| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/05078/И |
| Дугаар | 101/ШШ2021/00260 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/00260
2021 01 25 101/ШШ2021/00260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ш
Хариуцагч: Б.Б
Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, ** дугаар хорооллын ** байрны ** тоотод орших орон сууцны хууль бус эзэмшлээс Б.Б*******ийг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б*******, хариуцагч Б.Б*******, өмгөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ү-******* үл хөдлөх хөрөнгийн дугаартай Баянзүрх дүүрэг, 4-р хороо, *******-р хороолол, 66 байр 20 тоот орон сууцны өмчлөгч болно. Уг орон сууцыг 2004 оноос хойш дангаар өмчилж байгаа бөгөөд уг байранд өөрийн эгч Б.Б******* буюу хариуцагчийг үнэ төлбөргүй суулгаж ирсэн. Сүүлийн жилүүдэд гэр бүлд маань эмнэлэг, эм эмчилгээ зэрэг мөнгөний шаардлага их гарч уг орон сууцыг худалдах хэрэгтэй болж Б.Б*******ийг байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж ирсэн ч байрыг Б******* нь чөлөөлөхгүй байсан тул 2017 оны 09 сарын 01-ний өдөр шүүхэд орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч Б******* гарган уг байрны өмчлөлийн асуудал дээр маргаж хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан боловч давх болон хяналтын шатны шүүх түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн.
Харин миний орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 сарын 29-ны өдрийн 1211 дугаартай магадлалд “маргаан бүхий орон сууцыг хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд орон сууцнаас хариуцагчийг гаргах гэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг цуцлах хуульд заасан журмыг баримтлах ёстой ” гэж, мөн магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 001/XT2018/0*******74 тогтоолд “эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 349.1-т заасан тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн аль үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь тодорхой бус байна” гэж дүгнэсэн. Шүүхүүд тухайн үедээ намайг Б*******ийг орон сууцандаа амьдруулах зөвшөөрлөө цуцлаагүй байсан тул Б******* нь хууль ёсоор амьдарч байна гэж дүгнэсэн. Гэтэл Б******* байрыг чөлөөлөх шаардлагыг биелүүлэхгүй байгаа улмаас л аргагүй эрхэнд би шүүхэд хандаж өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлсэн ч шүүх энэхүү орон сууцандаа амьдруулах зөвшөөрлөө цуцлаад буй илт үйл баримтыг үнэлж үзээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд шүүхэд одоо хүртэл гомдолтой байна. Үүний үр дүнд би заавал дахин орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах шаардлага үүсч, цаг хугацааны хувьд ихээхэн хохирч байна. Энэ хугацаанд Б******* нь бах тавтайгаар байранд маань үнэ төлбөргүй сууж байна. Миний бие дээрх шүүхийн шийдвэр эцэслэгдсэний дараа 2019 оны 03 сарын 01-ний өдрийн мэдэгдлээрээ орон сууцанд үнэ төлбөргүй суух Б*******ийн эрхийг нь Иргэний хуулийн 341.1.2-г баримталж 2019 оны 04 сарын 01-ээр дуусгавар болгож цуцалсан бөгөөд мөн орон сууцыг чөлөөлөхийг шаардаж Б*******т шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээж аваагүй тул биечлэн гэрт нь хүргүүлсэн. Ийнхүү мэдэгдэлд заасан 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш Б******* нь миний зөвшөөрөлгүйгээр байранд амьдарч буй буюу хууль бус эзэмшигч болсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 -д заасны дагуу би хууль бус эзэмшигчээс хөрөнгөө шаардах эрхтэй.
Мөн сүүлд 2020 оны 09 сарын 02-ны өдөр орон сууцыг 09 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн ч шууданг хүлээж авахгүйгээр шууданчийг буцаасан. Иймд Д.Б******* гэх хүнээр биечлэн мэдэгдлийг хүргүүлэхээр очиход нь Б******* Б*******г цохиж хөөж дарамталсан. Б******* өөрөө Б*******гийн биед халдчихаад Б*******г өөрийг нь зодсон гэж цагдаад худал мэдүүлэг өгсөн бөгөөд тэр гомдол нь ч сая хэрэгсэхгүй болсон. Гомдолдоо өөрийнхөө урж тастаж хаясан байр чөлөөлөх мэдэгдлийг хавсаргаж өгсөн байдаг Харин Б******* нь өөрөө Б*******т зодуулчхаад, настай хүнийг цагдаад өгөөд яахав гээд гомдол гаргаагүй юм. 2020 оны 10 сарын 03-ны өдөр миний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* очиж 10 сарын 6-ны өдөр байр чөлөөлөөрэй гэж утсаар болон биечлэн очиж сануулсан. 2020 оны 10 сарын 06-ны өдрүүдэд байр чөлөөлөхөөр очиход Б******* нь гэртээ байсан хэрнээ хаалга үүдээ тайлахгүй, утсаа авахгүй байсан. Иймд бид цагдаа дуудаж, хаалга цоожоо сольж байраа суллаж авлаа гэж үүдэн дээр нь ярьж эхлэнгүүт Б******* хаалганы цаанаас орилж хашхирч эхэлсэн. Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн цагдаа болон тухайн өдөр гарч байсан 4-р хорооны цагдаа нартай тус тус уулзаж учир байдлаа хэлж, Б******* гэртээ оруулахгүй байсан тул түүнийг дуудан гаргаж гадаа уулзацгаасан. Цагдаа болон бусад хүмүүсийн хажууд байр суллаж өгөхийг шаардсан. Гэтэл Б******* “шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлээр албадан чөлөөлөх хүртэл би байрнаас гарахгүй, та нарын өвчтэй зовлонтой надад хамаагүй” гэдэг.
Ингэж Б******* нь миний өмчлөгчийн хувиар зохих ёсоор тавьж буй шаардлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцэхээс гадна, ах дүү хамаатан саднаар нэг фейсбүүкээр намайг доромжилсон мессеж бичиж илгээж байна. Би орон сууцыг анх авсан үеэсээ л Б*******ийг үнэ төлбөргүй амьдруулж ирсэн одоо ийм байдалд хүрч өөрөө байраа ч суллаж авч чадахгүй олон жилийн хугацаа алдаж байна. Б******* байр чөлөөлж өгдөггүй тул би байраа банк бусын барьцаанд тавьж, мөнгөний нэн яаралтай хэрэгцээгээ хангахаас өөр аргагүй болсон. Банк бусын зээлийн хүүгийн төлбөр төлж мөн маш их хохирч байна. Би зохих ёсоор Б*******ийг уг байрыг чөлөөлөх мэдэгдэл утсаар, биечлэн, шуудангаар, төлөөлөгчөөрөө гэх зэрэг олон аргаар өгч шаардсан ч одоо өөр аргагүй болоод байна. Би 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш Б******* үндэслэлгүйгээр, хууль бусаар, миний зөвшөөрөлгүйгээр миний байранд амьдарч надад эдийн засгийн хувьд хохирол учруулж байгаа тул энэ асуудлаар хохирол төлүүлэх асуудлыг тусад нь тооцож нэхэмжилнэ.
Иймд шүүх энэхүү байдлыг харгалзан үзэж, өмчлөгчийг хамгаалж, хууль бусаар эзэмшиж буй Б.Б*******ээс уг байрыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ш******* нь Баянзүрх дүүргийн 4-р хороо *******-р хорооллын 66-р байрны 20 тоот 43 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Миний бие өөрийн энэ байрыг 2001 оны 5-р сарын 30-ны өдөр иргэн Б.Оаас худалдан авсан билээ. Тодруулбал 2001 оны 5-р сарын 30-ны өдрийн “Орон сууц худалдах,худалдан авах гэрээг” миний бие байгуулсан. 2001 оны 5-р сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл миний асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй саажилттай охин Т.У, охины маань хүү Т.Т нарын хамт амьдардаг 61 настай тэтгэврийн хөгшин хүн. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх иргэний тухай хуулийн 65-р зүйлийн 65.1д нэхэмжлэл хүлээж авах татгалзах үндэслэлийг зааж өгсөн байдаг. Мөн 65-р зүйлийн 1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл зохигчийн баримт гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр: Шүүхийн тогтоол шүүхийн захирамж байгаа бол гэж зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Б.Ш*******ийн 2017 оны 09-р сарын 01-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүхийн шийдвэр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 04-ний өдрийн 101/ ШШ2018/01190 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 23-ны өдрийн 1211 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11-р сарын 02-ны өдрийн 00 /ХТ2018/0*******74 тоот тогтоол, шийдвэр магадлал гаргасан байгаа тул нэхэмжлэлийг буцааж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш*******, хариуцагч Б.Б*******т холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар хорооллын 66 байрны 20 тоотод орших орон сууцны хууль бус эзэмшлээс Б.Б*******ийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тус 20 тоотод орших 3 өрөө орон сууцыг өөрийн худалдан авсан орон сууц гэх тайлбарыг гарган нэхэмжлэлээс татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Үйл баримтын хувьд маргаж буй орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Ш******* 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хариуцагч нотлох баримтын хэмжээнд үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй байна.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар маргаж буй орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа талаар зохигч маргаагүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчийг тус орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа үндэслэлээр орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг шаардсан. Зохигчийн маргаж буй үйл баримттай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1190 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дугаар магадлал, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *******74 дугаар тогтоол тус тус гарчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Зохигчийн хооронд үүссэн орон сууцны өмчлөх эрх, эзэмшилтэй холбоотой эрх зүйн маргааныг шүүх дүгнэж зохигчийн хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар зохигчийн хооронд үүссэн маргаан бүхий эрх зүйн харилцааг шүүх дүгнэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосныг дахин нотлохгүй, дүгнэлт өгөхгүй. Учир нь өөр иргэний хэргийн талаар гаргасан дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч Б.Ш*******, хариуцагч Б.Б******* нарын хооронд үүссэн эрх зүйн маргаан, үйл баримтыг шүүх тогтоосон, мөн өөр иргэний хэрэгт зохигч, хэргийн оролцогчоор оролцож байгаа тул дээрх дурдсан шүүхийн шийдвэрүүд хамаарч, нотлогдсон үйл баримт гэж тооцогддог.
Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу нэхэмжлэгч дурдсан орон сууцыг хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн байх, хариуцагч орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээхээр хуульчилжээ. Нэхэмжлэгч эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг дуусгавар болгон хариуцагчийг орон сууцыг чөлөөлж буцаан шилжүүлэхийг шаардсан. Гэрээг дуусгавар болгоход мөн хуулийн 341 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримталсан байхыг шаардах ба нэхэмжлэгч маргаж буй орон сууцыг зах зээлийн эргэлтэд оруулж санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор гэрээг цуцалсан мэдэгдлийг хариуцагчид 2019 оны 03 дугаар сарын 02, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 10 дугаар сарын 02-ны өдөр талууд харилцан уулзалт хийсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч маргаж буй асуудлаар хариуцагчид холбогдуулан 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг гэрээг цуцлах шаардлагыг гаргасан гэж үзнэ.
Талууд орон сууцыг тодорхой зорилгод хүрэх, тусгай зориулалтын дагуу орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах, тодорхой хугацаатай байх гэрээний нөхцөлийг тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах гэрээг цуцалж, орон сууцны эзэмшлийг шаардсан нь хуульд нийцнэ. Хариуцагчийн хувьд тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн хамт анх худалдан авсан, түүний үндсэн дээр эзэмшиж байгаа нь хууль бус эзэмшил гэж үзэхгүй тухай маргасан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхгүй учир хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Нэхэмжлэгч гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргаснаас хойш хариуцагч орон сууцыг чөлөөлөөгүй тул тухайн хугацаанаас хойших хугацаанд хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж тооцогдоно.
Иймд нэхэмжлэгчийн орон сууц өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон, гэрээг талууд тодорхой зорилго, хугацаатай ашиглуулахаар тохирсон байдал тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн анхны шаардлагыг үндэслэн мөн хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4-т зааснаар хариуцагч гэрээг дуусгавар болгон орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй. Энэ үндэслэлээр хариуцагч Б.Б*******ийг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар хорооллын 66 байрны 20 тоотод орших, 43 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас чөлөөлж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ