Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******   улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.Бадрал, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.*******, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******ид холбогдох *******  дугаартай ******* индекстэй эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29- ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 19- ний өдөр  ердийн журмаар   хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалтан байхдаа Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасан ... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..., 7.1.7-д заасан... албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх ... Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах , ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ... Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.3-т заасан... албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа  харилцаанаас ангид байна ... гэснийг тус тус зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын А/24 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай “ захирамжаар тус аймгийн Цагдаагийн хэсэгт согтуурал шалгах төхөөрөмж авах зардалд 7000000 төгрөгөөр Алкотест 75-10 загварын төхөөрөмжийг худалдан авахаар болж “******* ” ХХК-нд тухайн мөнгийг шилжүүлж, ажлын даалгавараар тухайн компаниас Алкотест 7510 төхөөрөмжийг нийлүүлэх байтал хямд буюу 3500000 төгрөгний үнэ бүхий өөр загварын Алкотест 6820 загварын согтуурал шалгах төхөөрөмж нийлүүлсэн байхад зөрүү мөнгө болох 1500000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт бэлнээр А.ас өвч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.Гэрч ын өгсөн... 2021 оны 12 дугаар сарын 20-нд 2022 оны төсвөө батлахад ******* сумын Цагдаагийн хэсэгт согтолт тодорхойлох багаж төхөөрөмж нийлүүлэх ажлын зардалд 7 сая төгрөг баталсан. Сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/24 дугаартай захирамжаар драгер худалдан авах ажлын зардалд 7 сая төгрөг зарцуулахаар захирамж гарсан. Сумын Засаг дарга нь “******* ундарга ” ХХК- тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж 7 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. ******* сумын Цагдаагийн хэсэгт нийт 7 сая төгрөгөөр согтолт тодорхойлох багаж буюу alcotest-7510 загварын багажыг 5 сая төгрөгөөр, alcoscan буюу согтуурал тогтоох багажийг 2 сая төгрөгөөр худалдан авахаар ажлын даалгаварт зураг, маркыг тодорхой зааж өгсөн. ******* сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/208 дугаартай захирамжаар хүлээж авах ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсгийн ахлагчаар сумын Засаг даргын орлогч гишүүнээр нь сумын санхүү албаны дарга , нягтлан бодогч , эрх зүйн ажилтан , сумын цагдаа нарыг томилсон байсан. Тухайн ажлын хэсэг нь ажлын даалгаварт заагдсан багажийг хүлээн аваагүй өөр төрлийн согтолт тодохойлох багажийг хүлээн авсан байсан. Төрийн сангийн данснаас 2022 оны 02 дугаар сарын 24-ний  өдрийн 00003 дугаартай төлбөрийн даалгаварын хүсэлтээр “******* ундарга ” ХХК-ний Голомт банкны *** тоот дансруу 7 сая төгрөг шилжүүлсэн ... гэх мэдүүлэг (  хэргийн 06 дугаар хуудас )

2.Гэрч өгсөн... манай компани 2020 онд үүсгэн байгуулагдсан. Хүнс, барилгын материал, бэлэн хувцас худалдаа, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2022 онд ******* сумын Засаг дарга тай ******* сумын Цагдаагийн хэсэгт согтолт тодорхойлох багаж  буюу драгер болон тандагч багаж нийлүүлэх гэрээ байгуулсан. Ажлын даалгаварт согтолт тодорхойлох alcotest 7510 багаж, alcoscan согтуурлыг тогтоох багаж нийлүүлэхээр ажлын даалгаварт заасан. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо кристал таун 801 тоотод байх ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдан авалт хийсэн. Тухайн үед ажлын даалгаварт заагдсан согтолт тодорхойлох alcotest 7510 багаж байхгүй байсан. Тэгээд ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.*******тай холбогдож “танай ажлын даалгаварт заагдсан согтолт тодорхойлох багаж бэлэн байхгүй байна захиалгаар удаж ирэхээр байна” гэхэд тухайн багажтай адилхан үзүүлэлттэй  6820 маркын согтолт тодорхойлох багаж 3500000 төгрөгний үнэтэй байна” гэж хэлээд тухайн 6820 багажийг авахаар болсон. Би 2022 оны 06 дугаар сард ******* сумын Засаг дарга , Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Цэнд- Аюуш, сумын цагдаа нарыг сумын Засаг даргын өрөөнд байхад 3500000 төгрөгөөр худалдан авсан согтолт тодорхойлох 6820 маркын загварын багажыг сумын цагдаа д өгч байсан. Тухайн үед согтолт тодорхойлох  багаж хүлээн авсан баримт бичиг, тэмдэглэл гарын үсэг зурж хүлээн авсан асуудал байхгүй. Харин согтуурлыг тогтоох багажийг гэрээний хугацаанд нийлүүлээгүй байгаа. Тухайн багажийг 3500000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн зөрүү мөнгө болох 1500000 төгрөгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэнд- Аюушид бэлэн өгсөн. Тухайн мөнгийг Б.******* дарга хэлэхдээ сумын цагдаа нарын тээврийн хэрэгсэлийн засвар, үйлчилгээ, шатахуун зэрэгт зарцуулна гэж  ярьж байсан. Манай аавын гэр ******* суманд байдаг. Тухайн үед  аавындаа очсон. ******* сумын Тамгын газрын дарга той уулзчихаад гарч яваад цагдаагийн хэсэгт согтолт тодорхойлох багаж хэрэгтэй байгааг мэдсэн. Тухайн багажийг худалдан авахдаа тооцоог бэлнээр хийсэн. ******* сумын Засаг дарга , сумын ИТХ- ын дарга Б.******* нартай найз нөхөд төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Би Б.*******ид 1500000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан түүнийг нь өгсөн. Тандагч багаж нь олдохгүй байсан тул хугацаа алдсан асуудал байгаа. Компаний дансанд 7 сая төгрөг ороод тухайн мөнгийг шууд бэлнээр аваад Улаанбаатар хот явсан. Үлдсэн 1075000 төгрөгнөөс 700000 төгрөг нь татварт төлөгдсөн. 375000 төгрөгийг нь ашиг болгож авсан. Мэдээж хувийн ашгийн төлөө компани ашиггүй байна гэж байхгүй ... гэх мэдүүлэг (  хэргийн 08-09, 126-127   дугаар  хуудас )

3. Гэрч өгсөн... Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан. 2022 онд хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х. бид хоёр согтолт тодорхойлох багаж авах хүсэлтээ ******* сумын Засагдарга, хурлын даргад гаргасан. Үүний дараа ******* сумын  орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр  2022 оны төсөвт дээрхи багажийг худалдан авах 7 сая төгрөг тавигдсан. Х. бид хоёр тандагч багаж болон драгер багажийн үнэ судлан драгер 7510 гэсэн багаж 5500000 төгрөгөөр авахаар үлдсэн мөнгөнд нь тандагч багаж авахаар судалгаа гаргаж багаж худалдаалдаг компаний утасны дугаар, багажны зураг зэрэг материалыг бүрдүүлэн Иргэдийн төлөөлөгчийн хуралд өгсөн. Уг багажийг авч өгөхгүй болохоор нэхэж байгаад 2022 оны 11 дүгээр  сард 6820 гэсэн багаж авчирч өгөхөөр нь бид нар захиалсан багаж биш байна гээд аваагүй. Тэгтэл тухайн багажийг ав, авахгүй бол өгөх шаардлага байхгүй гэсэн яриа гарсан.  Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас тухайн багажийг хүлээн авсан. Тандагч багаж өгөөгүй. Би тухайн багажийг хүлээн авах ажлын хэсэгт ажиллаагүй, ямар нэгэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан асуудал байхгүй. А. гэх захиалагч компаний ажилтанаас тандагч багажаа нэхэхэд  ******* сумын засаг захиргаа манай компаний нэрээр аль хэдийн мөнгөө гаргаад авсан. Өөрсдөө авч өгнө гэж хэлсэн гэсэн ... гэх мэдүүлэг    (хэргийн 12 дугаар хуудас )

4. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/24 дугаартай ... Хөрөнгө зарцуулах тухай ...  Тус сумын цагдаагийн хэсэгт драгер худалдан авах зардалд 7000000 төгрөг зарцуулах, дээрхи зардлыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргахыг нягтлан бодогч ад зөвшөөрсөн...  захирамж (  хэргийн 14 дүгээр  хуудас )

5. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ОНХС-*** тоот данснаас “******* ” ХХК-ний *** дугаартай дансанд 7000000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн 00003 дугаартай хүсэлт  ( хэргийн 15 дугаар хуудас )

6.  ******* сумын Засаг дарга ,  “******* ” ХХК-ний захирал А. нарын  2022 оны 02 дугаар сарын 23- ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” ...  (  хэргийн 17-20  дугаар хуудас )

7. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн А/208 дугаартай “ Хүлээж авах ажлын хэсэг багуулах тухай” захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан согтолт хэмжигч / драгер тандагч/ хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсгийн ахлагч / сумын орлогч дарга/,гишүүд / санхүү албаны дарга/, / нягтлан бодогч/, Ж.Бумбат/ Эрх зүйн ажилтан/,  / сумын цагдаа/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, согтолт хэмжигч / драгер тандагч /-ын  бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хүлээн авахыг ажлын хэсгийн ахлагч гишүүдэд үүрэг болгосон... захирамж 

8. *******ийн ******* ХААН банкны *** тоот  дансны хуулга ... (  хэргийн 36-52  дугаар хуудас )

9. Эд зүйлд үзлэг хийсэн тухай .... Ховд аймгийн ******* сумын орлогч дарга ы баталсан ажлын даалгавараар ALCOTEST-7510 согтолт тодорхойлох багаж, Alcoscan  буюу согтуурлыг тогтоох багаж гэж тусгасан хэдий ч одоо байгаа багаж нь ажлын даалгаварт зааснаас өөр Alcotest 6820  загварын анх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулж, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр стандарт хэмжил зүйгээр баталгаажуулалтыг сунгасан согтолт шалгах багаж байв... гэх тэмдэглэл, ажлын даалгавар гэрэл зураг  (  хэргийн 88- 95  дугаар хуудас )

10.Хохирогч байгууллагын хууль ёсны  төлөөлөгч  Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын ажилтнаар ажиллаж байна. ******* сумын хэсгийн цагдаа нарт согтуурал шалгах багаж авч өгсөн талаар одоо мэдэж байна. Хуулийн байгууллага хэн нэгнийг буруутай гэж тогтоовол гэм буруутай хүмүүсээс сум орон нутгийн хөгжлийн санд учирсан хохирлыг нэхэмжлэх болно. Б.*******ийн хувьд учруулсан хохирол болох 1500000 төгрөгийг  төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг (  хэргийн 102 дугаар хуудас )

 

11. Гэрч Г.ийн өгсөн... Тухайн үед намайг ажилд томилогдох үед Ховд аймгийн ******* сумаас өгсөн гэх 6820 маркийн согтолт тодорхойлох драгер багажийг манай хэсгийн цагдаа авчихсан байсан. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.******* надтай уулзаад “танай байгууллагад драгерийн асуудал шалгагдаж байгаа юм байна. Тухайн үед тандагч багаж өгөх ёстой байсан. Би одоо тандагчийг хүлээлгэж өгнө. Компаний захирал гэдэг  хүн Дархан-Уул аймагт явж байгаа юм байна, би хүлээлгэж өгнө” гээд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тандагч багаж өгсөн. Тандагч багажийг аймгийн төвд намайг явж байх үед Эвийн хүч худалдааны төвийн  дэргэд  Б.******* дарга таараад өгсөн. Тухайн үед гарын үсэг зурсан асуудал байхгүй сумын төвд очиж  төрийн сангийн мэргэжилтэн , н. нартай уулзсан. Тэр хоёр тухайн багажийг үзүүлээд үүнийг яах ёстой бэ гэж асуухад мэдэхгүй гэсэн. Одоо тэр багаж нь манай хэсэг дээр ажиллаж байгаа. Драгер болон тандагч аль аль нь стандарт хэмжилзүйгээр баталгаажуулагдсан. Би энэ асуудлыг судалж үзэхэд өмнө нь 7510 маркийн багаж авах байсан. Харин одоо манайд ашиглаж байгаа нь 6820 маркийн драгер байгаа. 7510 маркийн драгер 5 сая гариу төгрөгний үнэтэй, харин 6820 маркийн драгерийг Ховд аймгийн Дуут суманд ажиллаж байх үедээ авахуулахад  3600000 төгрөгний үнэтэй байсан. Драгер нь данс бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Харин тандагч багажийг саяхан авсан тул бүртгэгдээгүй байгаа. Албаны авто машинд ямар нэгэн сэлбэг тоног төхөөрөмж авч өгөөгүй. Харин намайг машинаа авахад моторын жийрэг, хойд 2 амартизаторыг шинээр авсан. Үүнийг сольж тавьсан. Түүнийг хаанаас хэрхэн авсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг  ( хэргийн 104-105   дугаар хуудас )

12. Гэрч дахин өгсөн... Би Ховд аймгийн Мянгад сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын хэсгийн цагдаагаар 2017-2023 оны 06 сар хүртэл ажилласан. Намайг ажиллаж байхад гэрээний үүрэг биелэгдээгүй гэж хэлнэ.  Гэрээн дээр 2022 оны 03 дугаар сард нийлүүлэхээр байсан боловч 12 дугаар сарын сүүлээр драгер багаж ирсэн. Тухайн багажийг хүлээлгэж өгнө гэхэд нь аваагүй.  ALCOTEST 7510 гэх багаж захиалсан Alcotest 6820 багаж ирсэн тул  авахгүй гэсэн. Мөн тандагч багаж ирээгүй байсан. Миний хувьд ямар нэгэн багаж төхөөрөмж хүлээн авах цаасан дээр гарын үсэг зураагүй. Би хүлээн авах ажил санал байхгүй гэж бичээгүй. Миний гарын үсэг биш байна. Alcotest 6820 багаж нь шаардлага хангаж байгаа. Харин ALCOTEST 7510  багаж нь илүү сайн багаж байдаг. Alcotest 6820 багажний үнийг хэд хэдэн газраас судалж үзэхэд 3700000 төгрөгний үнэтэй байсан. Машинд авч өгсөн тоног төхөөрөмж нь 7000000 төгрөгтэй ямарч хамаарал байхгүй. Машины тоног төхөөрөмжийг сумын ИТХ-ын зардлаас нэг сая төгрөг тусгаад авч өгч байсан. 7 сая төгрөгний хувьд драгер багажинд 5.5 сая төгрөг, тандагч багажинд 1.5  сая төгрөг тусгагдсан ... гэх мэдүүлэг (хэргийн 107-108  дугаар хуудас )

13.Гэрч ы өгсөн... Би 2022 оны 02 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Намайг ажлын хэсэг ахлуулсан байсан. Гэхдээ манай ажлыг хэсэг хуралдаж хэн нэгнээс багаж авч хэн нэгэнд хүлээлгэн өгсөн асуудал байхгүй. Сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Х. нь танайхаас сумын цагдаагийн хэсэгт өгсөн согтуурал шалгах багаж нь ажлын даалгавараас өөр байсан, тандагч багаж ирээгүй гэдгийг хэлж байсан. Албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул ALCOTEST 7510 багаж уу, эсвэл Alcotest 6820 юмуу гэдгийг мэдэхгүй. Багажийг хүлээлгэн өгсөн баримтанд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш байна ... гэв  (  хэргийн 112  дугаар хуудас )

14. Гэрч Б. өгсөн... Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт сан хариуцсан нягтлан бодогчоор, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл ******* сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна. Тухайн үед би ажилд ороод нэг сар болж байсан. Тэгтэл нягтлан бодогч заавал ажил хүлээлцэх ажлын хэсэгт орох ёстой гээд ажлын хэсэгт оруулсан. Тухайн үед согтуурлыг шалгах  багажийг хүлээлгэн өгсөн миний хувьд ALCOTEST 7510  багаж уу эсвэл Alcotest 6820  багажж гэдгийг мэдэхгүй. Түүнийг анзаарч хараагүй. Яг үнэндээ бол хуралдаж цугларсан асуудал байхгүй. Тухайн ажил хүлээлцсэн ажлын хэсгийн саналын хуудасны толгойг гаргаж, гарын үсэг зуруулсан байгаа. Санхүүгийн баримт аудитын шалгалтаар орох гэж байгаа тул материалыг бүрдүүлсэн. Хэн нэгэн шахаж шаардсан асуудал байхгүй. цагдаа завгүй гээд яваад байсан. Хэнээр бөглүүлснээ санахгүй байна... гэх мэдүүлэг  (  хэргийн 114-115   дугаар хуудас )

15. Гэрч Ж.Бумбатын өгсөн... Би 2014 оноос хойш Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эрх зүй, дотоод асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Би тухайн ажлын хэсэгт ажлаагүй. Драгер хүлээлгэж өгсөн асуудал байхгүй. Энэ драгерийн талаар мэдэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг (  хэргийн 117  дугаар хуудас )

16. Гэрч ы өгсөн...  Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл  Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед шууд гэрээг “******* ” ХХК- тай байгуулсан. Тухайн компани нь драгер багажаа авчирсан.Драгер багаж нь ажлын даалгавараас өөр байсан. Тандагч багаж нь ирээгүй байсан. Тухайн үед Х. төлөөлөгч, цагдаа нар энэ багажийг хэрэглэж болно. Гэхдээ ажлын даалгавараас өөр байна гэсэн тул хүлээлгэж өгөөгүй.  Драгер багаж ирсэн гэхээр нь  2022 оны 12 дугаар сарын 22- ны өдөр А/208  дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал гаргасан. Тухайн илүү мөнгийг хэн ашигласан талаар мэдэх зүйл байхгүй...  гэх мэдүүлэг (  хэргийн 119 дүгээр  хуудас )

17. Гэрч Х.ийн өгсөн... Би 2020-2023 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагдаагийн хэсгийн ******* сумын цагдаагийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. ******* суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил  удаа дараа гарч байсан тул сумаас согтуурал шалгах тандагч багаж хүссэн. Ингээд Засаг даргад санал оруулж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, 7 сая төгрөг баталсан. 7 сая төгрөгт  ALCOTEST 7510 согтуурал шалгах багажийг 5.5 сая төгрөгөөр, тандагч багажийг 800000 төгрөг, нийт 6200000 төгрөг орчим болоод нийлүүлэгч НӨАТ-ын 10 хувь гээд 7 сая төгрөг болох юм  байна гэж тооцсон. Тэгээд тухайн  багажаа өгөхгүй удаад байсан тул шаардлага тавьсан. Тэгтэл нэг өдөр цагдаа бид хоёрыг дуудсан. Тэгээд Засаг дарга ы өрөөнд ороход дарга байсан. Тэгээд  ALCOTEST 7510  багаж  байхгүй,  Alcotest 6820  багаж ирсэн байна гэхээр бид хоёр захиалсан багажаа авна гээд авахгүй гараад явсан. Тэгээд өвөл шинэ жилийн үеэр хот руу тандагч багаж зардаг газар луу залгаад асуухад  ALCOTEST 7510 багаж байна гэж байсан.  дарга үүнийг ашиглаж  бай гээд өгөхөөр нь “ Улаанбаатар хот руу ярьсан, ALCOTEST 7510 багаж байгаа” гэсэн үүнийг явуулаад солиулаад өгчих гэж  хэлсэн. Тэгтэл “НӨАТ шивсэн болохгүй байна,  тандагчийг удахгүй аваад өгье ” гэхээр нь бид хоёр замын цагдаагаас асууя гэж гарч яваад аймаг руу ярьж асуухад өмнө нь ирсэн Alcotest 6820 багажийг ашиглаж байгаа гэж хэлсэн. Бид хоёр буцаж ороод цагдаагийн газар хуучин багажаа ашиглаж байгаа юм байна гэхэд үүнийг ашиглаж бай гээд өгсөн. Бид хёр ямар нэгэн бичиг баримтанд гарын үсэг зураагүй. Би 2023 оны 05 дугаар сард шилжсэн. Намайг шилжих хүртэл тандагч багаж нь ирээгүй байсан. Тухайн багажийг ашиглаад явж байгаад дараагийн мөрдөгчид өгсөн. Амартизатор болон моторын жийргийг хувасаа авсан. Харин дугуй, акумлятор зэргийг сумын ИТХ-ын гаргаж өгсөн мөнгөөр авсан... гэх мэдүүлэг  (  хэргийн 121-122 дугаар   хуудас )

18.Гэрч ын өгсөн... Би 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар  хүртэл Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Миний хувьд ажил хүлээлцэх ажлын хэсэгт албан ёсоор орж хуралдаанд байсан зүйл байхгүй. ******* сумын  нягтлан бодогч Уянга ирээд “цагдаа нарт драгер хүлээлгэж өгөөд ашиглаж байгаа  юм байна, түүнийг  хүлээж авсан ажлын хэсэгт таны нэр байна. Санхүүгийн баримтаа бүрдүүлэх шаардлагатай “ гээд 2022 оны  12 дугаар сард надаар саналын хуудас бөглүүлж байсан. Түүнээс биш яг ямар багаж авсан, хэрэщхэн ашглаж байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Санхүүгийн баримт бүрдүүлэх зорилгоор саналын хуудас бөглөсөн. Саналын хуудаст байгаа гарын үсгийг харлаа миний гарын үсэг мөн байна. Надад тайлбарлаж өгөөд бичсэн байгаа. Тухайн багажны мөнгө шилжих үед би байгаагүй, намайг томилогдохоос өмнө мөнгө нь шилжсэн байсан... гэх мэдүүлэг  (  хэргийн 124  дүгээр   хуудас )

19. Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн  4/02 дугаартай  “Хурлын дарга сонгох тухай “ тогтоолоор Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IY  хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчийн олонхи буюу 52.3 хувийн саналыг авсан ******* овогтой *******ийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүрэг ажил томилсон ... тогтоолын хуулбар (  хэргийн 131  дүгээр  хуудас )

20. Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын  хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12/02  дугаартай  “ Б.*******ийг хурлын даргаас чөлөөлөх тухай” тогтоолоор Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XII  хуралдаанаас Сумын иргэдийн төлөлөгчдийн хурлын дарга ******* овогтой Цэнд- Аюушийг 2023 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх тогтоолын хуулбар (  хэргийн 132 дугаар  хуудас )

21.”******* ” ХХК- ний Голом банкны *** дугаартай дансны хуулга ... 2022 оны 02 дугаар сарын 25- ны өдөр 7000000 төгрөгний орлого орсон, 70500000 төгрөгний зарлага гарсан баримт (  хэргийн 135- 137 дугаар   хуудас )

22. Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  4/09 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулах тухай” тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрэмбэлсэн саналыг хавсралтаар баталсан ба Сумын цагдаагийн хэсэгт драгер болон компьютер авах -2022-7000000 төгрөг ,,, гэх баримт (  хэргийн 159-161   дүгээр  хуудас )

23. Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн  04 дугаартай хуралдааны тэмдэглэл (  хэргийн 162- 185 дугаар   хуудас )

24. Шүүгдэгч Б.*******ийн  яллагдагчаар өгсөн... Надад  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 1995 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эхээс 3-уулаа, 2 дахь хүүхэд, дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй, 2003-2013 онд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар дунд  сургууль, 2013-2017 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг газар зохион байгуулалт  мэргэжлээр төгссөн, 2018 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр хүртэл  Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт  архив, бичиг хэрэг, няраваар, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, 2020 оноос сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, ам бүл дөрвүүлээ, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Нарийн гол багт оршин суух хаягтай боловч одоо Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Гэрэлт хотхоны 310 дугаар байрны 11 тоотод түр оршин сууж байгаа. Нийлүүлэгч байгууллагаас  ALCOTEST 7510 багаж нийлүүлэх боломжгүй байна.  Alcotest 6820 багаж байна гэхээр нь түүнийг нь авчих гээд тус багажнаас зөрүү гарсан 1500000 төгрөгийг миний бие Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын өөрийнхөө суудаг өрөөнд багаж нийлүүлэгч компаний захирал болох А.ас 2022 оны 06 дугаар сарын 20- ны өдөр авсан. Тухайн А.ас авсан 1500000 төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би хохирлыг төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна... гэх мэдүүлэг  (  хэргийн 202-203  дугаар   хуудас )

25. Төрийн анкны мөнгөн шилжүүлэгийн ...  Ховд аймгийн ******* сумын ОНХ сангийн *** дугаартай дансанд 2024 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр 1500000 төгрөгийг ******* П***- ***  шилжүүлсэн  баримт (  хэргийн 212 дугаар   хуудас )

26. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ALCOTEST-7510 багаж нийлүүлэх боломжгүй байсан учраас Alcotest 6820 багажийг нийлүүлсэн. Тэгээд үүний зөрүү болох 1.500.000 төгрөгийг өөртөө авч хэрэглэсэн нь үнэн. Энэ хохирлыг төлж барагдуулсан байгаа ... гэх мэдүүлэг

27.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч  Б.*******ийн ... Миний хувьд хэлэх зүйл байхгүй байна хохирлоо төлсөн байгаа ... зэрэг болно.

 

           Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт.            

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон  хэрэгт  цугларсан  бичгийн нотлох баримтуудаар:

 Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь  Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын  хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн  4/02 дугаартай  “Хурлын дарга сонгох тухай“ тогтоолоор Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IY  хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчийн олонхи буюу 52.3 хувийн саналаар Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдон ажиллаж байх үедээ тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  4/09 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулах тухай” тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрэмбэлсэн саналыг хавсралтаар баталсан ба Сумын цагдаагийн хэсэгт драгер болон компьютер авахад зориулж -2022-7000000 төгрөгний санхүүжилтийг баталсан  ба  тухайн санхүүжилтээр  ALCOTEST 7510 багаж худалдан  авахаас ALCOTEST 6820  багажийг худалдан авсаны  үнийн зөрүү  1500000 төгрөгийг  уг  багажийг нийлүүлэгч “******* Ундрах Шим” ХХК- ний  захирал А.ас 2022 оны 06 дугаар сарын 20- ны өдөр  бэлнээр хүлээн авсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Б.******* болон өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.

4. Авилгын эсрэг НҮБ-ын  конвенцэд “Төрийн албан тушаалтан” гэж   оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан  тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авилгын сүбъектэд хамааруулдаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхолыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинжтэй байдаг.

5. Шүүгдэгч Б.******* нь нийтийн алба  болох  Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх үедээ Сумын цагдаагийн хэсэгт ALCOTEST-7510 багаж худалдан авахаас ALCOTEST-6820 багажийг худалдан авсан үнийн зөрүү  1500000 төгрөгийг  хувьдаа авч өөртөө  давуу байдал  бий болгосон хэргийн үйл баримт тогтоогдсон, тухайн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, түүний үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон... гэмт хэргийн шинжийг хангасан.

            6.Шүүгдэгч Б.*******ийн дээрхи үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон... гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж  үзнэ.

            7.Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            8.Шүүгдэгч Б.******* нь амар хялбар аргаар  мөнгө олох гэсэн байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

1.Шүүгдэгч Б.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь  *** регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( хх-ийн 209- дүгээр хуудас),  мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн ...  Б.******* бид хоёр арван жилд нэг ангид суралцаж 3 дугаар сургууль төгссөн. Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж, газар зохион байгуулагч мэргэжил эзэмшсэн. 2017-2018 онд Улаанбаатар хотод хувиараа ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт архив бичиг хэрэг, няраваар ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажилласан. Одоогоор ажилгүй байгаа. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Б.******* нь зан төлөвийн хувьд даруу төлөв, бусадтай зөв боловсон харьцдаг, биеэ зөв боловсон авч явдаг, нийтэч, бусдад тусархуу зантай, найз нөхөд сумынхаа багийн иргэдийн дунд нэр хүндтэй, тэр ч утгаараа 2020 оноос Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр одоог хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлэг  (  хэргийн 207  дугаар   хуудас )- ээр тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Шүүгдэгчийн хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан үздэг ба мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...  Төрийн анкны мөнгөн шилжүүлэгийн ...  Ховд аймгийн ******* сумын ОНХ сангийн *** дугаартай дансанд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1500000 төгрөгийг ******* ***- *** шилжүүлсэн  баримт (хэргийн 212 дугаар хуудас)- аар хохиролд 1500000 төгрөгийг төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх ,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, улсын яллагчаас  нийтийн албанд томилогдох эрхийг  хоёр жилийн  хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан мянган төгрөгөөр торгох  ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзав.

5. Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дээрхи гэмт хэргийг үйлдсэн ба 2017 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  2022 оны 12 дугаар сарын 16- ны өдөр өөрчлөлт оруулсан байна.

Иймд шүүгдэгч Б.*******ид гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга  дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг  жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...  гэх зүйлчлэлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно... гэснийг удирдлага болгож,шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан үеийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид  нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Цэнд- Аюушид оногдуулсан 6000000 төгрөгний торгох ялыг  3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид  оногдуулсан 2  жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******ид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн  эрх хасах болон торгох ялын  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.*******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн  албанд томилогдох эрхийг  1 жлийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй  байна.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  эрүүгийн хариуцлагын зорилгыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ...  гэж заасан ба шүүгдэгч Б.Цэнд- Аюушийн хувьд нийтийн алба буюу тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувьд Монгол улсын засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан...  Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулж, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион, байгуулах, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн  засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохионы байгуулан биелэлийг хангуулах арга хэмжээ авна... гэх үүргээ үл биелүүлж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ зөрчиж, ажлын  даалгаварт заагдаагүй согтуурлыг тогтоох багажийг нийлүүлснийг мэдсээр байж түүний үнийн зөрүү 1500000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн байх тул   шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульд шаардлагад үндэслэж, өөрийн үйлдлийг хууль бус  болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэж шүүгдэгч Б.Цэнд- Аюушийн  гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.  

           

                       Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 1.Шүүгдэгч Б.******* нь хэрэгт авагдсан баримтаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад өөртөө  байдал бий болгож,   1500000 төгрөгийг хувьдаа  ашигласан боловч хохирол 1500000 төгрөгийг төлсөн  нь хэрэгт авагдсан ...  Ховд аймгийн ******* сумын ОНХ сангийн *** дугаартай дансанд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1500000 төгрөгийг ******* ***- ***  шилжүүлсэн  баримт (  хэргийн 212 дугаар   хуудас )- аар  тогтоогдож  байх тул  хохирол төлөгдсөн гэж  үзнэ.

2.Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж, шүүгдэгчид  эрх хасах болон торгох ял шийтгэсэн тул шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх ,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн Цэнд- Аюушид   нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж,зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан сая  төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид   оногдуулсан  6000000 / зургаан  сая/  төгрөгөөр  торгох ялыг 3/ гурав /  жилийн хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид  оногдуулсан 2  жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Цэнд- Аюушид мэдэгдэж, шүүгдэгчийн  эрх хасах болон торгох ялын  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.Шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА