| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнх/онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, А.Хандмаа
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 2332000690159 тоот 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум Хэрх 4 дүгээр баг, ******* 4 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* *******/*******/,
Монгол улсын иргэн, Төв аймгийн суманд 1972 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, 2-51 тоотод оршин суух,
-Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу зохих зөвшөөрөлгүйгээр ургамал түүхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Ширхэнцэг хайрхан”-ы урд төв асфальтан зам дээр “Тоёота акуа” загварын, 59-37СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Ширхэнцэг хайрхан”-ы урд төв асфальтан зам дээр “Тоёота акуа” загварын, 59-37 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь зам тээврийн осол гаргаж улмаар хэргийн газар дээр хохирогчид тусламж үзүүлэх зорилготой зохих байгууллагад дуудлага мэдээлэл өгч байх үед Сэлэнгэ аймгийн ******* сумын төвөөс Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн чиглэлд “Toёота приус-10” загварын, 51-01СЭУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.7 гэсэн заалтуудыг зөрчиж, зам дээр хэвтэж байсан ийг тээврийн хэрэгслээр дайрч, улмаар осол гаргасан цэгээс 400м зайд тээврийн хэрэгслийн доогуур чирж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа учраас мэдүүлэг дахин өгөхгүй. ...гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би холбогдсон хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Энэ гэмт хэргийн улмаас би аавыгаа алдсан. Надад одоогоор шүүгдэгч нараас нэхэмжлэх ямар нэгэн эд материалын хохирол төлбөр байхгүй. Надад шүүгдэгч нарын зүгээс 15800000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байгаа. Энэ хүмүүст аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2332000690159 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч Ц.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манайх Баянхонгор аймагт амьдарч байгаад эцэг, эх хоёрын харилцаанаас болж аав, ээж 2 хоёр тийшээ болж талийгаач Баянхонгор аймгаас буцаад Сэлэнгэ аймгийн ******* сум руу 2003 онд нүүж байсан. Эх Д.Цэрэнсоном 4 хүүхдээ аваад мөн 2003 онд Дархан-Уул аймаг руу нүүж байсан юм. Бид 4 бүгд эхээрээ овоглодог. Талийгаач Сэлэнгэ аймгийн ******* суманд 2003 оноос хойш өөрийн төрсөн эцэг, эх, эгч, дүү нарын хамтаар байдаг байсан. 2007-2008 оны үед талийгаач толгой дээрээ мод унагаасны улмаас тархины гэмтэлтэй, бага зэргийн саажилттай, группт орсон. Үүнээс хойш эмчилгээ толгой, тархинд нь хийсэн боловч эдгэрэлт явагдаагүй улмаас эрхэлсэн тодорхой ажилгүй, гэрээр болон зарим үед гадуур шил, лааз түүж явах тохиолдол байдаг байсан. ...2007-2008 оны үед толгойдоо гэмтэл авсан цаг хугацаанаас хойш стрессээ тайлах, шокоос гарах, өвдөлт намдаах гэх мэтээр архи бол уудаг. Бэртэл гэмтэл авах цаг хугацаанаас өмнө бол архи дарс бага зэргийн хэрэглэдэг байсан. Талийгаач гадуур явах үедээ хэнтэй юу ярих, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар 70-80% хэвийн байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн гэр болох Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Баян-суудал 2-40 тоотод байхад гаднаас 20 цаг өнгөрч байхад эгч ******* бага зэргийн архи уусан байдалтай машинтайгаа ганцаараа манайд ирсэн. Орж ирээд надад хандаж “хоёулаа спиртийн байр ханьтай ороод ирье” гэж хэлэхээр нь би за гэж хэлээд түүний приус-10 маркийн тээврийн хэрэгслийн урд суудалд сууж эгч машинаа бариад спиртийн байр руу явсан. Спиртийн байрны гадаа очиход эгч хүүгийнх рүүгээ ороод гараад ирье удахгүй чи сууж байгаарай гэхээр нь би машинд нь сууж байтал 10 гаруй минут болоод гарч ирээд хоёулаа Хэрх хадам ээжийнх рүү яваад ирье гэж хэлсэн. Тухайн үед цаг 20 цаг өнгөрч 21 цаг болох гэж байсан. Түүний хамтаар Хэрх рүү явж байтал Ширхэнцэг хайрхан уруудаад зам тэгширч явахад урд нэг машин аваарын шар гэрэл дохио асаасан байдалтай зогсож байсан. Тэгээд уг машин руу тулаад иртэл замын голд хар зүйл хөндлөн байрлуулсан байхаар нь эгч эсрэг урсгал руу дартал өөдөөс машин гэрлээ дохисон. Тэгээд эгч буцаад өөрийн явж байсан эгнээ рүү үрүүлээ огцом дараад Хэрх рүү явах замын баруун талын эгнээнд ороод чигээрээ явсан. Машин нь хэсэг явж байгаад ямар ч тоггүй болоод зогссон. Бид хоёр машинаас буугаад яасан юм бол гээд зогсож байтал араас цагдаа ирээд тэнд зам дээр мөргүүлсэн хүнийг машин доогуураа хийгээд хамаад явчихлаа ш дээ гэж хэлэхээр нь машин доогуур хартал хүн байсан. Тэгээд удаагүй эмнэлэг ирээд тэнд байсан хүмүүсийн хамтаар машиныг урдаас нь өргөөд хойшлуулахад доошоо харсан байдалтай хүн машин доор байсан. Уг хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд эмнэлэг үзээд нас барсан байна гэж хэлээд явсан. ...Замын голд байсан хар босгосон байдалтай зүйлийг хараад дайрахгүй гээд дартал өөдөөс машин гэрлээ дохихоор нь удаагүй буцаад үрүүлээ дарж өөрийн явж байсан эгнээнд ороод чигээрээ явсан. Тэгэхэд л уг хүнийг чирч явсан байх. Өөрөөр зам дээр тийм том хэмжээний хүн эд зүйл гэх юм харагдаагүй. ...******* эгч ууцан явж байна гэж хэлсэн. Түүний машинд анх суухад түүнээс архи үнэртэж байсан. ...Түүний машины гэрэл муу байсан. Замын гэрэлтүүлэг хэвийн ажиллагаатай болон замын гэрэлд үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан миний хувьд. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 09 цагаас 2023 оны 05 дугаар сарын 16-ны 09 цагийн хооронд 24 цагаар Сэлэнгэ аймгийн ******* сумын замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэх хуваарьтай ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цаг өнгөрч байхад Ланд круйзер-300 маркийн Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч пост дээр ирээд аж ахуй /Хэрх/ явах замд замын голд 1 хүн хэвтэж байна гэж надад хэлсний дагуу би хүн хэвтэж байгаа гэх газар руу давхар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Мөнхтулга, олон нийтийн цагдаа Г.Баярмагнай нарын хамтаар очиход “замын хажууд тоёота акуа” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би түүнээс энд хүн хэвтэж байна гэж байсан хүн нь хаачив гэж асуухад машины жолооч гэх эрэгтэй урд явж байгаа тэр машин аваад явчихлаа гэж надад хэлэхээр нь араас яваад очтол Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл замын хажууд зогссон 2 эмэгтэй машины багаж хэсгийг онгойлгосон байдалтай байхаар нь зам дээр хэвтэж байсан хүнийг та хоёр аваад явчихсан уу гээд би хойд хаалгыг онгойлгон хартал хүн байгаагүй, онгойлгосон багажийг хартал мөн хүн байхгүй болохоор нь яг хүн чирээд явчхаж гэж би дотроо бодоод машин доогуур нь тонгойгоод хартал хүн байсан. Тэгээд араас эмнэлгийн машин ирж таараад машин доогуур орсон хүнийг яаралтай гаргах шийдвэр гаргаж машин доогуур орсон хүнийг эмчид үзүүлэхээр болоод машиныг нь хоёр талаас өргөөд хойшлуулахад машин доор байсан хүн доошоо харсан байдалтай байсан. Дээш нь харуулаад эмч үзтэл нас барсан, амь байхгүй байна гэдгийг хэлээд явсан. Тэгээд хоёр талд зам хөдөлгөөн хааж ажлын хэсэг /бүрэлдэхүүн/ хүлээсэн. Хоёр тээврийн хэрэгслийн жолоочийн согтолтын зэргийг шалгахаар драгер-6820 багажаар шалгахад Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийн жолооч 0.72% согтолттой, цагаан өнгийн Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийн жолооч 0.00%-тай байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/,
- Шинжээч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Амь хохирогч нь анх “Тоёота акуа-10” маркийн тээврийн хэрэгсэлд ямар байрлалаас мөргүүлснээс хамаарч гэмтлүүд нь өөр өөр байх бөгөөд талийгаач босоо байрлалд байсан тохиолдолд уг машины гупер талийгаачийн хөлийн шилбэ хэсэгт таарах тул шилбэний хугарал үүсэх боломжтой. Талийгаачид шилбэ ясны хугарал байгаагүй. Талийгаач хэвтээ буюу зам дээр хэвтэж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл дээгүүр гарах, дайрах үед олон хавирганы хугарал, дотор эрхтний гэмтлүүд чирэгдэхэд үүсэх боломжтой. Хөл дээгүүр гарах үед дунд чөмөгт яс хугарсан байх боломжтой. ...Талийгаач нь тээврийн хэрэгслийн дор дайрагдаж, чирэгдэх үед олон тооны хавирганы хугарал үүсэх боломжтой. ...амьд хүнд үүсэх гэмтэл нь цусны урсгалтай холбоотойгоор цус хуралт, хаван хавдар зэргээр ялгагдах бөгөөд нас барсны дараа мөргөж олон тооны хавирга хугарсан тохиолдолд хавирганы хугарлын харалдаа цус хуралт үүсэхгүй. Тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн хүн ямар хугацааны дараа амь нас хохирохыг тогтоох боломжгүй. Тухайн хүний гэмтэл, хүний бие махбодийн онцлогоос хамаарна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь богино хугацаанд нас барах гэмтэл болно. ...Амь хохирогч нь 2 дох машинд дайруулж дор нь дарагдаж чирэгдсэнээр хавирганы олон тооны хугарал, дотор эрхтний гэмтлийг авч нас барсан байх боломжтой. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Амь хохирогч 2011 онд хөрөө рам дээр ажиллаж байгаад толгойн тус газартаа модонд цохиулсан. Үүнээс болж толгойдоо хүнд гэмтэл авч группт орсон. 2011 оноос хойш амь хохирогч Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болон Хэрх 4 дүгээр багаас Зүүнхараа чиглэл хүртэл зам дагуу ус ундааны сав болон архины шил түүж түүсэн архины шилээ зарж борлуулан мөнгөөр нь архи ганцаараа аваад уучихдаг байсан. 2011 оноос хойш талийгаач хүнтэй найзалж нөхөрлөөгүй. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний нөхөр Б.Энхболдын нэр дээр 5101СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Нөхөр Б.Энхболд уг тээврийн хэрэгслийг зарж борлуулсан тухайн үед худалдан авсан хүний нэр дээр шилжүүлж өгөөгүй байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би уг өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 103-ийн эмчээр ажиллаж байсан. 21 цагийн орчим Ширхэнцэг хайрхны өвөрт машин хүн мөргүүлсэн байдалтай байна гэх дуудлага мэдээллийн дагуу би очиж ажилласан. Намайг очиход тоёото приус-10 маркийн тээврийн хэрэгслийн доороос хүн мөргүүлж чирүүлсэн бололтой хүн машины урд гаргасан байдалтай түүний толгой чих хэсэг хувцас нь чирэгдэж нидрэгдсэн байдалтай байсан. Уг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр зүрхийг чагнахад нас барсан байсан учир цагдаагийн байгууллагад амь хохирогчийг хүлээлгэж өгөөд явсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 78 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Сэлэнгэ аймгийн ******* суманд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ******* сумын хэмжээнд хяналтын камер байрлуулж байгаа. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум Ширхэнцэг хайрхан уруудаад байх хяналтын камер тухайн цаг хугацаанд дүрс бичлэг хийгээгүй бүрэн ашиглалтад ороогүй байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр баг, ******* 4 тоот хаяг руу хүүхдээ авахаар ажлын гаднаас хөдөлсөн. Ширхэнцэг хайрхан уруудаад Ширхэнцэг хайрхны өвөр /доор төв замын хажууд байх Их ноёд/гэх газрыг өнгөрөөд хэсэг явж байтал хойноос урагш чиглэлийн миний байх явж байсан эгнээ буюу баруун талын эгнээний гол хэсэгт шуудай/ногоон уут/ том зүйл харагдах шиг болсон. Би уг зүйлийг тулж ирж хараад зүүн тал руу буюу руль ээ зүүн эгнээ рүү дараад тойроод гарлаа гэж бодтол уг зүйлийн зүүн зах хэсгээр дээгүүр нь гарч байгаа мэдрэмж надад төрсөн. Б уг зүйл дээгүүр гараад ойролцоогоор 5-7 метр орчим яваад замын хажуу руу зогссон. Бууж харахгүй бол болохгүй байх гэж бодоод машинаас буугаад дээгүүр нь гарсан зүйлийн дэргэд ойртоод очтол ёо ёо гэх хүний дуу чимээ гарсан. Би тухайн үед хүн байна гэж бодоод дэргэд нь миний машины под крило салаад унасан байхаар нь түүний чанх хойно буюу баруун эгнээний гол хэсэгт под крилог байрлуулсан. Хэсэг шоконд ороод зогсож байтал Хэрх талаас Зүүнхараа чиглэлд явж байсан жижиг суудлын тээврийн хэрэгслийн жолооч цонхоороо эмнэлэг цагдаа дуудаач гэж хэлээд явсан. Би машин руу алхаж явтал Ширхэнцэг хайрхан уруудаад гэрэл муутай тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд бага зэрэг хурдаа багасгаж байснаа гэнэт хаазлаад замын голд хэвтэж байсан хүнийг машин доогуураа хийж аж ахуй чиглэлд явсан. Би араас нь зөндөө орилсон боловч зогсоогүй. Удаагүй замын цагдаа Түмэнбаяр “ энд замын голд хүн байна гэсэн яасан юм харсан уу гэж хэлэхээр нь сая замын голд хэвтэж байсан хүнийг нэг машин орж ирээд доороо хийгээд урагшаа явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Түмэнбаяр урагшаа аж ахуй чиглэлд явсан. ...би тухайн үед 50 орчим км цагийн хурдтай явж байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 177-178 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр найз Чимгээгийн гэрт 18 цаг болж байхад 51-01СЭҮ улсын дугаартай т-приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон очсон. Очиход найз Чимгээ 0.75 шилтэй архи нөхрийнхөө хамтаар уугаад сууж байсан. Надад гурван хундага архи хийж өгөхөөр нь би уусан юм. Би хэсэг сууж байгаа түүний гэрээс 18 цаг өнгөрч байхад гараад өөрийн гэртээ очсон. Гэртээ байж байгаад хуурай дүү ийн гэр болох Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-40 тоотод 20 цаг өнгөрч байхад очсон. Түүнийг аваад бид хоёр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Спиртийн 12 дугаар байранд байх хүүхэд Т.Үүрийнцолмонгийн гэрт очиж түүнээс бензин хийх мөнгө аваад замаараа клонкоос бензин аваад Оюунцэцэг бид хоёр Хэрх 4 дүгээр баг руу хадам эх Бямбаагаас гар утас авах зорилготой явсан. Ширхэнцэг хайрхан уруудаад хэсэг явж байтал миний явж байсан эгнээ буюу замын баруун талын эгнээний гол хэсэгт машины эд анги бололтой зүйл унасан байсан. Би уг зүйлийг тулж ирж хараад тойроод зүүн талын эгнээ буюу эсрэг урсгал руу ортол өөдөөс тээврийн хэрэгсэл гэрлээ анивчуулахаар нь би буцаж дараад өөрийн эгнээнд ороод чигээрээ аж ахуй руу чиглэлтэй хэсэг явж байтал тээврийн хэрэгсэл ямар нэгэн тог байхгүй болохоор нь замын зорчих хэсгийг чөлөөлж зогсоод тээврийн хэрэгслийн багаж хэсгийг онгойлгоод зогсож байтал араас замын цагдаа ирээд бууж ирээд миний тээврийн хэрэгслийн хойд болон урд суудал хараад тээврийн хэрэгслийн доогуур хартал та машин оороо хүнч чирээд явсан байна таны тээврийн хэрэгслийн доогуур хүн байна гэж хэлсэн. Удалгүй араас эмнэлгийн ажилтан ирээд цагдаа нартай нийлээд миний тээврийн хэрэгслийг хойш түлхэж машин доор байсан хүнийг гаргаад эмч үзтэл нас барсан байна гэж хэлсэн. ...Би ойрхон газар гайгүй байх гэж бодоод архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 183-184 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 23-36 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын согтуурлыг шалгасан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш мал амьтан гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 43-46 дугаар хуудас/
Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №2-4в/7249 дугаартай албан тоот/1 дүгээр хх-ийн 74-75 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №206 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас/1 дүгээр хх-ийн 214 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт.
Дүгнэлт хэсэгт:
1.Талийгаач ий цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун 1,2,3,4,5,6,7-р хавирга эгмийн дунд шугамаар, 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирга далны дунд шугамаар, зүүн 2,3-р хавирга эгэмний дунд шугамаар, 4,8-р хавирга эгмийн урд шугамаар, 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,-р хавирга далны дунд шугамаар хавсарсан хугарал, үнхэлцэг хальс, зүрхний гадаргууд шарх, уушгины дэлбэн хооронд цус харвалт, баруун хөлийн дунд чөмөгт ясны толгойн мултрал, зүүн хөлийн дунд чөмөгт ясны хугарал, өвчүү ясны хугарал, элэг, дэлүүнд язралт, духны зүүн тал, зүүн чихний дэлбэн, толгойн хуйх, зүүн бугалга, зүүн гарын алганы ар хэсэгт шарх, дух, зүүн хацар, эрүүний доод хэсэг баруун гарын тохойн үе, шууны гадна дээд хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн гарын шуу, алганы ар хэсэг, баруун гуя, өвдөгний үе, шилбэ, зүүн гуя, өвдөгний үе, шилбэнд зулгаралт, толгойн хуйхны дотор гадаргуу, хавирганы хугарлын харалдаа хальсан доорх цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн чихний дэлбэн, толгойн хуйх, зүүн бугалга, зүүн гарын алганы ар хэсгийн арьсны эд дутагдсан шарх нь зам тээврийн ослын үед талийгаач зам буюу гадаргуутай харьцан чирэгдэх үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Талийгаач ий биед үхэлд хүргэх аргах хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь цээжний хөндийн эртхэний гэмтлийн улмаас нас баржээ. ...гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №2414 дугаартай дүгнэлт.
Дүгнэлт хэсэгт:
1. 2, 3 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “ /эр/” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 104-106 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №3215 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 дүгээр хх-ийн 112-150 дугаар хуудас/,
АСБЦД” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №001/72 дугаартай дүгнэлт.
Дүгнэлт хэсэгт:
3.1.Toyota prius-10 маркийн 51-01 СЭУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лхамжав овогтой /рд:М372040368/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.7а гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.2.Toyota prius-10 маркийн 51-01 СЭУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лхамжав овогтой /рд:М372040368/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /Амь хохирогч Оюун овогтой Содмэргэн /рд:МИ68102551/-ийг осол гарсан цэгээс 400м зайд тээврийн хэрэгсэл доороо чирсэн/, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /гэрч ...мэдүүлгээс харахад мөн согтуурал шалгах багажаар 0.78 согтолттой/ гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.3. Toyota aqua маркийн 59-37СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Найданжаргал овогтой ******* /*******/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5а гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.4 Toyota aqua маркийн 59-37 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Найданжаргал овогтой ******* /*******/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх /Зам тээврийн ослын газарт 15м зайд ослын тэмдэг байрлуулаагүй/ гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.5 Амь хохирогч Оюун овогтой Содмэргэн/рд:МИ68102551/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12б гэсэн заалтыг зөрчсөн.
3.6 Амь хохирогч Оюун овогтой Содмэргэн/рд:МИ68102551/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн.
3.7 Амь хохирогч Оюун овогтой Содмэргэн/рд:МИ68102551/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12б заалтыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 157-158 дугаар хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №07 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Амь хохирогч нь анх “Тоyota Agua” маркийн тээврийн хэрэгсэлд ямар байрлалаас мөргүүлснээс хамаарч гэмтлүүд нь өөр өөр байх бөгөөд талийгаач босоо байрлалд байсан тохиолдолд уг машины гупер талийгаачийн хөлийн шилбэ хэсэгт таарах тул шилбэ ясны хугарал үүсэх боломжтой. Талийгаачид шилбэ ясны хугарал байгаагүй. Талийгаач зам дээр хэвтэж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл талийгаачийн хөл дээгүүр гарах, дайрах үед зүүн хөлийн дунд чөмөгт яс хугарал, баруун хөлийн дунд чөмөгт ясны толгойн мултрал үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга эгмийн дунд шугамаар, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирга далны дунд шугамаар, зүүн 2, 3-р хавирга эгмийн дунд шугамаар, 4, 8-р хавирга эгмийн урд шугамаар, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга далны дунд шугамаар хавсарсан хугарал, үнхэлцэг хальс, зүрхний гадаргууд шарх, уушгины дэлбэн хооронд цус харвалт, өвчүү ясны хугарал, элэг, дэлүүнд язралт, духны зүүн тал, зүүн чихний дэлбэн, толгойн хуйх, зүүн бугалга, зүүн гарын алганы ар хэсэгт шарх, дух, зүүн хацар, эрүүний доод хэсэг, баруун гарын тохойн үе, шууны гадна дээд хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн гарын шуу, алганы ар хэсэг, баруун гуя, өвдөгний үе, шилбэ, зүүн гуя, өвдөгний үе, шилбэнд зулгаралт, толгойн хуйхны дотор гадаргуу, хавирганы хугарлын харалдаа хальсан доорх цус хуралт гэмтлүүд нь Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийн доогуур чирэгдэж, дарагдаж шахагдсанаар үүссэн байх боломжтой гэмтлүүд болно.
4.Олон хавирганы хугарал, дотор эрхтний гэмтлүүд нь “Хүнд” зэрэгт хамаарна. Шарх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Учруулсан гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл болно.
5.Амь насанд аюултай хүндэвтэр зэргийн гэмтэл болно. “Тоyota Agua” маркийн тээврийн хэрэгслийн учруулсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь үхэлд хүргэхгүй гэмтэл юм. ...гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/
Хохирлын баримт/1 дүгээр хх-ийн 219-232 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5000000 төгрөгийг нөхөн төлсөн хаан банкны шилжүүлгийн баримт/2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж ирүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч *******оос хохирогч хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнхөд 3000000 төгрөгийг нөхөн төлсөн хаан банкны шилжүүлгийн баримт,
Шүүх хуралдаанд шинээр гаргаж ирүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч *******гээс хохирогч хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнхөд 2800000 төгрөгийг нөхөн төлсөн хаан банкны шилжүүлгийн баримт, бэлнээр 5000000 төгрөгийг өгч авсан баримт зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Ширхэнцэг хайрхан”-ы урд төв асфальтан зам дээр “Тоёота акуа” загварын, 59-37СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Ширхэнцэг хайрхан”-ы урд төв асфальтан зам дээр “Тоёота акуа” загварын, 59-37 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь зам тээврийн осол гаргаж улмаар хэргийн газар дээр хохирогчид тусламж үзүүлэх зорилготой зохих байгууллагад дуудлага мэдээлэл өгч байх үед Сэлэнгэ аймгийн ******* сумын төвөөс Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн чиглэлд “Toёота приус-10” загварын, 51-01СЭУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.7 гэсэн заалтуудыг зөрчиж, зам дээр хэвтэж байсан ийг тээврийн хэрэгслээр дайрч, улмаар осол гаргасан цэгээс 400м зайд тээврийн хэрэгслийн доогуур чирж, амь насыг хохироосон болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнхийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч ийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/, гэрч ын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/, Шинжээч Г.Ган-Эрдэний мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол, ослын бүдүүвч зураг, /1 дүгээр хх-ийн 23-36 дугаар хуудас/,2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 37-38, 40-41 дүгээр хуудас/,гэрч П.Эрдэнэ-Тамирын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрч ын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/, гэрч ийн мэдүүлэг/хх-ийн 79 дугаар хууас/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 83-85 дугаар хуудас/,Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 дүгээр хх-ийн 86-97 дугаар хуудас/,Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №2414 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 104-106 дугаар хуудас/,Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №3215 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 112-150 дугаар хуудас/, “АСБЦД” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №001/72 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 157-158 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай нэмэлт дүгнэлт/1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 177-178 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 183-184 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, амь насыг нь хохироосон үйл нь шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, зорчин яваа замын нөхцөлийг зөв тооцоолоогүй, жолооч өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ий амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч ий эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг, шүүгдэгч *******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч ий амь насыг хохироосон нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнхөөс гаргаж нотлох баримтаар хавтаст хэрэгт тусгуулсан амь хохирогчийн буяны ажилд гаргасан 15323192 төгрөгийн зардлын баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа ба шүүгдэгч ******* 8000000 төгрөгийг, шүүгдэгч ******* 7800000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”. ... заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 500000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. ...зааснаар хорих ялын доод хэмжээнээс доош татаж 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлагаас эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгосон торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс олж байгаа цалин оролгыг харгалзан 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, “Toyota приус 10” маркийн 51-01 СЭҮ, “Toyota aqua” маркийн 59-37 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 59-37СБА улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 51-01 СЭҮ улсын дугаартай “Toyota приус 10” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчид буцаан олгохыг дурдаад
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн ий эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан,
Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн ий амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08/найм/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлагаас эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01/нэг/ жил, 10/сар/, 04/дөрөв/ хоногоор тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жил 10 сар 04 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
9.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батмөнхөд шүүгдэгч нарын зүгээс 15800000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
10. Энэ хэрэгт Toyota приус 10” маркийн 51-01 СЭҮ, “Toyota aqua” маркийн 59-37 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 59-37СБА улсын дугаартай “Toyota aqua” маркийн тээврийн хэрэгслийн №04336860 дугаартай гэрчилгээ, 51-01 СЭҮ улсын дугаартай “Toyota приус 10” маркийн тээврийн хэрэгслийн №00978437 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нарт буцаан олгосугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын №1447967 дугаартай, шүүгдэгч *******гийн №1442694 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ