Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0096/Э Дархан-Уул аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Хохирогч *******, Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000032 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зуухны оператор мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан сум 15 дугаар баг, 10 дугаар хэсэг ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* /РД: *******/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг, *******хашаанд 22 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журамыг ноцтой зөрчин иргэн *******гийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: = Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим найзындаа очиж хоол идэхээр явсан. Гэтэл манай найзын аав нь зодуулчихсан гэртээ байсан. Тэгээд найзтайгаа хамт хүрээлэнд очиж, хохирогч ахыг цохисон. Би *******ахын нүүр руу нь цохисон.” гэх мэдүүлэг, Хохирогч *******шүүхийн  *******хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надтай хамт ажилладаг *******, ******* хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгаж, ******* ах гэр руугаа явсан. ******* ах гэртээ очоод хүүхдэдээ зодуулсан талаараа гэж хэлсэн юм шиг байсан. Тэгээд удалгүй******* манай ажил дээр ирээд намайг зодсон.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ахын эхнэр******* *******ахыг зодоон хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд манай найз ******* гараад явхаар би дагаад гараад явсан. Тэгээд хүрээлэнгийн урд хүрээд ирэхэд Хүрээлэнгээс бид хоёрын урдаас хүмүүс гарч ирж байсан. Бид хоёр машинаас буугаад манай найз ******* Аавыг хэн цохисон гэж тэр хүмүүсээс асуугаад явж байхад миний хажуунаас хүрээлэнд ажилладаг намхан дунд зэргийн биетэй дээгүүрээ ноосон цамцтай ах баруун гарнаас татаад зулгаагаад зууралдаад байхаар нь би баруун гараараа нүүр шанааны орчимж нэг удаа цохиход нөгөө ах газар унасан. Тэгэхэд манай найз *******ирээд юу гээд хүн цохиод байгаа гэж хэлээд намайг салгаад тэр хүнийг цаашаа аваад явсан. Намайг манай найз чи байх юм бол одоон болно гэж хэлээд манай гэр рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/, Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил тараад оны сүүлийн ажлын өдөр гээд манай ажлынхан ажлын подвалын үр цэвэрлэгээний өрөөнд архи ууцгаасан. Тэгээд сууцгааж байхад манай ажлын *******болон ******* гэх хүмүүс хоорондоо муудалцаад маргалдаад байсан. Нилээн маргалдаж сууж байгаад тэр хоёр подвалоос дээшээ гарцгаасан. Би хойноос нь гараад яваад очиход тэр хоёр нэг давхарт жижүүрийн өрөөний хажууд барилцалдаад зууралдсан байсан. Тэгээд самбарын шил хагалхаар би очоод салгахад******* ах гараад явсан. Би малгайгаа хайж байгаад олоод гараад явах гэхэд*******ахын хүүхэд болох *******гэж дууддаг хүүхэд нэг залуутай цуг ирээд аавыг хэн зодсон бэ гэж асуугаад гарсан. Тэгээд хойноос нь гарахад ******* ахыг ******* зодож байх шиг байсан. Манай ажлын газрын ******* гэх залуу очоод салгасан. Тэр үед *******тай цуг ирсэн залуу нь *******ахыг хэн зодсон гэж надаас асуухад би дуугай зогсож байсан чинь намайг хавсрах шиг болсон. Тэгээд би газар унахад миний нүүр рүү өшиглөөд байсан. Энэ үед*******ирж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 40/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед эргээд харахад ******* нөгөө нэг залуу нь *******г газар унгаасан өшиглөж байхаар нь би гүйж очоод салгахад намайг заамдаад чи хэн юм гэхэд би нэг удаа алгадаад ахын дүү чи одоо боль гэж хэлээд салгасан. Тэр үед нөгөө залуу нь гүйж ирээд тэр залууг чи одоо яаж байгаа юм зүгээр байж байхгүй гэж хэлж байсан. Би тухайн үед*******г босгоход нүүрний хэсэг цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/, Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав өөрөө хүрээлэн дээр архи уусан гээд өөр зүйл яриагүй. Тэгээд хүрээлэн очоод асуухад манаач нь ******* гэж хүнтэй маргалдсан гэсэн. Тэгээд гараад *******ийг хайгаад явахад модны хажууд машины зогсоолын цаад талд байхаар нь очоод татахад газар унасан тэр үед жолооч нь ирж салгахад ******* босоод зугтаасан. Тэр үед ******* ах найзаа аваач гэж хэлэхэд хүрээлэнгийн хаалга нь дээр яваад очиход *******г түшээд хүрээлэнгийн 00 орж цусыг нь угаагаад бид хоёр явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120/, “...*******ийн биед уруулын шарх, 1 шүдний хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-иар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02/, Хохирогч *******гийн хохирол авсан тухай баримт /хавтаст хэргийн 55/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг, Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашаанд 22 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журамыг ноцтой зөрчин иргэн *******гийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч*******г бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч *******нь энэ хэргийн улмаас урдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600 000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад