| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04709/И |
| Дугаар | 101/ШШ2021/00045 |
| Огноо | 2021-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2021/00045
2021 01 04 101/ШШ2021/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эко Смарт Агро” ХХК нь 2019 оны 7-р сарын 1-нд “*******” ХХК-тай төмөр зам, талбай ашиглалтын гэрээ байгуулан “*******” ХХК-ийн үйлдвэрлийн талбай дээр төмрийн хүдэр буулгаж улмаар гадагш нь ачуулж эхэлсэн билээ. Гэрээний дагуу эхний саруудад талбайн түрээсээ төлж байсан боловч 2019 оны 10-р сараас хойш талбайн түрээсээ төлөхгүй байсаар 2020 оны 5-р сард манай талбай дээр байсан төмрийн хүдрийг ачуулсан. Энэ үед талбайн түрээсийн хуримтлагдсан төлбөрөө хийхийг шаардсан боловч Эрдэнэт өртөөний удирдлагуудтай үгсэн хуйвалдаж хүчээр 30 вагонд ачилт хийсэн. Эрдэнэт өртөөний даргад болон Цагдаагийн газарт хандсан боловч асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд ачилтыг зогсоогоогүй. “Эко Смарт Агро” ХХК-ийн захирал ******* нь тухайн үед талбайн түрээсийн төлбөрөө хийнэ гэж амлаж байсан боловч өдий хүртэл төлөөгүйгээр барахгүй утсаа авахгүй зугтааж байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. Иймд “Эко Смарт Агро” ХХК-аас талбай ашигласны түрээсийн төлбөр 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Эко смарт агро ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа явуулсан боловч шүүхэд сайн дураар хүрэлцэн ирээгүй учир тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч Ковид-19 цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор албадан ирүүлэх ажиллагаа зогссон.
Коронавируст халдвар дотоодод тархсантай холбоотой шүүхийн үйл ажиллагааг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үеийн байдалтай нийцүүлэн ажиллах түр журмын дагуу хариуцагчид нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэл гардуулсан баримт, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтын хамт 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэлийг хүлээн авсан эсэхийг тус компанийн захирал *******ын ******* дугаараар дамжуулан холбогдож энэ тухай тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэл гардуулсан, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан баримтыг шүүхэд буцаан ирүүлээгүй, мөн нэхэмжлэлд тайлбараа ирүүлээгүй байна.
Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч дээр дурдсаны дагуу ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талд хуралдааны товыг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдэж, шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн баримтжуулсныг зохигч шүүх хуралдааны товыг хүлээн авсан гэж үзэх бөгөөд зохигч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй шалтгааныг илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд илэрхийлээгүй учир шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ. Учир нь хариуцагч, нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзэж, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг үндэслэл болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагчаас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ