| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/03316/И |
| Дугаар | 101/ШШ2021/00545 |
| Огноо | 2021-02-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар, Б.М_ Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар, хүү М.Э , охин М.Д нарыг эхийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.М д, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Н.Эд тус тус даалгасугай.
4 .Хариуцагч Н.Э нь “хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 18,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хүүхдийн тэтгэлэг эцгээс нь гаргуулахгүй, гэр бүлийн дундаа өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг дурьдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, хариуцагч Н.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,150 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА