Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч *******0*******4 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн техникч мэргэжилтэй, ам бүл , эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, -******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1-нд шилжих шөнө 03 цагийн орчимд ******* аймаг ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг голын эрэг орчимд байрлах нэртэй амралтын газрын гадаа иргэн Ч., Ц. нартай та нар ирчихээд давраад байгаарай бид нар томчууд шүү гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ч., Ц. нарын толгой, нүүр болон нуруу, гар луу нь модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн …. *******0*******3 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед эхнэр -, найз , эхнэрийн найз болох , нарын хамт голын эрэг дээр байрлах нэртэй амралтын газар эхнэр - төрсөн өдөр тэмдэглэх гэж очсон. Араас *******1 цагийн үед эхнэрийн найзууд нэмэгдэж ирсэн. Бид дүнзэнд байшинд байрлаж урд байсан монгол гэрт нь хорхог хийж байсан. Тэр үед хохирогч , нар ирж байгаа харагдсан. Тэгээд тус тусын гэртээ орцггож бид хэд төрсөн өдрөө тэмдэглэсэн. Шөнө 03 цагийн үед гэртээ харих гээд гарч ирэхэд манай байшингийн урд байрлах саравчинд , хоёр хөгжим чанга тавьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би хөгжмөө багасга гэснээс болж хоорондоо маргалдсан. Эхлээд намайг црхиж унагаасан. Би босч ирээд газраас бургас мод аваад тэр хоёрыг цохиж зодсон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ч.ын *******0*******3 оны 06 дугаар сарын 1, *******0*******3 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би , нарын хамт тэр хоёр хүүхэд дээр очоод дуу тавиад өгчих гээд дуу тавиулаад сууж байтал хажуу талын байшингаас цагаан цамцтай, хар цамцтай хоёр залуу гарч ирээд цагаан пудволктой ******* гэх залуу нь та нар ирчихээд давраад байгаарай бид нар томчууд шүү гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд удалгүй ******* гэх залуу мод барьчихаад намайг цохих гээд далайгаад байсан. Би түүнд модоор хүн цохиод алчихвал яах юм бэ чи цохиж чадахгүй шүү дээ гэтэл шууд миний толгой дух хэсэг рүү нэг удаа цохисон. Би түүнтэй маргалдаж чи мод барьж байхаар гараараа зодолдъё эсхүл зүгээр больцгооё гэхэд дахин намайг цохих гэхээр нь зүүн гараараа толгойгоо хамгаалж гаран дээрээ 3-4 удаа цохиулаад гараа буулгатал толгой руу дахин модоор цохиод толгойноос цус гараад доошоо тонгойгоод суусан. ******* нь намайг тонгойж суусны дараа манай найз гийн араас палк модоор цохиж унагаахад түүнтэй цуг байсан хар пудволктой залуу нь түүний нүүр лүү өшиглөж байсан. Хэн хэн нь хэдэн удаа өшиглөж цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд хөдөлгөөнгүй болчихсон. Манай найз ийг хар пудволктой залуу нь боогоод хөдөлгөхгүй унагаасан. Тэр босоод дээр очих гэхэд өөр нэг ах бид хоёрыг тэвэрчихээд хөдөлгөхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Буруутай этгээдээс надад учирсан хохирлыг *******0*******3 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор барагдуулахаар болсон гэх мэдүүлэг /Хх-н 14, 17 дугаар хуудас/

Хохирогч Ч.ын *******0*******4 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...... Надад одоо хэн нэгэн хүнд гаргах гомдол санал байхгүй. ******* миний хохирлыг бүрэн барагдуулж өгөхөөр болсон. Тухайн үед харанхуй болчихсон үзэгдэх орчин муу байсан. Мөн ******* нартай цуг явсан хүмүүс гээд бужигнасан олон хүмүүс байсан. Хар пудволкатай хүн буюу нь тухайн үед дунд нь байсан. Барилцаад зууралдаад явж байсан. Тэр г цохисон эсэхийг нь мэдэхгүй. Миний толгой болон гар биеийн зарим хэсгүүдээр ******* модоор болон гараар цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /Хх-н 18******* дугаар хуудас/

Хохирогч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... ******* гэх залуу 1 метр орчим урттай палк модоор миний толгойн баруун хэсэг рүү шууд цохисон. Миний толгой хамарнаас цус гараад сөхөрч унаад 4 хөллөсөн байх үед дахин миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Мөн толгой, нуруу, дал хэсэг рүү олон удаа жийж өшиглөсөн... Би гомдолтой байна. Эмчилгээнд шаардагдах зардал мөнгөө нэхэмжлэх болно. Мөн би ******* гэх залууд цохиулаад унахдаа утсаа хаячихсан. Хайгаад олдохгүй байна. Huawai Nowo Y-70 загварын гар утас байсан. Утсаа төлүүлмээр байна.... Би намайг зодсон ******* гэх залуугаас миний эмчилгээний төлбөр болох 6 сая төгрөгийг *******0*******3 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авахаар тохирсон гэх мэдүүлэг /Хх-н *******1, *******3 дугаар хуудас/

Хохирогч Ц.гийн *******0*******4 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...... Би өөрийн хохирлыг *******ээс бүрэн барагдуулж авсан. Тиймээс одоо надад хэн нэгэн хүнд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... ******* л бид хоёрыг зодож цохиж гэмтэл учруулсан, харин нь салгасан юм шиг байгаа юм. Миний хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд одоо надад *******, нарт гаргах санал хүсэлт гомдол байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 184 дүгээр хуудас/

Гэрч Н.ийн *******0*******3 оны 06 дугаар сарын *******8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд шөнө 0******* цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Эхлээд ******* гараад явсан юм байна лээ. Би *******ийг байшингаас гарсан гэдгийг нь ч мэдээгүй. Бид нар байшингаас гартал урд сүүдрэвчний дэргэд ******* танихгүй хоёр залуутай злдолдоод зууралдчихсан байсан. Тэгээд бид нар очиж тэднийг салгасан юм. Тухайн үед *******ийн хацар нь урагдчихсан танихгүй хоёр залуугийн толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан гэх мэдүүлэг /Хх-н *******9 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б. *******0*******3 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Миний харснаар хүмүүс хүмүүсийг зодоод байх шиг байсан. Төрсөн өдөр тэмдэглэж байсан хүмүүсийн нэг ах нь машинаасаа гартаа нэг юм барьчихаад ах нарыг аймар зодоод байсан. Тэр гартаа юм барьчихсан ах ах нарын толгой бие гээд л аймар цохиод байсан гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б. *******0*******4 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Цагаан пудволктой ах нь мод барьчихсан нөгөө хүмүүсийг зодоод байсан. Харин хар пудволктой ах нь тэднийг салгаад байсан гэх мэдүүлэг /Хх-н *******00 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ж. *******0*******3 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Том байшинд байсан ах нарын нэг нь машинаасаа бороохой шиг зүйл барьж гарч ирээд ах нараас нэг сахалтай ахыг /ыг/ зодоод байсан. Бүгд согтуу байсан. Зодоон нилээн удаан үргэлжилсэн. Зодолдоод хэрэлдээд яваад байсан. Харанхуйд эхлээд үүр цайх хүртэл зодолдоод байсан гэх мэдүүлэг /Хх-н 33 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ж. *******0*******4 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Цагаан пудволктой ах нь гартаа нарийн урт зүйл бариад зодоод байсан. Яг бороохой мөн байсан эсэхийг нь би мэдэхгүй. Гадаа харанхуй байсан тул сайн харж чадаагүй. Мод ч байсан байж магадгүй гэх мэдүүлэг /Хх-н 198 дугаар хуудас/

Гэрч К. *******0*******4 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Төрсөн өдөр тэмдэглэж дуусаад шөнө хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна бид тарцгаасан. Эхнээсээ хүмүүс гарцгаагаад би нилээд сүүлээр гарсан юм. Намайг гарах үед , *******, зэрэг надтай цуг явсан хүмүүс гэх залуучуудтай бөөгнөрсөн маргалдсан байдалтай байсан. Намайг тэдэн дээр очих үед маргаан болоод дуусч байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 188 дугаар хуудас/

Гэрч Х.соёлын *******0*******4 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Цуг байсан хүмүүс түрүүлж гараад бид хоёр хамгийн сүүлд гарсан. Биднийг гарч ирэхэд бидэнтэй цуг явж байсан *******, зэрэг хүмүүс залуучуудтай маргалдсан бололтой бөөгнөрөөд зогсчихсон байсан. Гэтэл манай нөхөр тэдэн түрүүлээд очиход гэх залуучуудын нэг болох барзгар нүүртэй // нь шууд манай нөхрийн чих рүү цохиод авсан. Түүний чихнээс цус гарсан тул би нөхрөө авч тэднээс холдож чихнээс нь гарсан цусыг цэвэрлэсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 190 дүгээр хуудас/

Гэрч О.гийн *******0*******4 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд төрсөн өдөр тэмдэглэж дуусаад бид тарцгаасан юм. Амралтын байшин дотроос эхнэр бид хоёр хамгийн сүүлд гарч ирсэн. Биднийг гарч ирэхэд бидэнтэй цуг явсан *******, зэрэг хүмүүс залуучуудтай маргалдсан бололтой бөөгнөрөөд зогсчихсон байсан. Тиймээс би тэднийг болиулах гээд түрүүлээд очиход гэх залуучуудын нэг болох барзгар нүүртэй нь // шууд миний чих рүү цохиод авсан. Миний чихнээс цус гарсан тул манай эхнэр намайг аваад шууд тэндээс холдож чихнээс гарсан цусыг цэвэрлэсэн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 191 дүгээр хуудас/

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0*******3 оны 06 дугаар сарын 18-ны өдөр № 114 ..... Дүгнэлт:

1.Ч.ын биед зүүн шанааны дээд хэсэг, духны баруун дээд хэсэг, зүүн гарын тохойн үенд шарх, дух, зүүн гарын тохойнд зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.  

*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /Хх-н 36-37 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0*******3 оны 06 дугаар сарын 18-ны өдөр № 113 ..... Дүгнэлт:

1.Ц.гийн биед хуйханд шарх, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /Хх-н 48-49 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ *******0*******3 оны 06 длугаар сарын *******3-ны өдийн № *******0 ....... Дүгнэлт

1.Ц.гийн биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд няцарсан хугарал, духны баруун хажуу, ******* нүдний эргэн тойрон, хамрын баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /Хх-н 4- дугаар хуудас/

Шүүгдэгч Э.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н *******4 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н ******* дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1-нд шилжих шөнө 03 цагийн орчимд ******* аймаг ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг голын эрэг орчимд байрлах нэртэй амралтын газрын гадаа иргэн Ч., Ц. нартай та нар ирчихээд давраад байгаарай бид нар томчууд шүү гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ч., Ц. нарын толгой, нүүр болон нуруу, гар луу нь модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Э.*******ийн хохирогч Ч., Ц. нарын толгой,  нүүрэн тус газарт модоор болон гараараа цохиж зодсон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдсоноос болсон байх ба хохирогч Ч.ын биед зүүн шанааны дээд хэсэг, духны баруун дээд хэсэг, зүүн гарын тохойн үенд шарх, дух, зүүн гарын тохойнд зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Ц.гийн биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд няцарсан хугарал, духны баруун хажуу, ******* нүдний эргэн тойрон, хамрын баруун хажуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн ажилгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчаас санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тохиромжгүй гэж үзэн түүнд 3*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.*******т оногдуулсан 3*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1, .*******, .3, .4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            *******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******ийг 3*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Э.*******т оногдуулсан 3*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.