| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0193/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/196 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/196
2024 03 13 2024/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Б.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох эрүүгийн “2311007830133 ” дугаартай, 186/2024/0193/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна хохирогч Б.Пид Дорнод аймгийн Хэрлэн суманд гаргачихсан бэлэн үхэр байна, шүүх хуралд орох гэж байгаа тул өмгөөлөгч авах шаардлагатай байна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Поос 2.180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Пийн:..би Завхан аймгийн Отгон суманд явж байхдаа буюу 2016 онд Б.Ж гэх хүнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш жилдээ ганц нэг удаа ярьж холбогддог байсан. 2020 онд би аавындаа өвлийн идэш авах гээд Б.Жтэй холбогдоод мөнгө төгрөг шилжүүлээд тэгээд араас мах нь ирж байсан. Б.Жтэй 90122157 дугаарын утсаар яриад өвлийн идэш авах санаатай байна, Хөвсгөл аймгаас авах гэсэн арай мах нь жижиг байна гэж хэлсэн чинь манай гэрийн гадаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 байрны гадаа ирээд надтай уулзаад Дорнод аймгийн Хэрлэн суманд гаргацан бэлэн үхэр байна би чамд дансыг нь явуулья тэр үхрийг яриад аваад өгье. Дорнодын мах бол үзэлтгүй сайхан мах байгаа мах нь ирэхээр нь зардал 50.000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн. Б.Ж 2-3 хоногийн дараа надруу 5720854469 хаан банкны данс явуулахаар нь би өөрийн 5007823613 хаан банкны данснаас 1.180.000 төгрөг шилжүүлсэн. Б.Жтэй холбогдоод мах хэзээ ирэх вэ аймгаас хот руу гарах машин байхгүй байна гээд хоног хойшлоод байхаар нь би хүлээгээд байж байтал Б.Ж надтай холбогдоод би шүүх хуралд орох гээд байна заавал өмгөөлөгч авах ёстой байна надад 1.000.000 хэрэгтэй байна манай ах Өмнөговь аймгаас ирээд би машин тэрэг зараад эргүүлээд өгнө гэж хэлэхээр нь би Б.Жгийн Төрийн банкны 171000111122 дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2023 он гараад уулзахад би чамаас авсан мөнгө төгрөгөө өгнө машин тэрэг ямар ч байсан зараад хохиролгүй болгоно гэж хэлээд тэрнээс хойш холбоогүй болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мөнхбатын:..би Б.Жтэй Завхан аймгийн Отгон суманд байхдаа буюу 1982 онд хүүхэд байхдаа танилцаж найзалж нөхөрлөж байна. Би Пүрэвдорж гэх хүнийг бол танихгүй зургийг нь харвал мэдэж байх гэж бодож байна. Ямар учиртай мөнгө миний данс руу орсныг мэдэхгүй. Би Б.Жтэй 2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 20 хүртэл Гачуурт руу самарт cap гаран явсан тэгээд самраас ирээд Б.Ж архи уугаад алга болсон. Би ажил гараад Говь-Алтай яваад 2023 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод ирсэн. Би хувиараа Эмээлтэд мах авч зарж борлуулдаг. Би 2022 оны 7 дугаар сард Б.Жгээр дамжуулан Дорнод аймгаас 400 гаран төлөг авхуулсан, тэр зундаа 300 гаран төлгийг амьдаар нь татаад эмээлтэд авч ирж зарж борлуулсан. Үлдсэн 70-80 төлгийг Б.Ж Дорнод аймгийн Хэрлэн суманд нэг айлд үлдээсэн гэж хэлж байсан сүүлд үлдсэн төлөг авах гэсэн байхгүй гэж хэлсэн тэгээд сураг тасарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,
2.3. “Хаан” банкны 29/3808 дугаартай албан бичиг дансны хуулга. /хх-ийн 33 дугаар тал/,
2.4.”Төрийн” банкны 171000111122 дугаартай дансны хуулга. /хх-ийн 38-40 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс:...хохирогч Б.Пийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/, гэрч О.Мөнхбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, Хаан банкны 29-308 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 33 дугаар тал/, Төрийн банкны 171000111122 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/, мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна хохирогч Б.Пид Дорнод аймгийн Хэрлэн суманд гаргачихсан бэлэн үхэр байна, шүүх хуралд орох гэж байгаа тул өмгөөлөгч авах шаардлагатай байна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Поос 2.180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Пийн:..би Завхан аймгийн Отгон суманд явж байхдаа буюу 2016 онд Б.Ж гэх хүнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш жилдээ ганц нэг удаа ярьж холбогддог байсан. 2020 онд би аавындаа өвлийн идэш авах гээд Б.Жтэй холбогдоод мөнгө төгрөг шилжүүлээд тэгээд араас мах нь ирж байсан. Б.Жтэй 90122157 дугаарын утсаар яриад өвлийн идэш авах санаатай байна, Хөвсгөл аймгаас авах гэсэн арай мах нь жижиг байна гэж хэлсэн чинь манай гэрийн гадаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 байрны гадаа ирээд надтай уулзаад Дорнод аймгийн Хэрлэн суманд гаргацан бэлэн үхэр байна би чамд дансыг нь явуулья тэр үхрийг яриад аваад өгье. Дорнодын мах бол үзэлтгүй сайхан мах байгаа мах нь ирэхээр нь зардал 50.000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн. Б.Ж 2-3 хонгийн дараа надруу 5720854469 хаан банкны данс явуулахаар нь би өөрийн 5007823613 хаан банкны данснаас 1.180.000 төгрөг шилжүүлсэн. Б.Жтэй холбогдоод мах хэзээ ирэх вэ аймгаас хот руу гарах машин байхгүй байна гээд хоног хойшлоод байхаар нь би хүлээгээд байж байтал Б.Ж надтай холбогдоод би шүүх хуралд орох гээд байна заавал өмгөөлөгч авах ёстой байна надад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна манай ах Өмнөговь аймгаас ирээд би машин тэрэг зараад эргүүлээд өгнө гэж хэлэхээр нь би Б.Жгийн Төрийн банкны 171000111122 дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2023 он гараад уулзахад би чамаас авсан мөнгө төгрөгөө өгнө машин тэрэг ямар ч байсан зараад хохиролгүй болгоно гэж хэлээд тэрнээс хойш холбоогүй болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,
- гэрч О.Мөнхбатын:..ямар учиртай мөнгө миний данс руу орсныг мэдэхгүй. Би Б.Жтэй 2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 20 хүртэл Гачуурт руу самарт нэг cap гаран явсан тэгээд самраас ирээд Б.Ж архи уугаад алга болсон. Би ажил гараад Говь-Алтай яваад 2023 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод ирсэн. Би хувиараа Эмээлтэд мах авч зарж борлуулдаг. Би 2022 оны 7 дугаар сард Б.Жгээр дамжуулан Дорнод аймгаас 400 гаран төлөг авхуулсан, тэр зундаа 300 гаран төлгийг амьдаар нь татаад эмээлтэд авч ирж зарж борлуулсан. Үлдсэн 70-80 төлгийг Б.Ж Дорнод аймгийн Хэрлэн суманд нэг айлд үлдээсэн гэж хэлж байсан сүүлд үлдсэн төлөг авах гэсэн байхгүй гэж хэлсэн тэгээд сураг тасарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,
-“Хаан” банкны 29/3808 дугаартай албан бичиг дансны хуулга. /хх-ийн 33 дугаар тал/,
-“Төрийн” банкны 171000111122 дугаартай дансны хуулга. /хх-ийн 38-40 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсаныг шүүгдэгч, хохирогч, хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Поос бэлэн үхэр байна, шүүх хуралд орох гэж байна гэж хуурч 2.180.000 төгрөгийг шилжүүлэн авч байгаа Б.Жгийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Жгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Жг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ж нь хохирогч Б.Поос 2.180.000 төгрөгний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жгээс 2.180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 8 /найм/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Баязүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Б.Ж нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Жгээс 2.180.000 /хоёр сая, нэг зуун наян мянган / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пид олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ