Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
Хэргийн индекс | 101/2020/02466/И |
Дугаар | 101/ШШ2021/00529 |
Огноо | 2021-02-10 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2021/00529
2021 02 10 101/ШШ2021/00529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, , РД:, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, РД:, Ж.А
Хариуцагч: Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, РД:, С.Н нарт холбогдох,
Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А, С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч Ж.А, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А нь 2012-03-12-ны өдөр Х банктай 1510002258 зээлийн гэрээг байгууулан 17.500.000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Ж.А нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2017-04-27-ны өдөр Х банктай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцыг 12.600.000 төгрөг, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2.800.000 төгрөгт тооцож Х банкинд худалдсан.
2017-06-30-ны өдөр Х банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. 2017-04-27-ны өдөр байгуулсан амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу 2017-10-30-ны өдөр хүртэл хугацаанд Ж.А-г хувийн сууц, газрыг буцааж худалдан авах нөхцөлөөр ханган бусдад худалдан борлуулалгүй байх үүргийг банк хүлээсэн гэвч Ж.А, С.Н нар нь буцаан аваагүй тул тухайн хөрөнгийг чөлөөлж Х банкинд хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч өдийг хүртэл чөлөөлж өгөхгүй өмчлөгчийн эрхэнд саад учруулж, худалдан борлуулах боломж олгохгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А, С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
Улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хувьд Л.Г нь өмчлөгч боловч, банк Л.Г нарын хооронд түүний нэр дээр авахаар тохиролцож гэрээг байгуулсан байгаа гэв.
Хариуцагч Ж.А, С.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012-03-06-ны өдөр Х банкнаас Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай хувийн сууц, 366 м.кв талбайтай хашаа байшинг лизингийн нөхцлөөр худалдан авсан. Хашаа байшингийн үнэ 25.000.000 төгрөг бөгөөд урьдчилгаа 7.500.000 төгрөгийг Х банкинд байршуулж, 17.500.000 төгрөгийг 10 жил буюу 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022-03-20-ны өдөр дуусах ёстой. 2012-2016 он хүртэлх хугацаанд нийт 17 сая орчим төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусаагүй учир хугацаагаа дуустал төлж барагдуулах хүсэлтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Банк биднийг 2017 онд 5.000.000 төгрөг төлөөд гэрээнд тохиролцсон хугацаагаар төлбөрөө хий гэдэг, бидэнд өнөөдрийг хүртэл үүнийг төлөх мөнгөний боломж байхгүй гэдгээ хэлсэн. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А, С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.А, С.Н нар нь 2012-03-06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Ж.А, С.Н нар Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авах зориулалтаар Х банк ХХК-тай 2012-03-06-ны өдөр 1510002258 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 17.500.000 төгрөгийг 120 сарын хугацаатай жилийн 20.5 хувийн хүүтэй олгож, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 7.500.000 төгрөгийг худалдагч талд урьдчилан төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг хийхээр тохиролцжээ. /ХХ-ийн 57-61 тал/
Улмаар Х банк ХХК, Ж.А, С.Н нарын хооронд 2012-03-06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 15.400.000 төгрөгийн үүрэгт дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч нь Х банк ХХК, 18644314745242 нэгж талбарын дугаартай 366 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч нь /2016-11-07-16/09 газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний дагуу Л.Г/ болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000593700 гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000466796 гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 12-13 тал/
Х банк ХХК нь 2016-11-07-ны өдрийн 16/09 дугаартай “Газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ээр иргэн Л.Г-д газрын өмчлөх эрхийг шилжүүлжээ.
Шүүх хуралдаанд гаргаж буй хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд талууд дээрх худалдах-худалдан авах гэрээг буцаан худалдан авах нөхцөлтэй байгуулсан нь нэхэмжлэгч Х банк, Ж.А-тай 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Амлалтын үүрэг хүлээх гэрээ”-ээр тогтоогдож байна. Тус гэрээний 1.1, 2.1-д зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдахгүй байх, Ж.А нь дурдсан нөхцөлөөр буцаан худалдан авах үүргийг харилцан хүлээжээ. /ХХ-ийн 9-10 тал/
Гэвч Ж.А, С.Н нар гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчид 15.400.000 төгрөгийг төлж үл хөдлөх эд хөрөнгөө буцаан аваагүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 4.1.1, 4.1.7-д заасныг удирдлага болгон өөрийн өмчлөлийн хөрөнгөө буюу газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж буй хариуцагч Ж.А, С.Н нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй, Ж.А, С.Н нар гэрээгээр тохирсон хугацаа болох 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх хөрөнгүүдийг буцаан худалдан аваагүй, төлбөрийг төлөөгүй болохоо зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Нийслэлийн ИТХ-ын 2010-12-24-ний өдрийн 6/48 тоот тогтоолоор хороо хуваагдаж, Баянзүрх дүүрэгтоот хаяг нь Дунд дарь эх 5 гудамжны 891 тоот болж өөрчлөгдсөн болох нь Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13/5023 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон. Маргаж буй газар, хувийн сууцны хаягийн өөрчлөлт орсон хэдий ч хариуцагч нарын эзэмшилд байгаа талаар хэргийн оролцогч маргаагүй. /хх-ийн 79-81, 86 тал/
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204031572 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А, С.Н нарын /түүний гэр бүлийн гишүүд/-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.А, С.Н нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-220 дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ж.А, С.Н нарын /түүний гэр бүлийн гишүүд/-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.А, С.Н нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА