Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүргийн ******* дугаар хороо, К******* ******* хотхон, 1 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух, Б******* овогт Н******* А******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У******* хот, С дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн г*******амж 3 байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцгэх газарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэрээр Н.А*******, М.Х бид нараас 33,069,083 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгохоор шийдвэрлэсний шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцгэх байгууллагад хандсаны дагуу тус газар шийдвэр гүйцгэх ажиллагаа үүсгэн явуулж байгаа болно.Уг ажиллагааны дагуу Б******* дүүргийн ******* дугаар хороо, К******* ******* хотхон /13311/ 803 дугаар байр, зоорийн давхрын , дугаарт бүртгэлтэй автозогсоолу*******ыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар хөрөнгийн хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг Х эстимейт ХХК-иар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр автозогсоолыг 59,082,900 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тодруулбал,

1. Б******* дүүргийн ******* дугаар хороо, Кристал ******* хотхон 803 байр, зоорийн давхрын тоот хаягт байрлах 13,5 м.кв автозогсоолыг 29,541,000 төгрөгөөр,

2. Б******* дүүргийн ******* дугаар хороо, Кристал ******* хотхон 803 байр, зоорийн давхрын тоот хаягг байрлах 13,5 м.кв авто зогсоолыг 29,541,000 төгрөгөөр.

Дээрх байдлаар үнэлсэн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан дугаартай мэдэгдлээр хөрөнгийг үнэлгээг танилцуулсан бөгөөд миний бие уг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7-д Талу******* эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Учир нь Б******* дүүргийн ******* дугаар хороо, Кристал ******* хотхоны нэг гараж нь зах зээлд дор хаяж 35 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа, нийтдээ ~0 сая төгрөгөөр хамгийн багаар үнэлэгдэх ёстой.

Иймд төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг нийт 59,082,900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийн үнэлгээг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар Н.А*******, М.Х нараас 32.907.833 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 161.250 төгрөгийг гаргуулж Х-Оргил ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч Н******* А*******д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгч Н.А*******гийн өмчлөлийн Б******* дүүргийн ******* дугаар хороо, Кристал ******* хотхон /13311/ 803 дугаар байрны зоорийн давхрын 3- 79А, 3-79Б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарт бүртгэгдсэн тус бүр 13.5 м.кв талбайтай 2 ширхэг авто зогсоолыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 19*******0077/02 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоон үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн , , дугаар мэдэгдлүүдийг хүлээлгэн өгөхөд талу******* үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилох тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 8/381 дүгээр тогтоолоор Х ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Н.А*******д , М.Хт , төлбөр авагч Х-Оргил ББСБ ХХК-д дугаар албан бичгүүдээр талу*******ад танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.

Иймд шийдвэр гүйцгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талу*******ын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримту*******ыг шинжлэн с*******лаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцгэх газарт холбогдуулан, хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч талу******* маргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөрөнгийн үнэлгээний Х- ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/61 дугаартай үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Ду*******лага х*******алдаагаар х*******алдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ду*******лага х*******алдаа явуулахаас өмнө үүрэг гүйцгэгч, үүрэг гүйцгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг ду*******лага х*******алдаа явуулах эрх бүхий гээд томилно. гэж тухайлан заасан бөгөөд, дээр дурьдсан ажиллагаа дарааллын дагуу явагдсан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцгэх тухай хуулийн 21, 129 дүгээр зүйлүүдэд тус тус заасан үнэдэслэлээр шийдвэр гүйцгэх ажиллагааг явуулж, мөн хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч талу*******аас үнийн санал авсан байх боловч ду*******лага х*******алдаагаар х*******алдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцгэгч, үүрэг гүйцгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй гэж үзэхэд учир дутагдалтай буюу талу*******ын аль нэг нь нөгөөгийнхөө санал болгох үнийг эсэргүүцсэн зүйл хэрэгт авагдаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилсон нь хуульд нийцээгүй байна.

Х- ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцгэх газраас явуулж буй шийдвэр гүйцгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан, төлбөр төлөгч Н.А*******, М.Хишигжав нарын үүргийн гүйцгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* дугаар хороо, К******* ******* хотхон /1311/ 803 дугаар байр, зоорийн давхар 3-79А, 3-79Б тоот хаягт байршилтай авто зогсоолу******* буюу үл хөдлөх хөрөнгийг нийт 59,082,900 төгрөгөөр үнэлж 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргажээ.

Үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээний аж ахуйн нэгж буюу шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахыг Шүүхийн шийдвэр гүйцгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т хуульчлан зохицуулсан.

Шинжээчээр томилогдсон Х- ХХК нь дээрх Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5.-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан мэдээллийн сан, түүний эх үүсвэр тодорхойгүй буюу хуульд заасны дагуу мэдээллийг магадласан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, зах зээлийн жишиг үнийн арга хэрэглэн үнэлгээг гаргахдаа ашигласан unegui.mn сайтад тавигдсан гэх Кристал ******* хотхоны 802, 803 дугаар байр, Ногоон төгөл хотхоны дулаан зогсоолу*******ыг зарна гэх зару*******ад тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхойгүй, улмаар шинжээч үнэлгээг тодорхойлохдоо итгэлцүүрийг тохируулж буй үндэслэл тодорхойгүй болжээ.

Мөн түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан 7.1.3.-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх шаардлагыг шинжээч хангасан эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг *******ирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдэр гүйцгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* дугаар хороо, К******* ******* хотхон /1311/ 803 дугаар байр, зоорийн давхар 3-79А, 3-79Б тоот хаягт байршилтай авто зогсоолу******* буюу үл хөдлөх хөрөнгийг нийт 59,082,900 төгрөгөөр үнэлсэн, Х- ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/61 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА