Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0096/Э Дархан-Уул аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Хохирогч Э.Дорлигсүрэн, Шүүгдэгч Ю.Отгонзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт Цоохор овогт Юндэнгийн Отгонзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000032 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зуухны оператор мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан сум 15 дугаар баг, 10 дугаар хэсэг 3 дугаар гудамж 2-27б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цоохор овогт Юндэнгийн Отгонзаяа /РД: ТЯ91110934/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ю.Отгонзаяа нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг, Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашаанд 22 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журамыг ноцтой зөрчин иргэн Э.Дорлигсүрэнгийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: = Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: Шүүгдэгч Ю.Отгонзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим найзындаа очиж хоол идэхээр явсан. Гэтэл манай найзын аав нь зодуулчихсан гэртээ байсан. Тэгээд найзтайгаа хамт хүрээлэнд очиж, хохирогч Э.Дорлигсүрэн ахыг цохисон. Би Э.Дорлигсүрэн ахын нүүр руу нь цохисон.” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Дорлигсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надтай хамт ажилладаг Болд, Цэнд хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгаж, Болд ах гэр руугаа явсан. Болд ах гэртээ очоод хүүхдэдээ зодуулсан талаараа гэж хэлсэн юм шиг байсан. Тэгээд удалгүй Ю.Отгонзаяа манай ажил дээр ирээд намайг зодсон.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ю.Отгонзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болд ахын эхнэр Эрдэнэчимэг Болд ахыг зодоон хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд манай найз Энхтайван гараад явхаар би дагаад гараад явсан. Тэгээд хүрээлэнгийн урд хүрээд ирэхэд Хүрээлэнгээс бид хоёрын урдаас хүмүүс гарч ирж байсан. Бид хоёр машинаас буугаад манай найз Энтайван Аавыг хэн цохисон гэж тэр хүмүүсээс асуугаад явж байхад миний хажуунаас хүрээлэнд ажилладаг намхан дунд зэргийн биетэй дээгүүрээ ноосон цамцтай ах баруун гарнаас татаад зулгаагаад зууралдаад байхаар нь би баруун гараараа нүүр шанааны орчимж нэг удаа цохиход нөгөө ах газар унасан. Тэгэхэд манай найз Энхтайван ирээд юу гээд хүн цохиод байгаа гэж хэлээд намайг салгаад тэр хүнийг цаашаа аваад явсан. Намайг манай найз чи байх юм бол одоон болно гэж хэлээд манай гэр рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/, Хохирогч Э.Дорлигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил тараад оны сүүлийн ажлын өдөр гээд манай ажлынхан ажлын подвалын үр цэвэрлэгээний өрөөнд архи ууцгаасан. Тэгээд сууцгааж байхад манай ажлын Цэнд болон Болд гэх хүмүүс хоорондоо муудалцаад маргалдаад байсан. Нилээн маргалдаж сууж байгаад тэр хоёр подвалоос дээшээ гарцгаасан. Би хойноос нь гараад яваад очиход тэр хоёр нэг давхарт жижүүрийн өрөөний хажууд барилцалдаад зууралдсан байсан. Тэгээд самбарын шил хагалхаар би очоод салгахад Болд ах гараад явсан. Би малгайгаа хайж байгаад олоод гараад явах гэхэд Болд ахын хүүхэд болох Тайван гэж дууддаг хүүхэд нэг залуутай цуг ирээд аавыг хэн зодсон бэ гэж асуугаад гарсан. Тэгээд хойноос нь гарахад Цэнд ахыг Тайван зодож байх шиг байсан. Манай ажлын газрын Ганбилэг гэх залуу очоод салгасан. Тэр үед Тайвантай цуг ирсэн залуу нь Болд ахыг хэн зодсон гэж надаас асуухад би дуугай зогсож байсан чинь намайг хавсрах шиг болсон. Тэгээд би газар унахад миний нүүр рүү өшиглөөд байсан. Энэ үед Ганбилэг ирж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 40/, Гэрч Т.Ганбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед эргээд харахад Дорлигсүрэнг нөгөө нэг залуу нь Дорлигсүрэнг газар унгаасан өшиглөж байхаар нь би гүйж очоод салгахад намайг заамдаад чи хэн юм гэхэд би нэг удаа алгадаад ахын дүү чи одоо боль гэж хэлээд салгасан. Тэр үед нөгөө залуу нь гүйж ирээд тэр залууг чи одоо яаж байгаа юм зүгээр байж байхгүй гэж хэлж байсан. Би тухайн үед Дорлигсүрэнг босгоход нүүрний хэсэг цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/, Гэрч Б.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав өөрөө хүрээлэн дээр архи уусан гээд өөр зүйл яриагүй. Тэгээд хүрээлэн очоод асуухад манаач нь Цэнд гэж хүнтэй маргалдсан гэсэн. Тэгээд гараад Цэндийг хайгаад явахад модны хажууд машины зогсоолын цаад талд байхаар нь очоод татахад газар унасан тэр үед жолооч нь ирж салгахад Цэнд босоод зугтаасан. Тэр үед Гарма ах найзаа аваач гэж хэлэхэд хүрээлэнгийн хаалга нь дээр яваад очиход Дорлигсүрэнг түшээд хүрээлэнгийн 00 орж цусыг нь угаагаад бид хоёр явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120/, “...Э.Дорлигсүрэнгийн биед уруулын шарх, 1 шүдний хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-иар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 01/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02/, Хохирогч Э.Дорлигсүрэнгийн хохирол авсан тухай баримт /хавтаст хэргийн 55/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Отгонзаяа нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг, Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашаанд 22 цагийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журамыг ноцтой зөрчин иргэн Э.Дорлигсүрэнгийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч Ю.Отгонзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Ю.Отгонзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Ю.Отгонзаяа нь энэ хэргийн улмаас урдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600 000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад