| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 133/2016/0006/Э/ |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 126.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 15
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т-н М-г талийгаач Б.П-н биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан түүнтэй хурьцал үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.М-д ногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.М-н цагдан хоригдсон 93 хоногийг ялтаны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.М-г энэ шийтгэх тогтоолоор ногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, ялаас чөлөөлсүгэй.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Э, Ч.О нарын нэхэмжилсэн 10.880.410 төгрөгийн нэхэмжлэлээс 5.330.710 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй орхисугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “*******” зочид буудлын камерийн бичлэг болох 2 ширхэг DVD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж, 88.1.3 дахь хэсэгт зааснаар цагаан өнгийн орны углаа даавуу, цагаан өнгийн дэвсгэр даавуу, ягаан өнгийн дөрвөлжин шоон хээтэй нимгэн хөнжил 1 ширхэг, ногоон өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, Б.Б, Б.Б, Т.М нараас хураан авсан дотоож 3 ширхэг, талийгаачийн хар цоохор өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг, цогцосны баруун, зүүн гараас авсан хумс, парламент гэсэн тамхины хоосон хайрцаг, тамхины иш, тамхины иш 2 ширхэг, хогийн саванд байсан бохирлогдсон хөвөн 1 ширхэг, хэрэглэсэн бохь 3 ширхэг, нойлын өрөөнд байх хогийн савнаас гарсан бохирлогдсон нойлын цаас, 30 см урттай бохир бент, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон нойлын цаас зэрэг зүйлс, цагаан өнгийн гар утас симтэйгээ хамт, Б.Б-с хураан авсан 2 ширхэг ягаан ууттай бэлгэвч, ******** зочид буудлын камерийн бичлэг болох 2 ширхэг ДВД, Ч.Э-с хураан авсан хар цамц, хөх хөхөвч, хар нарийн мөртэй майк, хэргийн газарт байсан 3 ширхэг бүтэн бэлгэвч, 1 онгорхой ууттай бэлгэвчний уут болон бэлгэвчний уутны тасархай, 2 дугаартай саарал гэртэй задалсан бэлгэвч, 3 дугаартай бэлгэвчний уут, 4 дугаартай бэлгэвчний уут, 5 дугаартай хэрэглэгдээгүй ногоон ууттай бэлгэвч, 6 дугаартай нүүр цэвэрлэгч хөвөн, 7 дугаартай амыг нь зангидсан бэлгэвч, 8 дугаартай саарал ууттай хэрэглэгдээгүй бэлгэвч, зүүнүүд, 9 дугаартай тоос болсон хэрэглэсэн бэлгэвч, 10 дугаартай бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хэрэглэсэн бэлгэвч, угаалтуурын урд хананаас авсан арчдас, бор өнгийн сэнжгүй аяга, ширээн дээр байсан тамхины иш гялгар ууттай, архины лац 1 ширхэг, автомашинаас хураан авсан боргио пиво 2,5 литр задлагдаагүй, 100 настын ундаа задлагдсан дотроо шингэн зүйлтэй, цэнхэр алаг хос пүүз, 2 ширхэг цагаан өнгийн оймс, 6 ширхэг сэнгүр гэсэн бичигтэй пивоны лааз, 2 ширхэг нийслэл гэсэн бичигтэй пивоны лааз, 1 ширхэг самрын хайрцаг, 3+ гэсэн бичигтэй усны сав 3 ширхэг, сэнгүр гэсэн том пивоны сав 2 ширхэг, архины бөглөө 1 ширхэг, шар өнгийн нимгэн хөнжил, бор цоохор өнгийн дэрний уут, шаргал өнгийн бүтээлэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” үүрэг болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Т.М-н хувьд ногдох ***** ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
9. Энэ хэрэгт ялтан Т.М-с гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч З.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.М-н ********* регистийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.М-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА