Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0075/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт*******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дархан-Уул аймгийн *******, 51 настай, *******, , , , , , тоотод оршин суух хаягтай, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.1-д зааснаар оногдуулсан 17 жилийн хорих ялд багтаасан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 6 хоногийг биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, 1 сар 24 хоногийг хугацаагаар тооцсон, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний хооронд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан, ******* овогт*******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-ны 23 цагийн орчимд Дархан-Уул аймаг , тоотод иргэн тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хутгаар ы цээж болон баруун бугалгад хатгаж эрүүл мэндэд нь цээжний урд хэсэг, баруун бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хэргийн   газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-10/,

Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ******* надаас тамхи асуухаар нь би өөрийнхөө тамхийг өөрөө аваад татчихаж чадахгүй байна уу, арчаагүй пизда минь гэж хэлсэн чинь ******* уурлаад надтай хэрэлдэж байгаад гал тогооны шкафын тэр хавиас жижиг хар хутга аваад миний цээж рүү нэг удаа, баруун гарын шуу хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад зогсож байтал гаднаас орж ирээд салгасан. цагдаа, эмнэлэгт мэдэгдэх гэхээр нь би хэрэггүй гэж хэлээд болиулсан. Тухайн үед миний биед өвдсөн зүйл байгаагүй. Харин маргааш өглөө нь , ы гэрт орж ирээд намайг хараад эмнэлэгт дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 14-17/,

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...22 цаг өнгөрч байхад ахын гэрт ороход *******, хоёр барилцаж аваад, зодолдож байхаар нь би тэр хоёрын дундуур нь орж салгахад ******* баруун талын гартаа хар өнгийн иштэй богино хутга барьсан байсан. Би ******* ахыг барьж аваад, шалан дээр унагаж байгаад гар нь дээр нь гишгээд хутгыг нь салгаж аваад, ахад энэ хутгыг нуу гээд өгсөн. Tргээд харсан чинь ахын гараас цус гарч байгаа харагдахаар нь би цамцыг нь дээш нь сөхөж үзэхэд баруун талын гарын булчин хэсгээс цус гарч байсныг би цүнхнээсээ бинт гаргаж ирээд, гарыг нь боож дуусгаад цамцыг нь тайлахад хоёр хөхний гол хэсэгт хутгалуулсан мэт шарх байсныг нь мөн адил цэвэрлэж, боолт хийсэн Би эмнэлэг рүү дуудлага өгөх гэхэд ах түргэн дуудаад хэрэггүй гээд өөрөө уурлаад өглөө би *******тэй учраа олчихно, чи битгий цагдаа дууд гээд уурлаад байсан учраас би эмнэлэг болон цагдаад дуудлага өгөөгүй. Тэгээд бид дөрөв хамт хоносон” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 19, 20/,

Гэрч Ч.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...22 цагийн үед манай гэрт орж ирээд *******ийг эндээс зайл пизда минь гээд маргаан эхэлсэн. Би юм ярилгүй орон дээр сууж байтал ******* босоод хоолны шкафаас жижиг хутга аваад ыг хутгалаад тэр хоёр барилцаад ноцолдсон. Гаднаас гүйж орж ирээд тэр хоёрыг салгаад ы цусыг цэвэрлээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдэх гэтэл битгий гэж хэлээд болиулсан. Би газарт байсан цусыг арчиж цэвэрлээд хутгыг угаагаад хураасан. Тэгээд манай гэрт *******, , нар унтаж амарсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22/,

Шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 161 дугаартай “...ы биед цээжний урд хэсэг, баруун бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33, 34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******т прокурортой тохиролцсон ял эрүүгийн харуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг оршин суугаа хаягаас гадагш гарахгүй байхаар тогтоож, ялын зорилгыг хангах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг, хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 10 см, ажлын хэсэг нь 9 см нийт 19 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт*******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг оршин суугаа хаяг буюу , тоотоос гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолохыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг, хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 10 см, ажлын хэсэг нь 9 см, нийт 19 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.    

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД