Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: “Л” ХХК

Хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлттэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Б*******, дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Э******* нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “Л” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон тус компанийн захирал Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л” ХХК нь 2007 оны 12 сарын 12-ны өдөр байгуулагдсан. Гадаад худалдаа, геодези зураг зүйн үйлдвэрлэл.үйлчилгээ, кадастрын зураглал хийх, чичирхийллийн хайгуулын тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Манай компани геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлыг голлон эрхэлсэн боловч 2010 оноос эхлэн дотоодын улс төрийн шалтгаан болон гадаадын хөрөнгө оруулалт, түүхийн эдийн уналтаас шалтгаалан уул уурхайн салбарын уналтын байдалтай өнөөдрийг хүртэл үргэлжилж дээрх шалтгаанаас болж уул уурхайн үйл ажиллагаа дотоод зах зээлд эрэлт буурсан, бидний харилцагч үйлчлүүлэгчдийн тоо цөөрч татварын тайлан тооцоонд акт ногдуулсан, компанийн санхүүгийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болж компани өөрийн хөрөнгийн 10 /арав/-аас доошгүй хувтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж дампуурсан нөхцөл байдалтай байна.

Мөн дампуурлын нөхцөл байдалд компанийн нягтлан бодогч Ц.Л******* нь татварын хяналт шалгалтын үед татвартай анхан шатны баримт, мэдээллийг татварын байцаагч нарт гаргаж өгөөгүйгээс татварын байгууллага нь байгаа материалын хүрээнд татварын актууд тавьж санхүүгийн хүнд байдалд орсон. Манай компани санхүү, татвартай холбоотой сахилга батгүй нөхцөл байдал дампууралд нөлөөлсөн бөгөөд нягтлан бодогч Ц.Л*******г 2013 оны 02 дугаар сарын 14-ний ******* тоот тушаалаар “ажлаас чөлөөлөх” арга хэмжээ авсан.

Компанийг дахин хөрөнгөжүүлэх асуудлын хувьд компанийг үүсгэн байгуулагч, захирал Б.Б******* нь уул уурхайн чиглэлээр “Л” ХХК, “К******* *******” ХХК, “Г******* П******* Д*******”ХХК, “Г******* П******* Групп” ХХК зэрэг компаниудыг байгуулж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан боловч компаниуд нь 2010 оноос эхлэн дотоодын улс төрийн шалтгаан болон гадаадын хөрөнгө оруулалт, түүхийн эдийн уналтаас шалтгаалан уул уурхайн салбарын уналтын байдалтай өнөөдрийг хүртэл үргэлжилж дээрх шалтгаанаас болж компанийг дахин хөрөнгөжүүлэх хөрөнгийн эх үүсвэр байхгүй байна.

Компанийн өглөг нь: 1. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2019 оны байдлаар 54,210,566.7 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны байдлаар 10,615,720 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

“К******* *******” ХХК нь өнөөдрийн байдлаар бусдад өгөх өглөгийн хэмжээ нийт 64,826,287 төгрөг байна.

Компанийн авлага нь: 1. Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийн авлагатай байна.

Компанийн хөрөнгө нь: Оффисын ширээ 2 ширхэг тус бүр нь 200,000 төгрөгийн үнэлгээтэй /400,000 төгрөг/, сандал 3 ширхэг тус бүр нь 120,000 төгрөгийн үнэлгээтэй /360,000 төгрөг/, компьютер 1 ширхэг 300,000 төгрөгийн үнэлгээтэй нийт 1,060,000 төгрөгийн эд хөрөнгөтэй компанийн өмчлөлд газар, үл хөдлөх хөрөнгө автомашин өнөөдрийн байдлаар байхгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас болж “Л” ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т дурьдсан “дампуурсан” үндэслэл бүрдсэн тул дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, татан буулгаж өгнө үү гэв.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Э******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Л” ХХК-ийн хүсэлтээр 4 удаа татгалзсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32020/11233 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, хэрэг гүйцэтгэгчээр миний бие томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хавтас хэрэгт ирсэн баримтыг үндэслэн хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, хариуцагч нарт танилцуулж байна.

Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт

а/ “Л” ХХК-ийн танилцуулга

“Л” ХХК нь Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36/2 байрны 12 тоотод байрлаж ажиллахаар 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байна.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Б*******.

Дүрмийн сангийн эзэмшил:

Гишүүд

Оруулсан хөрөнгө

Эзлэх хувь

1

Грэйтпа******* групп

510,000.00

51 хувь

2

Н.Б

190,000.00

19 хувь

3

Д.Б

300,000.00

30 хувь

 

Бүгд

1,000,000.00

100 хувь

2007 онд ХААН банканд төгрөг, 2008 онд Голомт банканд төгрөг, 1601411562 валютын, Худалдаа хөгжлийн банкны СБД 810-р ТТ төгрөг, валютын, валютын харилцах данс эзэмшдэг байна.

Үйл ажиллагааны чиглэлийг 2008 оны 5 дугаар сарын 22-нд 742100 - Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ, кадастрын зураглал хийх туслах үйл ажиллагаа, 2008 оны 8 дугаар сарын 15-нд 410000-Чичирхийллийн хайгуулын тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх эрхлэх туслах үйл ажиллагааг 3 жилийн хугацаатай эрхлэхээр бүртгүүлсэн.

б/ “Л” ХХК-ийн санхүүгийн тайланг харьцуулсан тооцоолол /мян.           төгрөгөөр/

Балансын зүйл

2017 он

2018 он

2019 он

1.

Мөнгөн хөрөнгө

409.3

 409.3

 409.3

2.

Дансны авлага

-

-

-

3.

Татвар НДШ-ийн авлага

-

-

-

4.

Бусад санхүүгийн хөрөнгө

-

-

-

5.

Бусад авлага

-

-

-

6.

Бусад хөрөнгө

-

-

-

7.

Урьдчилж төлсөн зардал

-

-

-

8.

Бараа материал

3,561.7

3,561.7

3,561.7

9.

Эргэлтийн хөрөнгө

3,971.0

3,971.0

3,971.0

10.

Үндсэн хөрөнгө

156,924.2

156,924.2

156,924.2

11.

Хур/элэгдэл

-

-

-

12.

Бусад хөрөнгө

-

-

-

13.

Урт хугацаат хөрөнгө оруулалт

-

-

-

14.

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

-                        

-

-

15.

Эргэлтийн бус хөрөнгө

156,924.2

156,924.2

156,924.2

16.

Нийт хөрөнгийн дүн

160,895.2

160,895.2

160,895.2

17.

Дансны өглөг

-

-

-

18.

Цалингийн өглөг

18,445.3

18,445.3

18,445.3

19.

Богино хугацаат зээл

-

-

-

20.

Урьдчилж орсон орлого

-

-

-

21.

Татварын өр

25,786.9

54,210.6

54,210.6

22.

Хүүгийн өглөг

-

-

-

23.

НДШ-ийн өглөг

16,740.7

10,615.7

10,615.7

24.

Бусад богино хугацаат өр төлбөр

7,604.3

7,604.3

7,604.3

25.

Богино хугацаат өр төлбөрийн дүн

68,577.2

90,875.9

90,875.9

26.

Урт хугацаат зээл

-

-

-

27.

Бусад урт хугацаат өр төлбөр

-

-

-

28.

Урт хугацаат өр төлбөрийн дүн

-

-

-

29.

Өр төлбөрийн дүн

68,577,2

90,875.9

90,875.9

30.

Эздийн өмч

1,000.0

1,000.0

1,000.0

31.

Хурим-сан ашиг/алдагдал

(14,053.8)

(14,053.8)

(14,053.8)

32.

Нэмж төлөгдсөн капитал

-

-

-

33.

Эзний өмчийн бусад хэсэг

105,371.8

83,073.1

83,073.1

34.

Эзний өмчийн дүн

92,318.0

70,019.3

70,019.3

35.

Өр болон эзний өмчийн дүн

160,895.2

160,895.2

160,895.2

 

Өр төлбөр /өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа

174.28%

229.78%

229.78%

в/ “Л” ХХК-ийн орлого үр дүнгийн тайлангийн үзүүлэлт  /мян.төгрөгөөр/

Балансын зүйл

2017 он

2018 он

2019 он

1

Борлуулалтын орлого

0.0

0.0

0.0

2

Бараа бүтээгдэхүүний өртөг, зардал

0.0

 

0.0

0.0

3

Татварын өмнөх ашиг

0.0

0.0

0.0

4

Ашиг

0.0

0.0

0.0

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тодруулахад:

  •  Тус компани 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байх ба татварын байгууллагад X тайлан өгч иржээ.
  •  Мөнгөн хөрөнгө нь 2017-2019 оны санхүүгийн тайланд 409 300 төгрөг

байна.

  •  Бараа материал 3,561,700 төгрөгийн зүйлс байгаа гэх боловч байхгүй

байв.

  •  Үндсэн хөрөнгө нь 2013 оны санхүүгийн тайланд туссанаар 156,924,200 төгрөгийн үнэтэй геодези зураг зүйн багажийг анх байгуулагдахдаа авсан гэх ба энэ хугацаанд элэгдэл хорогдол байгуулаагүй /10 жилийн хугацааны элэгдэл байгуулах ёстой/.
  •  2017-2019 онуудад богино хугацаат өр төлбөр 68 577 200 төгрөг байсан нь 2018 онд татварын өр нэмэгдэж нийт 90 875 900 төгрөг болжээ.
  •  Компанийн нэр дээр банк болон ББСБ-аас авсан зээл болон зээлийн үлдэгдэл бүртгэгдээгүй байна.

Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:

  1.  Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017 - 2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 90 875 900 төгрөг болж өөрийн хөрөнгийн 229.78% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
  2.  Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү “Л” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
  3.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 101/Ш32020/14112 дүгээр захирамжаар “Л” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Хоёр. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан

“Л” ХХК нь 2017 оноос үйл ажиллагаа явуулаагүй ба -14 053 800 төгрөгийн алдагдалтайгаар үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.

“Л” ХХК нь геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлыг голлон эрхэлсэн боловч 2010 оноос эхлэн дотоодын улс төрийн шалтгаан /урт нэртэй хууль гарснаар/ болон гадаадын хөрөнгө оруулалт багасаж, түүхий эдийн уналтаас уул уурхайн үйл ажиллагаа дотоод зах зээлд эрэлт буурсан, харилцагч үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, татварын шалгалтаар акт ногдуулж, компани санхүүгийн эрсдэлд орж, мөн өр төлбөр нь нийт хөрөнгөөс хэтэрсэн, өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө байхгүй нь тус компанийн санхүүгийн тогтвортой байдал болон хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж төлбөрийн чадваргүй болох шалтгаан болжээ.

Гурав. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт

“Л” ХХК-ийн удирдлага нь дагнасан ганц чиглэлийн үйл ажиллагаа явуулснаас менежмент дутагдаж, санхүүгийн ажилтны буруугаас татварын акт тавигдаж, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, нөхцөл байдлын улмаас компани нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.

Дөрөв. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд

Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа “Л” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт авахууллаа. Үүнд:

 

Байгууллагын нэр

Албан тоотын

огноо

Дугаар

Лавлагааны агуулга

Тайлбар

 

 

Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа

1

Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

2019-06-05

 

Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна.

1 хуудас

 

2

Автотээврийн үндэсний төв

2019-06-06

 

Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна.

1 хуудас

 

3

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

2011-06-27

242341

Татварын тооцооллыг хавсралтаар хүргүүлэв

9 хуудас

 

4

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

2019-06-10

02-06/2218

Лэнд менежер программд газрын бүртгэлгүй байна.

1 хуудас

 

 

Арилжааны банкнуудаас авсан лавлагаа

 

Банкны нэр

Дансны дугаар

Дансны

үлдэгдэл

Ханш

Тайлбар

 

5

Хаан банк

/MNT/

0

1

2020/12/31-ний үлдэгдэл

 

6

Голомт банк

/ MNT /

11,075.40

1

2020/12/31-ний үлдэгдэл

 

7

Голомт банк

1601411562 /USD/

31.28

2849.51

2020/12/31-ний үлдэгдэл

 

8

ХХБанк

/ MNT /

0

1

2020/12/31-ний үлдэгдэл

 

9

ХХБанк

/USD/

33.24

2849.51

2020/12/31-ний үлдэгдэл

 

10

ХХБанк

/EUP/

4.25

3495.78

2020/12/31-ний үлдэгдэл

 

                   

зэрэг холбогдох газруудын лавлагааг гаргуулан хавтас хэрэгт хавсаргуулсан болно.

Тав. Хуваарилагдах эд хөрөнгийн талаар

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор үзсэн боловч нотлох баримтаар “Л” ХХК-ийн хөрөнгийн өөр мэдээлэл байсангүй.

“Л” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалтаар:

  1.  Оффисын ширээ 2 ширхэг нийт үнэлгээ 400,000 төгрөг
  2.  Сандал 3 ширхэг нийт үнэлгээ 360,000 төгрөг
  3.  Компьютер 1 ширхэг нийт үнэлгээ 300,000 төгрөг Бүгд 1,060,000 төгрөгийн үнэлгээний санал бүхий хөрөнгө байна.
  4.  Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэл хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс. тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байдаг ба өөр болон бусад хуваарилагдах эд хөрөнгө тогтоогдоогүй болно.

Зургаа. Нэхэмжлэлийн талаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 101/Ш32020/14112 дүгээр захирамжаар “Л” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу “Өнөөдөр” сонины 2020 оны 08 дугаар сарын 04-ны 151 дугаарт нийтэд мэдээлсэн боловч энэ хугацаанд ямар ч нэхэмжлэл ирээгүй болно.

Нэхэмжлэгчдийн анхны хурлыг мөн оны 8 дугаар сарын 21-ны өдөр 11 цаг 00 минутад товлосон боловч нэхэмжлэгч ирээгүй.

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст уг хэргийн талаар тус шүүхээс мэдээлэл өгсөн боловч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргах хугацаа сэргэх хүсэлт ирүүлээгүй тул “Дампуурлын тухай хуулийн” 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар болон тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 101/Ш32020/14112 дүгээр захирамжийн 4 дүгээрт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болж аливаа нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болж байна.

Долоо. “Л” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт

Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Л” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, хэрэг гүйцэтгэгчээс “Л” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 101/Ш32021/01741 дүгээр захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ж.Э******* миний бие нь хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй, санхүү нягтлан бодогч, эрх зүйч Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан болно гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Л” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгүүлэх, дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлтийг гаргажээ.

“Л” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох “Өнөөдөр” сонины 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхэд хуулийн хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд ирүүлээгүй.

Шүүх, “Л” ХХК-ийн дампуурлын хэрэг үүсгүүлэх хүсэлтэд дурьдсан “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 54,210,566.7 төгрөг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 10,615,720 төгрөгийн өглөгтэй” гэснийг үндэслэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн мэргэжилтнүүдэд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдээлж, нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах боломжтой талаар мэдээлэл өгсөн боловч тус шүүхэд хүсэлт болон нэхэмжлэл ирүүлээгүй.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/01741 дүгээр захирамжаар Ж.Э*******ийг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.

“Л” ХХК нь “Г*******па******* групп” ХХК /51 хувь/, 510,000 төгрөгийн, Н Б /19 хувь/ 190,000 төгрөгийн, Д Б /30 хувь/ 300,000 төгрөгийн хөрөнгө оруулалттай, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, гурван үүсгэн байгуулагчтай, 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

“Л” ХХК-ийн эзэмшдэг арилжааны банкууд дахь дансны үлдэгдлийн тухайд Голомт банкны дугаартай төгрөгийн дансанд 11,075.40 төгрөг, 1601411562 дугаартай ам.долларын дансанд 31.28 доллар, Худалдаа хөгжлийн банкны дугаартай дансанд 33.24 ам. доллар, дугаартай еврогийн дансанд 4.25 еврогийн үлдэгдэлтэй, 90,875,900 төгрөгийн өр төлбөртэй болох нь банкуудын дансны хуулга, хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байна.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд “...Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017 - 2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 90,875,900 төгрөг болж өөрийн хөрөнгийн 229.78% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү “Л” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. ... “Л” ХХК нь 2017 оноос үйл ажиллагаа явуулаагүй ба -14 053 800 төгрөгийн алдагдалтайгаар үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. ... “Л” ХХК нь геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлыг голлон эрхэлсэн боловч 2010 оноос эхлэн дотоодын улс төрийн шалтгаан /урт нэртэй хууль гарснаар/ болон гадаадын хөрөнгө оруулалт багасаж, түүхий эдийн уналтаас уул уурхайн үйл ажиллагаа дотоод зах зээлд эрэлт буурсан, харилцагч үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, татварын шалгалтаар акт ногдуулж, компани санхүүгийн эрсдэлд орж, мөн өр төлбөр нь нийт хөрөнгөөс хэтэрсэн, өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө байхгүй нь тус компанийн санхүүгийн тогтвортой байдал болон хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж төлбөрийн чадваргүй болох шалтгаан болжээ. ... Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Л” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, хэрэг гүйцэтгэгчээс “Л” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.” гэжээ.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч өөрөө буюу “Л” ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь “Л” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө” гэж зааснаар зохигчдын хэн алин нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш “Л” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу хариуцагч “Л” ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д “Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.” гэж зааснаар “Л” ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т шилжүүлэх ба хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар “Л” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Хүсэлт гаргагч “Л” ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгож, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Э*******т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “Л” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА