| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0049/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн дугаартай, 178/2024/0049/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхнэрийн хамт амьдардаг, ******* аймгийн Буянт сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,Ители овогт , регистрийн дугаар ПЮ0030*******30.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч нь 20******* оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ******* аймгийн сумын багийн тоотод байх Ж. эзэмшлийн хашаанд байх шавар амбаар болон төмөр чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч түүн дотор байсан *******0 литр хэмжээтэй айрагны торх 2 ширхэг, машины цүнхтэй багаж, эмээл, гөлөм, ор дэрний бүтээлэг, 42 инчийн зурагт, туурган дэрс, ууттай ногт хазаар 30 ширхэг, хивс 2 ширхэг, портер гэх тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, малчин гэх нэртэй аккумлятор гэх мэт зүйлийг хууль бусаар хулгайлан авч хохирогч Ж.Эрболд **************000 /хоёр сая гурван зуун хорин гурван мянган/ төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Яллагдагч нь 20******* оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ******* аймгийн сумын багийн тоотод байх Ж. эзэмшлийн хашаанд байх шавар амбаар болон төмөр чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч түүн дотор байсан *******0 литр хэмжээтэй айрагны торх 2 ширхэг, машины цүнхтэй багаж, эмээл, гөлөм, ор дэрний бүтээлэг, 42 инчийн зурагт, туурган дэрс, ууттай ногт хазаар 30 ширхэг, хивс 2 ширхэг, портер гэх тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, малчин гэх нэртэй аккумлятор гэх мэт зүйлийг хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Ж. мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц. 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн ХВЦ-24-25 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-34 дэх тал), яллагдагч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 39-40 дэх тал), яллагдагч *******ынхохирогчид хохирол 500000 төгрөг төлсөн, мөн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,1.3-д тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч *******д оногдуулах 1 жилийн хугацаагаар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос хар өнгийн гутлыг яллагдагчид буцаан олгохыг шүүгдэгч *******д тайлбарлан ирүүлжээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийвдэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар *******0 литр хэмжээтэй айрагны торх 2 ширхэг, машины цүнхтэй багаж, эмээл, гөлөм, ор дэрний бүтээлэг, 42 инчийн зурагт, туурган дэрс, ууттай ногт хазаар 30 ширхэг, хивс 2 ширхэг, портер гэх тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, малчин гэх нэртэй аккумлятор зэргийг хохирогч Ж.Эрбол нь хүлээн авсан ба шүүгдэгч 2 ширхэг хос гутлыг шүүгдэгчид буцаан олгож, хохирогчид 500000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ители овогт ыг ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ... ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ители овогт д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хос гутлыг шүүгдэгч *******д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны заралгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА