| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001820368 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “Баржгар” гэх газарт нутаглаж байсан иргэн хонин сүргээс 2 хонь, 2 ямааг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нь өөрийгөө малыг харж байгаа. Би шүүхэд хэрэгтэй байгаа тул бичиг баримтаа авах гэсэн юм, гэр рүү явж 2 хонь, 2 ямаа авч ирье, хамт яваад өгөөч гэж гуйсан. нь гэх хүнтэй хамт ирсэн. Болсон үйл явдлын талаар гэх хүн бүгдийг нь мэдэж байгаа. тай хамт гэрт очих үед хүн байхгүй байхаар нь асуухад “ гэртээ байхгүй байна. Сумын төвд архиа ууж яваа байх. Би өөрөө хэлчихнэ” гэхээр нь 2 хонь, 2 ямааг нь авч манай гэрийн гадна ирээд өөрөө ажилласан. Тухайн ажилласан 2 хонь, 2 ямааны нэг хонь, нэг ямааг Бунханд аваачиж өгсөн. бичиг баримтаа хүнд тавьчихсан гээд нэг хонь, нэг ямаагаа аваад явсан. Би Бунхны махны газарт очих үед нь өөрийнхөө машинтай хүргэж өгч, эхнэрийнхээ дансанд мөнгийг нь хийлгэсэн. Хэрвээ би хулгайн мал гэдгийг нь мэдсэн бол ийм үйлдэл хийхгүй байсан. Би , нарыг эгч дүү нарын хүүхдүүд хоорондоо учраа олох байх гэж бодсон. Удалгүй над руу залгаад “чи тай хамт манайхаас хонь, ямаа аваа юу” гэхээр нь авсан гэхэд “чи яаж байгаа юм бэ, манайхаас хулгай хийгээд” гэхээр нь “би хулгай хийгээд байх юу байх вэ, мэдэж байгаа, тай учраа ол” гэж хэлсэн. Би ад ингэж байна гэж хэлэхэд тэй очиж уулзаад “би той хамт явж 2 хонь, 2 ямаа авч ирсэн. хулгайн мал гэж мэдэхгүй. Би мэдэж байгаа гэж хамт яваад ирсэн” гэж хэлээд хоорондоо учраа олсон байсан. д очиж ямаа самнаж өгөхөөр тохиролцсон байсан ба дүү нь төл эхэлчихлээ, ямаа самнах гээд байна, хөдөө яв гэж хэлэхэд нь уурлаж дүүг элдвээр хэлсэн гэсэн. Тэгээд 03 дугаар сард нь дүү мал алдсан гэж Цагдаагийн газарт гомдол гаргасан байсан. Сумын цагдаа ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өмгөөлөгчгүй байх үед нь мэдүүлэг авсан байсан. Яагаад намайг хамтарч хулгай хийсэн гэж хэлсэн болохыг ойлгохгүй байна. архи согтууруулах ундааны зүйлийг байнга хэтрүүлэн хэрэглэж сумын төвд архи уугаад л байж байдаг юм. Сумын цагдаа ирээд надад “ чамтай хамт хулгай хийсэн гэж хэлсэн. Чамайг хулгай хийсэн гэдгийг чинь мэдэж байна” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би хулгай хийсэн талаар мэдэхгүй. мэдэж байгаа” гэхэд тийм зүйл байхгүй. хамт хулгай хийсэн гэж хэлсэн. аас өөрөөс нь асуу гэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж утсаа авахгүй, худал хэлээд ирэхгүй байна. Чи хаана байгааг нь мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Удалгүй зугтаасан ба би сумын цагдаад хэргээ хурдан шийдүүлмээр байна. ыг хурдан ол гэхэд олдохгүй байна гэж хэлж байсан. 1 жил гарангийн дараа ыг олж архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай, тодорхой оршин суух хаяггүй хүнийг хорихгүй байснаас болж би ийм хэрэгт холбогдсон. Би тай нийлж хулгай хийгээгүй. , нар нь төрсөн эгч дүү нарын хүүхдүүд ба малыг нь харж байсан тул би хулгайн мал гэж мэдээгүй. Би өмнө нь хулгай хийж байснаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн. Хэрвээ өнөөдөр байсан бол үнэнээ хэлэх байсан гэж бодож байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ээж , ээжийн дүүгийн хүүхэд нарын хамт аймгийн төв рүү явсан юм. Аймгийн төвд манай салсан эхнэр Эрдэнэжаргалын бие нь муу эмнэлэгт хэвтэж байсан тул эргэх гээд явсан. Би ээж гийн хамт аймгийн төвд байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* суманд байх хөдөө гэртээ ирээд хонио тоолоход 2 эр хонь, 2 эр ямаа зүсээрээ дутаж байсан. ...хонь ямаагаа бүгдийг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж байна...”, “...Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцсан бөгөөд энэ хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гоос нэхэмжлэх зүйл байхгүй. ...тухайн 2 хонь, 2 ямаа нь алдагдах үед талийгаач нь манай малыг хардаг байсан бөгөөд яг алдагдсан үеэр би Дорнод аймгийн төвд эхнэр бие нь муу эргээд явж байсан. Харин мал дээр манай 2 хүү үлдсэн байсан. Ингээд би буцаж очиж малаа тоолоход 2 хонь, 2 ямаа дутаж байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд хэсэг хугацааны дараа /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ ирээд манай 2 хонь, 2 ямааг очиж авсан гэдгээ үнэнээр нь хэлсэн. Харин нь манай 4 тооны бог малыг ирж авахдаа гэх залуугийн хамт түүний машинтай ирж авсан гэж хэлж байсан. Өөрөөр энэ хэрэг дээр надад ярих ямар нэгэн хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 39-40/
У.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын эхээр /өдрийг нь тоорхой сайн санахгүй байна/ ******* сумын 4 дүгээр баг Зангиатын өргөн гудамжинд явж байгаад нутгийн найз той тааралдахад цагаан өнгийн crown маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би ******* хандаж ******* сум руу гэр рүү очиж хонь аваад ирье гэж хэлэхэд зөвшөөрч бид 2 орой нар орж байхад ******* сум руу хөдөлж харанхуй болсны дараа гэрийн гадаа очиход хонь нь хашаатай гэрт нь хүн байхгүй бололтой байхаар нь хонины хашаанаас нь зүүн чигт 200 метр орчим зайд зогсоод би ганцаараа хонины хашаа руу алхаж очоод 2 хонь, 2 ямаа барьж нэг нэгээр нь машин руугаа чирч очоод бид 2 машиныхаа багажид нэг хонь, нэг ямаа хийгээд, ард талын суудал дээр нь нэг хонь, нэг ямаа хийж Дорнод аймаг руу хөдөлсөн. Ингээд Дорнод аймагт *******гийн ******* сумын 2 дугаар баг Танкны замын урд байх гэр рүү нь очиж хоносон. Би маргааш өглөө нь 2 хонь, 2 ямаагаа ганцаараа ажиллаж гулууз болгоод нэг хонь, нэг ямааг нь зам дээрээс такси барьж ачаад ******* сумын 10 дугаар баг Хар байшингийн баруун хойд талд байх мал мах авдаг газарт хонь, ямаагаа зарахад нийт 430,000 төгрөг болсон. Мөнгийг нь гийн дүү гэх үл таних эмэгтэйгийн дансанд хийлгэж ******* номин худалдааны төвийн АТМ-с бэлнээр авсан. ...Би 2 хонь, 2 ямааг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа мал мах худалдан авч зах зээлд борлуулдаг бөгөөд Хаан банкны тоот дансаараа мал мах худалдан авсан гүйлгээгээ хийдэг. Дээрх 418,000 төгрөгийн гүйлгээг би өөрөө хийсэн. Жил гарны өмнөх учир хэн авчирч өгсөн талаар тодорхой сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2 жижиг хонины мах, 2 жижиг ямааны мах авч ирж зарсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2022 оны 01 дүгээр сарын эхээр ******* сумын 4 дүгээр баг Зангиатын өргөн гудамжинд явж байгаад гэх зүс таних залуутай тааралдаж хөдөө яваад 2 хоногийн дараа /шөнө дунд 04 цагийн орчим/ , нар архи уусан байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд маргааш өдөр нь манай хашаанд авч ирсэн 2 хонь, 2 ямаа ажиллахаар нь би гоос "хэний хонь ямаа юм бэ” гэж асуухад "би хүнээс авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд 4 хонио , нар ажиллаж дуусаад 4 гулууз болгоод машинд ачаад аваад явсан. Хаана зарсан талаар нь мэдээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд 418,000 төгрөгийн орлого орсон. Би тус мөнгийг нь эгчийн охин тоот данс руу хийсэн. Би хэрэг гарах цаг хугацаанд нь мэдээгүй. Сүүлд сар гаран хугацааны дараа над руу утсаар залгаад “танай нөхөр манай малчин той нийлж манай хониноос 2 хонь, 2 ямаа аваад явсан байна” гэж хэлэхээр нь би дээрх хэргийн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Toyota crown улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Гэхдээ миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн Эрдэнэбаатар гэх хүнд зарсан. Тухайн үед би тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр үнэлж зарсан бөгөөд одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй боловч эзэмшигчийн эрхийг надаас шилжүүлэн авалгүйгээр надтай холбогдохгүй өнөөдрийг хүрсэн. Миний хувьд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Мөн одоо энэ тээврийн хэрэгслийг хэн албан ёсоор эзэмшиж хэрэглэж байгаа талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр би гийн унаж явсан улсын дугаартай цагаан өнгийн Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаар 3 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа 1 сая төгрөгийг ******* өгсөн. Тэр цагаас хойш 2 сарын дараа ******* сумын иргэн гэх хүн надтай тараад би наад машиныг чинь ******* түр унаж бай гээд өгсөн машин байгаа юм. Энэ машины мөнгийг би авна гээд үлдэгдэл 2 сая төгрөгийг надаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Дорнод аймгийн Цагдаагийн газарт ахлах нягтлан бодогч ажилтай. Тус Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас хэрэг бүртгэлтийн 222100182 дугаартай хэрэгт улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар тусгай зөвшөөрөлтэй “Дамно" ХХК-ийг сонгож шинжилгээ хийлгүүлсэн. Тухайн шинжээч томилон дүгнэлт гаргуулахад шаардлагатай 88,000 төгрөгийг “Дамно” хөрөнгийн үнэлгээний дансанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. ...дүгнэлт гаргуулахад зарцуулсан 88,000 төгрөгийг яллагдагчаар татагдсан гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын дунд үеэр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын дунд өөрийн эзэмшлийн crown маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байх үедээ багын найз тай таарсан. Түүний хувьд надтай ойр зуур юм ярьж байгаад “******* сум руу хамт яваад өгөөч гэхээр нь би юунд явах талаар асуухад гэр рүү явж ирэх гэсэн юм, би тэдний гэрт мал харж байгаа, тэндээс очиж хонь ямаа 2 авна” гэж хэлсэн. Би тэгэхэд нь түүнээс чинь найдвартай өгөх юмуу гэхэд найдвартай өгнө, надад мөнгөний хэрэг байгааг мэдэж байгаа. Би тэдний гэрт малыг нь хараад 5-6 сар болж байна гэсэн. ...Ингээд ыг урьд өмнө нь хулгай хийж байгаагүй, өнчин өрөөсөн залуу учраас түүнд туслах гэсэн сэтгэлээр хандаж ын хамт Дорнод аймгийн ******* суманд байдаг гэх хүний хөдөө гэрт очсон. ... гэрт очиход гэр эзгүй байсан. Энэ үед надад хандаж “ сумын төв орж архи ууж байгаа биз” гэхээр нь чи хонь авах талаараа хэлэхгүй юм уу гэхэд “би маргааш утсаар яриад хэлнэ” гэж хэлээд тэдний хонь, ямааны хашаа руу очиж нэг хонь, нэг ямаа авч ирсэн. Энэ үед би ад хандаж одоо болно биздээ гэхэд үгүй дахиад нэг хонь, ямаа хийе чиний машинд багтах юм байна, надад мөнгөний хэрэг маш их байгаа тул ойлгуулаад хэлнэ гэж хэлсэн. Ингээд дахин хонь, ямаа 1, 1-ийг хийгээд нийт 2 хонь, 2 ямааг миний машинаар зөөж бид 2 аймгийн төвд ирсэн. Тухайн шөнө манай гэрт хонож маргааш өглөө эрт босоод манай хашаанд 2 хонь, 2 ямаагаа ажиллаж гулууз болгоод такси дуудаж ганцаараа аваад явсан. Удалгүй утсаар залгаад “би хонь ямааны махаа зараад мөнгөө авах гэсэн данс байхгүй байна гэхээр нь би түүнд эхнэрийнхээ дансыг өгсөн. Эхнэрийн данснаас мөнгө авах гэсэн боловч карт байхгүй тул гэх манай эхнэрийн дүүгийн данс руу хийж бэлнээр авсан. тухайн үед намайг хамт явж өгсөн гээд 100,000 төгрөг, бензин 40,000 төгрөг нийт 140,000 төгрөг өгсөн. ...Миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ыг хулгай хийж байна гэж бодоогүй. , нар нь эгч дүү нарын хүүхдүүд байгаа юм. Мөн хонь ямаа авсан гэдгийг 2-3 хоногийн дараа мэдсэн боловч цагдаагийн байгууллагад хандалгүй тай учир зүйгээ олсон байсан. ...би хулгай гэдгийг мэдсэн бол анхнаасаа явахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-131/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 30-31/
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43-44/
- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 91-97/
- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 104-108/
- Хоригдол шилжүүлэн авах тухай прокурорын танилцуулга, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын хоригдол шилжүүлэх зөвшөөрөл, хоригдол шилжүүлэх хуудас, хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 132-135, 138-141/
- Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 164-210/
- Хаан банкны тоот дансны хуулга /хх-ийн 213/
- Хаан банкны тоот дансны хуулга /хх-ийн 216/
- У.ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 217/
- Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангиас гаргаж өгсөг *******гийн ялын тооцооны хуудас /хх-ийн 221/
- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 238-240/
- Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож буй *******гийн ялын тооцооны хуудас /задгай/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “Баржгар” гэх газарт нутаглаж байсан хохирогч хашаатай хониноос 2 хонь, 2 ямааг бусадтай бүлэглэн улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Дорнод аймгийн төвд салсан эхнэр бие нь муу эргээд явж байсан. Харин мал дээр манай 2 хүү үлдсэн байсан. Ингээд би буцаж очиж малаа тоолоход 2 хонь, 2 ямаа дутаж байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд хэсэг хугацааны дараа /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ ирээд манай 2 хонь, 2 ямааг очиж авсан гэдгээ үнэнээр нь хэлсэн. Харин нь манай 4 тооны бог малыг ирж авахдаа гэх залуугийн хамт түүний машинтай ирж авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.ын “...Би ******* хандаж ******* сум руу гэр рүү очиж хонь аваад ирье гэж хэлэхэд зөвшөөрч бид 2 орой нар орж байхад ******* сум руу хөдөлж харанхуй болсны дараа гэрийн гадаа очиход хонь нь хашаатай гэрт нь хүн байхгүй бололтой байхаар нь хонины хашаанаас нь зүүн чигт 200 метр орчим зайд зогсоод би ганцаараа хонины хашаа руу алхаж очоод 2 хонь, 2 ямаа барьж нэг нэгээр нь машин руугаа чирч очоод бид 2 машиныхаа багажид нэг хонь, нэг ямаа хийгээд, ард талын суудал дээр нь нэг хонь, нэг ямаа хийж Дорнод аймаг руу хөдөлсөн. Ингээд *******гийн ******* сумын 2 дугаар баг Танкны замын урд байх гэр рүү нь очиж хоносон...” гэх мэдүүлэг, гэрч “...хөдөө яваад 2 хоногийн дараа /шөнө дунд 04 цагийн орчим/ *******, нар архи уусан байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд маргааш өдөр нь манай хашаанд авч ирсэн 2 хонь, 2 ямаа ажиллахаар нь би гоос "хэний хонь ямаа юм бэ” гэж асуухад "би хүнээс авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд 4 хонио , нар ажиллаж дуусаад 4 гулууз болгоод машинд ачаад аваад явсан. ...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд 418,000 төгрөгийн орлого орсон. Би тус мөнгийг нь эгчийн охин тоот данс руу хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Би хувиараа мал мах худалдан авч зах зээлд борлуулдаг бөгөөд Хаан банкны тоот дансаараа мал мах худалдан авсан гүйлгээгээ хийдэг. Дээрх 418,000 төгрөгийн гүйлгээг би өөрөө хийсэн. Жил гарны өмнөх учир хэн авчирч өгсөн талаар тодорхой сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2 жижиг хонины мах, 2 жижиг ямааны мах авч ирж зарсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч Хаан банкны тоот дансны хуулга, Хаан банкны тоот дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болох У. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 удаа гэрчээр мэдүүлэг өгсөн байх бөгөөд яллагдагчаар татахаас өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр /хх-ийн 217/ нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “...би тухайн 2 хонь, 2 ямааг хулгайн мал гэж мэдээгүй. Анх намайг юу гэж хэлж авч явсныг гэрчилнэ. Хулгай хийхээр явна гэсэн бол би явахгүй байсан...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор “... нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг гаргаж маргаж мэтгэлцдэг.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хянаж үзвэл шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч 4 тооны бог малыг хулгайлахад хамтран оролцсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь У.ын гуйлтаар Дорнод аймгийн ******* сумын 2-р багийн нутаг “Баржгар” гэх газар нутаглаж байсан гэр рүү хонь авахаар явсан гэх бөгөөд шөнийн цагаар очиж гэрт нь хүн байхгүй, У. нь гэрийн эзэн Ч. хонь авна гэдгээ хэлээгүй гэдгийг нь мэдсээр байж 4 тооны бог малыг машиндаа ачиж авч явсан үйл баримт тогтоогдож байна. Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******гийн зүгээс гэх хүнийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй, гэх хүнийг гэрчээр асуусан баримт хэрэгт байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч ******* нь хохирогч 4 тооны бог малыг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2,4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2,4-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд ******* нь уг хорих ялаас биеэр 10 сар 23 хоног, шагналын 1 сар 16 хоног авч нийт 1 жил 09 хоногийг эдэлж, 11 сар 21 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 21 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 2 хонь, 2 ямаа буюу 700,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Ч. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “миний хувьд шүүх хуралд оролцохгүй, хохирол төлбөр төлөгдөөгүй боловч *******гоос хохирлоо нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах, бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаруулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь 4,640,625 төгрөгөөр үнэлсэн байна. Тус тээврийн хэрэгсэл нь иргэн нэр дээр бүртгэлтэй боловч тухайн тээврийн хэрэгсэл нь өөрт нь хамааралгүй, төлбөр тооцооны ямар нэгэн авлага байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусдад дамжуулан худалдсан болох нь шүүгдэгч *******, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******гоос уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч “шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар тусгай зөвшөөрөлтэй “Дамно" ХХК-ийг сонгож шинжилгээ хийлгүүлсэн зардал болох 88,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******гоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 88,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 21 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,640,625 /дөрвөн сая зургаан зуун дөчин мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 88,000 /наян найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА