| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
2024 02 28 2024/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхжин, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Ц.С /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/, шинжээч эмч Ц.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц. С,
- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э нарт холбогдох эрүүгийн “2311 01071 1434” дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ц.С,
2. Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Н.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Этай маргалдаж улмаар түүний зодож биед нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү, баруун суганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Сын эзэмшлийн “Hyundia Avante HD” 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт архины шилээр цохиж 334,700 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч, хохирогч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч, хохирогч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Эын:...би Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, булгийн 19-1147 тоотод эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Би одоогоор ажилгүй хувиараа ойр зуурын ажил хийж байна. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би эхнэртэйгээ айлын хүүхдийн үсний найранд очоод орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Ингээд 23 цагийн үед би гэрээсээ ганцаараа гараад ойролцоох "Онги хунт" хүнсний дэлгүүр орж худалдагчаас нь нэг шил архи ундаа аваад дэлгүүрээс гарсан. Намайг дэлгүүрээс гарахад дэлгүүрийн худалдагч нар дэлгүүрээ хаагаад бараг надтай хамт дэлгүүрээс гарсан. Би тухайн дэлгүүрийн худалдагч хоёр эмэгтэйг зүс таньдаг болохоор авсан архиа хуваагаад уучихъя гэсэн чинь худалдагч хоёр эмэгтэйгийн нэгнийх нь нөхөр нь машинтай ирээд би арынх нь хаалгаар машинд ороод суусан. Би авсан архиа хуваагаад уучихъя гэсэн чинь жолооч залуу буюу дэлгүүрийн худалдагчийн нөхөр нь гэх залуу уурлаад надтай маргалдаад намайг машинаас буу зайл гэсэн. Тэгэхээр нь би машинаас нь буухад тухайн машин хөдлөөд явахаар нь миний уур хүрээд авсан нэг шил архиа машины араас нь шидсэн чинь багаажных нь тэнд оносон. Гэтэл нөгөө машины жолооч машинаасаа орилж бууж ирээд намайг хөөхөөр нь би өөрийнхөө гудамжаар ороод зугтаагаад гүйсэн. Нөгөө залуу намайг гудамжинд барьж газар унагаад нүүрэн дээр дэвсээд цохиж, өшиглөж зодсон, энэ үед нөгөө хоёр дэлгүүрийн худалдагч эмэгтэй хүрч ирээд намайг салгасан. Би босож чадахгүй гудамжинд ганцаараа сууж байгаад дэлгүүрийн гадаа яваад очиход нөгөө машинтай хүмүүс байж байсан, цагдаа дуудчихсан гэсэн, хоёр цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг, /хх-ийн 6-8 дугаар тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Сын...2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө би эхнэр Ганчимэгийг ажлаас нь очиж авах гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онги Хунт” хүнсний дэлгүүрийн үүдэнд автобусны буудал дээр зогсож байсан. Манай эхнэр хамт ажилладаг эмэгтэйгийн хамт ирээд машинд суусан, энэ үед бас нэг үл таних эрэгтэй машинд орж ирж суухаар Отгончимэг, Ганчимэг хоёроос тухайн хүнийг таних юм уу гэж асуухад хоёулаа танихгүй гэсэн. Тэгэхээр нь тэр хүнд би такси биш би гэрлүүгээ харьлаа та буугаарай гэж хэлсэн чинь чамд хамаагүй пизда минь хөдөл би наад хоёртой чинь хамт явж байгаа гээд машинаас буухгүй байсан. Би машинаас буу гэж хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч машинаас буухгүй болохоор нь машинаас бууж хаалгыг нь онгойлгоод тухайн хүнийг буу гээд татсан чинь өөрөө буугаад ирсэн. Тэгээд машины гадаа намайг барьж байсан шилтэй архиараа далайж цохих гэсэн мөн цээж хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд намайг ална гээд уурлаад хэл ам хийгээд байхаар нь би аргалаад машинаас жаахан холдуулж орхичихоод машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь араас барьж байсан архитай шилээ шидчихээд зугтаасан. Би тухайн хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Миний машины арын гупер будаг нь халцарч, багаажны таг төмөр нь хонхойж, будаг нь халцарсан байсан. Одоо ч засвар хийгээгүй хэвээрээ байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 97-98 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Отгонбилэгийн:..нөхөр бид хоёр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш найзынхаа хүүхдийн үсний найранд очоод манай нөхөр бага зэрэг согтууруулах ундааны зүйл уусан. Би согтууруулах ундааны зүйл уугаагүй болохоор машинаа бариад орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэртээ байж байхад манай нөхөр дэлгүүр орох гээд гэрээс гараад явсан юм байна лээ. Ингээд гэртээ ирэхгүй байсан шөнө 00 цаг өнгөрснөөс хойш Н.Э утсаар надруу залгаад би хүнд зодуулчихлаа, цагдаа нар намайг эрүүлжүүлэхэд хийх гэж байна гэхээр нь би одоо очоод нэмэр байна уу, наад хүмүүс чинь гаргах юм уу гэхэд манай нөхөр цаашаа манай эхнэр ирж авна гэж байна гэхэд цаанаас нь одоо юу гэж гаргаж байдаг юм гэсэн юм яриад байсан. Тэгэхээр нь би шөнө очоогүй. Би цагдаа дээр очиж нөхөртэйгөө уулзсан чинь зүүн нүд нь хавдаж хөхрөөд зулгарчихсан, зүүн чихний ар хэсэг, өвдөг, хүзүү гэх мэт газруудад олон гэмтэл учирсан байсан. Тэгэхээр нь зодсон гэх залуутай нь хальт үүдэнд таараад чи араа даагаад манай нөхрийг ийм болтол зодож байгаа юм уу тэ гэхэд тэр залуу, тийм араа даагаад зодож байна гээд пээдэлзээд өөр юм ярихгүй байхаар нь чамд гомдолтой гэж хэлээд салсан гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганчимэгийн:...2023 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчим ажил тараад намайг манай нөхөр Ц.С авахаар дэлгүүрийн гадаа ирсэн байсан. Дэлгүүр хаахаас өмнө 10 минутын өмнө буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 23:50 цагийн орчим манай дэлгүүрт мах нийлүүлдэг танил хүн орж ирээд 1 шил 0,75 граммын Экс нэртэй архи, 1 ундаатай худалдаж аваад гарсан. Араас нь худалдагч Отгончимэг /88128198/ бид хоёр дэлгүүрээ хаагаад гараад би машиндаа орж суусан /жолоочийн эсрэг талын урд суудалд/. Отгончимэг жолоочийн ард талын суудал дээр суусан энэ үед түрүүн дэлгүүрээс архи худалдаж авсан зүс таних залуу архиа бариад машинд орж ирээд Отгончимэгийн хажууд суучихсан. Ц.С тэр залууг 5-6 минут та буугаачээ гэж хэлсэн боловч буухгүй байсан. Ц.С буугаад гаднаас нь хаалгыг нь онгойлгоод та буу гэхэд тэр залуу үгүй буухгүй зүгээр яв пизда минь би яасан ч чадна шүү пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод буухгүй байсан. Хэсэг байж байгаад тэр залуу машинаас буучихаад архитай шилээ бариад Ц.Сыг чамайг ёстой алчихна шүү гэх зэргээр хараалын үг хэлээд цохьчих гээд далайгаад зууралдаад салахгүй байсан. Тэгэхээр нь Ц.С цааш нь машинаас 20 орчим метрийн зайтай холдуулсан чинь газраас том чулуу авчихаад цохино гээд дайраад байсан. Тэгээд машинаас жаахан холдсон болохоор Ц.С машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь тэр залуу архитай шилээ машины араас шидчихээд зугтаачихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 56-58 дугаар тал/,
2.5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6769 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Эын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү,баруун суганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх- ийн 21-23 дугаар тал/,
2.6.“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12490 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 82-84 дүгээр тал/,
Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч Н.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дугаар тал /, хохирогч Ц.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дугаар тал/, гэрч О.Отгонбилэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6769 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Д24-11 дугаартай үнэлгээний тайлан, мөрдөгчийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлъя гэв.
3.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа хавтас хэргээс: Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 81 дүгээр тал/, “Мастер” үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84 дүгээр тал/, “Дамно” үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.
3.3. шүүгдэгч болон хохирогч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Этай маргалдаж улмаар түүний зодож биед нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү, баруун суганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогч Н.Эын:...би авсан архиа хуваагаад уучихъя гэсэн чинь жолооч залуу буюу дэлгүүрийн худалдагчийн нөхөр нь гэх залуу уурлаад надтай маргалдаад намайг машинаас буу зайл гэсэн. Тэгэхээр нь би машинаас нь буухад тухайн машин хөдлөөд явахаар нь миний уур хүрээд авсан нэг шил архиа машины араас нь шидсэн чинь багаажных нь тэнд оносон. Гэтэл нөгөө машины жолооч машинаасаа орилж бууж ирээд намайг хөөхөөр нь би өөрийнхөө гудамжаар ороод зугтаад гүйсэн. Нөгөө залуу намайг гудамжинд барьж газар унагаад нүүрэн дээр дэвсээд цохиж, өшиглөж зодсон, энэ үед нөгөө хоёр дэлгүүрийн худалдагч эмэгтэй хүрч ирээд намайг салгасан. Би босож чадахгүй гудамжинд ганцаараа сууж байгаад дэлгүүрийн гадаа яваад очиход нөгөө машинтай хүмүүс байж байсан, цагдаа дуудчихсан гэсэн, хоёр цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг, /хх-ийн 6-8 дугаар тал/,
- О.Отгонбилэгийн:..нөхөр бид хоёр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш найзынхаа хүүхдийн үсний найранд очоод манай нөхөр бага зэрэг согтууруулах ундааны зүйл уусан. Би согтууруулах ундааны зүйл уугаагүй болохоор машинаа бариад орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэртээ байж байхад манай нөхөр дэлгүүр орох гээд гэрээс гараад явсан юм байна лээ. Ингээд гэртээ ирэхгүй байсан шөнө 00 цаг өнгөрснөөс хойш Эрдэнэбат утсаар надруу залгаад би хүнд зодуулчихлаа, цагдаа нар намайг эрүүлжүүлэхэд хийх гэж байна гэхээр нь би одоо очоод нэмэр байна уу, наад хүмүүс чинь гаргах юм уу гэхэд манай нөхөр цаашаа манай эхнэр ирж авна гэж байна гэхэд цаанаас нь одоо юу гэж гаргаж байдаг юм гэсэн юм яриад байсан. Тэгэхээр нь би шөнө очоогүй. Би цагдаа дээр очиж нөхөртэйгөө уулзсан чинь зүүн нүд нь хавдаж хөхрөөд зулгарчихсан, зүүн чихний ар хэсэг, өвдөг, хүзүү гэх мэт газруудад олон гэмтэл учирсан байсан. Тэгэхээр нь зодсон гэх залуутай нь хальт үүдэнд таараад чи араа даагаад манай нөхрийг ийм болтол зодож байгаа юм уу тэ гэхэд тэр залуу тиймээ араа даагаад зодож байна гээд пээдэлзээд өөр юм ярихгүй байхаар нь чамд гомдолтой гэж хэлээд салсан гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6769 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Эын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, доод хананы зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны алга, хүзүү,баруун суганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх- ийн 21-23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Сын эзэмшлийн “Hyundia Avante HD” 71-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаж, гупер хэсэгт архины шилээр цохиж 334,700 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
- Ц.Сын...2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө би эхнэр Ганчимэгийг ажлаас нь очиж авах гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онги Хунт” хүнсний дэлгүүрийн үүдэнд автобусны буудал дээр зогсож байсан. Манай эхнэр хамт ажилладаг эмэгтэйгийн хамт ирээд машинд суусан, энэ үед бас нэг үл таних эрэгтэй машинд орж ирж суухаар Отгончимэг, Ганчимэг хоёроос тухайн хүнийг таних юм уу гэж асуухад хоёулаа танихгүй гэсэн. Тэгэхээр нь тэр хүнд би такси биш би гэрлүүгээ харьлаа та буугаарай гэж хэлсэн чинь чамд хамаагүй пизда минь хөдөл би наад хоёртой чинь хамт явж байгаа гээд машинаас буухгүй байсан. Би машинаас буу гэж хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч машинаас буухгүй болохоор нь машинаас бууж хаалгыг нь онгойлгоод тухайн хүнийг буу гээд татсан чинь өөрөө буугаад ирсэн. Тэгээд машины гадаа намайг барьж байсан шилтэй архиараа далайж цохих гэсэн мөн цээж хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд намайг ална гээд уурлаад хэл ам хийгээд байхаар нь би аргалаад машинаас жаахан холдуулж орхичихоод машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь араас барьж байсан архитай шилээ шидчихээд зугтаасан. Би тухайн хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Миний машины арын гупер будаг нь халцарч, багаажны таг төмөр нь хонхойж, будаг нь халцарсан байсан. Одоо ч засвар хийгээгүй хэвээрээ байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 97-98 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганчимэгийн:...2023 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчим ажил тараад намайг манай нөхөр Ц.С авахаар дэлгүүрийн гадаа ирсэн байсан. Дэлгүүр хаахаас өмнө 10 минутын өмнө буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 23:50 цагийн орчим манай дэлгүүрт мах нийлүүлдэг танил хүн орж ирээд 1 шил 0,75 граммын Экс нэртэй архи, 1 ундаатай худалдаж аваад гарсан. Араас нь худалдагч Отгончимэг /88128198/ бид хоёр дэлгүүрээ хаагаад гараад би машиндаа орж суусан /жолоочийн эсрэг талын урд суудалд/. Отгончимэг жолоочийн ард талын суудал дээр суусан энэ үед түрүүн дэлгүүрээс архи худалдаж авсан зүс таних залуу архиа бариад машинд орж ирээд Отгончимэгийн хажууд суучихсан. Ц.С тэр залууг 5-6 минут та буугаачээ гэж хэлсэн боловч буухгүй байсан. Ц.С буугаад гаднаас нь хаалгыг нь онгойлгоод та буу гэхэд тэр залуу үгүй буухгүй зүгээр яв пизда минь би яасан ч чадна шүү пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод буухгүй байсан. Хэсэг байж байгаад тэр залуу машинаас буучихаад архитай шилээ бариад Ц.Сыг чамайг ёстой алчихна шүү гэх зэргээр хараалын үг хэлээд цохьчих гээд далайгаад зууралдаад салахгүй байсан. Тэгэхээр нь Ц.С цааш нь машинаас 20 орчим метрийн зайтай холдуулсан чинь газраас том чулуу авчихаад цохино гээд дайраад байсан. Тэгээд машинаас жаахан холдсон болохоор Ц.С машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь тэр залуу архитай шилээ машины араас шидчихээд зугтаачихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 56-58 дугаар тал/
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Д24-11 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж байгаа талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн хэл амаар доромжилж улмаар бусдын эд хөрөнгөнд халдаж, хууль бусаар гэмтээж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Ц.Сын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”
Н.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Н.Эын үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Н.Эыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч Ц.Саас хохирогч Н.Э нь, шүүгдэгч Н.Эаас хохирогч Ц.С нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Н.Э нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Сыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,
-Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Н.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Н.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай
5. Шүүгдэгч Ц.С, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ