Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0106/Э Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч С.Чойдаш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Сэнгээгийн Чойдашид холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201709000162 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Орон сууц 11-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайжууд овогт Сэнгээгийн Чойдаш /РД: ТВ74030771/, Шүүгдэгч С.Чойдаш нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 62-40 ДАР улсын дугаартай приус 10 маркийн автомашин жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч Б.Энхбаярыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.Чойдашын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 2 дугаар сарын 23 ны орой Хонгор явах гэж байгаад зах дээр шинэ дархан явах 3 хүн зогсож байхаар нь тэр 3 хүнийг авч явсан. Дархан их дэлгүүрийн тэнд явж байхад портер машины хажуугаар гүйцэт түрүүлээд хохирогчийг мөргөсөн. Хохирогч обуд дээгүүр давж унасан. Би хохирогчийг эмнэлэгт үзүүлж зургийг нь авхуулсан гэв. Шүүгдэгч С.Чойдашын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 62-40 ДАР улсын дугаартай приус 10 маркийн автомашинтай Хонгор сумаас Дарханд орж ирсэн. Тэгээд Дархан дотор таксид явсан. Орой 19 цашийн үед бирж дээрээс 3 хүн аваад шинэ Дархан руу явж байсан чинь миний хажуугаар портер маркийн автомашин гүйцэт түрүүлж өнгөрсөн. Тэр машины араас нэг явган зорчигч зам хөндлөн гүйж гарч ирсэн. Би зорчих хэсгийн баруун тал руу замын хашлагна дээгүүр гарсан. Явган зорчигч миний машины урд копудан ээгүүр давж гарч ирээд газар унасан. Миний машинд сууж яюж байсан 3 эмэгтэй миний машинаас буугаад таксинд суугаад явсан. Би тэр гурван хүнийг нэр усыг мэдэж авч чадаагүй. Би явган зорчигчийг машиндаа суулгаад нэгдсэн эмнэлэг дээр аваачиж анхны тусламж үзүүлсэн. Тухайн хүний баруун хөлний шилбэ яс цуурсан гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30/, Хохирогч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан их дэлгүүрийн орчимд шинээс хуучин явдаг автомашины замаар хөндлөн гараад хуучинаас шинэ рүү явдаг замаар хөдлөн гарч яваад 62-40 ДАР улсын дугаартай автомашинд мөргүүлсэн. 62-40 ДАР улсын дугаартай автомашины жолооч бууж ирээд намайг машинаараа нэгдсэн эмнэлэг дээр хүргэж өгсөн. “...би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 62-40 ДАР улсын дугаартай автомашины жолооч С.Чойдаш надад 500 000 төгрөг өгсөн. Бид хоёр учир зүйгээ олж С.Чойдаштай сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/, Б.Энхбаярын биед баруун шилбэний битүү хугарал, баруун тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт \ хавтаст хэргийн 18\, Жолооч Сэнгээ овогтой Чойдаш нь Зам хөдөлгөөний хууль дүрмийн заалт зөрчсөн, жолооч С.Чойдаш нь замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Явган зорчигч Баасанжав овогтой Энхбаяр нь замын хөдөлгөөний хууль дүрмийн заалт зөрчсөн. Явган зорчигч Б.Энхбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4 явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалт, мөн дүрмийн 3.9 явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илээргүй болно гэх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай ослын дүгнэлт /хавтаст хэргийн 24/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С.Чойдаш нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 62-40 ДАР улсын дугаартай приус 10 маркийн автомашин жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч Б.Энхбаярыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Энхбаярын “...Дархан их дэлгүүрийн орчимд шинээс хуучин явдаг автомашины замаар хөндлөн гараад хуучинаас шинэ рүү явдаг замаар хөдлөн гарч яваад 62-40 ДАР улсын дугаартай автомашинд мөргүүлсэн /хавтаст хэргийн 15-16/, Б.Энхбаярын биед баруун шилбэний битүү хугарал, баруун тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт \ хавтаст хэргийн 18\, жолооч Сэнгээ овогтой Чойдаш нь Зам хөдөлгөөний хууль дүрмийн заалт зөрчсөн, жолооч С.Чойдаш нь замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай ослын дүгнэлт /хавтаст хэргийн 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.Чойдашийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Чойдашыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй хэдий ч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Чойдаш нь хохирогч Б.Энхбаяртай эвлэрсэн, гэмт хэргийнулмаас учруулсан хохирлыг арилгасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Чойдашийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Чойдаш нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “В” ангиллын 302811 тоот жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Чойдашид буцааж олгохоор шийдвэрлэв.