Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******  улсын яллагч ******* аймгийн Булган сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Н.*******, С.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ж.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.*******оос *******гийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  ******* аймгийн *******, ******* хэргийн шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч   ургийн овогт Намсрайн *******, мөн *******гийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ургийн овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг оны дугаар сарын - ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* аймгийн суманд оны дүгээр сарын - ний өдөр төрсөн, 50 настай,эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын Цагаан бургас багт оршин суух, хувиараа мал малладаг, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн 20/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн *******гийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, *******гийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нь *******гийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, хорих ял шийтгүүлж, оны 03 дугаар сарын 17-ны өдөр 9 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан, аминдаа 0 толгой бог мал, 6 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй, ургийн овогт Намсрайн ******* / регистрийн дугаар ПД7318/

2. Монгол Улсын иргэн, ******* аймгийн суманд 1997 оны 07 дугаар сарын 17- ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард халх, боловсролтой, багш дасгалжуулагчийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн сумын Цагаан бургас багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн 20/ ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, аминдаа дундын өмчлөлийн 0 толгой бог мал, 6 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй, ургийн овогт *******ын ******* /регистрийн дугаар /

                                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Намсрайн *******, *******ын ******* нар нь бүлэглэн 22 оны дугаар сарын 16-наас дугаар сарын 17-нд шилжих шөнө ******* аймгийн сумын / хуучин / багийн “” хэмээх газраас хохирогч Л. өмчлөлийн 6 тооны монгол үхэр буюу олон тооны малыг ижил сүргээс нь салган, өөрийнхөө гэрээс 2-3 км-ийн зайд мал хаших зориулалттай чулуун хашаанд хашиж, хашааны хаалгыг төмрөөр хааж байгаад хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Х. 240000 төгрөгөөр хөлсөлж, түүний улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ******* аймгийн Жаргалант сум руу тээвэрлэсэн, хохирогч Л.Оюунгэрэлд 5300000 төгрөгний хохирол учруулсан, *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 *******гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, *******гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... улсын дугаартай Hyundai porterII маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн арлын дугаар нь КМFZCZ7JABU647658 дугаартай ачааны тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгсэл дээр 6 тооны үхэр ачсан байв. Мухар улаан гурван настай эр үхэр/ баруун чихэндээ цуулбар, зүүн чихэндээ мөн цуулбар/, ягаан гунж гурван настай, эм үхэр / баруун чих ганзага, зүүн чих ухам имтэй/, Улаан халзан гурван настай, эм үхэр, хар халзан гурван настай эр үхэр, ягаан халзан эр үхэр, улаан 3 настай эр үхэр байв... гэх тэмдэглэл / хэргийн 7-8 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ын өгсөн... 22 оны дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед С.******* миний дугаарын утас руу өөрийн дугаарын утсаар залгаж “ хөлсөнд явах уу “ гэж асуусан. Би ойрхон газар бол явна, хол газар бол явахгүй гэсэн. Тэр хүртэл засмал замаар яваад баруун гартаа км шороон замаар яваад 4 үхэр ачаад ирмээр байна гэсэн. Би за тэгье гээд 35 литр шатахууны үнэ 4000 төгрөгийг манай эхнэр Е. ХААН банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Би мөнгийг нь аваад Дулааны станцын урт талын колонкоос бензин аваад эхнэрийн хамт тухайн зааж өгсөн газар луу явсан. Надад явах, зам газрыг утсаар зааж өгч байсан. Бид хоёр явсаар нэг айлын гадна ирсэн. Тухайн гэрт С.*******, аав Н.******* нар байсан. 6 тооны үхэр байсан газраа зааж өгсөн. Гэрээсээ 1 км орчим яваад 6 үхэр байсан газар очсон. С.******* ганцаараа үхэр ачсан. Би гэрт байхад нь аав Н.*******аас “ийм орой яагаад үхэр ачиж байгаа юм. Хулгайн үхэр биш биз “ гэж асуусан. Тэр хулгайн үхэр биш манай өөрийн үхэр гэж хэлсэн. Би С.*******гийн хамт аймгийн төв рүү явсан. С.******* нь Морь барьдаг газар ирээд засмал замаас баруун гар талдаа буугаад сумаас ирдэг замаар явъя гэсэн. Би ямар учраас тэгж байгаа юм, энэ үхэр чинь хулгайн үхэр биш биз, хулгайн үхэр бол буулгаж ав гэхэд С.******* ямар нэгэн зүйл хэлээгүй. Би С.*******гийн зааж өгсөн замаар явсан. Би аймаг ороод Цагдаагийн газарт мэдэгдэнэ гэж бодоод явж байтал 2-ын хөтөл дээр цагдаа зогсоосон. Цагдаа ямар үхэр ачиж явааг асуухаар хэлсэн. Миний бичиг баримтыг хурааж аваад “Цагдаагийн газарт очиж бай” гээд явуулсан. Аймгийн төв орж ирээд явж байхад С.******* нь “ би өвөө дээрээ сүү, дээлээ оруулж өгөөд гараад ирмээр байна “ гэхээр нь зааж өгсөн хашааных нь гадна зогссон. С.******* нь тухайн хашаа руу ороод гарч ирэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд тухайн айл руу орсон. С.******* тухайн айлд байхгүй байсан. Би тухайн үхрийн нас хүйс им тамгыг хараагүй. Би Н.******* болон С.******* нартай урьд нь уулзаж байгаагүй. 22 оны дугаар сарын 07-ны өдөр намайг хашаан дотроо машинаа засаж байхад “ та хөлсөнд явдаг уу” гэж асуухаар нь хол хөлсөнд явдаггүй юмаа гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа хөлсөнд явах уу гэж асууж байсан. Би хөлсөнд явж чадахгүй гэж хэлсэн. Сүүлд үхэр ачихаар тохироод, шатахуун хийгээд 0000 төгрөг авахаар тохирсон байсан ... гэх мэдүүлэг / хэргийн -11 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ын дахин өгсөн... Хэрэг болох үед С.******* надтай өөрийн биеэр уулзаагүй утсаар ярьсан. ******* аймгийн Жаргалант сумаас эхнэр Е. хамт явсан. С.******* утсаар зам зааж өгөөд “” гэх газраас 4 үхэр ачмаар байна гэж хэлсэн. С.******* зам зааж өгөөд, ******* аймгийн төвөөс 42 км засмал замаар яваад “ Ямаат улаан “ уулын харалдаа очоод баруун гар талдаа засмал замаас буугаад шороон замаар км орчим яваад С.******* гэх залуугийн байсан гэрт очсон. Тухайн гэрт С.*******, түүний аав Н.******* нар байсан. Өөр хүн байгаагүй. С.*******гийн аав Н.*******ыг танина. Манай хашаанаас дээшээ 3 дахь хашаанд өвөлжиж байсан. Одоо тухайн хашаанд өвөөгийнх нь байдаг юм байна лээ. Тухайн айл ганц гэр байсан. Н.******* өөрөө манай намаржаа гэж байсан. 6 тооны үхрийг хашаан дотроос ачсан. С.*******гийн байсан гэх гэрээс 2-3 км газарт хашаа байсан. С.******* миний машинд суугаад зам зааж өгсөн. Манай эхнэр мөн хамт явсан. С.******* нь хашааны хаалга руу машинаа шахаж зогсож байгаад 6 үхрийг ганцаараа ачсан. Хашааны хаалгыг төмрөөр дарсан байсан. Н.*******ын гэрийн гадна үхэр байхгүй байхаар нь “ачих үхэр чинь хаана байгаа юм” гэхэд манай хаваржааны хашаан дээр байгаа гэсэн. Тэгэхээр нь би сэжиглээд “хулгайн үхэр биш биз” гэхэд манай үхэр гэж хэлсэн. Н.******* гэртээ үлдсэн. С.******* ганцаараа үхрийг ачсан. С.******* нь би өвөөгийндөө сүү оруулж өгчихөөд гараад ирье гээд дахин гарч ирээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е. өгсөн... 22 оны дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед манай нөхөр “ С.******* гэх залуу над руу залгаад, ойрхон газраас үхэр ачаад ирмээр байна “ гээд байна гэхээр нь би тэгвэл чамтай хамт цуг явна гээд нөхрийнхөө цайг нь чанаад хамт явсан. ******* аймгийн төвөөс гарахад харанхуй болсон байсан. Манай нөхөр тухайн залуутай утсаар яриад зам заалгаад яваад байсан. Би хаашаа явж байгааг мэдээгүй. Тэгж яваад нэг айлын гадна очсон. Тэр айлд аав, хүү хоёр байсан. Үхэр байх газраа зааж өгөхөөр гэрээс нэлээн зайтай чулуун хашаан дээр очсон. Хашаан дотор 6 тооны үхэр байсан. Манай нөхөр ааваас нь “ хулгайн үхэр биш биз” гэж асуусан. Манай өөрийн үхэр гэсэн. Би хэдэн настай ямар үхэр ачсан талаар мэдэхгүй. Аймгийн төвийн ойролцоо морь барианы газар ирж байгаад нөгөө үхэр ачсан залуу манай нөхрийг засмал замаас баруун гар талдаа буугаад сумаас аймгийн төв ордог замаар ормоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “манай нөхөр ачиж яваа үхэр чинь хулгайн үхэр юм бишүү, хулгайн үхэр бол одоо үхрээ буулгаж ав” гэсэн. Тэр үед нь би нөхөртөө хулгайн үхэр юм биш үү, аймгийн төв орж байгаад цагдаад мэдэгдье гэж хэлээд тэр залуугийн яв гэсэн замаар нь явсан. Хоёрын хөтөлийн цаанаа явж байхад зам дээр цагдаа зогсоосон. Манай нөхөр хаанаас хэний үхэр “ачиж яваа талаараа хэлэхэд машины бичиг баримтыг хурааж аваад ороод цагдаагийн газар дээр байж бай гэж хэлсэн. Бид нар аймгийн төв орж ирээд явж байхад тэр залуу “ би өвөөдөө сүү, дээлээ оруулж өгчихөөд ирмээр байна” гээд нэг хашаанд дээр буусан. Хашаа руу ороод 5 минут болоод гарч ирэхгүй болохоор нь манай нөхөр цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд тухайн айл руу орсон боловч хамт явсан залуу тухайн айлд байхгүй байсан. Би үхэр ачуулсан залуу болон аавыг нь харж байгаагүй. Манай нөхөр урьд нь хэн нэгний үхэр ачихаар хөлсөнд явж байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 13-14 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е. гэрчээр дахин өгсөн... Манай нөхөр Х. нь хагалгаанд орсон, 2 цаг тутам хоол цай, хэрэглэдэг тул ямар нэгэн юманд байнга хамт явдаг байгаа. Тухайн хэрэг болсон өдөр манай нөхөр хөлсөөр явж үхэр ачиж ирэхээр болсон гэхээр нь чамтай хамт явна гээд хамт явсан. ******* аймгаас Манхан чиглэлд нэлээн явж байгаад засмал замаас баруун тийш шороон замаар гараад харанхуй болж байхад нэг айлд орсон. Очсон айлаас дээш өгсөөд нэг хашаан дээр очсон. С.******* гэх залуу манай нөхөртэй өөрийн биеэр ирж уулзаагүй. Тухайн гэрт нэг хөгшин, манай нөхөртэй утсаар яриад зам заагаад байсан залуу хоёр байсан. Би тухайн гэрт орсон. Бид ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 6 тооны үхрийг бэлчээрээс ачаагүй, хашаан дотроос ачсан. Тэр залуу ганцаараа ачсан. Нэг хашаанаас ачсан. Манай нөхөр ачих гэсэн үхэр чинь хаана байна гэхэд хөгшин хүн нь хаваржаан дээр хашаанд шахсан байгаа гэж хэлсэн. Манай нөхөр Х. үхэр чинь хулгайн үхэр биш биз гэхэд хөгшин нь манай үхэр, зарж өвс авах гэсэн юмаа гэж хэлсэн. Бид нар үхрээ ачаад ******* аймгийн чиглэлд явсан. Аав нь гэртээ үлдсэн. ******* аймгийн төвд ирээд С.******* нь “ ах би өвөөдөө сүү оруулж өгчихөөд гараад ирье“ гээд бууж яваад дахин гарч ирээгүй. Тэгээд хүлээж ядаад цагдаагийн газар очсон... гэх мэдүүлэг / хэргийн 61-63 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е. дахин өгсөн... Би ХААН банкны дугаарын данс эзэмшдэг, мөн тэтгэвэр ордог 58606679 дугаарын данс эзэмшдэг. 22 оны дугаар сарын 16-ны өдөр миний дансанд ямар ч орлого орж ирээгүй. Тухайн үед миний гэсэн дансыг манай нөхөр үхэр ачуулах хүнд өгсөн гэсэн боловч миний дансанд ямар нэгэн мөнгө ороогүй байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 160 дугаар тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л. өгсөн... 22 оны дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад манай эгч Р.Хэнзбаатар ирээд “ цагдаа дээр хулгайн үхэр шалгагдаж байгаа юм байна. Үхрийн эзэн олдохгүй байна. Танай үхэр байж магадгүй, чи очоод хар “ гэхээр нь би цагдаа дээр ирсэн. Тухайн 6 үхрийг харахад манай үхэр байсан. Манай үхэр сумын “Хар цохио” багийн гэх газарт намаржиж байсан. Манай аав Р. нь 22 оны дугаар сарын -ны өдөр надтай утсаар яриад тооны үхэр хотондоо ирэхгүй байна гэсэн. Тэгээд дугаар сарын 17-ны өдөр үхрээ цуглуулна гэж хэлсэн. Цагдаагийн газарт байгаа улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачигдсан 6 тооны үхрийг өөрийн нүдээр харлаа, манай үхэр мөн гэдгийг им, тамга, зүсээр таньж байна. Мухар улаан/ 3 настай, эр үхэр/, ягаан гунж / 3 настай, эм/, улаан халзан / 3 настай эм/, хар халзан /3 настай,эр/, ягаан халзан / 3 настай эр/ улаан үхэр гурван настай, эр үхэр. Дээрхи үхрүүд нь баруун чихэндээ ганзага имтэй, зүүн чихэндээ урдаасаа ухам имтэй үхэр байна. Үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л. дахин өгсөн... Н.******* болон түүний хүү С.******* нарыг танихгүй. Төрөл садангийн холбоо байхгүй. Ямар нэгэн үхэр, мал зарах талаар ярилцсан зүйл байхгүй. Хулгайлагдсан 6 тооны үхэр манай үхэр. Манай нөхөр Д. хөдөө мал дээрээ байдаг. Нааш, цааш яваад, ирж очих боломжгүй тул миний бие хохирогчоор оролцоно. Манайд бог, бод малын аль аль нь байдаг. онд манайх 11 үхэр тоолуулсан. Тухайн үед би аймгийн төвд байсан. Манай аав Р. нь ******* аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт манай үхрийг өөрийнхөө үхрийн хамт маллаж байсан. Тухайн үед ээж Х. Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, аав Р. ганцаараа байсан. Нөхөр Д. бог малтайгаа сумын багийн нутаг “Хүрэн толгойн худаг” гэх газар байсан. Аав Р.гийн намаржиж байсан газраас дээшээгээ сум явах замд Н.******* гэдэг айл намаржиж байсан. Манай үхэр Н.******* гэдэг айлын намаржиж байсан газар луу бэлчээрт явж байсан. Би хулгайд алдсан 6 тооны үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан. Би шүүх хуралд суухгүй, хохирлын баримт гаргаж өгөхгүй. Үхрээ буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 72-73 дугаар тал

5. Малд үзлэг хийж хүлээлгэж өгсөн... Мухар улаан/ 3 настай, эр үхэр, баруун чих цуулбар, зүүн чихэндээ цуулбар имтэй/, ягаан гунж / 3 настай, эм/, улаан халзан / 3 настай эм/, хар халзан /3 настай,эр/, ягаан халзан / 3 настай эр/, улаан эр үхэр. Дээрхи үхрүүдийг хохирогч Л.Оюунгэрэл хүлээн авч, санал хүсэлт байхгүй... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн -23 дугаар тал/

6. Мал үнэлсэн тухайн шинжээчийн ... Мухар улаан 3 настай, эр үхэр-900000 төгрөг, ягаан гунж 3 настай, эм үхэр- 850000 төгрөг, улаан халзан, 3 настай эм -850000 төгрөг, хар халзан 3 настай,эр үхэр -900000 төгрөг, ягаан халзан 3 настай эр үхэр - 900000 төгрөг, улаан үхэр гурван настай, эр үхэр-900000 төгрөг бүгд 5300000 төгрөг / хэргийн 27 дугаар тал/ /

7. Авто машин үнэлсэл тухай шинжээчийн ... Hyundai porter- II маркийн авто машин /20/29--17/ -000000 төгрөг / хэргийн 31 дүгээр тал/ 8. ******* аймгийн Жаргалант сумын багийн иргэн Равдангийн гийн мал тооллогын баримт/ хэргийн 37-41дүгээр тал/

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ы өгсөн... Н.******* болон эхнэрийг нь нэг нутаг усны гэдгээр нь танина. Надад үхэр мал зарахаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Н.******* болон түүний хүү С.******* нартай үхэр, мал зарахаар ярилцсан зүйл байхгүй. Манай хүргэн ынд бод мал, бог мал аль аль нь байдаг. онд үхэр тоолуулсан. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Хүргэн Д.ын үхрийг хадам аав Р. нь сумын “” гэх нэртэй газарт ганцаараа маллаж байсан. Охин Л.Оюунгэрэл аймгийн төвд байсан. Хүргэн Д. сумын багийн нутаг “Хүрэн толгойн худаг” гэх газарт бог малтайгаа байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Өөр санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 65-66 дугаар тал/

.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.гийн өгсөн... ******* аймгийн сумын Цагаан бургас багт мал малладаг. Н.******* болон эхнэрийг нь нэг нутаг усных гэдгээр нь танина. Н.*******тай мал маллаж өгөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Хэн нэгэнд үхэр зарах талаар ярилцаагүй. Н.******* болон С.******* нарт алдсан үхрээ олж ирэх талаар ярилцсан зүйл байхгүй. Манай хүргэн Д. нь бог болон бод малтай. онд үхэр тоолуулсан. Хүргэн Д.ын үхэр манайд байдаг би маллаж байсан. Тухайн үед “” гэх газар ганцаараа үхрээ маллаж байсан. Эхнэр Х. Улаанбаатар хот эмчилгээнд явсан байсан. 22 оны дугаар сарын -ны орой үхрээ “”-аас услаад гаргасан. ******* аймгийн Цагдаагийн газарт 6 тооны үхэр ачигдаж ирсэн байна гэж нутгийн залуу хэлэхээр нь үхрээ тоолсон. 6 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд охин Л.Оюунгэрэл рүү яриад “очоод үзээд орхи” гэж хэлсэн. Энэ жил өвс муутай байсан тул уулын өндөр лүү үхрээ шахаад 5-6 хоноод очиж эргэдэг байсан. Н.******* манай ойролцоо намаржиж байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ... гэх мэдүүлэг / хэргийн 68-69 дүгээр тал/

11.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.*******гийн өгсөн... хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Х. гэх хүнийг хөлсөлж явахдаа өөрийн 50319890 дугаартай данснаас 0000 төгрөгийг гүйлгээний утгыг хөлс гэж бичээд хийсэн. Би өөрийн биеэр уулзаагүй, утсаар “хөлсөнд яваад өгөөч” гэж хэлээд хөдөө гэртээ дуудуулсан байгаа. Хөдөө аав Н.Содножамцын гэрт уулзсан. Манай гэрт аав Н.*******, бид хоёроос өөр хүн байгаагүй. Х., эхнэрийн хамт ирсэн. Х., эхнэртэйгээ манай гэрт орсон. Манайх үхэр байхгүй. Х.ийг зах дээр хөлсөнд явдаг гээд урьд нь дугаарыг нь авч байсан. Би үхрийг ачсан. Манай аав байхгүй байсан. Тухайн өдөр үхрийг би хашаанд шахсан... гэх мэдүүлэг / хэргийн 93-94 дүгээр тал/

. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.*******ын өгсөн... Би ******* аймгийн сумын багийн нутаг “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх газарт малтайгаа ганцаараа намаржиж байхад яг хэдний өдрийг санахгүй байна манай хүү С.******* мотоцикльтой аймгийн төвөөс ирсэн байсан. Тэгээд манай хүү гэрээс гарч ороод утсаар яриад байж байгаад аймгаас машин дуудсан. Хоёр даагыг 4 үхрээр сольж авсан, тэр үхрийг аймаг оруулж зараад өвс, тэжээл авмаар байна гэсэн. Тэгээд удалгүй харанхуй болж байх үед гэрийн гадна машин ирсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Эрэгтэй нь манай хүүхэдтэй юм ярьж байгаад гарахдаа “за Н.*******аа ямар нэгэн асуудалгүй байгаа биз” гэхэд нь би “манай хүү хүнээс 4 үхэр даагаар сольж авсан” гэж хэлсэн. Тэгээд тэд нар гараад явсан. Би гэртээ үлдсэн. Тэгтэл хэд хонож байтал манай хүү С.Базаррагчаа над руу залгаад “ С.******* хүний үхэр, хулгайлаад зугтаагаад алга болсон” гэж хэлсэн. Машинтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь -27 онуудад манайхыг ******* аймгийн төвд Наран багт өвөлжиж байхад манай ойролцоо байдаг байсан. Манай хүү С.******* нь аймгийн төвд байсан. Хааяа над дээр ирж очоод явдаг байсан. Хаанаас, хэнээс 2 даагаар 4 үхэр сольж авсан талаар хэлээгүй, зүгээр 2 даагаар 4 үхэр сольж авсан, одоо тэр үхрүүдийг зарж, өвс, тэжээл, хувцас хунар авна гэж байсан. Манайд үхэр байхгүй. 6 тооны адуутай. Нас гүйцсэн 4 морь, 2 даага байсан. 2 даагыг ноднин жил Сүхбаатар аймгаас худалдаж авсан. Манай хүү “Дунд ханан” гэдэг хаваржаан дээр үхэр хашсан талаараа хэлсэн. Хэдэн үхэр гэдгийг хэлээгүй. Би тухайн үед хөлөө гэмтээсэн байсан тул хөлөндөө шаналаад С.*******тай дуугараагүй. Гэртээ ханьтай байсангүй гэж уур хүрсэн байсан. Манай хүү С.******* нь мал хар сольж наймаа хийдэг. Би машин дуудаагүй, хөлс мөнгө өгсөн асуудал байхгүй. Манай хүү үхрийг бүрэн буцааж өгөөд хохирлыг төлсөн байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 0-1 дүгээр тал /

13. Мөрдөн шалгах ажиллагаан гэрч М.Бадамцэцэгийн өгсөн... Надад болсон үйл явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Манай нөхөр Н.******* нь ах дүү 11- үүлээ, эцэг, эх нь нас барсан. Айлын 9 дэх хүүхэд. Ах , эгч дүү нар нь Улаанбаатар болон ******* аймагт амьдардаг. Бид 1992 онд гэр бүл болсон, 14-29 насны 4 хүүхэдтэй. Манай төрсөн хүүхэд С.******* нь дуу цөөтэй, даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, үгэнд оромтгой, хурдан хөдөлгөөнтэй, манай гурав дахь хүүхэд, дээрээ ах, эгчтэй, доороо дүүтэй. Ах нь сумын төв дээр эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дүү нь ******* аймагт Юнительд ажилладаг. Дүү нь сургуульд сурдаг. Манай нөхөр болон хүү урьд малын хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Манай нөхөр Н.******* нь өөрийн цөөхөн хэдэн малтайгаа хамт нийлүүлээд хүний хэдэн малыг хөлсөөр маллаж байгаа. Манайх цөөхөн тооны бог, 6 адуутай. С.*******д өөрт ногдох хөрөнгө байхгүй, тусдаа гарч эхнэр хүүхэд аваагүй. Манай хүү С.******* Аварга сургуулийг төгссөн, боловсролтой, багш мэргэжилтэй. онд 80 гариу ямаа, 6 адуу тооллуулсан. Манай нөхөр болон хүү цэргийн алба хаагаагүй. Хүү С.******* хүүхэд байхын барилддаг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 132-133 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бадамцэцэгийн дахин өгсөн... 22 оны дугаар сарын -ны өдөр З.Насанбат гэх цагдаа над руу яриад “ танай хүү С.******* таны хажууд байна уу, хулгайн хэрэгт хайж байгаа юмаа” гэхээр нь мэдсэн. Тэгээд ирж авсан. Би Дархан-Уул аймагт ажил хийхээр очсон байсан. Тэгээд хүү С.*******тай холбогдож өөр дээрээ авсан. Надад хэлэхдээ самарт яваад ирлээ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 138-140 дүгээр тал/

14. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.гийн өгсөн... Манай ах С.******* нь 1997 онд ******* аймгийн суманд төрсөн, ******* аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль, Аварга биеийн тамрын сургууль төгссөн. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй. С.******* нь даруу төлөв, тогтуун томоотой, хүнд тусархуу хүүхэд байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 135-136 дугаар тал/

.Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 142- 146 дугаар тал/

16. Гэрч Е. мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 147-4 дүгээр тал /

17. Гэрч Х.аар яллагдагч Н.*******, С.******* нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 5-8 дугаар хуудас/

18. Гэрч Е. дансны хуулгын баримт / хэргийн 161-164 дүгээр тал/

19. С.*******гийн ХААН банкны 50319890 дугаарын дансны хуулга / хэргийн 168-169 дүгээр тал/

20. ПД7318 дугаарын регистртэй ургийн овогт Намсрайн Содножамцын “ *******гийн харуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хэргийн 173 дугаар тал/

. ПД97091716 дугаарын регистртэй ургийн овогт *******ын *******гийн “*******гийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 175 дугаар тал/

22. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн 20/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 177-193 дугаар тал/

23. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны дугаар сарын -ны өдрийн 28/ ШЦТ/190 дугаартай тогтоолын хуулбар / хэргийн 194-197 дугаар тал/

24. ПД7318 дугаарын регистртэй ургийн овогт Намсрайн *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 198 дугаар тал/

25. ******* аймгийн сумын багийн Засаг даргын 22 оны дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаартай ... *******ын ******* нь ПД 97071716 дугаарын регистртэй, 1997 онд төрсөн, 25 настай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. С.******* нь онд мал тоолуулаагүй нь үнэн ... гэх тодорхойлолт / хэргийн 2 дугаар тал/

. ******* аймгийн сумын багийн Засаг даргын 22 оны дугар сарын 18- ны өдрийн 117 дугаартай ... Намсрай овогтой ******* нь онд төрсөн,49 настай, ам бүл-4, эхнэр , хүүхдүүдийн хамт амьдардаг. Н.******* нь онд мал тоолуулаагүй нь үнэн ... гэх тодорхойлолт / хэргийн 203 дугаар тал/

27. ПД 97071716 дугаарын регистртэй ургийн овогт *******ын *******гийн ******* аймаг, сум, 3 дугаар баг, багт оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 205 дугаар тал/

28. ПД7318 дугаарын регистртэй ургийн овогт Намсрайн *******ын ******* аймаг, сум, 3 дугаар баг, багт оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 206 дугаар тал/

29. Н.*******ын 22 оны... адуу -6, азарга-1, даага-2, том эр ямаа-3 , ямаа0, ишиг- эр-25, эм-25, ухна-1, том эр- 19, эм-50 ... гэх малын цоохор / хэргийн 207 дугаар тал/

30. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн... Тухайн үед үхэр ачихаар ирсэн жолоочид манай үхэр, даагаар сольж авсан үхэр гэдгийг хэлсэн. Манайх цөөхөн хэдэн адуу ямаатай.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Цаашид хөдөлмөр хийж зөв амьдарна ...  гэх мэдүүлэг.

31. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн...  ******* аймгийн төвөөс гараад 6 тооны үхрийн хашаанд хашсан. Тэгээд аймгийн төв рүү Х. гэх жолооч руу яриад ачиж аймгийн төв оруулж ирсэн. Тухайн үхрийг 2 даагаар соль авахаар болсон гэж аавдаа хэлсэн. Намайг хорих ангид байхад манай эхнэр төрсөн, одоо 6 сартай хүүхэдтэй, хадам ээжийн хөл гэмтэлтэй, эхнэр хүүхдийг харж хандах хүн байхгүй байгаа. Дахин ийм буруу зүйл хийхгүй. Хөдөлмөр хийж зөв амьдарна . Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж үзэхэд: Шүүгдэгч ургийн овогт *******ын ******* нь   22 оны дугаар сарын 16-нд ******* аймгийн сумын /хуучин Хар цохио/ багийн “” гэх газар намаржиж байсан Р.гийн хариуцан маллаж байсан үхрээс хохирогч Л. 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч ******* аймгийн сумын багийн “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх гэрийнхээ ойролцоо хашаанд хашиж, 22 оны дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед ******* аймгийн төвөөс улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Х.ийг “хөлсөөр үхэр ачина” гэж ******* аймгийн сумын багийн “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх газарт байх гэртээ дуудаж, хашаанд хашсан байсан 6 тооны үхрийг түүний машинд ачиж  ******* аймгийн төвд оруулахаар болсон.  

Шүүгдэгч Н.******* нь жолооч Х. үхэр ачихаар очоод   ... “ачих үхэр чинь хаана  байна. Хулгайн үхэр биш биз”  гэж асуухад нь “манай хашаан дээр байгаа, манай өөрийн үхрээ” ... гэж  хариулснаар жолооч Х. нь 6 тооны үхрийг машиндаа ачиж аймгийн төв рүү  явсан.   

Шүүгдэгч С.******* нь замд явж байх үедээ  жолооч Х. “ засмал замаас буугаад сумаас ирэх замаар яв” гэхэд нь тухайн замаар нь явсан ба  замд нь цагдаа зогсоож шалгахад  жолооч Х. ямар үхэр ачиж яваагаа хэлж, өөрийн тээврийн хэрэгсэлийн бичиг баримтыг хураалгаж, улмаар шүүгдэгч  С.*******гийн өвөөгийн хашааны гадна машинтайгаа зогсоход  шүүгдэгч  С.******* нь “ өвөөдөө сүү оруулж өгөөд ирье” гэж машинаас бууж хашаа руу ороод дахин гарч ирээгүй тул  цагдаагийн байгууллагаад мэдэгдэж, 6 тооны үхрийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Цагдаагийн байгууллагаас хохирогч Л.Оюунгэрэл  нь  өөрийн 6 тооны үхрээ  таньж  хүлээн авсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь 22 оны дугаар сарын 16-нд ******* аймгийн сумын /хуучин Хар цохио/ багийн “” гэх газар намаржиж байсан Р.гийн хариуцан маллаж байсан үхрээс хохирогч Л. 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч ******* аймгийн сумын багийн “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх гэрийнхээ ойролцоо хашаанд хашиж, 22 оны дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед ******* аймгийн төвөөс улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Х.ийг “хөлсөөр үхэр ачина” гэж  дуудаж аймгийн төвд оруулж ирэх явцад замд нь цагдаа шалгаж, жолоочийн бичиг баримтыг хураан  авсан  нь   хэрэгт авагдсан ... ******* аймгийн сумын Хар цохио багийн гэх газраас 6 тооны үхэр хулгайд алдагдсан  гэх гомдол, мэдээлэл, 6 тооны үхэр ачсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 6 тооны үхэрт үзлэг хийж  хохирогч Л.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  Х., Е.Алтанцэцэг нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Л. мэдүүлэг, авто машин болон малыг үнэлсэн үнэлгээний тайлан, гэрч Р.гийн мэдүүлэг, түүний  мал тооллогын карт, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******, Н.******* нарын өгсөн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Н.******* нь жолооч Х.д ... “манай хашаан дээр байгаа, манай өөрийн үхрээ” ... гэж  хэлснээрээ өөрийн хүү С.*******гийн 6 тооны үхрийг машинаар тээвэрлэж аймгийн төв рүү оруулах үйлдэлд нь  дэмжлэг үзүүлсэн  нөхцөл байдал тогтоогдсон. .  

2.*******гийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ... гэж заасан ба шүүгдэгч  С.******* нь бусдын 6 тооны үхрийг бэлчээрээс хашаанд хашиж, улмаар аймгийн төвөөс хөлсний машин дуудаж ачиж, аймгийн төвд оруулж ирсэн, шүүгдэгч Н.*******  нь  хөлсний жолоочид “ манай хашаан дээр байгаа . Манай өөрийн үхрээ “ гэж  үхэр ачих гэж очсон жолоочид өөрийн үхэр гэж итгүүлснээр тухайн үхрийг шүүгдэгч С.******* хөлсний машинаараа аймгийн төвд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн нь шүүгдэгч нар  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.   

Шүүгдэгч С.******* нь  бусдын 6 тооны үхрээ  машинд тээвэрлэн  аймгийн төвд оруулж ирсэн хэдий ч  замд нь цагдаа шалгаж, жолоочийн бичиг баримтыг хураан авснаар тухайн үхэрнүүдийг өөрийн болгох бодит боломж бүрдээгүй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгөө эзэмшилдээ авч , өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцдог  ба   шүүгдэгч С.*******гийн хувьд 6 тооны үхрээ ачаад аймгийн төвд  рүү ирж байх үед замд нь цагдаа шалгаж,  жолоочийнх нь  бичиг баримтыг хураан авснаар 6 тооны үхрийг захиран зарцуулж,  өөртөө ашиг олох гэсэн түүний  гэмт санаа нь  туйлдаа хүрээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******, С.******* нар нь бусдын 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч машинд ачуулж аймгийн төвд оруулж ирсэн  боловч өөрийн болгон хэрэглэх бодит боломж бүрдээгүй тул  энэ гэмт хэргийг төгссөнд тооцож боломжгүй юм.

 Иймд шүүгдэгч С.*******гийн  бусдын 6 тооны үхрийг бэлчээрээс нь нууцаар авч, хөлсний машинаар  ачиж  аймгийн төвд оруулж  ирэх үед замд нь  цагдаа шалгаж, улмаар цагдаа  жолоочийн бичиг баримтыг хураан авснаар   тухайн  6 тооны үхрийг өөрийн болгож,  өөртөө ашиг олох  гэмт санаа нь  шүүгдэгчийн  хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас   туйлдаа хүрээгүй гэж үзэж  *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...  гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах ... гэснийг  үндэслэж  шүүгдэгч С.*******, Н.******* нарыг бусдын 6 тооны үхрийг хулгайлахаар завдсан гэж шүүх үзсэн болно

4.*******гийн хуулийн тусгай ангийн  17. дугаар зүйлийн  тайлбарт: “мал” гэдэгт  хонь, ямаа, адүү, үхэр,тэмээ хамаарна. Мөн олон тооны мал гэдэгт ... найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцоно...  гэж заасан ба шүүгдэгч С.*******   бусдын 6 тооны үхрийг бэлчээрээс авч хашаанд хашиж, улмаар  хөлсний машинд ачиж  аймгийн төвд оруулж ирсэн ,  шүүгдэгч Н.*******ын ... “ манай хашаан дээр байгаа . Манай өөрийн үхрээ “ гэж  хөлсний жолоочид итгүүлэн  шүүгдэгч  С.*******гийн 6 тооны үхрийг аймгийн төв руу машинаар ачиж оруулахад нь дэмжлэг үзүүлсэн  үйлдэл нь   *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... бусдын малыг хулгайлсан бол... гэх мөн  *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т   заасан... бүлэглэж  олон тооны малыг хулгайлах ...   гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг

Мөн тухайн 6 тооны үхрийг машинаар тээвэрлэж аймгийн төвд оруулж ирсэн  үйлдэл нь  *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан... машин механизм ашиглаж ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь өөрийн хүү С.*******г бусдын 6 тооны үхрийг аймгийн төв рүү  хөлсний машинаар  тээвэрлэн оруулах гэсэн санаатай үйлдэлд нь  “ манай хашаан дээр байгаа . Манай өөрийн үхрээ “ гэж  хүч нэмэгдүүлэн  хөлсний жолоочид итгүүлж шүүгдэгч С.*******гийн   бусдын 6 тооны үхрийг аймгийн төв рүү машинаар ачиж оруулахад нь дэмжлэг үзүүлсэн байх тул  ... *******гийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ... гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг , эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно ...  гэснээс үзэхэд  шүүгдэгч Н.******* нь “ манай хашаан дээр байгаа . Манай өөрийн үхрээ” гэж хөлсний жолоочид өөрийн хөрөнгө гэж итгүүлсэн  үйлдлээрээ бусдын 6 тооны үхрийг хулгайлахаар  завдсан үйлдэлд  санаатай хамтран оролцсон гэж үзнэ.   

5. Иймд шүүгдэгч С.*******г  бүлэглэн  бусдын олон тооны  малыг машин механизм ашиглан хулгайлахаар завдсан үйлдэлд нь  *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг,  3.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан *******гийн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4-т  заасан гэмт хэрэгт , мөн шүүгдэгч Н.*******ыг   бүлэглэн  бусдын олон тооны  малыг машин механизм ашиглан хулгайлахаар завдсан үйлдэлд  нь  *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  заасан гэмт хэрэгт  тус тус   гэм буруутайд тооцов.

           Гурав: *******гийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 1.Шүүгдэгч С.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын - ний өдрийн 20/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж биечлэн эдэлсэн,

Шүүгдэгч Н.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн 20/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн *******гийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, *******гийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нь *******гийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, хорих ял шийтгүүлж, оны 03 дугаар сарын 17-ны өдөр 9 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан нь  хэрэгт авагдсан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын - ний өдрийн 20/ ШЦТ/ 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол,  мөн шүүхийн  20 оны дүгээр сарын -ний өдрийн 20/ШЦТ/17 шийтгэх  тогтоолын хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бадамцэцэгийн өгсөн... Манай төрсөн хүүхэд С.******* нь дуу цөөтэй, даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, үгэнд оромтгой, хурдан хөдөлгөөнтэй, манай гурав дахь хүүхэд, дээрээ ах, эгчтэй, доороо дүүтэй. Манай хүү урьд нь малын хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Манай хүү С.******* Аварга сургуулийг төгссөн, боловсролтой, багш мэргэжилтэй. онд 80 гариу ямаа, 6 адуу тооллуулсан. Манай нөхөр болон хүү цэргийн алба хаагаагүй. Хүү С.******* хүүхэд байхын барилддаг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 132-133 дугаар тал/,

гэрч С.гийн өгсөн... Манай ах С.******* нь 1997 онд ******* аймгийн суманд төрсөн, ******* аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль, Аварга сургууль төгссөн. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй. С.******* нь даруу төлөв, тогтуун томоотой, хүнд тусархуу хүүхэд байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 135-136 дугаар тал/ , ПД 97091716 дугаарын регистртэй ургийн овогт *******ын *******гийн “ *******гийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 175 дугаар тал/ , ******* аймгийн сумын багийн Засаг даргын 22 оны дугар сарын 18- ны өдрийн 117 дугаартай ... *******ын ******* нь ПД 97071716 дугаарын регистртэй, 1997 онд төрсөн, 25 настай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. С.******* нь онд мал тоолуулаагүй нь үнэн ... гэх тодорхойлолт / хэргийн 2 дугаар тал/ ПД 97071716 дугаарын регистртэй ургийн овогт *******ын *******гийн ******* аймаг, сум, 3 дугаар баг, багт оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 205 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Н.******* С.*******  нар нь  *******гийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

4.Шүүгдэгч С.*******, Н.******* нар нь  6 тооны үхрийг аймгийн  төв рүү хөлсний машин хөлсөлж оруулсан гэм буруугийн талаар маргахгүй байгаа,  хохирогч нь 6 тооны үхрээ  Цагдаагийн байгууллагаас хүлээн авч бодит байдлаар хохирол төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан  *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан...  шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид  тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна ... гэснийг  удирдлага болгож, шүүгдэгч С.*******д *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3дахь хэсэг,  3.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.*******ад  *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг,  3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,  *******гийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д  оногдуулсан  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 Шүүгдэгч С.*******, Н.******* нар нь мал үнэлсэн тухай  шинжээчийн  дүгнэлтээр үнэлэгдсэн  ... Мухар улаан 3 настай, эр үхэр-900000 төгрөг, ягаан гунж 3 настай, эм үхэр- 850000 төгрөг, улаан халзан, 3 настай эм -850000 төгрөг, хар халзан 3 настай,эр үхэр -900000 төгрөг, ягаан халзан 3 настай эр үхэр - 900000 төгрөг, улаан үхэр гурван настай, эр үхэр-900000 төгрөг бүгд 5300000 төгрөг / - ний үнэ бүхий 6 тооны үхрийг  Авто машин үнэлсэл тухай шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн  ... Hyundai porter- II маркийн авто машин /20/29--17/ -000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл ашигласан нь  хэрэгт авагдсан шийнжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба *******гийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө , орлогоос албадан гаргуулна... мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олосон ашиг, орлго , гэмт хэрэг үйлдэхэд ашигласан , ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно...  мөн зүйлийн 3 дахь хэсэгт ...  хураан авсан хөрөнгө, орлогыг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон  хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...  гэснийг тус тус үндэслэн  шүүгдэгч нарын хулгайлахаар завдсан 6 тооны үхэр нь 5300000 төгрөгөөр үнэлэгдсэн ба тухайн үхрийг хохирогч цагдаагийн байгууллагаас буцаан авснаар тухайн хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Шүүгдэгч С.*******, Н.******* нарын  хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа ашигласан тээврийн хэрэгсэл нь гэрч Х.ын өмчлөлийн хөрөнгө болох нь мөрлөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул түүний үнэ болох  000000 төгрөгнөөс  гэмт хэргийн хохиролд төлөгдсөн 5300000 төгрөгийг хасаж, үлдэх 6700000 төгрөгийг *******гийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.*******аас 3350000 төгрөг, шүүгдэгч С.*******гаас 3350000 төгрөгийг тус  тус албадан гаргуулж  улсын орлого болгов.  

6.Шүүгдэгч С.******* нь 22 оны дугаар сарын 17- ны өдөр мөрдөгчийн “ Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” 07/08 дугаартай тогтоолоор баривчлагдаж, 22 оны дугаар сарын 19 - ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны дүгээр сарын 16- ны өдрийн 23/ ШЦТ/ 22 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон ба ******* аймгийн ******* ******* хэргийн шатны шүүхийн 23 оны дугаар сарын 19- ний өдрийн 23/ ДШМ/ 72 дугаартай магадлалаар хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,

Шүүгдэгч Н.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 ны дугаар сарын 16- ны өдрийн 23/ ШЦТ/ 246 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба ******* аймгийн ******* ******* хэргийн шатны шүүхийн 23 оны дугаар сарын 19- ний өдрийн 23/ ДШМ/ 72 дугаартай магадлалаар хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Шүүгдэгч С.******* нь  340  хоног, шүүгдэгч Н.******* нь   64   хоног тус тус цагдан хоригдсон байх тул  *******гийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь  тус тус  оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******, Н.******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ

Дөрөв: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Оюунгэрэл ... 6 тооны үхрээ хүлээн авсан. Нэхэмжлэх зүйл үгүй... талаараа мэдүүлсэн, мал хүлээлгэн өгөх тэмдэглэл үйлдэн хохирогч Л.Оюунгэрэлд 6 тооны үхрийг хүлээлгэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

2.*******гийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

3.*******гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Н.******* нарт  хорих ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь зүйтэй.

*******гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн Намсрайн Содномжөмц, шүүгдэгч  овогт *******ын ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан үйлдэхээр завдсан  *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан  *******гийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3дахь хэсэг,  3.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар шүүгдэгч С.*******д 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял, *******гийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1,3дахь хэсэг,  3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******гийн хуулийн  тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар шүүгдэгч Н.*******ад 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.*******гийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. *******гийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн  цагдан хоригдсон        хоног,  шүүгдэгч Н.*******ын цагдан хоригдсон   64  хоногийг эдлэх ялд нь  тус тус оруулан тооцсугай.

5. *******гийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. *******гийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 6700000/ зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.*******аас 3350000 төгрөг, шүүгдэгч С.*******гаас 3350000 төгрөг тус  тус гаргуулан улсын орлого болгосугай.  

7. *******гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Н.*******  нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.*******гийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол , улсын яллагч шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн *******, ******* хэргийн шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА