| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0050/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр ******* суманд төрсөн, *******, *******, *******, *******, , , , , од оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тай захирамжаар хорих ялаас 3 сар 29 хоногийг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, овогт ын /РД:/,
Монгол Улсын иргэн, , , , *******, , , , , , , , тоотод оршин суух хаягтай, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, овогт ын /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ийн нутаг дэвсгэрт байрлах тоот шилэн лангуун дээрээс гийн эзэмшлийн iphone 11 pro загварын 1,500,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь:
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын т үйл ажиллагаа явуулах тоот “” худалдааны зөвлөхөөр ажилладаг. Тэгээд хоёр хүн ирээд барааныхаа талаар танилцуулаад байж байтал араас нь *******, хоёр хүн орж ирснээ миний лангуун дээр үлдээсэн байсан iphone 11 pro маркийн утсыг нь аваад гарсан. Миний iphone 11 pro маркийн утсыг авч явдаг нь цэнхэр өнгийн ажлын курткатэй, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн гутал, өмдтэй байсан. Харин ******* юүдэн саарал цамцтай, хар өнгийн бомбортой, хар өнгийн гуталтай, бараан өнгийн жинсэн өмдтэй явж байсан. Би 2023 оны 04 дүгээр сард Дархан зах худалдааны лангуун дээрээс iphone 11 pro маркийн гар утсыг 1,500,000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Одоо гар утсаа 1,500,000 мянган төгрөгөөр үнэлж байна. Имэй кодыг нь мэдэхгүй байна, 256GB багтаамжтай, хар саарал өнгөтэй, үзмэн ягаан хамгаалалтын гэртэй утас байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
“Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 31/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Дархан сумын үйл ажиллагаа явуулдаг Шинэ орчин захын дотор гар утасны худалдааны лангуунд ажилладаг. Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байхад *******, , эхнэр нөхөр бололтой 2 хүн орж ирээд iphone 11 pro загварын гар утас зарна гээд надад үзүүлсэн. Би тэр гар утсыг нь үзсэн чинь 6 оронтой кодтой байсан. Би тэр кодоо гаргачих гэсэн чинь тэр 2 хүн энэ гар утас манай хүүхдийн гар утас байгаа юм аа, бид 2 банкны зээл төлөх гэж байгаа юм, кодыг нь манай хүүхэд мэднэ, орой ирэхээр нь бид 2 кодыг нь чамд хэлье гэхээр нь би тэр гар утсыг нь худалдаж авсан юм. Би өөрийнхөө банкны гэсэн данснаас тэр 2 хүний банкны дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлээд уг гар утсыг нь худалдаж авсан. Гүйлгээний утга дээр нь iphone 11 pro гэж бичиж шилжүүлсэн. Би тэр гар утсыг нэг хүнд 350,000 төгрөгөөр зарсан. iphone 11 pro загварын хар саарал өнгийн эвдрэл гэмтэлгүй утас байсан. Би нэрийг нь мэдэхгүй зүс танина, урд өмнө манай гар утасны лангуугаар үйлчлүүлж байсан. Эрэгтэй нь хар өнгийн куртка юүдэнтэй цамцтай байсан, нь уурхайн юм уу ажлын хувцастай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин ын хонхны баяр болох гээд өөрийнх нь iphone 11 pro гар утасных нь плат дэлгэц нь эвдэрсэн болохоор гар утсыг нь засварлаж хэвийн болгож өгөх гээд Дархан захын гар утас зардаг газруудаар явж байгаад гар утас засдаг гэх залуу дээр очоод охиныхоо гар утсыг өгсөн чинь надад яг адилхан iphone 11 pro байна энийг 350,000 төгрөгөөр худалдаж аваад сэлбэгт нь охиныхоо гар утсыг засаад авчих гэхээр нь би за тэгье гээд тэр 2 гар утсыг хооронд нь сэлбээд надад өгсөн. Тэгээд би тэр iphone 11 pro загварын гар утсыг охиндоо өгсөн барьж байсан чинь цагдаагаас яриад хулгайн гар утас байна гэсэн. Би бэлэн мөнгөөр авсан 350,000 төгрөгийг нь бэлэн өгсөн. Хар хөх өнгийн ар талдаа 3 ширхэг камертай iphone 11 pro маркийн гар утас байсан. Надад зарахдаа ямар нэгэн баталгааны хуудас өгөөгүй. Би тэр хүнийг сайн танихгүй зүс мэддэг гэж дууддаг гар утас зардаг хүн байсан. Би гар утас худалдаж авсан 350,000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,
Надад гомдол санал байхгүй. Хохирлын 350,000 төгрөгөө хүлээн авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1,500,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49/,
тоот лангууны хяналтын камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12/,
“Мобиком корпорац” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/4974 дугаартай лавлагаа /хавтаст хэргийн 18/,
Эд зүйл хураан авч хохирогч д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22/,
*******гийн эзэмшлийн банкны дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч гийн гар утсыг хууль бусаар авч хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус хуульчилсан ба *******, ******* нар нь хохирогч гийн гар утсыг авахдаа урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж авсан, тухайн эд зүйлийг хамтран худалдан борлуулсан үйлдлүүд нь “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч нь “би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /хавтаст хэргийн 31/,
Иргэний нэхэмжлэгч ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* өмнө нь хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж, засарч хүмүүжсэн гэж хүсэлтээ гарган хугацаанаас өмнө суллагдаж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял шийтгүүлж байсан боловч мөн дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэгт холбогдсон байдал, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүх прокурорын дуудсан цагт ирээгүй, прокурорын хяналтаас оргон зайлсан, шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж байсан зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ харьцангуй бага болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 14 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийг хадгалах хугацаа хүртэл хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт ын , овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус тус оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг хорих ялын 14 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД