Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0068

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,285, 286, 288, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бага хотгойд овгийн Жадамбын Энхтайваныг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан, санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-д зааснаар 25 /хорин тав/ жилийн хорих ялаар, 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9-д зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9-д зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-д зааснаар оногдуулсан 25 /хорин тав/ жилийн хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 /хорин тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.4, 52.7, 52.11-д зааснаар шүүгдэгч Ж.Энхтайванд оногдуулсан 25 жилийн хорих ялаас 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 13 /арван гурав/ жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Энхтайваны цагдан хоригдсон 560 /таван зуун жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7, 134.10-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон дотортой хөх өнгийн торгон дээл, босоо бор, шар өнгийн судалтай эмэгтэй срочкин цамц, ягаан өнгийн цэцгэн хээтэй эмэгтэй хүний футболка /богино цамц/, ягаан өнгийн эмжээртэй ягаан өнгийн жижиг хээтэй дотоож, “Монгол” гэсэн уйгаржин бичигтэй ягаан өнгийн нэг хос оймс, шаргал өнгийн ултай цагаан өнгийн эмэгтэй хүний углааш гутал нэг, хажуугаараа цагаан өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын өмд, “SPORT” гэсэн бичигтэй хар эмжээр оруулгатай хөх өнгийн дотоож, модон иштэй төмөр сүх нэг ширхэг, төмөр иштэй төмөр сүх, хоёр ширхэг төмөр тавтай хар иштэй заазуур нэг ширхэг, цэнхэр, ногоон хуванцар иштэй заазуур нэг ширхэг, бор шаргал өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэг, хөх эмжээртэй саарал өнгийн бага насны эрэгтэй хүүхдийн биеийн тамирын хувцас нэг ширхэг, ногоон алаг өнгийн хулдаасны тасархай 2 ширхэг, хөх цэнхэр өнгийн хулдаасны тасархай 1 ширхэг, ягаан шаргал өнгийн дөрвөлжин хээтэй хулдаасны тасархай 1 ширхэг, шаргал өнгийн нэг талын хөл цуурсан модон сандал 1 ширхэг, 8 хэсэг болж салсан модон сандалын хэсгүүд, дундуураа хугарсан модон саваа нэг ширхэг, сэжигтнээс хураан авсан уяатай хүрэн өнгийн өмд нэг ширхэг, түрийний дээд хэсэг нь хар өнгийн хагас түрийтэй бор өнгийн үдээстэй ултай гутал нэг хос, цагаан өнгийн каскан малгай /хамгаалалтын/ нэг ширхэг, ягаан дотортой хөх өнгийн торгон дээл нэг ширхэг, ТНЕ ВОҮ гэсэн бичигтэй хөх өнгийн футболка /богино цамц/ нэг ширхэг, ногоон өнгийн дурдан бүс нэг ширхэг, бүдэг хөх цэгтэй цагаан өнгийн дэвсгэр даавуу нэг ширхэг, цэнхэр өнгийн дэвсгэр даавуу нэг ширхэг, цайвар ногоон өнгийн дэвсгэр даавуу нэг ширхэг, бор шаргал өнгийн орны бүтээлэгний даавуу нэг ширхэг, ягаан өнгийн гадаргуутай “Самсунг” гар утас нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, Тайгер маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ж.Энхтайвангаас 43.043.446 /дөчин гурван сая дөчин гурван мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Шинэ Тосгоны 15-07 тоотод оршин суух Б.Хонгорзулд /ФЖ 89031307/ 10.535.854 /арван сая таван зуун гучин таван мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг, Тосгоны Сахиул блок 109 тоотод суух Л.Саранчимэгт /ФЖ81031303 / 18.362.047 /арван найман сая гурван зуун жаран хоёр мянга дөчин долоо/ төгрөгийг, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгоны хуучин хороолол 6-30 тоотод суух С.Отгончимэгт /ФЖ76040402/ 14.145.545 /арван дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Энхтайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА  

                                         ШҮҮГЧИД                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                                                                    Ц.АЛТАНГАДАС