| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ахлах прокурор М.*******, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Д.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт Мягмардоржийн *******д холбогдох 178/2024/0012/Э индекстэй эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны дүгээр сарын 19-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт Мягмардоржийн *******, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, уурхайд , ам бүл-дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын (07 дугаар) багийн 2 дугаар 80 айлын орон сууцны 54 тоотод оршин суух, урьд ял эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сарын орлого 4-5 сая төгрөг, аминдаа хоёр сууц, том тээврийн хэрэгсэл-гурав, 2 суудлын авто машинтай, регистрийн дугаар: ПЮ95*******0*******6.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* ургийн овогт Мягмардоржийн ******* нь 2023 оны оны 10 дугаар сарын 06-ны шөнө аймийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадамлах дөл” дулааны станцын урд талын засмал зам дээр Х. “машин мөргөсөн, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж биед нь зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2336000470 дугаартай Х.д холбогдуулан Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол (хавтаст хэргийн 2 дахь тал),
1.2 Жолоочийн согтуурлыг “ALCOTEST 7510” багажаар шалгасан (хавтаст хэргийн 3 дахь тал),
1.3 Гэрч Б.ийн өгсөн "... 2023 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед би нөхрийн хамт УАО улсын дугаартай авто машинтай багийн нутаг дэвсгэрт байрлах гурван замын уулзвар дээр зогсож байхад араас нэг хурдтай авто машин ирээд бид нарыг мөргөсөн юм. Тэгээд манай нөхөр болох Л. цагдаа, эмнэлэгийн байгууллагад хандсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би тухайн үед авто машины баруун хойд талын суудал дээр сууж явсан ба хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Б. эзэмшлийн УАО улсын дугаартай автомашиныг манай нөхөр болох Л. худалдаж авах гээд унаж үзэж явсан тээврийн хэрэгсэл юм. Манай машины эзэн болох Б.Бат-Эрдэнэ, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. гэдэг залуу, тэгээд миний бие, манай нөхөр машин бариад бид 4-үүлээ хамт явж байсан юм ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
1.4 Шүүгдэгч М.*******ын гэрчээр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед би уурхай руу Л. ах, найз Б.Бат-Эрдэнэ, эгч Б. нарын хамтаар УАО улсын дугаартай авто машинтай багийн нутаг дэвсгэрт байрлах гурван замын уулзвар дээр зогсож байхад араас нэг хурдтай машин ирээд бид нарын сууж байсан машиныг мөргөсөн. Тэгээд бид бууж ирээд “за зүгээрүү” гэж асуухад “ мөнүү танай машинууд гуйж ачилтанд ордог та нартай харьцахгүй ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь барилцаад автал цагдаа нар салгаад цагдаагийн байгууллага руу авч яваад буцаагаад авч иртэл машиныхаа ар талд очоод номероо тайлах гэж байхаар нь би хажуугаас нь “яах гэж байгаа юм” гэж хэлтэл гартаа барьж байсан бахиа надруу далайсан. Тэгээд манай ах болох Б.Бат-Эрдэнэ барьж аваад бахийг нь булаагаад автал надруу дайраад бид хоёр барилцаж автал цаашаа унасан. Тэгээд эмнэлэгийн байгуулагад хандсан ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
1.5 Хохирогч Х.ын өгсөн "...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед аймгийн сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт ажлаасаа гарч яваад зүс таних найзуудтайгаа уулзаад “Бишрэлт” каракоед суугаад Сэнгүүр нэртэй 2 лааз пиво уучихаад аймгийн сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт багийн 3-25 тоотод гэртээ очоод эхнэртэйгээ маргалдаад өөрийнхөө эзэмшлийн 88-92 ХОА улсын дугаартай Рекстон маркийн автомашинаа жолоодоод явж байхад гэнэт урд зам дээр автомашин зогсож байхаар нь тоормос гишгээд зогсоох гэсэн боловч амжилгүй тэр машины араас нь очоод мөргөсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 10-******* дэх тал),
1.6 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.ын 2023 оны 10 сарын 12-ны өдрийн ******* дугаартай "... Х.ын биед зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Х.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Х.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Х.ын биед зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд гэмтэл учирсан байна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
1.7 Хохирогч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед эхнэртэйгээ маргаад машинаа унаад гудамж руу гараад явж байгаад хуучин дулааны станцын уулзвар дээр Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний Субару УБО улсын дугаартай машины араас нь мөргөж осол гаргасан. Тэгээд тэр машин дотор сууж явсан М.*******тай маргалдаад бид хоёр хоорондоо ноцолдсон. М.*******тай ноцолдож байгаад салаад би машинаасаа бахь аваад машиныхаа ар талын урд талын улсын дугаарыг авах гээд байж байхад М.******* араас татаад би хойшоогоо савж унасан. Тэгээд тэрээс хойш яасныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
1.8 Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Би 2023 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө аймагт байрлах Номин супермаркет гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд нөхөр Т.ын хамт УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад машины арын суудлаас Б.Бат-Эрдэнэ, ийн хажуу талын суудлаас Жүүгээ /*******/ нар буугаад Номин супермаркетруу ороод ойр зуурын юм, цамц, идэж уух юм авна гэж хэлээд тэр хоёр дэлгүүр рүү орсон. Тэгээд тухайн дэлгүүрийн зогсоол дээр тэр хоёрыг хүлээгээд зогсож байтал Жүүгээ /*******/, Б.Бат-Эрдэнэ нар дэлгүүрээс юм аваад гарч ирсэн. Тэгээд тэр хоёр машинд суусны дараагаар аймагт байх манай нөхрийн хамт ажилладаг Б. гэр рүү явах гээд зогсоолоос нөхөр хөдлөөд засмал замаар явж байгаад Б. гэр рүү эргэх замын орчимд дохиогоо өгөөд эргэх гэтэл араас жийп машин ирээд мөргөсөн ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
1.9 Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 10 сарын 06-ны орой 22 цагийн үед би ах Х.ын хамт машинд нь сууж хамт гэрээсээ гарсан. Х. 88-92 ХОА улсын дугаартай Рекстон загварын машинаа бариад явж байгаад хуучин дулааны станцын урд талын засмал зам дээр АУО улсын дугаартай Субару маркийн машины араас мөргөсөн. Тэгээд тэр машины араас мөргөөд уг машинаас 2 хүн бууж ирээд 1 залуутай нь заамдалцаж барилцаж аваад тэр залуутай зодолдож нөгөө залуучууд нь цагдаагийн газарт дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
1.10 Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 10 сарын 06-ны орой 21-22 цагийн үед би Жүүгээ /*******/, Т., Т.ын эхнэр Б. бид нар миний Субару Испериза маркийн УАО улсын дугаартай машинаар Номингийн салбар дэлгүүрээс орж замын хүнс авсан. машиныг унаад тухайн үед явж байсан. Бид нар дулааны станцын уулзвар дээр баруун гар тийш эргэх гээд байж байхад машины араас машин ирж мөргөсөн. Машин мөргөхөөр нь Жүүгээ /*******/ бид хоёр түрүүлж буугаад мөргөсөн машины талын хаалгыг Жүүгээ /*******/ татаад онгойлгоод ийг “зүгээр үү” гээд асуухад нь тамхи татсан, шал согтуу сууж байсан. Тэгээд машины машинаас бууж ирээд рүү орилоод “” гэж орилоод доромжилсон. тэр үед юм хэлээгүй, чи дуугүй бай гээд бид нар холдсон. Би тэнд цагдаагийн газар луу машин мөргүүлсэн талаар дуудлага өгөөд байж байхад эргүүлийн цагдаа ирсэн. Тэр залуу хэргийн газарт рүү орилоод дайраад хувцасаа тайлаад чарлаад байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
1.******* Гэрч Д.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 10 сарын 06-07-нд шилжих шөнө би цагдаа-зохицуулагч Б., зохицуулагч цагдаагийн дэслэгч Ю. нарын хамтаар аймгийн сумын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Цагийг сайн санахгүй байна. Ойролцоогоор шөнийн 00 цагийн үед байх цагдаагийн газарт “ багийн нутаг дэвсгэр хуучин дулааны станцын гурван замын уулзвар дээр машин мөргөлдлөө” гэх дуудлагаар зохицуулагч Ю., цагдаа зохицуулагч Б. нарын хамт очиж зохицуулагч Ю. хэргийн газар дээр үзлэг хийж уг ослыг шалгасан. Мөргөсөн машины Х. гэдэг залуу нь Рекстон маркийн машин жолоодож яваад Т.ын жолоодож явсан Субару маркийн машины араас нь мөргөсөн байсан. Бид нар хэргийн газарт очоод зохицуулагч Ю., цагдаа зохицуулагч Б. нар Х. гэдэг залуугийн согтолтыг тодорхойлохоор цагдаагийн газарлуу авч яваад буцаж авч ирсэн. Буцаж ирсэний дараа Х. машиныхаа ард талын улсын дугаарыг тайлах гээд бахь аваад оролдож байхад М.******* нь Х.ыг “болиоч чи” гээд хэлэхэд нөгөөх нь босож ирээд хоорондоо хэрэл заамдалцаад авсан. Заамдалцаад хоорондоо нэгнийгээ тавихгүй байсан, бид нар дундуур нь ороод салгасан. М.******* нь Х.ыг цамцаараа заамдахдаа боочихсон юм байна лээ. Бид нарыг тавиулахад Х. нь нуруугаараа хойшоогоо саваад унасан. Тэгээд толгойноос нь цус гараад 103 дуудаж эмнэлэг ирж Х.ыг авч явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
1.12 Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 2336003480361 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
1.13 Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн... Би тогтоолтой танилцсан. 2023 оны 10 сарын 06-ны орой 22 цагийн үед Х. бид нарын машины араас ирж мөргөчихөөд машиныхаа дугаарыг тайлах гэхээр нь заамдаж бариад боолцсон. Тэгж байхад хажууд байсан хүмүүс намайг Х.аас салгаж авсан. Хүмүүс дундуур ороод салгахад Х. хойшоогоо унасан. Би цохиж барьсан зүйл байхгүй. Заамдаж аваад боосон. Тэр залуу миний машины араас мөргөчихөөд бид нарыг машинаас буугаад очиход намайг “, та нар гуйж ачилтанд ордог, та нарыг дахиж ачилтанд оруулахгүй” гээд доромжлоод орилж хашгирсан. Тэгээд цагдаагийн газар луу дуудлага өгөөд цагдаа нар ирж Х.ыг авч явсан. Х. өөрөө согтуу орилж хашгираад надруу дайрч давшлаад байсан. Замын цагдаагийн ажилтан хэмжилт хийгээд хамт байж байхад машиныхаа арын улсын дугаарыг тайлж байхаар нь би Х.ыг “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь надруу “яадаг юм” гээд гарт барьсан бахиа бариад далайхад Бат-Эрдэнэ бахийг нь булааж авсан. Би заамдаад бариад авахад намайг заамдсан, би заамдахдаа цамцаар нь боочихсон юм. Тэгээд заамдалцаад салгахад Х. унаад ухаан алдсан юмуу, багтарсан юмуу унасан. Тэгээд Х.ыг дуудлага дуудаж эмнэлэгт хүргэсэн ... гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 44-45 дахь тал)
1.14 Яллагдагч М.******* /ПЮ95*******0*******61/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 150 дахь тал)
1.15 ПЮ95*******0*******61 дугаарын регистртэй, ******* ургийн овогт Мягмардоржийн ******* нь ... аймгийн сумын 7-р // багийн айлын орон сууцны 36 тоотод оршин суудаг ... гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал),
1.16 Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 147 дахь тал),
1.17 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн... Би Хөшөөт рүү гарч явах гээд Номингоос юм авчихаад явж байсан. Хажуу талаас дулааны станцаас том машин гарч ирэхээр нь зам тавьж өгөөд зогсож байсан. Гэтэл хойноос нэг юм чихарж дуугарах шиг болоод машин мөргөөд ороод ирсэн. Би урд талын суудал дээр сууж явсан. Буугаад зүгээр үү хөгшөөн гэсэн чинь урдаас гэж доромжлоод байсан. Чи яагаад хүн доромжлоод байгаа юм гэхэд та нар гуйж ачилтанд оруулдаг та машинуудыг ачилтанд оруулахгүй гэсэн. Тэгээд бид хоёр заамдалцаад байж байтал надтай хамт явж байсан Л., Б.Бат-Эрдэнэ хоёр бууж ирээд салгасан. Цагдаа дуудаад ирээд аваад явсан. Цагдаа нар ирсэн байхад намайг янз бүрээр доромжлоод байсан. Цагдаа нарт хүчирхэгдэхгүй цагдаа гавлаад аваад явсан. Ирсэн цагдаа нартай хэмжилт хийгээд байж байтал ирчихсэн машиныхаа ард талын номерыг тайлж байсан. Чи яагаад машиныхаа номер тайлж байгаа юм гэсэн чинь чамайг ална гээд барьж байсан бахиараа над руу далайгаад Б.Бат-Эрдэнэ бахийг нь булаагаад би заамдалцаад байж байтал цагдаа нар ирээд гар дээр дараад салгасан. Салгахад хойшоо саваад унасан. Толгойноос нь цус гарахаар нь эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд аваад явсан. Би араас нь жижиг машинтай яваад эмнэлэг дээр очиход хаана байна ална гээд хашгирч байсан. Тэгэхээр нь би эмнэлэг рүү ороогүй гараад явсан гэв... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* ургийн овогт Мягмардоржийн ******* нь 2023 оны оны 10 дугаар сарын 06-ны шөнө аймийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадамлах дөл” дулааны станцын урд талын засмал зам дээр Х. “машин мөргөсөн, ” гэж доромжилсон шалтгаанаар маргалдаж, түүний хоолойг боож нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Х.ын биед учирсан ... биед зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд бүхий гэмтлүүд шинжээчийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч М.******* нь хохирогч Х.ын хоолойг боож нүүр хэсэгт цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч М.******* нь хохирогч Х.ын хоолойг нь боож, нүүр хэсэгт нь гараараа цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... биед зулайн зүүн ар хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний , доод зовхины цус хуралт, хүзүүний урд хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч М.******* болон түүний өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч, хохирогч нар нь бие биенийгээ хүндлэхгүй байдал, хохирогч нь архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад урдаа явсан тээврийн хэрэгсэлийн араас мөргөж, шүүгдэгчийг шаардлага тавихад нь эсэргүүцэж маргалдсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч М.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь хэргийн 150 дугаар талд авагдсан ... ПЮ95*******0*******6 дугаарын регистртэй ******* овогт Мягмардоржийн ******* нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” гэх баримтаар тогтоогдож байна.
4.ПЮ95*******0*******61 дугаарын регистртэй, ******* ургийн овогт Мягмардоржийн ******* нь ... аймгийн сумын 7-р // багийн айлын орон сууцны 36 тоотод оршин суудаг...” гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.
5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Х. гомдол санал байхгүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
6.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, сарын өрхийн орлого 4-5 сая төгрөг, хувиараа тээвэр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзаж, улсын яллагчаас 800000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд сайн дураар төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч М.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х. нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн 2336003480361 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгч М.*******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт Мягмардоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт Мягмардоржийн *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд сайн дураар төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2336003480361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч М.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА