Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүргийн ******* дүгээр хороо, Ч******* ******* **************, ******* 3 давхарт байрлах М Д ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У******* хот, Б******* дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, байр, тоот хаягт оршин суух, Б овогт Г Ц /регистрийн дугаар: /-д холбогдох,

*******,44*******,389.60 гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20*******9 оны *******0 дугаар сарын *******3-ны өдөр Б******* дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол байрны тоот айл Г.Цын гэрт ус алдсаны улмаас манай Эд хөрөнгийн даатгалын №23*******05*******0595************** тоот гэрээт даатгуулагч Э.А тус байрны 6******* тоот орон сууц /доод айл/-д зочны өрөө болон унтлагын өрөөний таазны эмульс, замаск норсон хэсэгтээ хууларч, шарласан, ханын цаас хууларсан, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөний хана, таазны эмульс замаск хууларч шарлан нийт *******,60*******,544 төгрөгийн хохирол учирсан байна.

Энэхүү ослын улмаас Э.А эд хөрөнгөд учирсан *******,44*******,389.60 төгрөгийн хохирлыг М Д ХК-иас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М Д ХК нь Нөхөн төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэн авах гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх заалт болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн *******5.*******.8-д хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол *******,44*******,389.60 төгрөгийг Г.Цоос гаргуулж М Д ХК-д олгоно уу гэв.

Хариуцагч Г.Ц нь 2020 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд гаргаагүй.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М Д ХК нь хариуцагч Г.Цод холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгогдсон *******,44*******,389.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан, М Д ХК-ийн 20*******9 оны *******0 дугаар сарын *******4-ний өдрийн Эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолт-оос үзэхэд, Б******* дүүргийн *******6 дугаар хороо, байрны тоот өрхийн гал тогооны уян холбоос задарч ус алдсаны улмаас доод айл болох Б******* дүүргийн *******6 дугаар хороо, байрны 6******* тоотын тааз, обой, шал хууларч ховхорсон болохыг тодорхойлсон, 6******* тоотод байрлах орон сууцны дээд давхраас ус алдсаны улмаас тус орон сууцанд учирсан хохирол *******,60*******,544 төгрөг болохыг Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК 20*******9 оны ************** дүгээр сарын 06-ны өдрийн В*******9-93 дугаартай тайлангаар тогтоожээ.

Б******* дүүргийн *******6 дугаар хороо, байрны 6******* тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн Ү-220408**************75 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Э.Амаржаргал нь М Д ХК-тай 20*******8 оны *******0 дугаар сарын *******2-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу дээр дурьдсан даатгалын тохиолдлоос учирсан хохирлын нөхөн төлбөр болох *******,44*******,389.60 төгрөгийг М Д ХК-иас даатгуулагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, 20*******9 оны ************** дүгээр сарын 08-ны өдөр н.А эзэмшдэг *******7*******9073364 дугаартай дансанд *******,44*******,389.60 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ., даатгалын гэрээний Зургаадугаар зүйлийн 6.*******.6.-д тус тус зааснаар нэхэмжлэгч М Д ХК нь шаардах эрхтэй.

Дээр дурьдсан үйл баримтын талаар хариуцагч Г.Ц маргаагүй буюу 2020 оны *******2 дугаар сарын *******8-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэх шалтгаангүй бөгөөд шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэхээр тус шүүхийн шүүгчийн 202******* оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн *******0*******/ШЗ202*******/0*******344 дугаар захирамжаар шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.******* дэх хэсэг, **************6, **************8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Даагалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г.Цоос *******,44*******,389.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М Д ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цоос 38,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М Д ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА