Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

  2024           01         29                                             2024/ШЦТ/27

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч Г. ******* ын өмгөөлөгч Б.Жавхлан

Шүүгдэгч П.******  ын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Г. ******* , П. *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л овогт П-ын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г-ын Б  нарт холбогдох эрүүгийн 2339000050040 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г. *******  нь П. ******* тай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж П.******* ын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Говь” гэх газраас хохирогч Ж.******* ын халиун азаргатай 18 тооны адууг машин механизм буюу “Даюун” маркийн мотоцикл ашиглан тууж Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Няравын энгэр” гэх газарт байрлах өөрийн гэрийн гадаа авчран адуунаас 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй загасан тамгатай 10 настай хүрэн гүү, 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй загасан тамгатай хээр гүү буюу олон тооны малыг нууц далд аргаар, хууль бусаар хулгайлан нядалж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

П. *******  нь Г. ******* тай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Говь” гэх газраас хохирогч Ж.******* ын халиун азаргатай 18 тооны адууг машин механизм буюу “Даюун” маркийн мотоцикл ашиглан тууж Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Няравын энгэр” гэх газарт байрлах өөрийн гэрийн гадаа авчран 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй загасан тамгатай 10 настай хүрэн гүү, 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй загасан тамгатай хээр гүү буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П. *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г. *******  бид хоёр Хэнтий аймгийн төвөөс хөдөө гэр лүүгээ явсан. Г. *******  гэрт үлдээд би цаашаа адуундаа явсан. Би адуугаа алдчихаад одохгүй байсан юм. Бид хоёр хоорондоо 1 адууны хэрэг байна гэж ярилцаад цас ихтэй байсан учраас би цаашаа ганцаараа мотоциклтой өөрийнхөө адуунд явсан. Адуун дээрээ очиход танихгүй адуу хамт байхаар нь адуутайгаа хөөгөөд ирсэн. Гаднаа авчраад 1 адуу авчихъя гэсэн сэтгэл төрөөд Г. *******  бас 1 адуу авъя гэсэн. Тэгээд нэг нэгийг авъя гэж ярилцаад авсан гэв...” гэв.

 

Шүүгдэгч Г. *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би аймгийн төв дээр явж байхад П. *******  утсаар яриад “хаана байна” гэсэн. Тэгэхээр нь би “аймгийн төв дээр байна” гэсэн. Тэгтэл П. *******  “хөдөө явах уу” гэсэн. Тэгээд хөдөө яваад би хөдөө гэртээ үлдээд П. *******  цаашаа адуундаа явсан. Орой зурагт үзээд байж байхад П. *******  ирээд “1 адуу ажиллаад өгөөч” гэсэн. П. ******* тай мотоциклтой сундалдаад гэр лүү нь очиход хашаан дотор нь адуу хашаатай байна. Нарийн тоолоогүй 17-18 тооны адуу байсан. Тэр дотроос 1 адуу барьж аваад ажилласан. Би П. ******* д “эндээс чинь 1 адуу хэрэглэчих үү” гэхэд зөвшөөрсөн. Тэгэхээр нь би хээр гүүг нь барьж аваад ****** д өгсөн. ******  хонгор гүүгээ идшиндээ хэрэглэнэ гэж байсан юм. Хонгор гүүнийх нь оронд тэр хээр гүүг өгсөн юм. *******  гэх хүний адуунаас хүрэн гүүг барьж авсан. Тэгээд П. *******  махаа ачаад наашаа явсан. Би үлдсэн. Ийм л зүйл болсон гэв. ******* а бид хоёр хулгай хийхээсээ өмнө 3-4 хоногийн өмнө хулгай хийх талаар ярилцсан байсан...” гэв.

 

Хохирогч Ж.*******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би өөрийн эзэмшлийн 18 тооны халиун азаргатай адуугаа ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Хүрээ” уулын орчим нутаглах Ц. ******  гэх залуутай харилцан тохиролцоод 2022 оны 08 дугаар сараас харуулах болсон. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр малчин ******  утсаар миний эзэмшлийн 18 тооны халиун азаргатай адуунаас хүрэн гүү (9 нас), хээр гүү (10 нас)-тай 2 тооны гүү алдагдсан талаар мэдэгдсэн. Миний хүрэн хээр гүү сайн угшилтай гүү байсан бөгөөд холбогдох гэм буруутай хүмүүст гомдолтой байна. Би хохирлоо адуугаар нэхэмжилж байна.” гэжээ. (1-р хх-ийн 55-56),

 

Гэрч О. ******  *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Баян-Хүрээ” уулын зүүн урд талд эхнэр хүүхдийн  хамтаар оршин суудаг. Манай хүү ****** ын гэр манай хажуу талд байдаг. Манай хүү ******  2022 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн халиун азаргатай 18 тооны адуугаа GPS-ээр хянаад адуу нь тус сумын 1 дүгээр баг манай гэрээс урагшаа 5-6 км “Дотуур цагаан толгой”-н баруун хойно байсан гэсэн. Тэгээд маргааш өглөө 07 цагт мэдээлэл ирсэн, тэгэхэд тус сумын 1 дүгээр баг “Буян-Уул” гэх газар манай гэрээс баруун урагшаа адуу 20 гаран км адуу байсан газраас бас 20 гаруй км хэртэй газарт байсан юм. Тэгээд адуугаа очиж авахад 2 тооны гүү буюу хүрэн зүсмийн гүү, хээр зүсмийн гүү гэх загасан тамгатай байсан. Үлдсэн 16 тооны адуугаа гэрийнхээ урд авчирсан байгаа. Намайг адуугаа хурааж ирэхэд нутгийн залуу болох Гозог гэх залуу цагаан өнгийн “Prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж надтай уулзсан. Тэгэхэд манай гадаа урд шөнө ирээд би хөөж явуулсан шүү гэж хэлж байсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 59-60),

 

Гэрч Б. ******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 онд Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Мах экспорт” ХХК дээр мал мах, түүхий эд худалдаж авч байгаа юм. Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ очсон юм. Тэгээд 09 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн иргэн П. *******  гэх залуу надад 187 кг жинтэй 1 тооны адууны мах өгөөд тэгээд орой 19 цаг өнгөрч байхад 192 кг жинтэй 1 тооны адууны мах өгөөд мөнгийг нь би өөрийнх нь Хаан банкны 5955002937 дугаартай ******* а гэх дансанд эхлээд 1,700,000 төгрөгөөр хийгээд дахин 384,000 төгрөгийг бас өөрийнх нь дансанд хийсэн юм. ...Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй энэ намар буюу 8 дугаар сараас хойш П. *******  гэх залуу нь надад малын мах авчирч зардаг болсон. Тэгээд нэгнийгээ зүс мэддэг болсон юм. Миний санаж байгаагаар бол өнгөрөх 8 сараас хойш ганц, хоёроор нь нэлээн хэдэн тооны бод, бог мал авчирч зарж борлуулсан. Би түүнийг нь худалдаж авсан. Би өглөө анх мах авдаг ажил дээрээ очсон байж байхад П. *******  1 тооны адуу махтай ирээд надад зарах гэсэн. Тэр үед нь би малын гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэх талаар асуухад П. *******  нь надад хэлэхдээ “би өнөөдөр малчны зээл төлөх гээд яаруу байна, өнөөдөр үдээс хойш дахиж 1 тооны адууны мах авчирч өгье, тэр үедээ гарал үүслийн бичгээ авчиръя” гэхээр нь би зөвшөөрөөд 1 тооны адууны махыг нь авсан түүний дараа тухайн өдрийнхөө 19 цагийн үед дахиж нэг адууны махыг улаан өнгийн “X-trail” маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэрийнхээ хамт ирж зарсан. Тэр үед бас би мал эмнэлгийн бичиг асуухад П. *******  нь надад хэлэхдээ “12 дугаар сарын 07-ны өдрөөс малын тоо эхэлсэн учраас малын бичиг мал эмнэлэг өгөхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандаад “2 тооны адууны махныхаа арьс шир, толгой, гэдсийг нь яасан бэ” гэхэд П. *******  нь надад хэлэхдээ “тарган адуунууд байсан учраас өөрсдөө хэрэглэх гээд гэртээ аваад үлдсэн” гэж хэлсэн. ...П. *******  бол надад мах зарах үедээ ямар адууны махнууд болох талаар яриагүй би бол худалдаж авах үедээ жин багатай нь бол сувиа гүү, жин ихтэй нь бол морь байж магадгүй гэж бодсон. Ямар ч л байсан тухайн 2 адуу бол нас гүйцсэн адуунууд байсан. Тус 2 тооны адууны махыг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар  хот уруу зарж борлуулахаар явуулсан. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөөний 10 цагийн орчимд авчирч өгсөн адууны мах нь бол нойтон буюу надад зарахынхаа өмнө хийсэн шинэ мах байсан. Мөн орой авчирч өгсөн адууны мах нь ч гэсэн дөнгөж гаргаж янзлаад авчирсан бололтой уур нь савсаад мах нь халуунаараа байсан. Учир нь тухайн махнуудыг анх авахдаа би өөрөө нүдээр үзэж хиллэж авсан учраас сайн мэдэж байна.” гэжээ. (1-р хх-ийн 91-93),

 

Гэрч З.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Онь хадны ар” гэх газарт оршин суудаг юм. ... Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөө гэртээ очоод хажуу талын айл болох ****** ийн гэрт унтаж байхад ******* , ******  эхнэр, хүүхэд нартайгаа ирээд намайг 10 хонь хийж өгөөч гээд намайг гуйгаад ирэхээр нь би зөвшөөрч цугтаа ****** гийн гэрт ирээд *******  гэр лүүгээ ганцаараа яваад өгсөн. Тэгээд орой намайг унтах гээд байж байхад ******* эргэж ирээд намайг адуу идэх гэж байгаа юм уу гэхээр нь би адуу иднэ гэж хэлээд тухайн өөрийн адуунаас хонгор зүсмийн гүү гэж хэлэхэд *******  “манай малын хашаанд нэг хээр зүсмийн гүү байгаа, чи энэ гүүг оронд нь идээд надад хонгор зүсмийн гүүгээ өгчих” гэхээр нь би зөвшөөрч нөгөө хээр зүсмийн гүүг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ****** гийн гэрийн гадаа ажиллаж мах болон арьсыг нь аймгийн төвд байгаа гэртээ авчирсан юм. ...Би юу ч мэдээгүй надад хээр зүсмийн гүү өгөхөөр нь ******* ыг өөрөөсөө өгч байна гэж бодсон юм. Би ******* ын адууг мэдэхийн хувьд мэднэ, гэхдээ зүсээр нь сайн мэдэхгүй. Би ******* ын адууг сайн мэдэхгүй. Би *******  хонгор зүсмийн гүүгээ зүсээр нь хэлсэн байгаа тэрнээс барьж өгөөгүй.” гэжээ. (1-р хх-ийн 110-112),

 

Шүүгдэгч П. *******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Няравын энгэр” гэх газар хувиараа мал аж ахуй эрхэлдэг бөгөөд 2022 оны 11 дүгээр сард 80 гаран тооны адуугаа шуурганд уруудуулаад олон хоног хөдөөгүүр адуугаа хайж байгаад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Говь” гэх газраас өөрийн адуугаа олсон. Тухайн газар 300 гаран тооны адуу байсан бөгөөд өөрийн адуугаа туухад манай адууг дагаад халиун азаргатай 10 гаран тооны адуу манай адууг дагаад ергөөд байсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклтой явсан болохоор цасанд сайн явж чадахгүй халиун азаргатай адууг ялгаж чадаагүй бөгөөд манай адуутай хамт ергөөд байхаар нь манай чигийн адуу юм болов уу гэж бодсон. Би адуугаа тууж явсаар ****** сумын “Няравын Энгэр” гэх газар байх гэртээ орой 21 цагийн орчим ирсэн. Гэртээ орж цай уучихаад гарч ирэхэд халиун азаргатай адуу гэрийн гадаа байхаар нь би ч зөндөө адуу малаа алдаад нэг ч удаа олж байгаагүй юм чинь халиун азаргатай адуунаас нэг адуу хэрэглэчихье гэж бодоод халиун азаргатай адууг өөрийн малынхаа хашаанд хашаад хүрэн зүсмийн гүүг бугуйлдаж барьж авсан. Халиун азаргатай адууг хашаанаас гаргасан. Тэгээд танихгүй адуунаас барьсан хүрэн гүүг ажиллах гээд ганцаардаад байхаар нь ******* ыг дуудаад ******* т халиун азаргатай адууг манай эндэхийн адуу биш юм шиг байна энэ адуунаас нэг адуу хэрэглэх гээд барьсан талаар хэлэхэд *******  “би ч гэсэн нэг адуу аваад хэрэглэчихье” гэхээр нь би “арай хэтэрсэн юм болох байх, би өөрөө нэг удаа авснаараа л дуусъя” гэхэд Баяр*******  халиун азаргатай адууг өөрөө тууж манай малын хашаанд хашаад хээр зүсмийн гүүг барьж авсан. Тэгээд *******  надтай хамт миний барьсан хүрэн гүүг манай гэрийн гадаа ажилчихаад явах үед ******  манайд ирсэн. ******* , ****** тай явахдаа өөрийнхөө барьсан хээр гүүгээ аваад явсан. Би шөнөдөө хүрэн гүүнийхээ махыг өөрийн эзэмшлийн ****** ХЭА улсын дугаартай “Xtrial” маркийн тээврийн хэрэгсэл ачаад Хэнтий аймгийн төвд ирээд аймгийн төвд байх гэртээ хоночихоод маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар багт байх цахилгаан бойн дээр махны ченж болох зүс таних ******  гэх хүнд зарсан. Хүрэн гүүний мах 172 кг буюу 700,000 гаран төгрөг болсон. Би мөнгөө аваагүй дахин хөдөө яваад өөрийнхөө адуунаас ногоон зүсмийн гүүг махалж ирээд ******  ченжид өгсөн. Тэгээд 2 удаагийн мөнгөө өөрийн Хаан банкны данс болох 5955002937 тоот дансанд 2 хуваагаад 2 сая орчим төгрөг авсан. Яг хэдэн төгрөг болсныг сайн санахгүй байна. Тухайн үед банкны зээл төлөх гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор хүрэн гүүний махыг зараад дахин өөрийн адуунаас нэг адуу өгсөн юм. Миний унаж явсан шар өнгийн “Даюун” маркийн мотоцикл миний эзэмшлийн мотоцикл, 2019 онд 1,800,000 төгрөгөөр шинэ шинэ мотоцикл авч байсан. Улсын дугаар аваагүй хөдөө малд явахдаа унаж хэрэглэдэг. ...Эрэлд явж ирчихээд гэртээ цай уучихаад гэрээс гарахад адуу гэрийн гадаа байсан бөгөөд тэр үед би олон мал хулгайд алдаж байсан болохоор нэг адуу хулгайлах бодол төрсөн. 1 тооны л адуу хулгайлах зорилготой байсан. ...Би Баяр*******  боль хэрэггүй гэж хэлсэн. Тэр хээр зүсмийн адууг барихад нь би оролцоогүй. Би учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирлоо хаана хэнд барагдуулах нь тодорхойгүй байна. Төлөхөд бэлэн байна. Би олон жил малаа алдаж байсан. Тэрэнд жоохон гомдол төрөөд хулгайлсан.” гэжээ. (1-р хх-ийн 159-161)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 6),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 7-

14, 27),

Гэрч Л.******* ын мэдүүлэг (1-р хх-ийн 63-64),

Гэрч Ч.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 67-68),

Гэрч Д.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 71-72),

Гэрч Д.****** гийн мэдүүлэг (1-р хх-ийн 75-76),

Гэрч Д.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 79-80),

Гэрч Б.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 83-84),

Гэрч Б.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 87-88),

Гэрч Д.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 115-116),

Гэрч О.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 119-120),

Гэрч Б.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 123-124),

Гэрч Б. ****** ын мал, мах худалдан авах үедээ хөтөлдөг тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 15-18),

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 19, 21),

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 20, 22),

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 34-35, 36-37),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШД-400 дугаартай “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээ 2.300,000 төгрөг ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 129-131),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШД-399 дугаартай “...мотоциклийн зах зээлийн үнэлгээ 700,000 төгрөг ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 140-142),

П.******* ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тоолуулсан тодорхойлолт (1-р хх-ийн 171, 173, 181, 207),

Г. ******* ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1-р хх-ийн 185, 187, 188, 205, 2-р хх-ийн 12),

П.******* ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (1-р хх-ийн 192-193),

Г. ******* ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (1-р хх-ийн 195),

П.******* ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (1-р хх-ийн 196-203),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 215-216),

 

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Ж.******* ын хохирол төлөгдсөн тухай хүсэлт, ****** , ****** , ****** , ****** нарын төрсний гэрчилгээний хуулбар болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П. ******* , Г. *******  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст  хэрэгт  авагдаж  шүүх  хуралдаанаар  шинжлэн  судалсан  нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Г. ******* , П. *******  нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  “Говь” гэх газраас хохирогч Ж.******* ын загасан тамгатай хүрэн гүү, загасан тамгатай хээр гүү буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж.******* ын “...Би өөрийн эзэмшлийн 18 тооны халиун азаргатай адуугаа ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Хүрээ” уулын орчим нутаглах Ц. ******  гэх залуутай харилцан тохиролцоод 2022 оны 08 дугаар сараас харуулах болсон. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр малчин ******  утсаар миний эзэмшлийн 18 тооны халиун азаргатай адуунаас хүрэн гүү (9 нас), хээр гүү (10 нас)-тай 2 тооны гүү алдагдсан талаар мэдэгдсэн. Миний хүрэн хээр гүү сайн угшилтай гүү байсан бөгөөд холбогдох гэм буруутай хүмүүст гомдолтой байна. Би хохирлоо адуугаар нэхэмжилж байна.” гэх, гэрч О. ****** ******* ын “...Би Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг “Баян-Хүрээ” уулын зүүн урд талд эхнэр хүүхдийн  хамтаар оршин суудаг. Манай хүү ****** ын гэр манай хажуу талд байдаг. Манай хүү ******  2022 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн халиун азаргатай 18 тооны адуугаа GPS-ээр хянаад адуу нь тус сумын 1 дүгээр баг манай гэрээс урагшаа 5-6 км “Дотуур цагаан толгой”-н баруун хойно байсан гэсэн. Тэгээд маргааш өглөө 07 цагт мэдээлэл ирсэн, тэгэхэд тус сумын 1 дүгээр баг “Буян-Уул” гэх газар манай гэрээс баруун урагшаа адуу 20 гаран км адуу байсан газраас бас 20 гаруй км хэртэй газарт байсан юм. Тэгээд адуугаа очиж авахад 2 тооны гүү буюу хүрэн зүсмийн гүү, хээр зүсмийн гүү гэх загасан тамгатай байсан. Үлдсэн 16 тооны адуугаа гэрийнхээ урд авчирсан байгаа. Намайг адуугаа хурааж ирэхэд нутгийн залуу болох Гозог гэх залуу цагаан өнгийн “Prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж надтай уулзсан. Тэгэхэд манай гадаа урд шөнө ирээд би хөөж явуулсан шүү гэж хэлж байсан юм.” гэх, гэрч Б. ****** ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ очсон юм. Тэгээд 09 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн иргэн П. *******  гэх залуу надад 187 кг жинтэй 1 тооны адууны мах өгөөд тэгээд орой 19 цаг өнгөрч байхад 192 кг жинтэй 1 тооны адууны мах өгөөд мөнгийг нь би өөрийнх нь Хаан банкны 5955002937 дугаартай *******  гэх дансанд эхлээд 1,700,000 төгрөгөөр хийгээд дахин 384,000 төгрөгийг бас өөрийнх нь дансанд хийсэн юм. ...Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй энэ намар буюу 8 дугаар сараас хойш П. *******  гэх залуу нь надад малын мах авчирч зардаг болсон. Тэгээд нэгнийгээ зүс мэддэг болсон юм. Миний санаж байгаагаар бол өнгөрөх 8 сараас хойш ганц, хоёроор нь нэлээн хэдэн тооны бод, бог мал авчирч зарж борлуулсан. Би түүнийг нь худалдаж авсан. Би өглөө анх мах авдаг ажил дээрээ очсон байж байхад П. *******  1 тооны адуу махтай ирээд надад зарах гэсэн. Тэр үед нь би малын гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэх талаар асуухад П. *******  нь надад хэлэхдээ “би өнөөдөр малчны зээл төлөх гээд яаруу байна, өнөөдөр үдээс хойш дахиж 1 тооны адууны мах авчирч өгье, тэр үедээ гарал үүслийн бичгээ авчиръя” гэхээр нь би зөвшөөрөөд 1 тооны адууны махыг нь авсан түүний дараа тухайн өдрийнхөө 19 цагийн үед дахиж нэг адууны махыг улаан өнгийн “X-trail” маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэрийнхээ хамт ирж зарсан. Тэр үед бас би мал эмнэлгийн бичиг асуухад П. *******  нь надад хэлэхдээ “12 дугаар сарын 07-ны өдрөөс малын тоо эхэлсэн учраас малын бичиг мал эмнэлэг өгөхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандаад “2 тооны адууны махныхаа арьс шир, толгой, гэдсийг нь яасан бэ” гэхэд П. *******  нь надад хэлэхдээ “тарган адуунууд байсан учраас өөрсдөө хэрэглэх гээд гэртээ аваад үлдсэн” гэж хэлсэн. ...П. *******  бол надад мах зарах үедээ ямар адууны махнууд болох талаар яриагүй би бол худалдаж авах үедээ жин багатай нь бол сувиа гүү, жин ихтэй нь бол морь байж магадгүй гэж бодсон. Ямар ч л байсан тухайн 2 адуу бол нас гүйцсэн адуунууд байсан...” гэх, гэрч З.Баттулгын “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөө гэртээ очоод хажуу талын айл болох ****** ийн гэрт унтаж байхад ******* а, ******  эхнэр, хүүхэд    нартайгаа   ирээд  намайг  10  хонь  хийж  өгөөч  гээд  намайг  гуйгаад   ирэхээр

нь       би       зөвшөөрч       цугтаа       ****** гийн      гэрт       ирээд     ******* а      гэр

лүүгээ ганцаараа яваад өгсөн. Тэгээд орой намайг унтах гээд байж байхад ******* а эргэж ирээд намайг адуу идэх гэж байгаа юм уу гэхээр нь би адуу иднэ гэж хэлээд тухайн өөрийн адуунаас хонгор зүсмийн гүү гэж хэлэхэд Баяр*******  “манай малын хашаанд нэг хээр зүсмийн гүү байгаа, чи энэ гүүг оронд нь идээд надад хонгор зүсмийн гүүгээ өгчих” гэхээр нь би зөвшөөрч нөгөө хээр зүсмийн гүүг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ****** гийн гэрийн гадаа ажиллаж мах болон арьсыг нь аймгийн төвд байгаа гэртээ авчирсан юм. ...Би юу ч мэдээгүй надад хээр зүсмийн гүү өгөхөөр нь ******* ыг өөрөөсөө өгч байна гэж бодсон юм. Би ******* ын адууг мэдэхийн хувьд мэднэ, гэхдээ зүсээр нь сайн мэдэхгүй. Би ******* ын адууг сайн мэдэхгүй. Би *******  хонгор зүсмийн гүүгээ зүсээр нь хэлсэн байгаа тэрнээс барьж өгөөгүй...” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШД-399, 400 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П. ******* , Г. *******  нар нь машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа олон тооны буюу 2 тооны адууг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч П. ******* , Г. *******  нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлсан, шүүгдэгч Г. ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П. ******* , Г. *******  нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч П. ******* , Г. *******  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч П. ******* д 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г. ******* т 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч П. ******* , Г. *******  нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.******* т 2,300,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч П. ******* , Г. *******  нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ж.******* ын тус шүүхэд гаргасан “П. ******* , Г. *******  нар нь төлж барагдуулсан тул тэдэнд гомдолгүй, шүүхэд гаргах санал, хүсэлт байхгүй, тэднээс нэхэмжлэх зүйл байхгүй болно” хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч П.******* ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл нь түүний эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч П. ******* ас 700,000 төгрөгөөр үнэлэгдсэн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хураан авч улсын орлого болгож, тус мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04  дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П. ******* , Г. *******  нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П. ******* , Г. *******  нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л овогт П-ийн  ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б овогт Г-ын ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч П. ******* д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г. ******* т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. ******* , П. *******  нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй шар өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг шүүгдэгч П. ******* ас гаргуулж улсын орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Ж.*******  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, прокурорын “Даюун” маркийн, шар өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П. ******* , Г. *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, ибйыпррргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                                                                                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ХОСБАЯР