| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/162 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/162
2024 02 26 2024/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай, улсын яллагч А.Дэлгэрмөнх, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, хохирогч Д.Б, Д.Д, П.Д нарын өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “2311 00567 1551” дугаартай, 186/2024/0102/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин сууж байгаа, улсаас хөдөлмөрийн хүндэт, алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цахим орчинд “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оныУИХ-ын сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Хүрэлсүхийн бөгс долоогч СЕХ-ны дарга П.Д, Ерөнхийлөгч асан Баттулгын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн П.Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой гэсэн” худал мэдээ тараасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...юуны өмнө яллах дүгнэлтэд дурдсан нам дагаж хоолоо олж иддэг гөлөгнүүд гэдэг нь миний бичлэгт байдаг. Мөн гэрч нарын мэдүүлэгт миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийг оруулж, надтай хамт ажиллаж байсан инженерүүдийн чухал мэдээллийг дүгнэлтэд оруулаагүй байна. Миний хувьд 2012 оны 2 дугаар сараас эхлэн Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд техникийн инженер гэх мэргэжлээр нийт 11 жил ажилласан. Энэ хугацаанд маш олон удирдлагуудтай хамтарч ажилласан. Энэ болсон асуудал нь намайг нэг хурал дээр уурлаж гарснаас бүх зүйл болсон мэт мэдүүлэг өгсөн байна. Энэ нь тухайн үеийн шалтаг байсан. Би тухайн үеийн удирдлагуудтай 2020 оны 8 дугаар сараас хойш хамтарч ажиллахад бие махбод, сэтгэл санааны дарамтанд орсон. Энэ хугацаанд би хамт ажилладаг байсан инженерүүдтэй ярилцдаг байсан. Мөн тухайн хамтарч ажилладаг хүмүүс таныг ийм байдлаар дарамталдаг бол бид нар ажиллаж чадахгүй гэдгээ ч хэлж байсан. Тэгээд бид сайн дураараа гэж байгаа боловч бид дарамтанд орсны улмаас ажлаасаа гарсан. Тухайн үед ажлаасаа гарсан ихэнх хүмүүс нь 5-10 жил ажилласан хүмүүс байдаг. Гарсан цаг хугацааг нь харахад сар сарын хугацаатай гарсан. Гэхдээ залуу хүмүүс өөрсдийн ирээдүйг бодож л сайн дураараа гарах өргөдлөө өгсөн байх. Түүнээс бүгд л ажлын байрны уур амьсгал дарга нарын дарамтаас болж ажлаас гарсан. Миний хувьд тухайн дарга нарын нүүрэн дээр нь би та нартай төрийн байгууллагад ажиллаж байгаад нэг нэгэнтэйгээ эвдрэлцээд яахав гарч байгаад ярьж учраа олъё гэж хэлсэн, тухайн хурлын уур бухимдал, үг даахгүй байдлаасаа болж ийм зүйл хийгээгүй. Маш их дарамттай байсан. Хоёр жил ажиллахдаа ходоодны шархтай болж эмчлүүлсэн, сэтгэлзүйгээрээ маш их дарамттай байсан. Тэр болгоны баримтууд байгаа. Би цагдаагийн албан хаагчид “Мөнгөн гүүр” болон Нэгдүгээр эмнэлэг рүү албан бичиг явуулж өгнө үү гэх зэргээр хүсэлт хэлсэн. Эдгээр эмнэлэгт үзүүлж байсан нь 2020 оны 8 дугаар сараас хойш болсон л асуудал. Урьд нь би маш олон сонгууль үзэж, амжилттай давж гарсан. Гөлөгнүүд, нам дагаж хоолоо иддэг гэх зэрэг үг хэлсэндээ уучлалт хүсэж байна. Гэхдээ яг факт, баримттай зүйл хэлээгүй. Эцсийн эцэст дарга нар ажлаа хийгээд явж байгаа, би 11 жил ажилласан нэр хүндээ дуусгасан, эрүүл мэндийн хувьд хэцүү байгаа, мөн одоо болтол бодсон ажлаа хийж чадахгүй байгаа. Мөн хамаатан садныг минь Авлигатай тэмцэх газар, цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авч байсан. Тэр болгон нь надад дарамт болж байсан учир би Америкаас ирж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэсний дараагаар дараагийн ажлаа бодъё гэж ирсэн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бгийн:...би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Туг.мн гэсэн сайтад тавигдсан Б.Бы нийтэлсэн бичлэгийг үзсэн. Уг бичлэгт Б.Б нь Сонгуулийн еренхий хороонд сүүлд томилогдсон удирдлагуудтай хамтарч ажиллах боломжгүй, энэ хүмүүс 2024 оны Ардчилсан сонгуулийг зохион байгуулах чадваргүй, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн төвийн ажилтнуудыг дарамталж хууль бусаар ажлаас халж байна. Д.Б нь түр орлон гүйцэтгэгч учраас хүмүүсийг ажлаас халах эрхгүй гэсэн агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд мөн Б.Б өөрийнхөө фейсбүүк хаягт тавьсан байсан. Энэ бичлэгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д бид 2 энэ талаар ярилцаж байгаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны хэлтэс газрын дарга, ажилчдын дунд ажлын хурал 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан. Энэ хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны веб сайтыг шинээр хийх ажлын явц байдлын талаар хуралдсан. Тухайн үед энэ ажлыг Б.Б хариуцаж байсан. Сонгуулийн еренхий хорооны удирдлагуудаас энэ веб сайтыг шинэчлэх ажил удаашралтай байна, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж ярилцаж байсан. Б.Б нь би мэргэжлийн хүн биш учраас энэ веб сайтыг хийж чадахгүй гэж бухимдалтай хэлээд босоод гарч явахдаа эргэж хараад та нарыг гаднаас чинь шараад өгнө гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид нар хурлаа үргэлжлүүлээд ярилцаж байхад Б.Б нь хурлын дундуур ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ миний нэр дээр бичээд надад өгсөн. Тухайн үед мэдээлэл технологийн төвийн захирал нь чөлөөлөгдсөн би захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан учраас надад хүсэлтээ гаргаж өгсөн. Сонгуулийн еренхий хорооны мэдээлэл технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар Б.Быг хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн байгаа гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 132-142 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дын:..Б.Б нь төрийн жинхэнэ алба хаагч биш, Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаад ковидын эсрэг хуулийн үйлчлэл зогссоноор Төрийн албан хаагчид төрийн албаны шалгалт өгөхөөр болсон. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын эхээр хуульд нийцүүлж алба хаагчдаа томилох чиглэл ирсэн. Мэдээлэл технологийн төвийн ажиллаж байсан Баясгалан нь тухайн шалгуурт нийцээгүй учраас түүнийг чөлөөлж, захирлаар нь ажлын албаны дарга Д.Б түр орлон гүйцэтгэгчээр давхар хариуцаж ажиллах болсон. Үүнээс болж нэр бүхий Мэдээлэл технологийн төвд ажиллаж байгаа Алтанчимэг, Баясгалан ажиллаж байсан Б.Б нар нь зохион байгуулалтанд орж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг гүтгэх, Сонгуулийн ерөнхий хорооны талаар худал мэдээлэл тараах, намайг төрийн эсрэг гэмт хэрэгт гүтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2 удаагийн бичлэг, 2 удаагийн постыг, сонин хэвлэл олон нийтэд тараасан байгаа. Энэ асуудал зохион байгуулалттай, шантааж хийж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Хамгийн ноцтой нь Мэдээлэл технологийн төвийн захирлаар ажиллаж байсан Эрдэнэбатыг 2020 оны сонгуулийн дараа шантаачилсаар байгаад ажлыг нь Баясгалан авсан байдаг. Эрдэнэбат нь одоо Төрийн албаны зөвлөлийн газрын даргаар ажиллаж байгаа. Ингээд уг зохион байгуулалттай бүлэглэл бий болсон гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Бичлэгт дурдсан өөрийнх нь ярьж байгаа 7 хүнийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д, ажлын албаны дарга Д.Б, мөн намайг халсан гэж нийтэлсэн байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д бид хоёрын хувьд Мэдээлэл технологийн төвийн инженер нар томилох, чөлөөлөх тушаал огт гаргадаггүй. Зөвхөн тус төвийн захирал, эсвэл түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар ажлаас чөлөөлөгддөг байгаа. Тухайн хүмүүс өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хүмүүс байгаа. Миний мэдэхээр Отгонсүрэн Солонгос улс руу ажиллахаар боллоо гэж хүсэлтээ өгсөн. Мирас нь төрийн алба шалгалтанд тэнцээгүй учраас өөр ажилд орохоор хүсэлтээр чөлөөлөгдсөн. Очгэрэл нь өндөр цалинтай хувийн байгууллагад ажиллахаар боллоо гэж хүсэлтээ өгсөн. Энхтүвшин нь Турк улс руу сургуульд сурахаар боллоо гэж хүсэлтээ өгсөн байгаа. Б.Б бичлэгт гарсан шиг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж ажлаас нь гарахад нөлөөлсөн асуудал огт байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 143-155 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Дгийн:...тухайн бичлэгийн манай ажлын газрын хэвлэлийн төлөөлөгч Бадмаараг надад тэр өдөр нь үзүүлсэн. Би тухайн бичлэгийг дахин нягталж үзээд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай ярилцаад манай албаны нэр хүндэд халдан, удирдлагуудад халдсан нэр төрд халдсан байсан учраас цагдаагийн байгууллага болон тагнуулын байгууллагад шалгуулахаар Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албанаас гомдол, хүсэлт гаргасан байгаа. Тухайн бичлэг Б.Б нь манай албаны нэр хүндэд халдсан мөн намайг хууль зөрчдөг. Урьд нь 2 удаа АТГ-д шалгагдаж байсан. Хүрэлсүх нь авч үлдсэн талаар ярьсан байсан. Энэ нь бодит байдалд нийцэхгүй худал ташаа мэдээлэл байсан. Мөн нарийн бичгийн дарга Д.Д талаар бас янз бүрийн асуудал ярьсан байсан. Миний хувьд Д.Д талаар ярьсан зүйлийн талаар би огт мэдэхгүй. Д.Д дарга өөрөө хариулт өгөх байх. Бас бичлэгт удирдлагууд ажлын байран дээр дарамталдаг гэсэн зүйлийн талаар ярьсан байсан. Миний зүгээс цэвэр албаны харилцаагаар ажилчидтайгаа харьццаг дарамталж харьцдаг нэг ч тохиолдол байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны ажлын зөвлөгөөнөөр байгууллагын веб сайтыг хөгжүүлэх талаар ярилцсан. Тухайн веб сайтын гүйцэтгэл муу байсан. Уг асуудлыг хэлтсийн дарга Б.Б болон мэргэжилтэн Б.Б нар хариуцаж байсан. Тэгээд уг сайтыг гүйцэтгэл хангалтгүй, бүтэн жил хувийн компанитай хамтраад ажиллахад хариуцлагагүй хандсан байна гэж хурал дээр хэлсэн. Хэлтсийн дарга Б.Б гэнэт уурлаж босч ирж би ийм удирдлагуудыг үзээгүй, намайг дарамталж, шахаж байна, би ажиллахгүй гэж хэлээд хурал хаяад гарсан. Тэгээд зөвлөгөөн дуусаагүй байхад Б.Б ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичээд буцаж орж ирээд би та нартаа ажиллахгүй, сонгуулийг чинь сонгууль биш болгоно, гаднаас чинь шарна гэж хэлээд өргөдлөө ажлын албаны дарга Д.Бд өгөөд гараад явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Дараа нь ажлын албаны дарга Д.Б надаас тухайн Б.Бы өгсөн өргөдлийг яах талаар асуухад би хууль журмын дагуу шийдээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 156-167 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнгөндуулгын:...би бичлэгийг фейсбүүк "Saikhaa channel" гэсэн хаягнаас нь орж үзэж байсан. Тухайн бичлэгт нэр дурдсан IT инженерүүд болох Мирас, Очгэрэл, Отгонсүрэн, Ганхүү, Цогтбаяр, хуулийн хүн болох Энхтүвшин нарыг ажлаас халсан гэж яриад байсан. Энэ халагдсан гэх хүмүүс нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд тушаал гараад хүсэлтээрээ гарсан хүмүүс байсан. Б.Бы энэ ярьсан зүйл нь худлаа гэдэг нь нотлогдож байсан. Харин бичлэгт яригдаж байгаа бусад асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсыг шинэчлэх хурал дээр Б.Б энэ ажлыг хийх ёсгүй байсан, тэр үед хүнгүй байсан болохоор надад хариуцуулсан гэж бухимдаж маргалдсан. П.Д дарга Б.Б энэ ажлыг хариуцахгүй, мэдэхгүй гэж байна чи тэгвэл гарч болно гэж хэлэхэд Б.Б босоод үүдрүү явж байснаа эргэж хараад би ийм муу сайн дарга нартай ажиллаж үзүүгүй юм байна. Би та нарыг гаднаас чинь шарнаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд хурал дуусаагүй байхад Б.Б буцаж орж ирээд П.Б даргад ажлаас гарах өргөдлөө бичиж оруулж өгөөд гараад явсан. Ингээд өөрийн хүсэлтээр нь буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр нь хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлсөн тушаал гарсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 168-173 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Банзрагчдоржийн:...би ойлгохдоо 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны удирдах албан тушаалтнуудын дотоод хуралд дээр Б.Б нь нарийн бичгийн дарга Д.Д муудалцсан талаар өөрөөс нь сонссон. Хурал дууссаны дараа Б.Б ажилчдын өрөөнд орж ирээд тэгэж хэлж байхыг нь сонссон. Тэгээд ажлаасаа гарна өргөдлөө өгнө гэж хэлж байсан. Тэрнээс хойш хааяа ажил дээр ирж очин явж байгаад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Б.Б бичлэгийг би үзсэн. Бичлэгт гарснаар удирдлагууд нийт ажилчдад харилцаа хандлага муутай, харилцааны доголдолтой байдаг асуудал байгаа. Харин бусад ярьсан зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 181-185 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ганхүүгийн:...би Б.Б 5 жил орчим хамт ажилласан. Би Б.Б өөрийнх нь Youtube сувгийг дагадаг. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тавьсан байсан өөрийнх нь хийсэн бичлэгийг олж үзсэн. Тэгээд тэр бичлэг дээр ажлаасаа гарсанг мэдсэн. Тэрнээс өмнө би ажлаасаа гарснаас хойш Б.Б ямар ч холбоогүй байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 186-191 дүгээр тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Мирасын:...би бичлэгийг Б.Б өөрийнх нь фейсбүүк дээр тавьсан байхаар нь үзсэн. Яагаад ийм бичлэг хийж олон нийтэд тараасан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 192-196 дугаар тал/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Нэмэхжаргалын:...би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурал дээр орж чадаагүй, тайлан мэдээгээ гаргаад сууж байсан. Тэр хуралд Батсайхан орсон. Тэгээд хурлын дундуур Б.Б гарч ирээд би ажлаасаа гарлаа, өргөдлөө бичлээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б.Б яагаад ийм олон жил ажилчихаад ажлаасаа гарах гээд байгаа юм гэхэд би ажлаасаа гарна, 2 хүүхдээ холоос 1 дүгээр хороолол руу зөөхөд хэцүү байна. Хувийн амьдралаа цэгцэлж хүүхдүүдээ анхаарахгүй бол хүүхдүүд хаягдаад хэцүү байна гэж хэлж байсан. Өөр юм яриагүй, би бичлэгийг үзсэн. Тухайн бичлэгт дурдсан шиг удирдлагын зүгээс бид нар ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй. Шаардлага тавьсныг нь Б.Бн тэгэж боддог байх. Энэ хүмүүс дандаа өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарч хувийн амьдрал ахуйгаа хөөж явсан байгаа. Отгонсүрэн Солонгос явах гээд Цогтбаяр хувийн бизнес хийх гээд Ганхүү Хятад руу сургуульд сурах гээд. Энхтүвшин Турк Улсад сургуульд сурах гээд. Очгэрэл өндөр цалинтай ажилд орох гээд тус тусдаа өөрсдийн хувийн шалтгаантай ажлаасаа хүсэлтээрээ гарсан гэж ярьж байсан. Удирдлагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн эсэх талаар би байхгүй гэж бодож байна. Тийм зүйл ажиглагдаж байгаагүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 197-202 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс:...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 83-94 дүгээр тал/, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Фэйсбүүкэд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 95-108 дугаар тал/, хохирогч Д.Бгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-142 дугаар тал/, хохирогч Д.Дын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 143-155 дугаар тал/, хохирогч П.Дгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156-167 дугаар тал/, гэрч П.Мөнгөндуулгын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 168-173 дугаар тал/, гэрч Х.Баясгалангийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174-180 дугаар тал/, гэрч А.Банзрагчийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181-185 дугаар тал/, гэрч Э.Ганхүүгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-191 дүгээр тал/, гэрч С.Мирасын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-196 дугаар тал/, гэрч Ш.Нэмэхжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197-202 дугаар тал/, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албанаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3/39 дугаартай мэдээлэл хүргүүлсэн албан бичиг, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн төвийн захирлын тушаал, хурлын тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан дөрвөн ширхэг сиди /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал, 55, дугаар тал, 152 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:... шүүгдэгч Б.Бы ажлаас гарах өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Б.Быг ажлаас халах тухай Б15 тоот тушаал 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар тал, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Фэйсбүүкэд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 95-108 дугаар тал/, хохирогч Д.Бгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-142 дугаар тал/, хохирогч Д.Дын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 143-155 дугаар тал/, хохирогч П.Дгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156-167 дугаар тал/, гэрч П.Мөнгөндуулгын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 168-173 дугаар тал/, гэрч Х.Баясгалангийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174-180 дугаар тал/, гэрч А.Банзрагчийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181-185 дугаар тал/, гэрч С.Мирасын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-196 дугаар тал/, гэрч Цогтбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр тал/, гэрч Б.Б мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар тал/, гэрч Содномцэрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211 дүгээр тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай /2 хавтаст хэргийн /, Мөнгөн гүүр эмнэлгийн тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 190-192 дугаар тал/, Интерполд хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 198 дугаар тал/, мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 201-205 дугаар тал/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн нэг хуудас зураг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Хохирогч нарын өмгөөлөгч хавтас хэргээс:... /1 дүгээр хавтаст хэргийн 10-16 дугаар тал/, /1 дүгээр хавтаст хэргийн 82,83 дугаар тал/, /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримт мөн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн 15 хуудас нотлох баримтыг шинжлэн судлав.
3.4. Шүүгдэгч хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь цахим орчинд “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Хүрэлсүхийн бөгс долоогч СЕХ-ны дарга Дэлгэрнаран, Ерөнхийлөгч асан Баттулгын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн Д.Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой гэсэн” худал мэдээ тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Д.Бгийн:...би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Туг.мн гэсэн сайтад тавигдсан Б.Бы нийтэлсэн бичлэгийг үзсэн. Уг бичлэгт Б.Б нь Сонгуулийн еренхий хороонд сүүлд томилогдсон удирдлагуудтай хамтарч ажиллах боломжгүй, энэ хүмүүс 2024 оны Ардчилсан сонгуулийг зохион байгуулах чадваргүй, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн төвийн ажилтнуудыг дарамталж хууль бусаар ажлаас халж байна. Д.Б нь түр орлон гүйцэтгэгч учраас хүмүүсийг ажлаас халах эрхгүй гэсэн агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд мөн Б.Б өөрийнхөө фейсбүүк хаягт тавьсан байсан. Энэ бичлэгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д бид 2 энэ талаар ярилцаж байгаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны хэлтэс газрын дарга, ажилчдын дунд ажлын хурал 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан. Энэ хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны веб сайтыг шинээр хийх ажлын явц байдлын талаар хуралдсан. Тухайн үед энэ ажлыг Б.Б хариуцаж байсан. Сонгуулийн еренхий хорооны удирдлагуудаас энэ веб сайтыг шинэчлэх ажил удаашралтай байна, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж ярилцаж байсан. Б.Б нь би мэргэжлийн хүн биш учраас энэ веб сайтыг хийж чадахгүй гэж бухимдалтай хэлээд босоод гарч явахдаа эргэж хараад та нарыг гаднаас чинь шараад өгнө гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид нар хурлаа үргэлжлүүлээд ярилцаж байхад Б.Б нь хурлын дундуур ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ миний нэр дээр бичээд надад өгсөн. Тухайн үед мэдээлэл технологийн төвийн захирал нь чөлөөлөгдсөн би захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан учраас надад хүсэлтээ гаргаж өгсөн. Сонгуулийн еренхий хорооны мэдээлэл технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар Б.Быг хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн байгаа гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 132-142 дугаар тал/,
- хохирогч Д.Дын:..Б.Б нь төрийн жинхэнэ алба хаагч биш, Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаад ковидын эсрэг хуулийн үйлчлэл зогссоноор Төрийн албан хаагчид төрийн албаны шалгалт өгөхөөр болсон. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын эхээр хуульд нийцүүлж алба хаагчдаа томилох чиглэл ирсэн. Мэдээлэл технологийн төвийн ажиллаж байсан Баясгалан нь тухайн шалгуурт нийцээгүй учраас түүнийг чөлөөлж, захирлаар нь ажлын албаны дарга Д.Б түр орлон гүйцэтгэгчээр давхар хариуцаж ажиллах болсон. Үүнээс болж нэр бүхий Мэдээлэл технологийн төвд ажиллаж байгаа Алтанчимэг, Баясгалан ажиллаж байсан Батсайхан нар нь зохион байгуулалтанд орж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг гүтгэх, Сонгуулийн ерөнхий хорооны талаар худал мэдээлэл тараах, намайг төрийн эсрэг гэмт хэрэгт гүтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2 удаагийн бичлэг, 2 удаагийн постыг, сонин хэвлэл олон нийтэд тараасан байгаа. Энэ асуудал зохион байгуулалттай, шантааж хийж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Хамгийн ноцтой нь Мэдээлэл технологийн төвийн захирлаар ажиллаж байсан Эрдэнэбатыг 2020 оны сонгуулийн дараа шантаачилсаар байгаад ажлыг нь Баясгалан авсан байдаг. Эрдэнэбат нь одоо Төрийн албаны зөвлөлийн газрын даргаар ажиллаж байгаа. Ингээд уг зохион байгуулалттай бүлэглэл бий болсон гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Бичлэгт дурдсан өөрийнх нь ярьж байгаа 7 хүнийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д, ажлын албаны дарга Д.Б, мөн намайг халсан гэж нийтэлсэн байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Д бид хоёрын хувьд Мэдээлэл технологийн төвийн инженер нар томилох, чөлөөлөх тушаал огт гаргадаггүй. Зөвхөн тус төвийн захирал, эсвэл түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар ажлаас чөлөөлөгддөг байгаа. Тухайн хүмүүс өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хүмүүс байгаа. Миний мэдэхээр Отгонсүрэн Солонгос улс руу ажиллахаар боллоо гэж хүсэлтээ өгсөн. Мирас нь төрийн алба шалгалтанд тэнцээгүй учраас өөр ажилд орохоор хүсэлтээр чөлөөлөгдсөн. Очгэрэл нь өндөр цалинтай хувийн байгууллагад ажиллахаар боллоо гэж хүсэлтээ өгсөн. Энхтүвшин нь Турк улс руу сургуульд сурахаар боллоо гэж хүсэлтээ өгсөн байгаа. Б.Б бичлэгт гарсан шиг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж ажлаас нь гарахад нөлөөлсөн асуудал огт байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 143-155 дугаар тал/,
- хохирогч П.Дгийн:...тухайн бичлэгийн манай ажлын газрын хэвлэлийн төлөөлөгч Бадмаараг надад тэр өдөр нь үзүүлсэн. Би тухайн бичлэгийг дахин нягталж үзээд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай ярилцаад манай албаны нэр хүндэд халдан, удирдлагуудад халдсан нэр төрд халдсан байсан учраас цагдаагийн байгууллага болон тагнуулын байгууллагад шалгуулахаар Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албанаас гомдол, хүсэлт гаргасан байгаа. Тухайн бичлэг Б.Б нь манай албаны нэр хүндэд халдсан мөн намайг хууль зөрчдөг. Урьд нь 2 удаа АТГ-д шалгагдаж байсан. Хүрэлсүх нь авч үлдсэн талаар ярьсан байсан. Энэ нь бодит байдалд нийцэхгүй худал ташаа мэдээлэл байсан. Мөн нарийн бичгийн дарга Д.Д талаар бас янз бүрийн асуудал ярьсан байсан. Миний хувьд Д.Д талаар ярьсан зүйлийн талаар би огт мэдэхгүй. Д.Д дарга өөрөө хариулт өгөх байх. Бас бичлэгт удирдлагууд ажлын байран дээр дарамталдаг гэсэн зүйлийн талаар ярьсан байсан. Миний зүгээс цэвэр албаны харилцаагаар ажилчидтайгаа харьццаг дарамталж харьцдаг нэг ч тохиолдол байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны ажлын зөвлөгөөнөөр байгууллагын веб сайтыг хөгжүүлэх талаар ярилцсан. Тухайн веб сайтын гүйцэтгэл муу байсан. Уг асуудлыг хэлтсийн дарга Б.Б болон мэргэжилтэн Б.Б нар хариуцаж байсан. Тэгээд уг сайтыг гүйцэтгэл хангалтгүй, бүтэн жил хувийн компанитай хамтраад ажиллахад хариуцлагагүй хандсан байна гэж хурал дээр хэлсэн. Хэлтсийн дарга Б.Б гэнэт уурлаж босч ирж би ийм удирдлагуудыг үзээгүй, намайг дарамталж, шахаж байна, би ажиллахгүй гэж хэлээд хурал хаяад гарсан. Тэгээд зөвлөгөөн дуусаагүй байхад Б.Б ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичээд буцаж орж ирээд би та нартаа ажиллахгүй, сонгуулийг чинь сонгууль биш болгоно, гаднаас чинь шарна гэж хэлээд өргөдлөө ажлын албаны дарга Д.Бд өгөөд гараад явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Дараа нь ажлын албаны дарга Д.Б надаас тухайн Б.Бы өгсөн өргөдлийг яах талаар асуухад би хууль журмын дагуу шийдээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 156-167 дугаар тал/,
- гэрч Д.Мөнгөндуулгын:...би бичлэгийг фейсбүүк "Saikhaa channel" гэсэн хаягнаас нь орж үзэж байсан. Тухайн бичлэгт нэр дурдсан IT инженерүүд болох Мирас, Очгэрэл, Отгонсүрэн, Ганхүү, Цогтбаяр, хуулийн хүн болох Энхтүвшин нарыг ажлаас халсан гэж яриад байсан. Энэ халагдсан гэх хүмүүс нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд тушаал гараад хүсэлтээрээ гарсан хүмүүс байсан. Б.Бы энэ ярьсан зүйл нь худлаа гэдэг нь нотлогдож байсан. Харин бичлэгт яригдаж байгаа бусад асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсыг шинэчлэх хурал дээр Батсайхан энэ ажлыг хийх ёсгүй байсан, тэр үед хүнгүй байсан болохоор надад хариуцуулсан гэж бухимдаж маргалдсан. П.Д дарга Б.Б энэ ажлыг хариуцахгүй, мэдэхгүй гэж байна чи тэгвэл гарч болно гэж хэлэхэд Б.Б босоод үүдрүү явж байснаа эргэж хараад би ийм муу сайн дарга нартай ажиллаж үзүүгүй юм байна. Би та нарыг гаднаас чинь шарнаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд хурал дуусаагүй байхад Б.Б буцаж орж ирээд Д.Б даргад ажлаас гарах өргөдлөө бичиж оруулж өгөөд гараад явсан. Ингээд өөрийн хүсэлтээр нь буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр нь хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлсөн тушаал гарсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 168-173 дугаар тал/,
- гэрч А.Банзрагчдоржийн:...би ойлгохдоо 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны удирдах албан тушаалтнуудын дотоод хуралд дээр Б.Б нь нарийн бичгийн дарга Д.Д муудалцсан талаар өөрөөс нь сонссон. Хурал дууссаны дараа Б.Б ажилчдын өрөөнд орж ирээд тэгэж хэлж байхыг нь сонссон. Тэгээд ажлаасаа гарна өргөдлөө өгнө гэж хэлж байсан. Тэрнээс хойш хааяа ажил дээр ирж очин явж байгаад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Б.Б бичлэгийг би үзсэн. Бичлэгт гарснаар удирдлагууд нийт ажилчдад харилцаа хандлага муутай, харилцааны доголдолтой байдаг асуудал байгаа. Харин бусад ярьсан зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 181-185 дугаар тал/,
- гэрч Э.Ганхүүгийн:...би Батсайхантай 5 жил орчим хамт ажилласан. Би Б.Б өөрийнх нь Youtube сувгийг дагадаг. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тавьсан байсан өөрийнх нь хийсэн бичлэгийг олж үзсэн. Тэгээд тэр бичлэг дээр ажлаасаа гарсанг мэдсэн. Тэрнээс өмнө би ажлаасаа гарснаас хойш Б.Б ямар ч холбоогүй байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 186-191 дүгээр тал/,
- гэрч С.Мирасын:...би бичлэгийг Б.Б өөрийнх нь фейсбүүк дээр тавьсан байхаар нь үзсэн. Яагаад ийм бичлэг хийж олон нийтэд тараасан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 192-196 дугаар тал/,
- гэрч Ш.Нэмэхжаргалын:...би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурал дээр орж чадаагүй, тайлан мэдээгээ гаргаад сууж байсан. Тэр хуралд Батсайхан орсон. Тэгээд хурлын дундуур Б.Б гарч ирээд би ажлаасаа гарлаа, өргөдлөө бичлээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б.Б яагаад ийм олон жил ажилчихаад ажлаасаа гарах гээд байгаа юм гэхэд би ажлаасаа гарна, 2 хүүхдээ холоос 1 дүгээр хороолол руу зөөхөд хэцүү байна. Хувийн амьдралаа цэгцэлж хүүхдүүдээ анхаарахгүй бол хүүхдүүд хаягдаад хэцүү байна гэж хэлж байсан. Өөр юм яриагүй, би бичлэгийг үзсэн. Тухайн бичлэгт дурдсан шиг удирдлагын зүгээс бид нар ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй. Шаардлага тавьсныг нь Б.Б тэгэж боддог байх. Энэ хүмүүс дандаа өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарч хувийн амьдрал ахуйгаа хөөж явсан байгаа. Отгонсүрэн Солонгос явах гээд Цогтбаяр хувийн бизнес хийх гээд Ганхүү Хятад руу сургуульд сурах гээд. Энхтүвшин Турк Улсад сургуульд сурах гээд. Очгэрэл өндөр цалинтай ажилд орох гээд тус тусдаа өөрсдийн хувийн шалтгаантай ажлаасаа хүсэлтээрээ гарсан гэж ярьж байсан. Удирдлагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн эсэх талаар би байхгүй гэж бодож байна. Тийм зүйл ажиглагдаж байгаагүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 197-202 дугаар тал/,болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь цахим орчинд “Нам дагаж хоолоо олж иддэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, тавиул гөлөгнүүд мөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Хүрэлсүхийн бөгс долоогч СЕХ-ны дарга Дэлгэрнаран, Ерөнхийлөгч асан Баттулгын шоронгийн манаач СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Д, СЕХ-ны Ажлын албаны дарга, хорооны гишүүн П.Б нарыг зайлуулж байж Ардчилсан сонгууль зохион байгуулах талаар ярих боломжтой гэсэн” агуулга бүхий худал мэдээ тарааж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “гөлөгнүүд, нам дагаж хоолоо иддэг гэх зэрэг үг хэлсэндээ уучлалт хүсэж байна” гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Б.Бы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг ” худал мэдээлэл тараах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Д.Б, Д.Д, П.Д болон тэдгээрийн өмгөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч нарын өмгөөлөгчөөс цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зааснаар жич нэхэмжилнэ гэж байгааг шүүх хүлээн авч хохирогчийн цаашид нэхэмжлэх эрхийг нь хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн 4 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, хохирогч Д.Б, Д.Д, П.Д нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нар нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 4 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ