Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхзул /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2340000000064 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн ******* суманд ******* оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, халх, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Боржигин овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад зорчиж явсан очиж уулзахдаа машины салоны дунд байсан түүний эзэмшлийн "Redmi К-40" маркийн хар өнгийн гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны алтан виза карт, гар утасны кейс зэрэг эд хөрөнгийг авч, 985,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 985,000 төгрөг төлсөн.” гэв. 

 

Эрүүгийн 2340000000064 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

 

-Хохирогч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг 2-10 тоотод амьдардаг. Би 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа архи ууж байгаад Бор-Өндөр суманд байдаг дүү машинаа жолоодуулаад Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн гудамжинд явж байхдаа би гар утсаа машиныхаа урд талын салон дээр тавиад цэнэглэж байгаад хальт унтаад сэрэхэд Бор-Өндөр суманд байдаг цагаан гранд марк-2 маркийн автомашинтай хүмүүс хажууд талаас хөдлөж байсан. Тэгээд би тэр үедээ утсаа хайгаад машинаасаа олоогүй. Тэр машинтай хүмүүсийг хөдлөхөөр нь араас нь утас руугаа залгахад миний утас унтарчихсан. Тэгээд би хаячихсан байж магадгүй гэж бодоод явсан. Дараа нь Бор-Өндөр суманд байдаг *******тэй таараад чи дээр надтай таарахдаа цагаан гранд марк-2 машинтай явж байсан байна лээ, би хүмүүсээс сонссон. Чи ахынхаа утсыг авдаг нь яаж байгаа юм бэ гэхэд ******* "харин тийм ээ ахаа би утсыг чинь аваад зарчихсан" гэж хэлсэн. Тэгээд буцаагаад утас, бичиг баримтны чинь мөнгийг өгье, та битгий цагдаад хэлээрэй гээд байсан. Тэгээд би тэрнээс хойш *******гээс утсаа болон бичиг баримтны мөнгөө авъя гэхээр удаа дараа худлаа хэлсэн. Өнөөдөр маргаашгүй өгнө гээд алга болсон. Тэгээд би цагдаад хандсан. Би Redmi К-40 маркийн гар утсаа 2022 оны 09-р сард 1.700.000 төгрөгөөр "Star phone" гэх гap утасны дэлгүүрээс худалдаж авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй утас байсан ба 2023 оны 06 дугаар сард алдсан. Гар утасны гаднах кейс хар өнгөтэй ардаа бичиг баримт ордог кейс байсан. Гар утасны кейсэнд миний өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны алтан виза карт байсан. Тэдгээрийг ******* хугалаад хаячихсан гэж хэлсэн. Би эдгээр эд зүйлсээ алдсан. Би өөрийн гар утсаа аваад удаагүй эвдрэл гэмтэлгүй байсан тул худалдаж авсан үнээрээ үнэлнэ. Гар утасны кейс 20,000 төгрөгийн үнэтэй байсан, энэ үнээрээ үнэлнэ. Бичиг баримт буюу иргэний үнэмлэхээ сэргээлгэхэд үрэгдүүлсэн бол торгууль 30,000 төгрөг гэдэг учраас 30.000 төгрөгөөр, жолооны үнэмлэхийг сэргээлгэхэд 20,000 төгрөгөөр захиалдаг тиймээс 20,000 төгрөгөөр, Хаан банкны алтан виза карт дахин захиалахад 30,000 төгрөгөөр захиалсан тиймээс 30.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад ******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой цагдаад өргөдөл өгсний дараа 900,000 төгрөг бэлнээр өгсөн. Би тэр өдөр нь цагдаад өглөө гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл өгсний дараа мөнгө өгсөн. Надад  өөр  нэмж ярих  зүйл  байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

-Гэрч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Говийн 3-301 тоотод амьдардаг. Би өөрийн цагаан өнгийн гранд марк-2 маркийн автомашинтайгаа 2023 оны 06 дугаар сарын 18-ны орой Бор-Өндөр суманд амьдардаг төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй таньдаг ах *******тэй таараад Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн гудамжинд явж байхад миний машины урдуур приус-20 маркийн машинтай хүмүүс орж ирээд дохио өгөхгүй шууд тоормозлож зогсоод би араас нь мөн тоормозлоод зогссон. Тэгээд шууд хөдлөөд явчихаар нь би араас нь машинтайгаа дагаж очоод Геологийн гудамжинд зогсохоор нь гараад уулзахад машин дотор нь байсан хүн надтай маргалдаад байсан. ******* ах машинаас бууж ирээд боль боль явъя гээд надад хэлэхээр нь бид 2 машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө ******* ах бид 2 салаад гэр гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш 4-7 хоногийн дараа ******* ах надтай хамт Улаанбаатар хот явсан. Тэгэхдээ надад нэг Redmi К-40 маркийн утас харуулахаар нь хэнийх юм бэ гэж асуухад олсон юм аа гэж хэлж байсан. Тэгээд хотод очоод надаас салаад явахдаа зарчихсан гээд дараа нь Бор-Өндөр суманд таарахдаа хэлж байсан. Бор-Өндөр суманд ирсэн хойноо ******* ах надад хэлэхдээ тэр олсон гээд байсан Redmi К-40 маркийн утсыг дээр орой Бор-Өндөр суманд чиний машинтай явж байхдаа приус-20 маркийн машинтай хүмүүсээс авчихсан утас байсан юм аа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

-Гэрч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг 2-10 тоотод амьдардаг. Би гэртээ байхад 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ах Цэгмид намайг дуудаад найзуудтайгаа архи уучихсан байсан болохоор машин бариад гэр рүү хүргээд өг гэхээр нь би очоод приус 20 машиныг нь бариад Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн гудамжинд явж байхад 2 залуу машинтайгаа араас ирээд зогсоогоод Ууганаа гэж залуу нь жолооч талаар миний хажууд ирээд нөгөө залуу нь жолоочийн эсрэг талаар ирээд маргалдсан. Болгоомжтой явахгүй осол гаргалаа гэх зэргээр маргасан. Тэр үед Цэгмид ахын салоны дунд байсан Redmi К-40 маркийн гар утас гэнэт алга болчихсон. Тэгээд би Цэгмид ахын утас руу нь залгахад холбогдохгүй болчихсон. Тэр хэд яваад өгсөн. Цэгмид ах тасарчихсан байж байгаад тэр хэдийг хөдлөөд явахад сэрсэн. Тэгээд Цэгмид ахын утсыг тэр өдөр машиндаа хайгаад олоогүй. Миний бодлоор тэр үед жолоочийн эсрэг талаар ирсэн танихгүй залуу авсан байж магадгүй гэж бодсон. Намайг машин бариад явж байхад гар утас нь машин дотор байсан. Харин тэр хүмүүс ирээд маргалдаад яваад өгөхөд алга болчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШД-276 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Redmi K-40 маркийн гар утас болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, кэйс, Хаан банкны виза картны зах зээлийн үнэлгээг 895,000 /найман зуун ерэн таван мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/

 

Яллагдагч *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуурай дүү болох Ууганбаярын цагаан өнгийн гранд марк 2 маркийн автомашинтай тус сумын 4 дүгээр баг Геологийн нэг гудамжинд явж байхад бид хоёрын урдуур цагаан өнгийн приус-20 маркийн автомашин урд гараад зогссон. Ууганбаяр яасан эвгүй явдаг юм осол гаргах гэж байна гэж хэлье гээд машинаасаа буухаар нь би дагаад буусан. Ууганбаяр жолоочийн хаалгыг нь онгойлгоод та нар яаж яваад байгаан гэхэд ар талын хаалганаас нэг залуу буугаад Ууганбаяртай юм яриад байсан. Тэгэхэд арын хаалга онгорхой шаланд дээр нь нэг утасны гэрэл асаад байсан. Би тэрийг нь авчихсан юм. Тэгээд Ууганбаяр бид 2 хөдлөөд яваад өгсөн. Намайг утсыг авсаныг Ууганбаяр мэдээгүй. Би дараа нь 2023 оны 06 сарын 20-д нилээн гаргаад Улаанбаатар хотруу явахдаа авч яваад нэг хүнд 200,000 төгрөгөөр зарсан. Ямар хүн байсныг бол санахгүй байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 900,000 төгрөгийг бэлнээр 2 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг өгсөн. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад зорчиж явсан очиж уулзахдаа машины салоны дунд байсан түүний эзэмшлийн "Redmi К-40" маркийн хар өнгийн гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны алтан виза карт, гар утасны кейс зэрэг эд хөрөнгийг авч, 985.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШД-276 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/, яллагдагч *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад зорчиж явсан очиж уулзахдаа машины салоны дунд байсан түүний эзэмшлийн "Redmi К-40" маркийн хар өнгийн гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны алтан виза карт, гар утасны кейс зэрэг эд хөрөнгийг авч, 985.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч 985,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдааны товыг хохирогч мэдэгдэхэд “би хохирлыг бүрэн авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг өгсөн байна.

Иймд шүүгдэгч ******* нь хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 985,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад зорчиж явсан очиж уулзахдаа машины салоны дунд байсан түүний эзэмшлийн "Redmi К-40" маркийн хар өнгийн гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны алтан виза карт, гар утасны кейс зэрэг эд хөрөнгийг авч, 985.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон.

 

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч нь *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх саналыг,

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх саналыг гаргасан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

  Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 985,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 985,000 төгрөгийг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

******* нь прокурортой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг)  жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах нь зүйтэй байна.

  Иймд  шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 985,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Боржигин овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Шүүгдэгч Боржигин овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг)  жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******гийн тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

            4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165, 166 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тайлбарласугай.

  6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ