Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох 2336000000265 дугаартай  ... индекстэй  эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр  ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын шүүхийн  2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.16-т зааснаар 20 жилийн хугацааг хорих ял шийтгүүлж,   аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 20- ны өдрийн 262 дугаартай захирамжаар  2 жил 02 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллагдсан,  ******* ургийн овогт *******ийн *******/РД:/;

                              Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бат-Өлзийгээс гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-33 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 606,400 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах  Бага голын гүүрний дээд талаас 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Даваадоржоос “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг А-14 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар"авч 535,200 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед хохирогч Д.гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-14 маркийн гар утсыг авч зугтаасан ба бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 504600 төгрөгийн хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2, 40-41, 75, 86, 84 дүгээр тал),

2.ХохирогчН.Бат- Өлзийгийн өгсөн... 2023 оны 07 дугаар сарын 26- ны өдөр 11 цагийн үед Хишиг плазагийн өмнө сууж байхад үль таних залуу ирээд утсаар чинь ярьчихаад өгье гээд миний утсыг авсан. Тэр миний утсаар яриад урагшаа явахаар нь араас нь  дагаж очоод утсаа авья гэхэд “ гөлөг минь утсаа авч харагдаарай,  наана чинь чамайг ална шүү “ гэж хэлснээ за за ах тоглосон юмаа гээд надад  утсаа ав гээд шидэхэд очоод авахад  утасны гэр байсан. Тэр залуу хашаа даваад зугтаасан. Би утсаа 2023 оны 05 дугаар сарын 19- ний өдөр Юнителээс 1358000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу цагаан өнгийн подволктой, бэлтгэлийн саарал өнгийн өмдтэй, 30-35 насны орчим танихгүй залуу байсан. Би утсаа авмаар байна ... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 08 дугаар тал )

3. Эд мөрийн баримтыг хураан авсан талаарх мөрдөгчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2805 дугаартай гэмт хэргийн тэмдэглэл “Хохирогч Н.Бат-Өлзий ...Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал), нийт нэг хуудас баримт бичгийг 17 цаг 50 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...”  (хавтаст хэргийн 13 дахь тал),

4.Эд зүйл бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 13, 15 дахь тал),

5. Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 2023 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн ХЦ23-149 дугаартай Samsung Galaxy А-33  гар утас -606400 төгрөгний үнэтэй ... гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-23  дугаар  тал),

6.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Уг бичлэг нь Ховд аймгийн жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажииллагаа явуулдаг “Дөлгөөн плаза” худалдааны төвийн 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 14 цаг 17 минут 17 секунтээс 14 цаг 19 минут 09 секунтын хоорондох 1 минут 52 секунтын камерийн бичлэг  байв. Бичлэгийн эхэнд судалтай цагаан саарал өнгийн урт цамцтай саравчтай хар өнгийн малгайтай, цагаан өнгийн пүүзтэй хар өнийн өмдтэй 45-50 орчим насны эмэгтэй хүн, түүний араас саравчтай хар өнгийн малгайтай хөх өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүн “Дөлгөөн” плаза худалдааны төврүү оров. Тус худалдааны төвийн үүдний шатны урдуур цагаан өнгийн богино ханцуйтай подволктой хар саарал өнгийн өмдтэй үсээ хойшоо самнасан бадалтай 35-40  орчим насны эрэгтэй хүн саравчтай хар саарал өнгийн малгайтай хөх өнгийн куртиктэй цацруулагчтай бараан өнгийн өмд өмссөн 50-55 орчим насны эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруун тийш хөтлөлцөж явж байгаад цагаан өнгийн машины цаана очиж зогсож байгаад цагаан өнгийн богино ханцуйтай подволктой хар саарал өнгийн өмдтэй үсээ хойшоо самнасан байдалтай 35-40 орчим насны эрэгтэй хүн гар утсаар ярьж хойшоо зам хөндлөн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явах ба түүний араас саравчтай хар өнгийн малгайтай хөх өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүн явж байгаад камерийн бичлэгээс гарна.

Дүгнэлт: Цагаан өнгийн богино ханцуйтай подволктой хар саарал өнгийн өмдтэй, үсээ хойшоо самнасан байдалтай 35-40 орчим насны эрэгтэй хүн нь яллагдагч *******ийн *******, саравчтай саарал өнгийн малгайтай хөх өнгийн куртиктэй цацруулагчтай бараан өнгийн өмд өмссөн 50-55 орчим насны эрэгтэй хүн нь хохирогч Т.Бат-Өлзий нар байвгэх тэмдэглэл, (хавтаст хэргийн 34 дүгээр тал)

7. Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Ховд аймгийн Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн плаза” худалдааны төвийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 17 минут 17 секунтаас 14 цаг 19 минут 09 секунтын хоорондох 1 минут 52 секундын бичлэгийг эрүүгийн 2336000000266 дугаартай хэрэгт тусгаж  хавсаргах ...”   тогтоол (хавтаст хэргийн 33 дахь тал),

8.Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал ... яллагдагч Д.*******т холбогдох 2336000000265 дугаартай хэрэгт 2336000000266 дугаартай хэргийг нэгтгэх тухай  ... 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн санал (хавтаст хэргийн 36 дахь тал),

9. Яллагдагч  Д.*******т холбогдох 2336000000265 дугаартай хэрэгт 2336000000266 дугаартай хэргийг нэгтгэх тухай Прокурорын “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай”  2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай  тогтоол  (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

10.2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 21-26 дахь тал),

11. Хохирогч Б.Даваадоржийн  өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Бага голын урд талд торны хажууд голын усанд орж байтал нэг танихгүй залуу ирээд “гар утсаараа яриулаач эгчтэй ярьчихаад өгье” гэхээр нь өгсөн. Тэгээд утсаар ярьж байгаад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд голын ард гарахад тэр залуу буцаад голын урд талд гараад гол өгсөөд зугтаад яваад өгсөн. Миний гар утас А-14 маркийн ногоон өнгийн шилэн наалтай хажуу талын гялгар тортойгоо  аваад 2 сар болж байсан. Би гар утсаа 2023 оны 05 дугаар сард ******* аймгийн Мобикомын салбараас  лизингээр 590000 төгрөгөөр авсан. Надад гомдол санал байхгүй   ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 49 дүгээр  тал),

12. Үнэлгээ тогтоосон Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ХЦ23-169 дугаартай “...Samsung Galaxy A-14 маркын гар утасны нийт үнэлгээ 535200 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дугаар  тал)

13. Яллагдагч  Д.*******т холбогдох 2336000000265 дугаартай хэрэгт 2336000000278 дугаартай хэргийг нэгтгэх тухай Прокурорын “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай”  2023 оны 09 дүгээр сарын 19- ний өдрийн 53 дугаартай  тогтоол  (хавтаст хэргийн 72-73 дугаар  тал),

14. Хохирогч Д.гийн  өгсөн “...Би 2023 оны 07 сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн 36 айлын орон сууцнаас гараад Ард-Аюушийн талбай  орчим явж байхад нэг эрэгтэй хүн дуудаад байхаар нь би тухайн үед айгаад Засаг даргын Тамгын газрын хойд талын нарийн гудамж руу  ороод гүйгээд явж байтал нэг залуу араас гүйцээд ирсэн. Над дээр ирээд нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл утсаа өгч бай  нэг яриадахъя гэхээр нь өгсөн. Миний гар утсы аваад зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд гүйцээгүй ... Би утсаа 2023 оны 07 дугаар сарын 25- ны өдөр Юнителээс 698000 төгрөгөөр худалдаж авсан. Утсаа аваад нэг л өдөр  болж байсан. Бор өнгийн кейстэй, шилэн наалттай, саарал өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй утас байсан. Би цагдаагийн газар очоод гар утсаа алдсан талаар хэлэхэд *******ийн *******ийн зураг  үзүүлсэн. Миний утас авсан хүн мөн байсан тул түүний нэрийг бичсэн. Би гар утсаа олж авах хэрэгтэй байна ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

12. Үнэлгээ тогтоосон Вендо ХХК-ийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ХЦ23-169 дугаартай “...Samsung Galaxy A-14 маркын гар утасны нийт үнэлгээ 504600  төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 91-94 дүгээр тал)

13. Шүүгдэгч  Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар өгсөн “... Би 07 дугаар сарын 26-ны өдөр зах дээр явж байгаад бага зэрэг архи уусан. Тухайн үед зүс таних нэг ахаас утсаа өгч байгаач нэг ярьчхаад өгье гэж аваад улмаар архины барьцаанд тавиад архи авч ууя гэж бодоод аваад явсан. Тэгээд явж байгаад салхинд цохигдоод тасарсан байсан. Нэг мэдэхэд гадна унтаж байгаад сэрсэн. Сэрээд халаасандаа  тухайн утсыг харахад байхгүй байсан. Өөр ямар нэг зүйл болоогүй...” Намайг 2023 оны 07 дугаар сарын 30- ны өдөр  Бага гол дээр явж байхад нэг залуу  сууж байсан. Яваад очиход Даваадорж байсан. Би тэр азлуутай урьд өдөр архи уусан. Бид хоёр юм ярьж сууж байгаад тэр залуу надад 20000 төгрөг өгөөд архинд явуулсан. Тэгээд  би гүүрний наад талд байдаг дэлгүүрээс нэг шил Хараа архи авч очоод бид хоёр ууж байхад голын цаанаас нэг залуу ирээд гурвуулаа ууцгаасан. Би Даваадоржийн утсаар ярьж байгаад кармалаад явсан байсан... Би 07 дугаар сарын 26- ны  шөнө талбай орчим явж байгаад Ховд Эко цементийн үйлдвэрт цуг ажиллаж байсан гэдэг залуутай таарсан. Би хоёр таксинд суугаад явж байгаад таксиний мөнгө байхгүй тул гар утсыг нь 50000 төгрөгөөр зарж, 10000 төгрөгийг нь таксинд өгсөн. Маргааш нь үлдсэн 40000 төгрөгөөр архи авч уусан. Би өөрийн эгчийн гэт амьдарч байгаа. Боломж гарсан үед хохирогч нарын хохирлыг төлж өгнө ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 32, 68-69, 103 дугаар  тал)

14.Яллагдагч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  дахин өгсөн “...Би 1985 онд 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Би эхээс наймуулаа. Би айлын доороосоо хоёрдахь хүүхэд. Манайх малчин айл байсан учир би багадаа хөдөө байсан. Арван жилээ ******* сумын Бүрэн дунд сургуульд ороод тавдугаар анги хүртэл сураад гарсан. Тухайн үед аав ээжтэй цуг мал маллах хүн байхгүй байсан болохоор хөдөө гараад мал маллахаар шийдсэн. Тэгээд аав ээжийнхээ хажууд мал маллаад амьдарч байсан. Тэгээд 2004 оны 11 сард цэрэгт татагдаад ******* аймгийн Давст сумын заставд хилийн 0245 дугаар ангид цэргийн алба хааж байгаад Алтанхуяг, Энх-Амар нарын хамтаар хүн амины хэрэгт холбогдоод ******* аймгийн шүүхээс 20 жил хорих ял авсан. Ингэхдээ Тува улсад баригдсан учир тухайн улсын Кызыл-ын хорих ангид 3 жил ял эдлээд дараагаар нь ******* аймгийн Мөрдөнгийн хориход байж байгаад таслагдаад Баянзүрх дүүргийн 14-р хороонд байдаг 409-р хорих ангид очоод тэнд 3 жил болоод Төв аймгийн Баян суманд байдаг Мааньтын 415 дугаар хорих ангид очиж 6 жил ял эдэлсэн. Тэгээд тэндээс 409 дүгээр хорих ангид буцаж  ирээд жил гаран  болоод аймгийн сумын 427 дугаар ангийн хорих ангид очиж сар гаран болоод 2021 оны 08 дугаар сарын 20-нд магадлангаар суллагдсан. Суллагдаад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт ирсэн. Би хоригдож байх хугацаандаа нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Хорих ангиас гарснаас хойш аймгийн төвд амьдарч байна. Одоо гайгүй нийгэмшээд дасаад явж байна. Намайг цэрэгт явдаг жил аав маань нас барсан, харин ээж маань 2020 онд намайг урд байхад нас барсан. Хамаатан салны хувьд Наранчимэг гэдэг эгч маань хувиараа ногоо тарьдаг, Алдар гэдэг хүргэн ах маань Буянт сумын харьяат хүн. Ах дүү нар маань Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Ховд аймгийн ******* сум зэрэг газруудаар амьдарч байна. Сонирхлын хувьд машин сонирхоно,  том тэрэг  барина. Хэн нэгэн хүнтэй гэр бүл болж үзээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

15.Шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...                          гэх мэдүүлэг

 зэрэг болно.

                        Гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар:

 Шүүгдэгч Д.******* нь  2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бат-Өлзийгээс гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг  606,400 төгрөгний гар утсыг  нь  авч яваад утсаа авъя гэхэд нь утасных гэрийг шидэж өгөөд хашаа давж зугтаасан.

-мөн Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Бага голын гүүрний дээд талаас 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Даваадоржоос “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг А-14 маркийн  гар утсыг нь авч зугтаасан.

-мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед хохирогч Д.гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-14 маркийн гар утсыг авч зугтаасан ... гэх   хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй хэдий ч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь  2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бат-Өлзийгээс гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-33 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч  хохирогчид 606400 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Голын гүүрний дээд талаас 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Даваадоржоос “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг А-14 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар"авч  хохирогчид 535200 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед хохирогч Д.гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-14 маркийн  504600 төгрөгний үнэ бүхий гар утсыг авч зугтааж, хохирогчид 504600 төгрөгний хохирол учруулж,  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч, хариуцан хамгаалах хүнээс хүч хэрэглэхгүйгээр илээр буюу тэдний нүдэн дээр нь өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг, бусдын өмчлөх эрхэд санаатайгаар халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг.

Шүүгдэгч Д.*******ийн хохирогч нарын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж илээр авч, зугтааж  буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  ...  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар  авсан...  гэх гэмт хэргийн шинжийг хангасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирогч нарт хохирол учруулсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол , хор уршигт зориуд хүргэсэн ...  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг  үйлдсэнд тооцно ...  гэж хуульчилсан тул  шүүгдэгч  Д.*******ийн 3 удаагийн үйлдлээр 3 иргэний гар утсыг илээр авсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Д.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар  авсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, сэдэлт, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Хохирогч Н.Бат-Өлзийгийн  Самсунг галакси А-33 маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээгээр 606400 төгрөгөөр үнэлэгдсэн, мөн хохирогч Б.Даваадоржийн Самсунг А-14 маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээрээр-535200 төгрөгөөр,   хохирогч Д.гийн Самсунг галакси А-14 маркийн гар утас зах зээлийн үнэлгээгээр-504600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн ба  гар утсаа гаргуулж авна ... гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ба шүүгдэгч Д.******* нь хохирогч нарт учирсан хохиролыг төлөхөөр хүлээн зөвшөөр байх тул   Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн  510.1-т зааснаар шүүгдэгч Д.*******ээс 1646200 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бат-Өлзийд 606400 төгрөг, Д.д-504600 төгрөг, Б.Даваадоржид-535200 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч Д.******* нь урьд    ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.16-т зааснаар 20 жилийн хугацааг хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг эдэлж байгаад  аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 20- ны өдрийн 262 дугаартай захирамжаар ... эдлээгүй үлдсэн  2 жил 02 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр газрын хяналтад  байсан нь хэргийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн даргын   2023 оны 10 дугаар сарын 20- ны өдрийн 01/ 1565 дугаартай ... Тус ангийн хяналтад байгаа Дорлогийн ******* нь / ПЙ 85102971/ ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16- ны өдрийн 98 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.11, 91.2.16 дугаар зүйлд зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг аймгийн Хар хорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид биеэр эдэлж, 11 жил 08 сар 13 хоног, шагналд - 01 жил 04 сар 04 хоног, нийт 13 жилийн 16 хоногийн хорих ял эдэлж, үлдэгдэл 02 жил 02 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 ны 08 дугаар сарын 20- ны өдрийн 262 дугаартай захирамжаар суллагдаад Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хяналтад орсон ба 2023 оны 10 дугаар сарын 19 - ний өдрийн байдлаар 09 сар 18 хоногийн үлдэгдэлтэй байна ...  албан бичиг, Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн өдөр Н.Бат-Өлзий бид хоёр хамт захын дээд талын “Хишиг плаза”-ийн орчимд сүүдэрт сууж байхад үл таних залуу ирээд тэр хоёр босоод явсан. Хэсэг хугацааны дараа Бат-Өлзий би утсаа дээрэмдүүлчихлээ, миний утсыг саяны залуу аваад зугтаачихлаа гэхээр нь би Бат-Өлзийг чи яах гэж таниж мэдэхгүй хүн дагаж, утсаа өгч байдаг юм бэ гэж загнаад тэр хавиар явж нөгөө хүнийг хайсан боловч олдоогүй. Тэгээд харьцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч Д.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.******* нь миний төрсөн дүү болдог. Цайлган цагаан зантай, бид нар ам бүл наймуулаа. Манай хамгийн бага дүү. Урд нь хэрэгт холбогдож  олон жил хоригдсон. Сүүлийн хэдэн жил байнга архи ууж байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, хааяа нэг барилгын ажил эрхэлдэг. Ганцаараа энэ тэнд хонож өнжөөд явдаг, хааяадаа манайд ирж хонодог” (хавтаст хэргийн 119 дэх тал),гэрч  Д.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Танина. Миний нагац ах болдон. Бид нар төрөл садны холбоотой. Ахыгаа багаас нь мэднэ. Эцэг эхээсээ 6-уулаа. ******* сумын 12 жлийн сургуульд сурч байсан. ******* аймгийн хилийн цэрэгт  яваад асуудалд ороод хүн амины хэргээр 20 жилийн ял аваад 14 жил ял эдлээд гарч ирсэн. Одоо Ховд аймагт амьдарч байгаа. Хүмүүстай харицахдаа гүйгүй найрсаг харьцдаг”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал)үүгдэгч Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.*******ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  хорих ялыг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Д.*******т оногдуулсан 2 жил 03 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 25- ны өдрөөс 02 дугаар сарын 29- ний өдөр хүртэл цагдан хоригдсон  4 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцох нь  зүйтэй.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.*******ийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Д.******* нь урьд шүүхээр санаатай гэмт хэрэг үйлдэж, 20 жилийн хорих ял шийтгүүлсэн ба  уг хорих ялыг биечлэн эдлэж байгаад хугацаанаас өмнө суллагдсан хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүхээс хорих шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн 233600000265 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар тооцогдсон СД-1 ширхэгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох, эрүүгийн 233600000265 дугаартай хэрэгт эрүүгийн 2336000000266, 2336000000278 дугаартай хэрэг нэгтгэсэн болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг 2 /жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан хорихдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

6. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн  510.1-т зааснаар шүүгдэгч Д.*******ээс 1646200 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бат-Өлзийд 606400 төгрөг, Д.д-504600 төгрөг, Б.Даваадоржид-535200 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон СД-1 ширхэгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2336000000265 дугаартай хэрэгт 2336000000236, 2336000000278 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Д.*******т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА