Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

2024       03           14                                       2024/ШЦТ/51

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Ч.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О овогт Чийн Ад холбогдох эрүүгийн 2435000000034 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 9 дүгээр сарын 19-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Увс аймгийн .......... сумын ........... засаг дарга ажилтай,  ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ....... сумын ........ дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Чийн А /РД:............../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ань Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй түүнд албан хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоицклийг 2023 оны 11 дүгээр сарын эхээр бусдад зарж борлуулан завшиж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Аг бусдын хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Ань Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулахаар Тэс сумын засаг даргын Тамгын газраас олгосон DAYUN” загварын Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг 2023 оны 11 дүгээр сарын эхээр бусдад зарж борлуулан хувийн хэрэгцээндээ ашигласан болох нь:

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Шүүгдэгч Ч.Ань засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 17 дахь тал),

Гэрч Т.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23, 25 дахь тал),

Гэрч Р.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Шинжээч Я.Нгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаартай “2023 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд 2023 оны 7-р сард үйлдвэрлэсэн “Даюун” загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал),

Шүүгдэгч Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Хөрөнгө завших гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх болон албан тушаалын байдлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон шүүгдэгч Ч.Ань Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй түүнд албан хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу DAYUN” загварын Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг 2023 оны 11 дүгээр сарын эхээр бусдад зарж борлуулан хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ч.Ань Увс аймгийн Тэс сумын сумын 11 дүгээр багийн Засаг даргаар ажиллахдаа тус сумын засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй албан хэрэгцээнд нь ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу “DAYUN” загварын Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг 2023 оны 11 дүгээр сард бусдад зарж борлуулсан тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн харицуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Ч.Ань өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн байцаалтын шатанд “Надад одоо нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. Манай байгууллагын мотоциклийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авчирч өгсөн. Тухайн мотоцикльд эвдэрч гэмт зүйл байгаагүй, манай байгууллагын агуулахад байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Увс аймгийн Тэс сумын засаг даргын Тамгын газрын 2024 оны 02  дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай “Тэс сумын засаг даргын Тамгын газрын хөрөнгө болох Dayun маркийн мотоциклийг Нуур эхэн багийн засаг дарга Ч овогтой А нь Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгч хохиролгүй болгосон нь үнэн болно.” гэх албан бичиг хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 64 дэх тал)-г тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ч.Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                 

Шүүгдэгч Ч.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал)-аар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч Ч.Агийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000.000 арван сая / төгрөгөөр торгох ял оногдуулаж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Чийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ад 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Ч.Ад нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ