| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ны *******ид холбогдох 2440000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, **********************ажилтай, ам бүл ..., .... хамт Хэнтий аймгийн ... сум ************* баг ******************** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *************** регистрийн дугаартай Б овогт О-ы *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуатээг" баарны баруун талын хашааны баруун урд талд О.*******той маргалдаж улмаар түүний хамар тус газар өшиглөж, биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч О.*******ийн “...Тэгээд гэр рүүгээ явах гээд Гуатээг" баарны баруун талын хашааны баруун урд талд нь очиход *******, ******* гэх хоёр залуу бас нэг танихгүй залуу байсан. Би *******, ******* хоёртой маргаж зууралдаж байгаад газар унахад ******* дээрээс дарж байгаад миний хамар луу 1 удаа өшиглөсөн. ... Юунаас болж маргаснаа сайн санахгүй байна, *******, Санжаадорж хоёр над руу дайраад байсан. ...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр чих хамар хоолойн эмч Э.Болормаад үзүүлээд хамрын зургаа авхуулахад хамрын яс чинь бяцарсан байна гэсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 3-4-р хуудас)
Гэрч Б.*******ын “...Сэргээд л ухаан ороход цагдаа дээр ******* гэх залуу сууж байхаар нь ах нь чамайг цохисон юм уу гэхэд та намайг яагаа ч үгүй ******* өшиглөсөн юм гэж байсан. " гэх мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэд
1. О.*******ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-н 15-16-р хуу)
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Бид нар “Гуатээг” баарнаас гараад баруун талын хашааны баруун урд талд 21 цагийн үед тамхи татаад зогсож байснаа санаж байна. Би юунаас болж муудсанаа санахгүй байна, О.******* намайг цохихоор нь хавирч унагаад дээрээс нь дарж байгаад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн юм. Бид хоёрыг манай найз ******* салгасан. Б.*******, ******* бид 3 тэндээсээ яваад 888 нэртэй баар луу явсан. ... Би ямар шалтгаанаас болж маргалдсаныг санахгүй байна. Би их согтсон байсан. Маргааш нь би *******өөс юу болсон талаар асуухад ******* ах *******той маргалдсан чинь би ******* ахыг өмөөрөөд *******той маргалдаад хавсарч унагаагаад чи нүүр лүү өшиглөсөн гэж надад хэлсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.******* нь “... Надад эмчилгээнд зориулж 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хх-н 33-р хуу) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР