гээд гэрт уурлаж байтал эгч Б “намайг оёчих” гэж хэлэхээр нь би хүргэн Дд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд удалгүй Д ах гэрээс гарах шиг болсон. Удалгүй би ардаас нь гартал Д ах гэрийн гадна бөөн цус болчихсон байж байхаар нь яасан юм гэтэл Б сая гэрээс гарахад хутгалчихлаа гэж ярьж байсан. Харин сүүлд нь манай эгч Б би гэрээс гарахад нь ардаас нь хутгаар хутгалсан гэж ярьж байсан. Тухайн үед Бгийн гэрт Бгийн эхнэр М, Б, А, Т, манай эгч Б, хүргэн ах Д нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний санаж байгаагаар хоорондоо хэрэлдсэн юм шиг байсан. Би хутгыг нь харж амжаагүй учир ямар хутга байсныг мэдэхгүй байна. Харин хүргэн ах Ды нурууны ард талаас цус гоожоод байсан, өөр мэдэх зүйл байхгүй байна. Миний санаж байгаагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Хүргэн ах Д тухайн үед эхнэр буюу манай эгч Бг цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, жаахан ууртай уурлаад үглээд яваад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
*Гэрч Ц.Аын мэдүүлсэн: ... Би 2020 оны 11 дүгээр сарын яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Намайг гэртээ Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Их дэлийн өвөр гэх гА байж байхад гар утсаар Б эгч залгаад манай хүү Бгийн гэрт Жагваралд идэш идэх гэсэн юм малын гэдэс арилгаад туслаад өгөөч гэхээр нь Цайдам багийн Жагварал гэх гА очоод малын гэдэс арилгахад нь тусалж байгаад гэр рүүгээ хариад нэг хоночихоод маргааш нь Б эгч рүү юм асуух гээд гар утас руу нь залгатал Б эгч Хашаат сумын төвд байна гэхээр нь би сумын төвд юу хийж яваа юм бэ гэтэл өчигдөр чамайг явсны дараа Дыг хутгалчихаад эмнэлэгт үзүүлж явна гэхээр нь би юм асуух гэж байснаа болиод шууд гар утсаа салгасан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед байсан хүмүүс тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед утсаар залгах үед өчигдөр чамайг явсны дараа Дыг хутгалаад эмнэлэгт үзүүлж явна гэхээр нь би юу ч асуугаагүй утсаа салгасан. Надад хутгалсан хутганы талаараа болон биед нь ямар гэмтэл учруулсан талаар хэлээгүй. Харин хэд хоногийн дараа ярьсныг санахгүй байна. Би Б эгч рүү гар утсаар залгаад Д ахын бие яаж байна гайгүй гэж асуутал Архангай аймгийн эмнэлэгт ирж үзүүлж байна хутга бөөрөнд нь хүрчихсэн юм шиг байна мэс засалд орж бөөрийг авна гэж байна гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Намайг байх үед Д ах үглээд уурлаад яваад байсан. Гэхдээ эхнэр Бтай муудалцаж байхыг би хараагүй. Тухайн үед намайг явахаас өмнө цуг гэдэс арилгаж байсан Т мотоцикльтой ганцаараа явчихсан. Харин гэрийн гадна А ах, Б, Б эгч, Бгийн эхнэр М, Д ах, Б эгч, О эгч нар үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/
*Гэрч П.Д мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр бага зэрэг цас орсон. Би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Өндөр-Овоо гэх гА гэртээ байж байхад гар утсаар Б эгч залгаад манай хүү Бгийн гэрт Жагваралд идэш идэх гэсэн юм малын гэдэс арилгаад туслаад өгөөч гэхээр нь Цайдам багийн Жагварал гэх гА очоод малын гэдэс арилгахад нь тусалж байгаад гэр рүүгээ 16 цагийн багцаа явчихаад хариад нэг хоночихоод маргааш орой нь Б эгч рүү утсаар залгаад манайх маргааш хоолоо хийх гэсэн юм та малын гэдэс арилгахад туслаад өгөөч гэтэл утасны цаанаас Б эгч их дуу муутай Хашаат сумын төвд байна өчигдөр чамайг явсаны дараа Дыг хутгаар хатгачихсан чинь бие нь муу байна аймаг авч явах гэж байна гэхээр нь би өө ямар сонин юм бэ гээд шууд гар утсаа салгасан. Харин сүүлд 2021 оны зун сар өдрийг нь сайн санахгүй байна. Д ах манайд ирээд 2020 оны 11 дүгээр сард идэш хоол хийхэд Б эгч чинь намайг хутгалаад би өрөөсөн бөөрөө авахуулсан гээд цамцаа сөхөөд надад биеэ харуулах гээд байхаар нь би тоож хараагүй Д ахыг та худлаа яриад бай гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед байсан хүмүүс тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Намайг байх үед Д ах үглээд уурлаад яваад байсан. Гэхдээ эхнэр Бтай муудалцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодоогүй. Тухайн үед би мотоцикльтой ганцаараа Бгийнхаас гэр рүүгээ явах үед Б, А гэх хүний хамт гэрийнхээ гадна талд гэрт нь Б эгч, Бгийн эхнэр М, Д ах, Б эгч, О эгч, А эгч нар үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/
*Гэрч Ц.Аын мэдүүлсэн:...Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Би Өвөрхангай аймгаас амралтын өдөр тааруулаад 2020 оны 11 дүгээр сарын үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт хадам дүү Бгийнд идэш хоолоо авах гэж очоод хадамуудтай цуг идэш хоолоо хийж дуусаад Бгийн гэрийн гадна Бтай малын махаа шуудайлж байтал Д ах Бгийн гэрээс гэнэт гарч ирснээ Б гэрээс гарахад намайг хутгалчихлаа гээд гараад ирсэн. Би тэгэхээр нь худлаа байлгүй гэж бодоод нээх тоолгүй шуудайлсан махаа машиндаа ачиж байтал нээрээ Б эгч хутгалсан болоод Д ахыг Хашаат сумын эмнэлэг рүү гэрийхэн нь авч явна гэхээр нь би шууд Өвөрхангай аймаг руу буцаж яваад маргааш өдөр нь Архангай аймгийн төвөөс Б руу гар утсаар залгаад юу болсон гайгүй юу гэтэл Б Хашаат суманд эмнэлэгт Д ахыг хэвтэж байгаа бие нь гайгүй гэхээр нь нээх тоолгүй утсаа салгасан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Би биед нь учирсан гэмтлийг хараагүй цаана махаа ачих гэж янзалж байсан. Би Бгийн гэрийн гадна малын мах янзалж байсан учир гэрт юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний нүдэнд тухайн өдөр эхнэр Бг цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа юм харагдаагүй. Би хараагүй учир мэдэхгүй байна. Тухайн үед Д ах намайг Б хутгалчихлаа гэж ярьж байсан. Тухайн хүмүүс юунаас болж тийм зүйл болсныг мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би маргааш нь ажилтай яарч явж байсан учир шууд Өвөрхангай аймаг руу явсан. Би Өвөрхангай аймгийн Онцгой байдлын гАт ахлах нягтлан бодогчоор хошууч цолтой албан үүрэг гүйцэтгэдэг. Би тухайн үед идэш хоолоо идэх гээд Өвөрхангай аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч Архангай аймгийн Хашаат сум руу явсан. Гэхдээ очихдоо архи согтууруулах ундаа авч очоогүй. Тухайн өдөр байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би сайн санахгүй байна. Тухайн үед тэгж орилсон байж магадгүй. Бгийн гэрийн гадна Б бид хоёр байсан. Харин Бгийн гэрт Бгийн эхнэр М, Б эгч, О эгч, Д ах нутгийн ганц нэг хүн байсан байх би 3 жил гаран хугацаа өнгөрсөн учир сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/
*Гэрч Д.Бийн мэдүүлсэн:...Манай ээж Б нь айлын 13, 14 хүүхдийн 5 дахь хүүхэд байгаа юм. Архангай аймгийн Хашаат суманд төрж өсөж, хувийн малаа маллаж одоог хүртэл амьдарч байгаа юм. Зан байдлын хувьд тайван, дөлгөөн, уур уцаар багатай хүн байгаа юм. Аав Д нь сүүлийн хэдэн жил архи ууж, зан байдал нь эвдрээд байгаа юм. Эрүүл үедээ бол дуугүй зантай хүн байгаа юм. Архи уусан үедээ агсан зантай болчихдог юм. Аав маань залуугийн архи уудаг хүн байсан бөгөөд хөгшрөх тусам архи уух нь ихсээд байгаа. Би тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй. 2020 оны 11 дүгээр сард хөдөө буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Жагварал гэх гА нутгийн хүмүүсийн хамт өвлийн идэш хоол хийж байгаад аав, ээж хоёр маргалдаад улмаар ээж Ц.Б нь аав Д.Ды нуруу хэсэг рүү хутгалсан гэдэг. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, аав, ээж хоёр эмнэлгээр явж, аав зүүн бөөрөө мэс ажилбараар авахуулсан. Би хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/
*Гэрч Ц.Ан мэдүүлсэн: ... Д.Д, Ц.Б нар нь ханилаад 20 гаран жил болж байгаа бөгөөд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан. Одоо хоёулаа хөдөө буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг Жагварал гэх гАт өөрсдийн малаа малладаг юм. Хүргэн болох Д нь архи дарс их уудаг, уухаараа ууртай ширүүн, догшин зан авиртай, архи уудаг хүний хажууд байгаа хүн ямар олигтой байв гэж. Манай төрсөн дүү Ц.Б нь сүүлийн үед уур уцаартай болсон байсан. Ахуй амьдрал нь боломжийн, өөрсдийн хэрдээ таарсан хэдэн малтай хүмүүс байгаа юм. Хүргэн Д.Д нь өмнө хулгайн хэргээс ял эдэлж байсан хүн байгаа юм. Одоо хулгай хийж хоригдож байгаа сурагтай байсан. Ямар хэргээр гэдгийг нь мэдэхгүй байна. Би Дыг эхнэрээ зоддог талаар мэдэхгүй байна. Д нь архи их уудаг бөгөөд хэрэлдэж маргалдлаа л гэж сонсогддог байсан. Нүдээр бол харж байгаагүй. Тэр талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 хуу/
Яллагдагч Ц.Бгийн мэдүүлсэн: ...Би хугацааг нь сайн санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг Жагварал гэх гАт нөхөр, хүүхдүүдийн хамт өвлийн идэш хоолоо бэлдэж байгаад мах шуудайлах гэж байгаад маргалдсан. Тэгээд аяга угааж байгаад түмпүүшиг дээр байсан жижиг хутгыг аваад нөхөр Ды араас хатгасан. Тэгсэн цус гараад орилоон, уйлаан болсон. Тэгээд сумын эмнэлэг авч яваад, тэндээсээ аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Эмч Ды зүүн бөөрөнд хутганы үзүүр хүрсэн учир зүүн бөөрийг авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд зүүн бөөр авах хагалгаанд орж бөөрөө авахуулсан юм. Би өөрийн хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хэсэг хугацаанд уйлав/. Тухайн үед нөхрийгөө энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хэлж шалгуул гэхэд өөрөө хэлээгүй бөгөөд, эмчид үзүүртэй төмөр зүйл дээр унасан гэж хэлж ойлгуулсан байсан. Би тухайн үед ухаан санаа самуурч, балмагдсан байдалтай байсан. Одоо надад хэлэх үг олдохгүй байна. Би тухайн үед нөхөр Ды нуруу хэсэг рүү нэг удаа хутгаар хутгалсан. Тухайн хутга одоо байхгүй байгаа. Ямар хутга байсныг нь санахгүй байна. Жижигэвтэр хутга байсан санагдаж байна. Хаягдаад алга болсон байх. Тухайн үед өвлийн идэш, хоолоо идээд бүгд эрүүл байсан. Согтуу хүн байгаагүй. Би нөхөр Дтай 1992 оноос одоог хүртэл 30 жил хамт амьдарч байна. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд бүгд тусдаа гарсан байгаа. Манай нөхөр Д нь архи, дарс уудаг, ширүүн, дориун зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрийг авах, цусан хурааг цэвэрлэж гуурсдах мэс заслын дараах байдал /2020.11.23/ бүхий гэмтэл учирчээ.
боломжтой.
хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.12.58.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 22-24 хуу/
*Хохирогч Д.Ды хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-51 хуу/
*Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 хуу/
*2022 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолт /хх-ийн 84 хуу/
*Д.Д Ц.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 хуу/
*Ц.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 86-88 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат сум Цайдам баг Жагварал гэх гАт хохирогч Д.Д нь бусдад хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат сум Цайдам баг Жагварал гэх гА нөхөр Д.Ды нурууны зүүн хэсгээр хутгалж зүүн бөөрийг гэмтээсний улмаас зүүн бөөрийг авсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ды шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2020 оны 11 сард идэш хийж байсан. Гадаа ойр зуурын ажил хийж байхад мах ид гээд орж мах идээд байж байтал гаднаас хүн хашхираад байсан. Тэгэхээр нь би яасан сүртэй пизда вэ гэж хэлсэн чинь эхнэрийн дүү О чамд ямар хамаатай юм гэхээр нь мах идэж байсан дүрлэгнийхээ шөлийг түмпэн рүү асгаад, аягаа цохих гэж байгаа болоод далайтал манай эхнэр гар зайл гэсэн. Тэгээд би гардаг юм билүү гэж байтал эхнэр миний араас түлхсэн. Манай гэр жижигхэн 4 хантай гэр би тонгойж гарсан. Тэгээд би гараад явж байтал бүлээн оргисон, юу билээ гээд дээлээ тайлаад харсан. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Оийн мэдүүлсэн “...хүргэн ах Ды гэрт орж ирээд байж байтал гэрийн гаднаас манай хүргэн дүү А гадна байгаа махныхаа шуудайны амыг оёчих гээд эгч Бд хэлтэл манай хүргэн ах Д өөрөө оёохгүй юу гээд гэрт уурлаж байтал эгч Б намайг оёчих гэж хэлэхээр нь би хүргэн Дд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд удалгүй Д ах гэрээс гарах шиг болсон. Удалгүй би ардаас нь гартал Д ах гэрийн гадна бөөн цус болчихсон байж байхаар нь яасан юм гэтэл Б сая гэрээс гарахад хутгалчихлаа гэж ярьж байсан. Харин сүүлд нь манай эгч Б би гэрээс гарахад нь ардаас нь хутгаар хутгалсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/, гэрч Ц.Аын мэдүүлсэн “... Цайдам багийн Жагварал гэх гА очоод малын гэдэс арилгахад нь тусалж байгаад гэр рүүгээ хариад нэг хоночихоод маргааш нь Б эгч рүү юм асуух гээд гар утас руу нь залгатал Б эгч Хашаат сумын төвд байна гэхээр нь би сумын төвд юу хийж яваа юм бэ гэтэл өчигдөр чамайг явсны дараа Дыг хутгалчихаад эмнэлэгт үзүүлж явна гэж хэлсэн. Надад хутгалсан хутганы талаараа болон биед нь ямар гэмтэл учруулсан талаар хэлээгүй. Харин хэд хоногийн дараа ярьсныг санахгүй байна. Би Б эгч рүү гар утсаар залгаад Д ахын бие яаж байна гайгүй юу гэж асуутал Архангай аймгийн эмнэлэгт ирж үзүүлж байна хутга бөөрөнд нь хүрчихсэн юм шиг байна мэс засалд орж бөөрийг авна гэж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/, гэрч П.Д мэдүүлсэн “ ...Б эгч залгаад манай хүү Бгийн гэрт идэш идэх гэсэн юм малын гэдэс арилгаад туслаад өгөөч гэхээр нь Цайдам багийн Жагварал гэх гА очоод малын гэдэс арилгахад нь тусалж байгаад гэр рүүгээ 16 цагийн багцаа явчихаад хариад нэг хоночихоод маргааш орой нь Б эгч рүү утсаар залгаад манайх маргааш хоолоо хийх гэсэн юм та малын гэдэс арилгахад туслаад өгөөч гэтэл утасны цаанаас Б эгч их дуу муутай Хашаат сумын төвд байна өчигдөр чамайг явсаны дараа Дыг хутгаар хатгачихсан чинь бие нь муу байна аймаг авч явах гэж байна гэсэн.Харин сүүлд…Д ах манайд ирээд 2020 оны 11 дүгээр сард идэш хоол хийхэд Б эгч чинь намайг хутгалаад би өрөөсөн бөөрөө авахуулсан гээд цамцаа сөхөөд надад биеэ харуулах гээд байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/, гэрч Ц.Аын мэдүүлсэн “...Хашаат сумын Цайдам багт хадам дүү Бгийнд Жагварал гэх гА идэш хоолоо авах гэж очоод хадамуудтай цуг идэш хоолоо хийж дуусаад Бгийн гэрийн гадна Бтай малын махаа шуудайлж байтал Д ах гэрээс гэнэт гарч ирснээ Б гэрээс гарахад намайг хутгалчихлаа гээд гараад ирсэн. Би тэгэхээр нь худлаа байлгүй гэж бодоод нээх тоолгүй шуудайлсан махаа машиндаа ачиж байтал нээрээ Б эгч хутгалсан болоод Д ахыг Хашаат сумын эмнэлэг рүү гэрийхэн нь авч явна гэхээр нь би шууд Өвөрхангай аймаг руу буцаж яваад маргааш өдөр нь Архангай аймгийн төвөөс Б руу гар утсаар залгаад юу болсон гайгүй юу гэтэл Б Хашаат суманд эмнэлэгт Д ахыг хэвтэж байгаа бие нь гайгүй гэхээр нь утсаа салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/, гэрч Д.Бийн мэдүүлсэн:...2020 оны 11 дүгээр сард хөдөө буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Жагварал гэх гА нутгийн хүмүүсийн хамт өвлийн идэш хоол хийж байгаад аав, ээж хоёр маргалдаад улмаар ээж Ц.Б нь аав Д.Ды нуруу хэсэг руу хутгалсан гэдэг. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, аав, ээж хоёр эмнэлгээр явж, аав зүүн бөөрөө мэс ажилбараар авахуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/, өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ц.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг Жагварал гэх гАт нөхөр, хүүхдүүдийн хамт өвлийн идэш хоолоо бэлдэж байгаад мах шуудайлах гэж байгаад маргалдсан. Тэгээд аяга угааж байгаад түмпүүшиг дээр байсан жижиг хутгыг аваад нөхөр Ды араас хатгасан. Тэгсэн цус гараад орилоон, уйлаан болсон. Тэгээд сумын эмнэлэг авч яваад, тэндээсээ аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Эмч Ды зүүн бөөрөнд хутганы үзүүр хүрсэн учир зүүн бөөрийг авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд зүүн бөөр авах хагалгаанд орж бөөрөө авахуулсан юм. Би өөрийн хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуу/, хохирогч Д.Ды биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба түүний хутга буюу зэвсэг ашигла хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Ц.Бг хутга буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Ц.Бг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Бгийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй, түүний үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн нэг удаагийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж, Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тайлбарт “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг зэвсэг гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх саналыг шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуульд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хутга буюу зэвсэг ашиглан хүний биед халдах нь гэмтэл учруулж болно гэдгийг мэдсээр байж хохирогчийн нуруун тус гА хутгалж, нурууны зүүн хэсгээр хэвлийн гялтангийн арын зайнд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэж улмаар зүүн бөөрийг авах мэс засал хийлгэсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бөгөөд өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...аяга угааж байгаад хутгыг аваад нөхрийн араас хатгасан...” гэж, мөн өмгөөлөгчийн хамт дахин мэдүүлэг өгөхдөө “...хоол хийх гээд мах хөшиглөж байсан бөгөөд нөхөр хэрэлдээд байхаар нь гар гээд хутгатай гараараа түлхсэн...” гэх мэдүүлгийг тус тус өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.
Улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхээс гаргасан шийдвэртэй адил байна.
Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоос авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Даас мэдүүлэг авахдаа өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан эрхийг сануулалгүй мэдүүлэг авсан байх тул хүсэлтийг хүлээн авч уг мэдүүлгийг нотлох баримтаас хасч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогчийн зүгээс шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга алга болсон талаар шүүгдэгч, гэрч нар мэдүүлсэн байх бөгөөд гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хоёр жил гаруй хугацаа өнгөрсний дараа хэргийг шалгаж эхэлсэн, уг хутгыг олж тогтоохоор нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь үр дүнгүй байгаа болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч Ц.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийн хасна...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн, түүнд холбогдох хэрэг нь тус Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасахаар байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт Цын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧИД П.ДОНИДДОЛГОР
Э.ДУЛМАА