| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/7188 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/7188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч Г.Булаг-Ундрал,
хохирогч Б.М /цахим/,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Ц, Б.Ч нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д Мд холбогдох эрүүгийн 2311 01897 1453 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж ургийн овогт Д М /РД:......./,
Монгол Улсын иргэн, 19.. оны 0. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймгийн ...... суманд төрсөн, .. настай, э.эгтэй, дээд боловсролтой, .........мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ., .....хамт Нийслэлийн .......... дүүргийн ........ дүгээр хороо, ............... суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн баруун талд Б.М. хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь биед баруун хөмсөгт шарх, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд .......... дүүргийн .. дүгээр хороо, .............. баруун талд Б.М........... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь биед баруун хөмсөгт шарх, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь: хохирогч Б.М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүүхдийн байгууллагын ойн өдөр тохиогоод хүүхдийн байгууллагад байсан залуучуудаараа жил болгон энэ өдөр талбай дээр зургаа авхуулдаг уламжлал байдаг юм. Тэгээд би энэ ажлынхаа хүрээнд талбай орчхоод талбайн баруун талын коника зургийн студи орж зургаа авхуулахаар явж байхад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд уулзвараас М гэх танил залуу ирж байсан бөгөөд Мтэй мэндлэхээр уулзвар дээр ирээд зогстол М үгийн зөрүүгүй шууд миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба энэ үед миний нүдний шил газарт унасан. Тэгээд би газарт унасан шилээ авч зүүгээд бостол М миний нүүр рүү гараараа дахин нэг цохиод духаараа миний дух хэсэг рүү мөргөсөн. Ингээд миний хөмсөгнөөс цус гараад нүд рүү орсон ба би Мтэй барилцаад байж байтал хажууд байсан хүмүүс салгаад би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Хохирогч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар мэдүүлэхдээ: “...Би анхны мэдүүлэгтээ хэлсэн. М бид хоёр маргаагүй, үл ойлголцоогүй. Намайг цохих хүртэл өөрөөр ойлгож байсан талаар мэдээгүй. Анх дүүгийнхээ хурим дээр таарахад намайг цохисон. Сайн ойлгоогүй, хоорондоо буруу ойлгосон зүйл байна гэж бодсон. 9 дүгээр сарын 11-ний өдөр зураг авхуулах гээд хүлээж байхад намайг цохисон. Ингээд нийт 2 удаа цохисон болохоор би дахин ийм үйлдэл гаргахаас нь айсан. Одоо Мөөс нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрөө өөрийгөө аваад явж чадна. Энд нэгэнт ирсэн болохоор үнэн зөвөөр шийдвэрлэгдээсэй гэж хүсэж байна. Зарим зүйлийг өмгөөлөгч нар нь хэлэхийг шаардсан байж магадгүй. Мтэй багаасаа найзалж байсан. Ийм үйлдэл гаргах тодорхой шалтгаан байхгүй. Ийм зүйл болсонд харамсаж байна...” гэх
Шинжээч Б.Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.. биед учирсан баруун хөмсөгт шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг шарх нь хавдах, хөхрөх зэрэг шинж тэмдэг үүсэж болох ба эдгэлтийн хувьд 3-аас доош хоногийн хугацаанд тав тогтож эдгэрнэ...” гэх /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №11635 дугаартай дүгнэлтэд:
Б.Мя. биед баруун хөмсөгт шарх, баруун бугалга, тохой, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид хоёр багын найзууд боловч сүүлийн нэг жил харилцаагүй байгаа. “Дэлхийн зөн”-ийн арга хэмжээнд 8 цаг өнгөрөөгөөд хоцроод очиход бид хоёр тааралдсан. Бид хоёр биеийн хэлэмжийн таарамжгүй байдлаас болоод буруу ойлголцон зодолдсон. Би цагдаад мэдүүлэг өгөөгүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Учир нь маргааш гэхэд эвлэрнэ гэж бодсон. Шүүх эмнэлэгт үзүүл гэсэн ч би найзтайгаа эвлэнэ гээд үзүүлээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэлгүй хайнга хандсан. Үүний дараа би яллагдагч манай найз хохирогч болсон. Энэ үйлдэлд найзууд минь намайг шүүмжилсэн. Түүний дараа эмнэлэгт үзүүлэхэд толгойд гэмтэлтэй байсан. Энэ талаар баримтаа цагдаад өгсөн. Дахин шинжээч томилоход шүүх эмнэлэг дахин өмнөх дүгнэлтээ гаргасан. Би найзыгаа түрүүлж цохисон буруугаа хүлээж байна. Би түүнтэй холбогдох гээд гурван удаа залгахад дуудлагаа аваагүй. Бид хоёрын дундын найзаараа гомдолгүй гэж хэлүүлсэн байсан. Би гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Мягмаржаргалд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал” зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөөс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж. ургийн овогт Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД