| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04203/И |
| Дугаар | 101/ШШ2021/00108 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/00108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.К ББСБ
Хариуцагч: Ч.А
Зээлийн гэрээний үүрэгт 21,573,758.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.М*******, нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч В.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Бабаадархан овгийн Ч******* овогтой А******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 46.80 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн зээл зээлийн хүү тодорхой хуваарийн дагуу cap бүр эргүүлэн төлөх үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул Ч******* овогтой А*******од холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт Зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, зээлийн хүү 6,273,725.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 300,032.87 төгрөг, нийт 21,573,758.75 төгрөгийг Ч******* овогтой А*******оос гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК, хариуцагч Ч.А*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,573,758.75 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* тоот “Зээлийн гэрээ” байгуулж, хариуцагч 15,000,000 төгрөгийг, нэг сарын 3.90 хувийн жилийн 46.80 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба зээл, хүүгийн тооцооллын баримтаар гэрээ байгуулсан өдөр хариуцагчид 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн байх тул гэрээний үүргээ биелүүлэн зээлийг олгожээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч үндсэн зээлд төлөлт хийгээгүй, хүүнд 5,439,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,195,936.82 төгрөг, нийт 6,635,032 төгрөгийг төлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааны хүрээнд хариуцагчид 09 дүгээр 24-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, баримтаар хариуцагч зээл авсан хугацаанаас хойш үндсэн зээлийг төлөөгүй, тодорхой хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлж байсан боловч 2019 оны 06 дугаар сараас эхлэн үндсэн зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй, хүүг тогтмол төлөөгүй нь гэрээний үүрэг зөрчигдөх үндэслэл болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавсарган ирүүлсэн баримтууд болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийсэн гэж үзлээ. Мөн хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзнэ.
Хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэгт 21,573,758.75 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүргэсэн байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд /цахимаар/ оролцох боломжгүй шалтгааныг илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, оролцоогүй учир шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ