Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

ÌОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум ын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******т холбогдох 22320013301*******0 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* ийн № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ85**************79/

Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № тоотод байрлах иргэн Д. байшинд нэвтрэн орж гарын 2 шмрхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 3*******0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. өгсөн ......... 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр - аймгийн сумын өртөөнөөс ******* суманд ирээд ахынд очсон. Миний араас ажил хийсэн хөлсийг явуулна гэж ажиллуулж байсан хүн маань хэлсэн байсан учир цалин мөнгө иртэл ганц юм авч өгөөч гэж амарсайхан ахаас гуйсан. Тэгээд тэрийгээ уучихаад тэдний амбаарт нь ороод унтаад өгсөн. Өдөр 13 цагийн үед сэрэхэд ах гэртээ байхгүй байхаар нь байшин луу нь ороод зурагтны хажуу талын стенкны шургуулганд байсан 2 ширхэг мөнгөн аягыг нь хулгайлж аваад өөрийн унтаж байсан амбаарт оруулж ирээд цамцандаа ороогоод нууж тавьсан. Тэгээд утас дуугараад аас яриад цалинг чинь хийе данс олоодох гэхээр нь гарч яваад дэлгүүрийн данс олж өгсөн. Дэлгүүрт нэг таньдаг хүн тааралдаад нэг шил архи хувааж уухаар тэднийх рүү орсон. Тэгээд тэндээс гараад хадам эгчийнд очиж байж байгаад цагдаа нарт баригдсан. Эрүүлжүүлэхээс гарч ирээд 2 ширхэг мөнгөн аягаа нуусан газраасаа гаргаад хохирогчид өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр 10 цагийн орчимд ******* намайг ганц ширхэг бага юм аваад өгөөч гээд гуйхаар нь 0.33 граммтай 1 шил хараа рахи авч өгөөд хүлэмжээ услахаар явсан. Тухайн үед өглөөгүүр байсан болохоор би гэрээ цоожлоогүй бас манай гэрийн хажууд байдаг амбаар дотор ******* унтаж байсан болохоор би нээг их юм бодолгүй хаалгаа онгорхой үлдээгээд явчихсан. Би 40-20 минут орчим болоод буцаад ирсэн. Би тухайн өдөр мөнгөн аяганы талаар юм бодоогүй алга болсон байна ч гэж санаагүй байсан. Намайг ирэхэд ******* байхгүй болчихсон байсан. Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу маргааш өглөө 09 цагийн үед мөнгөн аягаа гаргах гээд хартал гарын 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болчихсон байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..... Тэгээд намайг ногоо усалж байх хооронд манай гэрт байсан 2 ширхэг мөнгөн аягыг авсан байсан. Би сүүлд манай амбаар дотор нуусан байсныг мэдээд авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******т ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-14 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-18 дугаар хуудас/

Хулгайд алдагдсан 2 ширхэг гарын хуучин мөнгөн аягыг нэг бүрийг нь 180000 төгрөгөөр, нийт 3*******0000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /Хх-н 3******* дугаар хуудас/

Шүүгдэгч Г.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймаг ******* сум дахь сум ын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 51 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г. иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 5******* дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № тоотод байрлах иргэн Д. байшинд нэвтрэн орж гарын 2 шмрхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 3*******0000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, алдагдсан эд зүйлсийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.******* нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд сэм нэвтэрч үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан уг тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д. нь алдагдсан эд зүйлсээ буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардпалгүй, Г.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 07 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 3*******.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3*******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3*******.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3*******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******ыг 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******т оногдуулсан оногдуулсан 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 07 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

*******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ХЭРЛЭН.