| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., 17.1.2.1., 17.2.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
2024 01 29 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Ц.****** гийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Б.****** ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг
Шүүгдэгч Э.****** ын өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгч Ц.****** , Б.****** , Э.****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүндаа овогт Цэвээндоржийн ****** , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Баатад овогт Эрдэнэчимэгийн ****** нарт холбогдох эрүүгийн 2139002870017 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.****** нь Хэнтий аймгийн ****** сумын 06 дугаар багийн нутаг “Хуучин төв” гэх газраас Э.****** , Б.****** э нартай бүлэглэн, машин механизм буюу ****** ХЭА улсын дугаартай "Hyundai grace" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 22 цагийн орчим хохирогч Б. ****** ийн эзэмшлийн хонин сүргээс 26 буюу олон тооны хонийг хулгайлж, түүнд 4,520,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Хэнтий аймгийн ****** сумын 6 дугаар баг, ****** ын 209 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хохирогч Д. ****** гийн Монгол гэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим нэвтэрч авдарт байсан түрүүвчтэй 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, түүнд 641,200 төгрөгийн хохирол учруулсан,
3.Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан давааны ар бүрд” гэх газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Б. ****** ийн эзэмшлийн хонин сүргээс 57 хонь буюу олон тооны малыг ганцаараа явганаар хөлөөр нь тууж хулгайлж, түүнд 10,080,000 төгрөгийн хохирол учруулсан,
4.Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар багийн хөдөө хэсэг “Бортын даваа” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 13-аас 14-ний өдрийн хооронд машин механизм буюу улсын дугааргүй ногоон өнгийн “Чансаа” маркийн мотоцикл ашиглан ганцаараа Ө.****** гийн адуун сүргээс 43 буюу олон тооны адууг хөлөөр нь тууж хулгайлж, аймгийн төв дээр авчран, улмаар 12 тооны адууг махалж нядлан, ченжид зарж, идшинд хэрэглэх зэргээр борлуулан түүнд нийт 38,600,000 (гучин найман сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
5 Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар багийн хөдөө хэсэг “Номгоны ар” гэх газраас машин механизм буюу улсын дугааргүй ногоон өнгийн “Чансаа” маркийн мотоцикл ашиглан ганцаараа 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ж. ****** ийн хонин сүргээс 5 тооны хонь хулгайлж, махны ченжид зарж борлуулан, түүнд 690,000 (зургаан зуун ерэн мянга) төгрөгийн хохирол учруулсан,
6.2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг “Ханагийн ар” гэх газраас хохирогч Г. ****** ын эзэмшлийн хонин сүргээс 3 тооны хонийг ногоон өнгийн “Чансаа” маркийн машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
7.2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орчим Б.****** этэй бүлэглэж, Хэнтий аймгийн ****** сумын Идэрмэг 5 дугаар баг “Улаан шовх” гэх газарт байрлах Н. ****** гийн хаваржааны орчим хохирогч Н. ****** ын өмчлөлийн хоёр чих урдаасаа ганзага имтэй нас гүйцсэн ухаа зүсний үнээ, хоёр чих урдаасаа ганзага имтэй ухаа халзан зүсний 4 шийр цагаан шүдлэн эр үхэр буюу олон тооны үхрийг ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж нууцаар, хууль бусаар авч, хулгайлан Н. ****** т нийт 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
8.2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б.****** этэй бүлэглэж, Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар баг “Янжийн арал” ****** голын бургаснаас хохирогч М. ****** ын өмчлөлийн хоёр чих имгүй улаан халзан зүсний нэг тооны эр үхрийг ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар авч, хулгайлан М. ****** д нийт 1,500,000 (сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
9.2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Цагаан шовх” гэх газраас Б.****** этэй бүлэглэж, ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, бэлчээрлэж байсан адуун сүргийг тууж “Зүлгийн ханд” гэх газарт байх айлын өвөлжөөнд аваачин Д.****** баатарын адуун сүрэгт бэлчээрлэж байсан хохирогч Г. ****** гийн эзэмшлийн 1 тооны 13 настай бүдүүн насны зээрд халзан зүстэй ширээтэй тамгатай морийг оосорлон барьж хохирогчид мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хулгайлж улмаар нядлаж улмаар 195 кг махыг нь Хэнтий аймгийн ****** суманд хувиараа үйл ажиллагаа явуулдаг Н.****** гэх хүнд худалдан борлуулж хохирогч Г. ****** д 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
10.2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын Наран 1 дүгээр баг “Боомын гарам” гэх газарт хохирогч Ш. ****** ын өмчлөлийн зөв тал нь араасаа ухам, буруу тал нь урдаасаа ухам имтэй 4 тооны хонийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Арвай хурд” нэртэй мотоцикл буюу тээврийн хэрэгслийг ашиглаж нууцаар, хууль бусаар авч, хулгайлан Ш. ****** д нийт 640,000 (зургаан зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан,
11.Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Бүрээт” гэх газраас иргэн Ш. ****** ийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “Арвайн хурд” маркийн мотоциклийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цаг 35 минутын орчим илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэж түүнд 960,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.****** э нь Хэнтий аймгийн ****** сумын 6 дугаар баг ****** ын 306 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ж. ****** ыг “боорцог хийсэнгүй” гэх шалтгаанаар баруун хөлөөрөө нэг удаа зүүн нүд орчим нь өшиглөж Ж. ****** ы биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2. Хэнтий аймгийн ****** сумын 06 дугаар багийн нутаг “Хуучин төв” гэх газраас Э.****** , Ц.****** нартай бүлэглэн, машин механизм буюу ****** ХЭА улсын дугаартай “Hyundai grace” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 22 цагийн орчим хохирогч Б. ****** ийн эзэмшлийн хонин сүргээс 26 буюу олон тооны хонийг хулгайлж, түүнд 4,520,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 3 сард Ц.****** тэй бүлэглэж, Хэнтий аймгийн ****** сумын Идэрмэг 5 дугаар баг “Улаан шовх” гэх газарт байрлах Н. ****** гийн хаваржааны орчим хохирогч Н. ****** ын өмчлөлийн хоёр чих урдаасаа ганзага имтэй нас гүйцсэн ухаа зүсний үнээ, хоёр чих урдаасаа ганзага имтэй ухаа халзан зүсний 4 шийр цагаан шүдлэн эр үхэр буюу олон тооны үхрийг ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж нууцаар, хууль бусаар авч, хулгайлан Н. ****** т нийт 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
4. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар баг “Янжийн арал” ****** голын бургаснаас хохирогч М. ****** ын өмчлөлийн хоёр чих имгүй улаан халзан зүсний нэг тооны эр үхрийг Ц.****** тэй бүлэглэж, ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар авч, хулгайлан М. ****** од нийт 1,500,000 (сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
5. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Цагаан шовх” гэх газраас Ц.****** тэй бүлэглэж, ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, бэлчээрлэж байсан адуун сүргийг тууж “Зүлгийн ханд” гэх газарт байх айлын өвөлжөөнд аваачин Д.****** баатарын адуун сүрэгт бэлчээрлэж байсан хохирогч Г. ****** гийн эзэмшлийн 1 тооны 13 настай бүдүүн насны зээрд халзан зүстэй ширээтэй тамгатай морийг оосорлон барьж хохирогчид мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хулгайлж улмаар нядалж улмаар 195 кг махыг нь Хэнтий аймгийн ****** суманд хувиараа үйл ажиллагаа явуулдаг Н.****** гэх хүнд худалдан борлуулж хохирогч Г. ****** д 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар баг Механикжуулалтын 2а-08 тоотод байх өөрийн эзэмшлийн монгол гэрт 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө М. ****** тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, М. ****** гийн гар утсыг “такси дуудаад өгье” гэж хэлж авч, улмаар гар утасны ар талаас М. ****** гийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас М. ****** гийн 5286233170 дугаартай Хаан банкны данснаас 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 07 цаг 54 минутад 2,100,000 төгрөгийг авч, түүнд нийт 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.****** нь Хэнтий аймгийн ****** сумын 06 дугаар багийн нутаг “Хуучин төв” гэх газраас Ц.****** , Б.****** э нартай бүлэглэн, машин механизм буюу ****** ХЭА улсын дугаартай “Hyundai grace” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 22 цагийн орчим хохирогч Б. ****** ийн хонин сүргээс 26 буюу олон тооны хонийг хулгайлж, түүнд 4,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цагийг нь санахгүй байна, хадландаа явах гээд дэлгүүрээс хүнс аваад гарч байсан юм. Тэгэхэд Б.****** э, Э.****** хоёр таарсан. Мэнд усаа мэдэлцчихээд ярих юм байна гэхээр нь би пиво аваад хамтдаа сумын хойд руу гарсан. Нар жаргах хүртэл байсан. Тухайн үед юм ууж байгаад Э.****** “Хэдэн төгрөг хэрэгтэй байна. Туслаач” гэж гуйсан юм. Би надад мөнгө байхгүй. Яаж туслах вэ? гэсэн чинь хэдэн хонь ачаад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би хаанаас, яаж ачих вэ? гэсэн чинь чи хэдэн хонь олж ирэх боломж байна уу? Гэсэн. Тэр үед энэ 2 машин, мотоцикл барьж чаддаггүй гэхээр нь ядарсан хүмүүст нэг тус болъё гэж бодсон. Намайг элдэв юманд оруулахгүй биз дээ гэж ам өчгийг нь аваад явсан юм. Намайг айлын хонь таслахад яг харанхуй болж байсан. Гэрээсээ зүүн хойш 2-3 км зайд хэвтэж байсан. Яг ямар айл байдгийг мэдэхгүй. Урьд нь морь уяад наадамд явахдаа “Хуучин төв” гэх газраар явж байсан. 26 тооны хонь хөөж урагш туугаад “Хулгайчийн булаг” руу давуулсан. Яг хонь таслаад тууж байхдаа “Нөгөө юмыг чинь зохицуулчихсан шүү. Хулгайчийн булаг руу гараад ир” гэж дуудсан юм. 8-9 цагийн хооронд ярьсан. Тэгээд ирэхгүй болохоор нь сум руу эргүүлж туугаад, айлын хаваржаанд хашчихсан юм. Сумаас урагшаа 4-5 км зайнд айлын хаваржаа байдаг юм. Би Э.****** ыг тосох үед 11 өнгөрч байсан. Тухайн үед энэ 2 унаж байсан хэнийх гэдэг нь мэдэхгүй мотоциклоор туусан. Энэ хоёр утсаар ярихад ирэхгүй, олохгүй байна гээд байсан юм. Тэгэхээр нь би айлын хаваржаанд хашчихаад өөдөөс нь тосож авсан. Э.****** л ирсэн. Тэгээд Э.****** бид 2 очиж миний микронд ачаад сумын төв рүү оруулсан. ****** согтуу гэртээ үлдсэн гэж байсан. Тухайн үед яг хаана үлдсэнийг нь сайн лавлаж асуугаагүй. Э.****** ын хашаанд аваачиж буулгасан. Шөнийн 03 цагийн орчим Э.****** ын байшинд нь хийж орхичихоод би явсан....” гэв.
Шүүгдэгч Б.****** э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ц.****** гийн хулгайлж ирсэн хонийг зарж борлуулсан нь үнэн. Зарж борлуулахдаа ****** гэх хүнтэй хамт явсан. Хоёр хувааж зарж борлуулсан. 14 хонийг нь би бичиг авч ****** гэж хүнд зарсан. Хулгай хийхэд би оролцсон, гулууз махыг нь өөрийнхөө байшинд хийж байгаад ****** гэх хүний машинаар авч явж зарж борлуулсан. Тухайн үед ****** гэх хүнийг би утсаар “надад хэдэн мах ачаад өгөөч” гэж дуудсан. Б. ****** ийн 26 хонийг зарж борлуулахад ****** хулгайн хонь гэдгийг мэдэж байсан. Махны мөнгө болох 2.112.500 төгрөгийг ****** ын дансаар авсан. ****** ын дансанд 112.500 төгрөг үлдсэн. Би дээрээс нь 200.000 төгрөг нэмж өгөөд “За эгчээ болох уу? илүү, дутуу юм ярихгүй биз дээ” гэхэд “ярихгүй” гэсэн. ****** д нийт 312.000 төгрөг өгсөн. ****** мэдүүлэгтээ “Б.****** э бол хулгайч” гэж хэлсэн. Намайг хулгайч гэдгийг өөрөө ч мэддэг. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрөө тэр хулгайд алдсан хонины зургийг фейсбүүк группэд тавьсан. Үлдсэн хонь нь явж байгаад ****** ын ээжийнх нь гэрийн гадаа очсон гэдгийг би яллах дүгнэлтээс уншиж мэдсэн гэв...” гэв.
Шүүгдэгч Э.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
1.Хохирогч Б. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 06-нд хөдөө гэрт маань манай малчин залуу ****** манай мал дээр ганцаараа байгаа юм. Тэгээд гэгээтэй байхад нь хониндоо явах гэтэл манай хонь гэрийнхээ гадаа шахуу ойрхон ирсэн байсан болохоор нь эргээд гэр лүүгээ ороод байж байхад нь ихэр ****** гэх залуу хадлан дээр байж байгаад цагаан ачааны автомашинтай манайхаар хэсээд манай малчинтай юм ярьж бүү халж суусан гэсэн. Тэгээд нохой хуцаад байхаар нь манай нохойны ороо орчоод байгаа болохоор нохой хараад л хуцаж байгаа юм байна гэж бодчихоод тоохгүй сууж байж байгаад хонио хартал хонь нь байхгүй болсон байсан гэсэн. Тэгээд урд зүгт манай хонинууд майлалдаад шаагилдаад байхаар нь гар чийдэн тусгаад очиж хонио хураагаад гэрийнхээ гадаа авчраад ****** гэх залууг машинаараа гэрэлтүүлж өгөөч гээд гэрэлтүүлээд юм харагдаагүй нээх холч яваагүй тэгээд эргээд ирсэн. Тэгээд ****** гэрт жаахан сууж байгаад харилаа гээд яваад өгсөн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө манай эхнэрийн ажлын дарга ****** фэйсбүүк ухаж байгаад ****** сумын зар дээрээс “алаг будагтай хонь байна, эзэн нь ирж аваарай” гэсэн зар явж байхаар нь манай эхнэр ****** д хэлээд манай эхнэр над руу залгаад “хуучин төвийн чулуун грашийн урд талд тасарсан хонь байна аа, чи очиж үз” гэхээр нь очиж үзэхэд 1 ямаа 90 гаран хонь хашаатай байсан. Тэгээд хоньчин руугаа яваад хоньчноо авчраад туулгаад явуулсан. Тэгээд хойд талд нутаглах ****** гэх айлаас 4 хонь, 1 ямаагаа хоньтой нийлсэн байхад нь олж аваад тэгээд ****** гэх айлаас 3 ямаагаа мөн адил хонь нь нийлсэн байхад олоод мөн Баярбаатар гэх айлаас 1 ямаагаа олж аваад тэгээд хониндоо нийлүүлсэн. Тэгээд хонио тоолоход 28 хонь, 1 ямаа дутсан байсан. Манай хонь нийт 965 байхаас 937 хонь ямаа байсан. Тэгээд тухайн үед гэрэлгүй мотоцикл дугараад байсан болохоор хулгайн шинжтэй байж магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Тэрүүгээр хайгаад олдоогүй, чоно нохойд орсон зүйл байгаагүй. Миний алдсан хонины содон шинж тэмдэг гэвэл хондлой дээрээ улбар шар, ногоон өнгийн алаг будагтай хонинууд байгаа. Им тамга нь гэвэл зөв чих нь ганзага, буруу чих нь онь имтэй байгаа. Сэжиглэж байгаа хүн огт байхгүй. Гэрэлгүй мотоцикл явж байсан сураг байсан. Тэрнээс өөр зүйл бол байхгүй. Би алдсан хонио зах зээлийн ханшаар үнэлнэ.
...Би анх 28 тооны хонь, 1 ямаа гэж мэдүүлэг өгсөн. Тухайн баригдсан хонь авсан хүмүүс нь надтай уулзаад 26 тооны хонь байсан шүү. Танд үнэнээ л хэлье гэж хэлээд ****** , ****** , ****** гурав уулзсан. Би сүүлд нь 2 хонь, 1 ямаагаа олсон. Тэгээд би 26 тооны хонь, алдсанаараа явж байгаа. Манай туслах малчин залуу саяхан өөрийгөө хөдөө гэртээ боомилж нас барсан байгаа.
...Тухайн үед ****** сумын фэйсбүүк групп дээр ****** сумын хуучин төв гэх газарт тасарсан бог мал байна гэж мэдсэн. Харин дараа нь ****** , ****** , ****** нар надтай ирж уулзаад надад хандан “таны алдсан 26 тооны хонийг бид 3 хулгайлж авсан юм. Одоо бид 3 хохирлоо барагдуулъя” гэж хэлээд миний хохирол мөнгийг барагдуулсан. ... Тэр 3 надад хэлэхдээ тасарсан хонь таарахаар нь авч явсан гэж хэлсэн. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.
... Тухайн үед манай малчин байсан талийгаач ****** ынх болон саахалт айл ****** нарын гэрүүд нь хоорондоо 500-аас 600 метр зайд ойрхон байсан юм л даа. Тэр үед ****** надад хэлэхдээ 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө манай гэр болон талийгаачийн гэрийн ойролцоо гэрэлгүй машин яваад хонь мал үргээд байхаар нь би хашхирсан чинь гэрэлгүй машин баруун тийш давхиад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь ****** , ****** , ****** нар тэр шөнө гэрэлгүй машинтай явж манай хонийг тастаж хулгайлсан юм шиг байгаа юм. Дээрх ****** , ****** , ****** нар миний хонийг хулгайлснаа хүлээн зөвшөөрөөд ****** , ****** нар тус тусдаа эхлээд ****** “Юнител”-ийн дугаараас миний данс руу утгагүй 900,000 төгрөг шилжүүлж, харин ****** нь “Хохирол” гэх утгатай 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Одоо ****** нь над руу мөнгөө шилжүүлэх үлдээд байгаа юм. Би ****** с мөнгөө асуухаар “Удаахгүй өгье л” гэж хэлдэг. Ерөнхийдөө ойрхон ****** , ****** нарын гэр нь талийгаачийнхаа 4-өөс 5 км зайтай харин ****** ын гэр нь 10 гаран км зайтай байх. ... бойн дээгүүр явахад ****** , ****** , ****** нар Мэргэн Жононгоос нас барсан хүний нэр дээр гарал үүслийн бичиг авсан байсан. Тэгэхээр нь би Мэргэн Жононгийн ****** эмчээс асуухад “Тухайн үед би байгаагүй юм, миний туслах хийж байсан оюутан охин мэдэлгүй гарал үүслийн бичиг хийж өгсөн байна” гэж хэлсэн. Мөн ****** нь өөрийн эгч ****** ийн нэр дээр гарал үүслийн бичиг авсан байсан. Тухайн үед талийгаач ****** ынх ****** сумын Төвийн 6 дугаар баг хөдөө хэсэг “Их сондгой” гэх газарт нутаглаж байсан юм. Хоорондоо 3 км орчим ойрхон зайтай.
...Би 2021 оны 09 дүгээр сарын 05-аас 06-ны хооронд ****** сумын 6 дугаар баг хуучин төв гэх газар буюу сондгой ар гэх газраас нийт 26 тооны бог мал алдсан ба үүнээс хязаалан насны буюу 4 настай болон соёолон насны 5 настай эр хонинууд алдсан. Хүйс нь гэвэл дан эр хонинууд байсан. Эм хонь алдаагүй. Соёолон насны хонь нь 12 тооных байсан. Хязаалан насных нь 14 тооны хонь алдсан… Ц.****** болон Э.****** нар нь надад хохирлын мөнгө гэж миний дансанд 3,400,000 төгрөг хийсэн. Харин Б.****** э нь үлдэгдэл 2,500,000 төгрөг өгөх дутуу байгаа. Э.****** нь 100,000 төгрөг өгөх дутуу үлдсэн. Энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэжээ. (1-р хх-ийн 47-49, 50-51, 55-56, 57-58, 5-р хх-ийн 17-18),
Иргэний нэхэмжлэгч Б. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг Ц.****** гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би дээрх машиныг 2021 оны 06 дугаар сард Ц.****** д 5,500,000 төгрөгөөр зарсан. Одоо надад ямар нэгэн хамаа байхгүй.” гэжээ. (1-р хх-ийн 60),
Гэрч З. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед хотод байхад ****** над руу утсаар яриад та мах авч байгаа юу танд хэдэн хонины мах өгье гэхээр нь наана чинь мах авч байгаа хүн байгаа очоод өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би мах авч байгаа Эрдэнэ рүү залгаад ****** хэдэн хонь өгье гэнэ үзэж хараад авчих гэж хэлсэн. ...Тухайн үед би байгаагүй болохоор хэнтэй явж байгааг нь мэдээгүй. ...Нэлээн хэдэн тооны бог малын мах байсан. Яг хэдэн тооны мах өгснийг нь мэдэхгүй байна.
...Манай бой малчид иргэдээс гарал үүслийн гэрчилгээтэй мах худалдаж аваад Улаанбаатар хот руу зарж борлуулахдаа цаад авч байгаа ченжид нь гарал үүслийн бичгээ өгдөг учраас ****** ийн зарсан 10 тооны хонины махны гарал үүслийн бичиг надад байхгүй Улаанбаатар хотод ченжид байгаа байх. ... Манайх авсан махаа Улаанбаатар хотод аль үнэтэй авч байгаа хүмүүст өгдөг учраас чухам хэнд өгсөн талаар нь сайн мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 75-76, 112),
Гэрч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймаг ****** суманд нөхрийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн мал мах авдаг юм. 2021 оны 09 дүгээр сарын эхээр ****** , ****** хоёр надад мал мах өгөөгүй. Харин ****** надад 2021 оны 09 дүгээр сарын эхээр яг хэдэн хонь өгснийг санахгүй байна, гэхдээ 10 гаран тооны хонь өгсөн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ахиад хонь өгөх гэж ирсэн боловч би хонины махыг нь үзэхэд дарагдаад муудчихсан юм шиг байхаар нь голоод аваагүй явуулсан юм. 2021 оны 09 дүгээр сарын эхээр өгөхдөө бог малын мах өгөхдөө ****** э гэх хүний нэр дээр мах өгч байсан. Харин дараа нь мах өгөхөө ирэхэд нь аваагүй юм. ...Миний гар бүртгэл дээр байгаа л байх яг одоо бол сайн санахгүй байна.” гэжээ. (1-р хх-ийн 79-80),
Гэрч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** сумын 5 дугаар багт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. Би 2021 оны 09 дүгээр сарын эхээр хаваржаан дээрээ өвс буулгах гээд очиход манай хаваржаан дээр өвсний хашаан дээр бог малын сэвс байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Манай хаваржаан дээр хэн мал нядалсан талаар би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Сүүлд сонсож байхад манай нутгийн залуучууд болох ****** ****** , ****** нар айлын хонь тастаж авчраад нядалсан гэж сонссон юм. ...Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ****** манайхтай ойролцоо нутагладаг юм. ****** манай тэр хавиар мотоциклтой явж байгаа л харагддаг.” гэжээ. (1-р хх-ийн 83-84),
Гэрч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд манай хөдөө гэр болох ****** сумын төвийн багийн хуучин төвд байх гэрт маань ****** ийн хүү ****** , Б.****** э гээд 2 залуу согтуу орж ирээд “Хулгайчийн булаг” гэх газар заагаад өг гээд манай ээжтэй уулзаад манай ээж “зам мэдэхгүй байхдаа яадаг юм” гээд загнаад гаргасан байсан. Тухайн үед саарал өнгийн “Истана” маркийн автомашинтай явж байсан гэж ээж хэлж байсан. Тэгээд манай ээж өглөө нь би хөдөө гэр лүүгээ очиход Б.****** э нь энүүгээр өчигдөр шөнө явлаа хонь мал тастчихаж магадгүй шүү гээд хэлж байсан. ...Хонь мал ачсаныг нь бол манай ээж анзаараагүй гэж хэлсэн. ...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед ****** эгчийн бойнд 14 тооны хонь өгөх гэсэн ****** эгч хямдхан 1 кг-ын 4500 төгрөгөөр авна. Тэгээд ч энэ хонь чинь хоносон мах байна гээд мяалаад авахгүй байсан. Тэгэхлээр нь ****** ахын ****** эгчтэй ярьчихлаа тийшээ аваачиж өгье гээд миний өөрийн автомашин болох цагаан өнгийн ****** УНС дугаартай автомашинаар ****** ийн төвийн гэрээс очиж махыг нь ачаад өмд ****** ахын бойнд аваачиж өгөөд буулгаад мөнгөө авах дээрээ болсон чинь миний дансыг ****** эгчид өгөөд миний данс руу 2,112,500 төгрөг шилжиж ороод би ХААН банкнаас бэлэн авч өгөөд ****** ийг дэлгүүрийн гадаа буулгасан. ...Гарал үүслийн бичиг гээд нугалчихсан гарандаа атгаад явж байсан би бол сайн хараагүй. Би нэг ч төгрөг аваагүй. Орой нь залгаад та манай эхнэртэй нэг “Сангриа” дарс уу гэж хэж байсан. Би гэр лүү нь очоогүй. Бичиг авсан та санаа зоволтгүй гэхээр нь итгээд махыг нь зөөж өгсөн.” гэжээ. (1-р хх-ийн 87-88),
Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** сумын 6 дугаар багт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Манай нөхөр ****** сумын 6 дугаар багийн нутаг Хуучин төв гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 05-06-ны өдөр бэлчээрээсээ 26 тооны хонь алдчихлаа гэж надад хэдсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирж тэмдэглүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ****** эзэнтэй “Энх бум” хоршоонд манай сумын иргэн ****** нь ****** аар өгүүлж 14 тооны хонины мах өгч байгаа нь мал нядалгааны газрын хяналтын камерт нь бичигдсэн байсныг би өөрийн утсан дээрээ бичлэгийг хуулбарлаж авсан юм. Цагаан өнгийн ****** УНС дугаартай жижиг суудлын тэрэг байсан юм. ... ****** нядалсан 14 тооны хонины махаа ачиж бойнд аваачиж өгсөн юм байна лээ..” гэжээ. (1-р хх-ийн 91-92),
Гэрч Э.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой хөдөө гэртээ байж байхад машин дуугарахаар нь гараад харсан чинь ****** ийн хүү ****** , Б.****** э нар шал согтуу саарал өнгийн одоо бодоход “Истана” ч билүү, “Микирч” билүү машинтай ирсэн. Тухайн үед тэр 2 нэлээн согтуу эхлээд намайг танихгүй “өвөө” гэж хэлснээ “Хулгайчийн булаг” гэх газар хаана байдаг юм бэ гэж хэлэхээр их зам мэдэхгүй байхдаа яадаг юм бэ гээд тэр хоёрыг загнаад хөөж явуулсан. Тэгээд ****** ийн хүү ****** , Б.****** э нарыг явснаас хойш маргааш нь билүү нөгөөдөр нь манай урд уулнаас олон тооны тасарчихсан хонь ямаа гарч ирээд сумын фэйсбүүк групп дээр тавигдаж эхэлсэн юм. ... Би тэр хоёрыг согтуу байхаар нь яах гэж байгаа юм ч гэж асуугаагүй. Тэгээд маргааш нөгөөдөр нь урд уулнаас олон тооны тасарчихсан хонь ямаа гарч ирсэн. Би тухайн үед тэр хоёрыг шөнө явж байхаар нь мөн зам асуухаар нь нээх олигтой юм хийж яваагүй байх гэж дотроо бодож байсан.” гэжээ. (1-р хх-ийн 95-96),
Гэрч Н. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд он, сарыг нь сайн санахгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын эхээр өвс буулгаад хаваржаа руугаа ... гээд явж байхад ****** гэх хүний өвөлжөөнөөс буюу “Нярвын ар”гэх газраас 80 гаран тооны тасарсан хонь, ямаа эзэнгүй доош бууж явсан. Тухайн үед би дээрх хонийг хэний хонь гэдгийг нь сайн мэдээгүй. Тэгээд тэр эзэнгүй хонийг ****** хурааж хашаандаа хашаад сумын фэйсбүүкт зар байршуулсан. Тэгээд удалгүй ****** ****** той ирээд манай хонь гэж таниад туугаад аваад явсан. Дээрх бууж ирсэн хонь нь их ямаа цөөнтэй байсан. Хоорондоо ойрхон нисээд 4-5 км л байгаа байх.” гэжээ. (1-р хх-ийн 100),
Гэрч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын Төвийн 6 дугаар баг хөдөө хэсэг “Хулгайчийн булаг” гэх газарт эхнэр, хүүхдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байхад машин дуугарч манай хоттой хонь маань үргэхээр нь гараад харахад манай гэрийн хойгуур “микир”, “стана” бололтой нэг машин гэрлээ унтраагаад баруун тийш явсан. Би тухайн үедээ юм бодоогүй хүмүүс төөрөөд явж байгаа юм байх гэж бодоод гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь ****** ийн хоттой хонь нь шөнө тасарсан, алга болсон дутсан гэдгийг мэдсэн. ****** ийн хонийг талийгаач ****** гээд малчин нь хардаг байсан. Тухайн үед талийгаач ****** ынх манай гэрээс баруун хойш 2, 3 км хүрэхгүй зайд ойрхон байдаг байсан. ...Дараа нь ****** надад хэлэхдээ манай сумын ****** , ****** , ****** нар хулгайлсан байна гэж хэлж байсан.” гэжээ. (1-р хх-ийн 105-106),
Гэрч Н.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач ****** ыг зүс таньдаг юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр талийгаачийн гэр байснаас зүүн хойш хадлан хадаж байгаад орой талийгаачийн гэрт машинтай ирэхэд талийгаач надад сүйд болоод хоол цай хийж өгөөд надад хандан “Харанхуй болж байна хонь маань нэлээн хол байна, би ойртуулаад ирье” гээд ганцаараа морио унаад явсан. Ингээд би талийгаачийн гэрт сууж байсан. Тэгээд талийгаач хонио тууж ирэхдээ надад хандан “Манай хонинд гэрэлгүй мотоцикл юм уу, машин орчихсон юм шиг байна, таны машинтай хамт тойроод ирье” гэхээр нь би зөвшөөрөөд талийгаачтай хамт хөдөөгүүр хонь бэлчиж байсан газраар нь явж байхад талийгаач ****** “За гайгүй юм шиг байна, буцъя” гэж хэлээд би талийгаачийг гэрт нь хүргэж өгөөд сумын төв рүү машинтайгаа яваад өгсөн. Ингээд хэд хоногийн дараа талийгаачийн маллаж байсан ****** ийн хонь ямаанаас хүн хулгай хийсэн байна гэдгийг мэдсэн. Тасарсан үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач хонио хурааж ирэхдээ хандан “Хонины цаагуур гэрэлгүй мотоцикл явсан юм шиг байна таны машинтай яваад ирье” гэж хэлээд хонь байсан газар нь очиж чимээ чагнаж байгаад “зүгээр юм шиг байна, гэртээ харья” гэхээр нь талийгаачийг гэрт нь хүргэж өгөөд явсан. ....Тухайн үед сэжигтэй зүйл илрээгүй мөн намайг байхад гэрэлгүй машин мотоцикл яваагүй. Талийгаач л гэрэлгүй мотоцикл явах шиг боллоо л гэж надад хэлж байсан.” гэжээ. (1-р хх-ийн 119-120),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө бог малаа бэлчээрт гаргах санаатай хашаанаасаа гаргасан юм. Тэр үед манай бог малд айлын мал нийлсэн байхаар нь эргүүлж хонь ямаагаа хашаад өөрийнхөө бог малыг ялгаж хашаанаас гаргасан чинь 26 тооны хонь хашаанд маань үлдсэн. Тэгэхээр нь сумын төв рүү Э.****** ах руу залгаад: Хэдэн бог мал ажиллах хэрэгтэй байна ирээд ажиллалцаад өгөөч гэж гуйхад удалгүй Э.****** , Б.****** э ах нар Э.****** ахыг улаан өнгийн мотоциклтой ирсэн. Ингээд би тэр хоёрт дээрх 26 тооны хонийг өөрийнхөө мал байгаа юм гэж хэлээд бид 3 цугтаа 26 тооны хонийг ажиллаж махалсан. Ингээд дээрх 26 тооны хонийг тэр 2 ажиллалцаж өгөөд эргээд сумын төв рүү гэр лүүгээ явсан. Тэгээд би үдийн дараа малаа тогтоочхоод дээрх 26 тооны хонины махыг өөрийнхөө ****** ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “микро” автобусанд ачаад ****** сумын төв рүү очиж ****** ченжид махаа өгөх гэсэн малчныхаа тамгыг гэртээ орхисон байсан. Тэгээд би ****** эгчид гуйж байгаад 12 тооны хонины махыг нь өгчихөөд Б.****** ахынд очиж түүнд хандан: Малчныхаа тамгыг хөдөө гэртээ орхисон байна та 14 тооны хонины махыг маань борлуулаад өгөөч гэж хэлэхэд Б.****** э ах мал эмнэлгээс 10 тооны хонины махны бичиг авч ченжид 14 тооны хонины махыг зарж борлуулж надад мөнгийг нь өгсөн. Ийм асуудал болсон. Дээрх 26 тооны хонь манай нутгийн Б. ****** ахыг хонь байсан юм. Тухайн үед би мэдээгүй. Сүүлд мэдчихээд Б. ****** ахтай очиж уулзахад цагдаад өгчихсөн байсан юм. ...Миний хувьд дээрх 26 тооны хонийг хулгайлсан асуудал байхгүй. Дээрх 26 тооны хонь нь өөрсдөө манай хонинд нийлсэн. Яг хэзээ нийлснийг нь би сайн мэдэхгүй. Тийм асуудал огт байхгүй ээ. Дээрх 26 тооны хонь манай хонинд нийлсэн байсан. Б. ****** ахын хоньчин ****** гэдэг залуу байсан. ****** нь 2021 оны 11 сард хөдөө гэртээ амиа хорлосон гэсэн. Би Б. ****** ахын хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдолгүй гэж бичиг хийж өгсөн.” гэжээ. (1-р хх-ийн 162-164),
Шүүгдэгч Б.****** э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө ****** сумын төвд гэртээ байж байхад манай гэрт Э.****** орж ирээд надад хандан “Ц.****** хэдэн мал ажиллаад өгөөч гэнээ хоёулаа тэднийд очиж мал ажиллаад буцаад ирье” гэж хэлэхээр нь би “Хулгайн мал биш биз дээ” гэхэд Э.****** “биш биш” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Э.****** тай түүний улаан өнгийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклтой Ц.****** гийн гэр лүү явсан. Бид хоёрыг Ц.****** гийн гэрт ирэхэд Ц.****** нь 26 тооны хонь хашаандаа ялгаад хашсан байсан. Тэгээд Ц.****** , Э.****** бид 3 нийлж дээрх 26 тооны хонийг ажилласан. Тэгээд хонийг нь ажиллаж өгөөд Э ****** бид 2 мотоциклтойгоо сумын төв рүү яваад би сумын төв дээр ирж гэртээ буусан. Ингээд үдээс хойш Ц.****** нь манай гэрт ирээд надад хандан “Малчныхаа тамгыг гэртээ мартчихсан байна 10 гаран хонины мах зараад өгөөч” гэхээр нь мал эмнэлгээс 10 хонины бичиг аваад махны ченж Оюун****** эгчид 10 хонины бичигтэй 14 хонины махыг зарсан. Ингээд мөнгийг нь Ц.****** д эргүүлж өгсөн. Ийм л асуудал болсон. Миний хувьд дээрх 26 тооны хонийг хулгайн хонь гэж огт мэдээгүй. Ц.****** нь өөрөө бог малтай болохоор малаасаа ажиллаж махалж байгаа юм байна гэж ойлгоод л Ц.****** , Э.****** нартай нийлж ажилласан юм. Би дээрх 26 тооны хонийг Ц.****** гийн хонь л гэж бодож ажилласан. Надад Ц.****** мөнгө өгөөгүй. ... Ц.****** хохирогчийнхоо хохирлыг барагдуулж гомдол саналгүй гэж бичиг авсан гэсэн.” гэжээ. (1-р хх-ийн 167-169),
Шүүгдэгч Э.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байхад Ц.****** над руу утасдаад надад хандан “Хөдөө гэрийнхээ гадна өөрийнхөө хэдэн тооны хонийг ажиллах гэсэн юм та хүрээд ирэх үү” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ****** ийн хамтаар өөрийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклтой Ц.****** гийн хөдөө гэр болох ****** сумын Төвийн 6 дугаар баг Сэргэлэнгийн үзүүр гэх газарт ирэхэд Ц.****** нь гэрийнхээ гадаа 26 тооны хонь хашсан байхаар нь бид 3 нийлж түүнийг нь хамт ажиллаад ****** бид 2 буцаад сумын төв рүү явсан. Ийм л асуудал болсон. Би тухайн үед мэдээгүй. Ц.****** надад хэлэхдээ “Ах ирээд хэдэн хонь ажиллаад өгөөч, банкны зээл төлөх гээд тулчихаад байна, би өөрөөсөө ажиллаж байгаа юм” гэхээр нь гэрт нь очиход Ц.****** нь малынхаа хашаанд хонь хашсан байхаар нь л ажиллаж өгсөн. Сүүлд би дээрх 26 тооны хонийг хулгайн юм байна гэж мэдсэн. Тэгээд Ц.****** гээс асуухад манай хонинд нийлээд ирсэн байхаар нь ялгаад таныг дуудсан юм л гэж хэлсэн. Ц.****** хохирогч Б. ****** этэй уулзаж гомдол саналгүй гэж бичиг хийлгүүлж авсан гэсэн. Хохирлоо төлсөн байх. ...Тухайн үед би ****** тэй Ц.****** гийн хөдөө гэр лүү өөрийнхөө улаан өнгийн улсын дугааргүй мотоциклтой л явсан. Ямар нэгэн хулгайн гэмт хэрэг үйлдээгүй.
...Би дээрх улаан өнгийн улсын дугааргүй “DAYUN” маркийн мотоциклийг 2021 оны 11 дүгээр сард Биндэр сумын танихгүй хүнд 500.000 төгрөгөөр зарсан. ... Хэрэг учрал болсны дараа ****** бид хоёр Ц.****** гийн ****** ХЭА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Hyundai mikir” маркийн тээврийн хэрэгслийг гуйж Хэнтий аймаг явах гэсэн боловч машиных нь ус нь халаад явж болохгүй болохоор нь Ц.****** д эргүүлж өгсөн.” гэжээ. (1-р хх-ийн 172-173, 174-175),
Гэрч С.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 102),
Гэрч С.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 111),
Гэрч Ц.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 115-116),
Гэрч С.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 124-125),
Гэрч С.****** ийн мэдүүлэг (1-р хх-ийн 128-129),
Гэрч Т.****** ны мэдүүлэг (1-р хх-ийн 132-133),
Гэрч Ү.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 136-137),
Гэрч Б.****** ын мэдүүлэг (1-р хх-ийн 140-141),
2.Хохирогч Ж. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 6 дугаар баг ****** ын 306 тоотод нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 01-ний оройхон 16 цагийн орчим болж байхад миний нөхөр болох ****** нь илүү гэртээ битүүлэг чанаж байсан. Тэгээд 16 цаг 40, 50 минутын орчимд илүү гэр лүү шагайхад ****** нь цагаан сарын архинаасаа нэг шил “Соёрхол” нэртэй 500 граммын архи гаргачихсан ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд би битүүн болох гэж байхад архи уулаа гээд уурлаад хэдэн үг хэлээд гарсан. Тэгсэн ****** согтоод гэр лүүгээ орж ирээд “боорцгоо хийгээгүй байгаа юм уу, боорцгоо хийчихгүй яасан юм” гээд намайг газар сууж байхад зүүн талын нүд рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хамт байсан хажуу айлын охин ****** цагдаа руу залгаад дуудсан байсан. Удалгүй цагдаа нар орж ирээд ****** ийг аваад явсан. Бид 3 байсан...” гэжээ. (2-р хх-ийн 36-37),
Гэрч Э.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний орой 17 цагийн орчим болж байхад хажуу айлын ****** ах ****** эгч 2 муудалцаад байгаа юм шиг орилж хашхираад байхаар нь тэднийх рүү ороход ****** эгч уйлчихсан сууж байсан. Тэгээд ****** ах ****** эгчийг газар сууж байхад нь хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд намайг юм хэлэхээр тоохгүй байсан. Тэгэхлээр нь би айгаад сумынхаа цагдаа руу залгаад дуудлага өгөөд удалгүй ирээд ****** ахыг аваад явсан. ****** ах, ****** эгч би бид гурав л байсан. Өөр хүн бол байгаагүй. Боорцог хийгээгүй гэсэн шалтгаанаар муудалцсан байх. ****** ах би уусан ч гэсэн юмаа хийдэг гээд дайраад байсан. .. Зүүн нүд рүү нь ямар ч байсан нэг удаа өшиглөсөн, тэрийг бол харсан. Нөхөр болох ****** д цохиулсны дараа хөхөрсөн байсан.” гэжээ. (2-р хх-ийн 44-45),
Гэрч Э.****** ийн мэдүүлэг (2-р хх-ийн 48-49),
Шүүгдэгч Б.****** э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой гэртээ ганцаараа 0.5 л “Соёрхол” нэртэй архийг уугаад түүндээ согтоод эхнэр ****** тай үл ялих зүйлээр шалтаглан эхнэрийгээ сууж байхад нь баруун талын хөлөөрөө зүүн талын нүдний орчимд өшиглөж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (2-р хх-ийн 64-65),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаартай “... Ж. ****** ы биед зүүн нүдний дээд доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 57-58)
3.Хохирогч Д. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** сумын 6 дугаар баг ****** хорооллын 209 тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 28-нд би өглөө 09 цаг 30 минутад хөдөө ****** гэх айл руу ямаа самнахаар явсан. Тэгээд өдөр хөдөө байж байхад миний охин болох ****** над руу залгаад “ээж гэрийн хаалга онгорхой байна, цоож нь эвдэрсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би охиныгоо “гэр лүүгээ ороод үз дээ, яасан байна” гэж асуусан. Тэгсэн “жижиг авдрын цоож эвдэрсэн байна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь “дотор нь ээжийнх нь түрийвч байна уу” гэж асуухад “байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд хөдөөнөөс ирээд гэрийнхээ эд зүйлийг үзтэл улаан өнгийн түрийвчтэй 600 орчим мянган төгрөг байхгүй болсон байсан. Түрийвчтэй нь аваад явсан байсан. Өөр бол юм алга болоогүй байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагат хандах болсон. Манайхыг мал авдаг болохоор ер нь их хүмүүс орж гардаг. Хэнийг гэхээ бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ****** гэдэг залуу урд орой нь манайд ирээд 1 ямаа 80,000 төгрөгөөр зарсан. Тэгэхэд би авдраасаа мөнгө аваад өгсөн. Тэгэхэд манай гэрт бас 2 хүн байсан тэр нь 2 нь манайд ямаа самнасан хүмүүс байсан. ****** болон ****** гэх эхнэр нөхөр 2 байсан. ... Би бол тэр ****** г сэжиглэж байна. Яагаад гэвэл 2022 оны 03 дугаар сарын 26-нд орой манайд ирээд нэг ямаа заръя гээд тэгээд би авдраасаа 60,000 төгрөг аваад гаргаад өгсөн. ****** д урьдчилаад 20,000 төгрөгийн өгсөн байсан юм. Тэгэхлээр энэ хүнийг л сэжиглэж байна. Бас өдөр би айлд ямаа самнаж байхад ****** над руу залгаад “та хаана байна” гэж асуусан. Тэгэхлээр нь би “****** гийнд 70 эр ямаа барьсан байна хүн цөөтэй байна гэж энд ирээд ямаа самнах уу” гэж асуусан. Тэгсэн тэгье одоо ингээд яваад очно оо гэж хэлсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад над руу залгасан гэхээр 1 цаг болж байхад ****** ирсэн. Тэгэхлээр манайхыг хүнгүй гэдгийг мэдээд мөнгө авсан байж магадгүй гэж бодож байна. ...600,000 төгрөг л байгаа. 800,00 төгрөг байснаас 120,000 төгрөгөөр хүнс авсан 60,000 төгрөг ****** д өгсөн 20,000 төгрөг хүн өгөх байснаа өгсөн тэгээд үлдэгдэл 600,000 төгрөг байсан. Гомдолтой байна мөнгөө олж авмаар байна.
...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байна. Манай гэрийн хаалгыг эвдэж орсон Ц.****** нь миний улаан өнгийн түрийвчинд байсан 600,000 төгрөгөөс 223,450 төгрөгийн гаргаж өгсөн байна. Одоо би 400,000 мянган төгрөгөө олж авмаар байна… Гомдолтой байна үлдсэн 400,000 мянган төгрөгөө олж авмаар байна…” гэжээ. (2-р хх-ийн 97-98, 102),
Насанд хүрээгүй гэрч А.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хичээлээ тараад 13 цаг 51 минутад ****** сумын 6 дугаар баг ****** хорооллын 209 тоот хашаанд байх монгол гэр лүүгээ орох гэтэл хаалга цуурсан байсан. Тэгээд гэр лүү ороход яг үүдэнд цоож байсан. Тэгээд хувцсаа солиод бие засчихаад ээж рүү залгасан. Тэгсэн ээж “авдар дотор мөнгө байна уу, хардаа миний охин” гэж хэлсэн. Тэгээд авдраа хартал мөн адил цоож нь хажууд нь байхаар нь онгойлгоод харахад ээжийн түрийвчтэй мөнгө байхгүй байсан. Тэгээд ээж рүү залгаад “байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд ээж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. (2-р хх-ийн 109-110),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хөдөө гэр болох ****** сумын 1 дүгээр баг “Шар-Завсар” гэх газарт ээжийндээ байж байгаад орой 19 цагийн орчим ****** сумын төвд ирээд ****** эгчид 1 тооны нэг чих сам нөгөө чих имгүй ямааг 60.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ****** эгч гэртээ миний танихгүй 2 хүнтэй пиво уугаад сууж байсан бөгөөд надад ямааны 60.000 төгрөг гаргаж өгөхдөө авдраасаа улаан өнгийн түрүүвч гаргаад уг түрийвчнээс надад мөнгө гаргаж өгсөн. Би мөнгөө аваад гэрээс нь гараад явсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим ****** эгч над руу утсаар залгаад би айлд ямаа самнаж байна ямаа самнах уу самнах бол хүрээд ир гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд би ****** сумын төвд байх ****** эгчийн гэр болох ****** ын 209 тоотод очиход гэр нь цоожтой байсан. Би хүн харж байгаад цоожийг нь татсан чинь хаалга нь ханзраад онгойхоор нь гэрт нь ороод жижиг улаан өнгийн авдрын жижиг цоожийг хүчтэй 2-3 удаа татаж онгойлгоод авдар дотор байсан улаан өнгийн түрүүвчийг авч үзэхэд овоо хэдэн төгрөг харагдаж байхаар нь аваад гарсан. Тухайн үед би мөнгийг тоолоогүй. Би ****** эгчийн гэрээс өөр эд зүйл аваагүй.” гэжээ. (2-р хх-ийн 119-120),
4. Хохирогч Б. ****** э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-ийг шилжих шөнө ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан давааны ар дунгийн бүрд” гэх газраас өөрийн хоттой хониноос 57 тооны хонь хулгайд алдсан. Тухайн үед тэнгэр муухайраад 2, 3-н хоног араас нь явж чадалгүй хоног алдчихсан юм. Тэгээд байж байтал манай багийн иргэн ****** гэх хүн “чи зүүнтээ чигтээ гарсан байх тийшээ сураг тавь” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би сураг тавьж байгаад Ц овогтой ****** гэх залуу хулгайлж авсан болохыг мэдээд өөртэй нь уулзахад “тиймээ ах би авсан юмаа, Хурхын нутаг руу том гарт ****** гэх хүнд зарсан” гэж хэлсэн. Тэгээд “ахаа би хохирлыг чинь барагдуулна аа, та битгий цагдаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь залуу хүүхэд юм даа хохирол барагдуулчих байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн чинь одоо болтол хохирол барагдуулахгүй таг чиг алга боллоо. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би чи надад бичиг хийж өг гэж хэлээгүй байхад өөрөө нотариатаар батлуулсан хохирол барагдуулах бичиг авчирч өгсөн. Одоо тэр нь надад байгаа. Мөн над руу бичсэн мессежүүд нь хүртэл байгаа. Голцуу эм хонинууд байсан. ****** болохоор дотор нь 5 төлөг байсан гэж хэлсэн. Манай хонинуудын им нь урдаасаа 2 чих догол, зарим нь ухам имтэй хонинууд байгаа.
... би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийн алдсан 57 тооны хониныхоо нас, хүйсийнх нь талаар хэлж яриагүй юм байна. Миний алдсан 57 тооны хонины 55 нь хязаалан эм хонь /4 настай/, 2 нь эр төлөг байсан. Манай хонинуудын им нь 2 чих урдаасаа догол, эсхүл ухам имтэй хонинууд байсан. Тухайн үед ****** нь миний алдсан хонинуудын дунд 2 тооны төлөг байсан гэж надад өөрөө хэлж ярьж байсан. Өмнө нь надаас мэдүүлэг авсан байцаагч маань миний урьд хохирогчоор өгсөн мэдүүлэг дээр 5 гээд андуураад биччихсэн байх шиг байна. Би ч гэсэн тухайн үедээ энэ хэсгийг анзаарч харалгүй гарын үсгээ зурчихсан байна. Тухайн үед ****** нь миний алдсан хонинуудыг хулгайлсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч, таны хонинуудын дунд 2 тооны төлөг л байсан, бусад нь эм хонинууд байсан гэж надад өөрөө хэргээ хүлээж ярьж байсан. Миний хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа.” гэжээ. (2-р хх-ийн 161, 5-р хх-ийн 11-12),
Гэрч Ч.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын эхээр ****** сумын 1 дүгээр багийн иргэн Ц.****** гэх залуу над руу залгаад “чи төлөг авч байгаа юм уу, хөгшин нь хэдэн төлөг зарах гэсэн юм аа, ирээд авах боломж байна уу” гэхээр нь “хөгшин нь унаа тэрэг байхгүй, чи өөрөө аваад ир” гэж хэлэхэд өөрөө ачаад ирсэн. Нийт 14 тооны төлөг байсан. 1 ширхгийг нь 60,000 төгрөгөөр бодож нийт 840,000 төгрөг болж мөнгийг бэлэн аваад явсан. ...Миний хонь гэж хэлсэн.” гэжээ. (2-р хх-ийн 169-170),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ****** сумын Наран 1 дүгээр баг “Тэнхэлэгийн ар” гэх газарт мал маллаж амьдардаг байсан юм. 2021 оны 05 дугаар сарын эхээр шиг санаж байна манай хонинд 14 тооны төлөг /хонь/ нийлсэн байсан юм. Би тухайн үедээ Б. ****** э гэх хүний хонь байна гэдгийг мэдээгүй. Ингээд дээрх 14 тооны хонь нь манай хонинд 2-оос 3 хоног байсныг манай эхнэр Цолмонтуяа мэдэж байгаа ингээд би дээрх 14 тооны төлгийг өөрийн найз болох Чимэдцэрэнгийн ****** гэх хүнд 1 төлгийг 60,000 төгрөгөөр бодож нийт 40,000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед Ч.****** д дээрх 14 тооны төлгийг нь хүнийх гэдгийг хэлэхгүйгээр зарсан. ... Б. ****** ийн гэртэй ойрхон өвөлжиж, зусдаг… Тухайн үед хохирогч Б. ****** э ахынх манай гэрээс урагшаа 5-6 орчим км зайд “Улаан давааны адаг” гэх газарт нутаглаж байсан. Миний хувьд хохирогч Б. ****** ийн 57 тооны хонийг хулгайлсан асуудал байхгүй ээ. Харин 14 тооны төлгийг л зарж борлуулсан. Би дээрх 14 тооны төлгийг өөрийн саарал өнгийн ****** ХЭҮ улсын дугаартай “микир” авто машинаар Ч.****** д хүргэж өгсөн. ...Хохирогч Б. ****** э надтай ирж уулзахаар нь би түүнд хандан “Танай 14 тооны хонь манай хонинд ирж нийлснийг зарж үрсэн, уучлаарай ах би 14 тооны хонийг чинь төлж барагдуулъя” гэхэд Б. ****** э нь надад хандан “Би 57 тооны хонийг алдсан. Чамаас 57 тооны хонины мөнгийг нэхэмжилнэ. Чи 57 тооны хонийг барагдуулаад өгчихвөл би гомдолгүй цагдаад хэлэхгүй” гэж хэлсэн.” гэжээ. (2-р хх-ийн 190-192),
Гэрч Ч.****** гийн мэдүүлэг (2-р хх-ийн 173-174),
5.Хохирогч Г. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар баг “Ханангийн ар” гэх газарт нөхрийн хамт өөрийн малыг маллан амьдардаг юм. Би 2022 оны 09 дүгээр эхээр бог малын угаалгаар хонио тоолоход хонь, ямаа маань бүрэн байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хонь, ямааг дахин тоолоход 3 тооны хонь дутсан юм. Тэгээд би өөрийн хонь, ямааг алдаж тоолсон байх гэж бодоод тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй юм… Зүүн чих нь урдаасаа ухам, араасаа догол, баруун чих нь урдаасаа ганзага имтэй байсан. Зүс нь хар толгойтой хонинууд байсан байх би сайн санахгүй байна. Манай хонь Ханангийн энгэрээр буюу одоо манай гэр байгаагаас баруун урагш зүгт бэлчдэг. Би өөрийн алдсан гэх 3 тооны хонийг одоогийн зах зээлийн үнээр нь үнэлнэ.” гэжээ. (3-р хх-ийн 113-114),
Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний дансанд ****** нь өөрийн дансны дугаар болон хаан банкны картаа ашиглуулаач гэж гуйхаар нь би өөрийн хаан банкны картаа дансны дугаартайгаа өгсөн юм. Тэгээд би дансанд 403.000 төгрөг утга дээр нь мах гэж орж ирсэн. Тэгэхэд нь би өөрөө аймгийн төвд байсан мөн ****** нь мотоцикл дээр дүүрээд 2 тооны хонь авчирсан байсан. Тэгээд чи гэртээ харьсан байж машин тэргэнд авчирч болдоггүй юм уу гэхэд “манай ах, эгч нар надад машин тэргээ өгдөггүй юм, тэгээд би мотоциклтой авчирсан юм” гэж хэлээд 17-18 цагийн хооронд ганцаараа аймгийн хойд талд зогсож байсан юм. Тэгээд би өөрийн эгчийн машинтай очсон юм. Тэгээд миний машинд ачаад хаашаа явсныг одоо санахгүй байна… Би ****** г хулгайн хонь авчирсан талаар огт мэдэхгүй ээ… Би ****** гийн авчирсан хонины зүс болон имийг огт санахгүй байна.” гэжээ. (3-р хх-ийн 117-118),
Гэрч У.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын эхээр явсан байсан миний машины мөнгө гэж надад 4,000,000 төгрөг адуу зараад өгсөн юм. Тэгээд өмнө бил үү дараа нь бил үү би өдрийг нь санахгүй байна манай буудлын гадаа мотоцикл байлгаж байгаад хагас бүтэн сайнаар хөдөө яваад 3 тооны хонь зээрчилж авчирсан. Тэгээд манай дэлгүүрт гаднаас нэг хүн ирэх таараад би эмнэлгээр явж байгаа надад хонины мах авах гэсэн юм гэхэд ****** нь нөгөө 3 тооны хонины махаа зарсан. Тэгээд мөнгөө миний дансаар хийлгэж надаас бэлэн авсан юм. ****** нь өөрөө би мянгат малчны бага хүү гэж хэлээд өөрөө яриад байсан юм. ****** нь манай буудалд байхдаа манай дэлгүүрээс өдөрт 200,000-аас дээш төгрөгийн зээл хийж аваад байсан юм. ****** гарал үүслийн бичиг аваагүй.” гэжээ. (3-р хх-ийн 121-122),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шиг санаж байна Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг “Ханангийн ар” гэх газарт бэлчээрт байсан бог малаас 3 тооны хонийг унаж явсан ногоон өнгийн “чансаа” маркийн мотоциклоор хөөсөөр байгаад бахардахаар нь барьж авч тэр газраа амийг нь тасалж гэдэснүүдийг нь гаргаж тэндээ үлдээгээд мотоциклынхоо ард даруулж авчирсан. ...Миний хувьд бусдын 3 тооны хонийг тээврийн хэрэгсэл буюу мотоцикл ашиглан би хулгайлж бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би дээрх ногоон өнгийн “чансаа” маркийн мотоциклийг хаана байгааг нь мэдэхгүй байна. Дээрх мотоцикл нь эвдэрхий нэлээн муудсан байсан бөгөөд явж ирээд эзэн болох ****** гэх хүнд хүлээлгэн өгсөн. Би одоогоор хохирогчийн хохирол мөнгийг барагдуулаагүй байгаа, шүүх хурлаасаа өмнө барагдуулна гэж бодож байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдсэн.” гэжээ. (3-р хх-ийн 139-140),
6.Хохирогч Ө.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Хурх тосгоны хөдөө хэсэг “Борт” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Манайх хувьдаа 1400 орчим толгой малтай үүнээс манай ах дүү нарын нийлсэн 100 гаран адуу байдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай адуу гэрийнхээ ойролцоо усанд байсан юм. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж хүрэн азаргатай 43 тооны адуу маань байхгүй байсан. Үүнээс хойш би адуугаа өвөлжөөний ойр орчим болон зуслан байдаг “Алтан уул” гэх газраар хайж явсан боловч ямар нэгэн сураг гарахгүй байсан. Тэгээд байж байтал 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай хүрэн азаргатай адуу маань гэрийнхээ ойролцоо дутуу ирсэн байсан. Тэгээд адуугаа бүртгэж үзэхэд 17 тооны адуу дутаж байсан. Ингээд үлдэгдэл адуугаа хайсан боловч мөн ямар нэгэн сураг гараагүй. Тэгээд манай адуу тасарч сарнидаггүй болохоор хулгайд алдагдсан байж магадгүй гээд 10 дугаар сарын 20-ны орчимд ****** сумын хэсгийн төлөөлөгчид адуу алдсан тухай өргөдөл гаргаж өгсөн.
Манай алдсан адуу
1.Хүрэн азарга /15 настай Ө үсгэн тамгатай/
2.Хээр алаг гүү /8 настай Ө үсгэн тамгатай/
3.Хүрэн унага /1 настай Ө үсгэн тамгатай
4.Хамар цагаан хээр гүү 19 настай Ө үсгэн тамгатай/
5.Хүрэн унага /1 настай Ө үсгэн тамгатай/
6.Хээр халзан гүү / 13 настай Ө үсгэн тамгатай/
7.Хүрэн халзан унага / 1 настай Ө үсгэн тамгатай/
8.Хонгор халзан гүү / 9 настай Ө үсгэн тамгатай/
9.Хонгор унага / 1 настай Ө үсгэн тамгатай/
10.Бор халзан гүү / 10 настай Ө үсгэн тамгатай/
11.Халзар унага /1 настай Ө үсгэн тамгатай
12.Зээрд гүү /11 настай Ө үсгэн тамгатай/
13.Хүрэн халзан унага /1 настай Ө үсгэн тамгатай/
14.Цоохор гүү / 9 настай Ө үсгэн тамгатай/
15.Халтар унага / 1 настай Ө үсгэн тамгатай/
16.Хүрэн гүү / 10 настай Ө үсгэн тамгатай/
17.Хүрэн унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
18.Хээр алаг морь / 13 настай Ө үсгэн тамгатай /
19.Хул морь / 8 настай сартай хас тамгатай/
20.Хүрэн халзан морь /7 настай Ө үсгэн тамгатай/
21.Хүрэн халзан морь /7 настай Ө үсгэн тамгатай /
22.Хүрэн халзан морь 18 настай Ө үсгэн тамгатай /
23.Хүрэн халзан морь / 10 настай Ө үсгэн тамгатай/
24.Хүрэн халзан морь /10 настай Ө үсгэн тамгатай/
25.Хүрэн халзан морь /11 настай Ө үсгэн тамгатай /
26.Хүрэн халзан морь /13 настай Ө үсгэн тамгатай /
27.Зээрд халзан байдас /3 настай Ө үсгэн тамгатай /
28.Хээр байдас/3 настай Ө үсгэн тамгатай /
29.Хүрэн байдас/3 настай Ө үсгэн тамгатай /
30.Хээр үрээ /3 настай Ө үсгэн тамгатай /
31.Хүрэн үрээ /4 настай Ө үсгэн тамгатай /
32.Хүрэн үрээ 14 настай Ө үсгэн тамгатай /
33.Халтар шүдлэн үрээ /3 настай Ө үсгэн тамгатай /
34.Хүрэн халзан гүү 18 настай Ө үсгэн тамгатай /
35.Халтар гүү 17 настай Ө үсгэн тамгатай /
36.Халтар гүү / 8 настай Ө үсгэн тамгатай /
37.Хүрэн халзан даага / 2 настай Ө үсгэн тамгатай /
38.Хүрэн халзан даага / 2 настай Ө үсгэн тамгатай /
39.Халтар даага /2 настай сартай хас тамгатай/
40.Зээрд даага /сартай хас тамгатай /
41.Хүрэн халзан даага /2 настай Ө үсгэн тамгатай/” (3-р хх-ийн 167-168),
42.Цавьдар халзан даага 12 настай Ө үсгэн тамгатай/
43.Хар хүрэн даага 12 настай Ө үсгэн тамгатай/ эдгээр 43 тооны адуу алдсан. Тэгээд 10 дугаар сарын 13-ны өдөр Хүрэн азаргатай 7 унагатай гүү, 1 үрээ 3 даага нийт 19 тооны адуу эргэж очсон. Эргэж очсон адууны зүс нь:
1.Хүрэн азарга /15 настай Ө үсгэн тамгатай/
2.Хамар цагаан хээр гүү /9 настай Ө үсгэн тамгатай/
3.Хүрэн унага/ 1 настай Ө үсгэн тамгатай /
4.Хээр халзан гүү / 13 настай Ө үсгэн тамгатай /
5.Хүрэн халзан унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
6.Хонгор халзан гүү / 9 настай Ө үсгэн тамгатай /
7.Хонгор унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
8.Бор халзан гүү / 10 настай Ө үсгэн тамгатай /
9.Халзар унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
10.Зээрд гүү / 11 настай Ө үсгэн тамгатай /
11.Хүрэн халзан унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
12.Цоохор гүү / 9 настай Ө үсгэн тамгатай /
13.Халтар унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
14.Хүрэн гүү / 10 настай Ө үсгэн тамгатай /
15.Хүрэн унага / 1 настай Ө үсгэн тамгатай /
16.Хүрэн үрээ 14 настай Ө үсгэн тамгатай /
17.Хүрэн халзан даага 12 настай Ө үсгэн тамгатай/
18.Цавьдар халзан даага 12 настай Ө үсгэн тамгатай/
19.Хар хүрэн даага 12 настай Ө үсгэн тамгатай/ эдгээр 19 тооны адуу эргэж очсон. Эдгээр адуунд хурдан удмын адуу байхгүй, зах зээлийн ханшаар үнэлэхэд надад татгалзах зүйл байхгүй. Би гомдолтой байна.” гэжээ. (3-р хх-ийн 172-174),
Иргэний нэхэмжлэгч Ш.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багт эхнэр, хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Би өөрийн найз болох ****** гэх айлын хашаанд одоогоос 2 жилийн өмнө худалдаж авсан ногоон өнгийн “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоциклийн маань бензин дуусахаар нь би ****** гийн хашаанд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр үлдээгээд тэгээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны үеэр бензин авч очоод мотоциклоо авсан юм. Намайг мотоциклоо авахад миний мотоцикл миний тавьсан газарт хэвээрээ байсан юм… Би мотоциклоо 400.000 төгрөгөөр үнэлнэ.” гэжээ. (3-р хх-ийн 178-179),
Гэрч У.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** д тээврийн хэрэгслийг нь янзалж өгнө биз гэхэд “би өөрөө таны энэ машиныг авна” гэхээр нь би 6,000,000 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан. Тэр үнээ хэлсэн чинь би ****** сум руу гэр лүүгээ яваад адуу авчирч зарна гэж хэлээд 2022 оны 10 дугаар сарын эхээр яваад ****** манай буудалд маргааш нь ирээд “би нэг азарга адуугаа туугаад ирлээ, энэ манай адуу байгаа юм” гэж хэлээд надад утсан дээрээсээ адуугаа тууж яваа бичлэг харуулаад би адуугаа мотоциклтой тууж ирсэн гээд байхаар нь би өөрөө аймгийн төвийн харьяанд “А” данстай болохоор намайг өөрийнхөө нэр дээрээ 9 тооны адууны гарал үүслийн бичиг аваад өгөөч гээд гуйгаад байсан болохоор би малын эмч ****** гэх хүнд тухайн 9 тооны адууны зургийг ****** гийн утсаар өгөөч гэж хэлээд өгүүлж миний нэр дээр гарал үүслийн бичиг авсан. Тэгэхэд би ****** д гарал үүслийн бичгээ сумаасаа ав гэхэд хагас бүтэн сайнд бичиг олдохгүй гээд байхаар нь би ****** гээс мөнгөө авах гээд гарал үүслийн бичиг авч өгсөн. Тэгэхдээ ****** нь би 300 гаран тооны адуутай 10 гаран тооны сувай адуу ажиллахад яав л гэж хэлээд байсан юм. Тэгээд миний нэр дээр 9 тооны адууны бичиг авахдаа 9 тооны адуунаас гадна дахин 3 тооны адуу ажилласан байх надад 12 тооны адуу ажилласан гэж байсан. Ажилласан арван хоёр тооны адуунаас бойчин нартаа өгсөн, харин нэг дааганы мах гэсэн багавтар адууны махыг манайд авчирсан. Тэгэхдээ буудалд байхдаа өөртөө хоол хийж иднэ гэж байсан тэгээд 12 тооны адуу болсон юм. Тэгээд дахин адуу үлдсэн юм уу гэхэд үлдсэн адуугаа голын эрэг дээр харж байгаа гэсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа дахин асуухад нөгөө үлдсэн адуу ****** суманд очсон байгаа гэхэд нь “замаас хүн амьтан хулгай хийх вий” гэхэд “за болио манай адуу очсон” гэж хэлсэн. Тэгээд “чи арай хулгай хийсэн биш биз” гэхэд “би баян айлын хүүхэд, надад 300 гаран тооны адуу байгаа шүү” гээд байсан болохоор 9 тооны адуунд нь бичиг авч өгөөд ченж Энхцэцэгт зарж мөнгийг нь миний дансаар авъя тэгэхгүй бол надад банкны данс байхгүй гээд гуйгаад байсан болохоор би тухайн адууны мөнгө болох 8,000,000 гаран төгрөгийг ****** надад 4,000,000 төгрөг үлдээгээд машины мөнгө гэж хэлсэн. Тэгээд бусад мөнгөө өөрөө авсан юм. ... ****** надад хулгайн мал биш би өөрөө малтай айлын бага хүү шүү гэж хэлээд суманд гарал үүслийн бичиг хагас, бүтэн сайнд гарал үүслийн бичиг авч амжихгүй байсан юм гэж хэлээд байсан болохоор би итгээд авч өгч байсан юм...” гэжээ. (3-р хх-ийн 194-196),
Гэрч Ж.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** гэх хүнийг танина. Багаас нь сайн мэднэ. Тухайн хүний аав нь намайг ****** суманд малын эмч хийж байхад жолооч байсан болохоор тухайн хүнийг таньдаг юм. ... хамгийн сүүлд тухайн хүнд 9 тооны адууны бичиг өгсөн. Над руу тухайн үед залгахдаа “би өөрийнхөө утсыг хаячихсан хүний утсаар залгаж байна шүү, 9 тооны адууны гарал үүслийн бичиг авмаар байна” гэсэн. Тухайн хүн өөрсдөө малтай болохоор өөрийнх нь адуу байх гэж бодсон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн 9 тооны адууны малын бичиг авахдаа 3662 ХЭҮ гэсэн тээврийн хэрэгслээр авчирна гээд тухайн тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан зургийг бас явуулснаас гадна 99747778 дугаарыг тэмдэглүүлсэн юм. Тухайн адуунуудыг ****** гэдэг ченжид өгнө гэж хэлж байсан юм. Сартай босоо зуузай тамгатай гэж надад утсаар хэлсэн юм. Би тухайн үед ****** гийн өөрийнх нь утас руу залгаад тухайн адуунуудын тамга харагдахгүй байна гэхэд бүгд босоо “зуузай” тамгатай гэж надад хэлж байсан юм. …Надад тухайн адуунуудыг авчирч харуулаагүй харин “****** ” гэсэн фэйсбүүк хаягаас тухайн адуунуудын зургийг над руу явуулсан.” гэжээ. (3-р хх-ийн 199-200),
Гэрч Э.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр баг ****** гийн 7-7а тоот оршин суудаг юм. Би өдрөө сайн санахгүй байна. 2022 оны 10 дугаар сард надтай цугтаа бой хийдэг бойчин ****** ах ирээд намайг гэрээс аваад хоёулаа адуу ажиллая гэсэн. Тэгээд аймгийн төвөөс зүүн хойш айлын хашаанд ****** бид хоёроор 9 тооны адуу ажиллуулсан, дахин нэг өөрийнх нь найз гэх залууд нэг адуу өгч байсан мөн ****** ах нэг адууг мөнгөөр нь авна гэж байсан. Тэгээд нэг адуу авсан өөрөө нэг адуу ажиллаж байсан. Тэгэхдээ тэр хашаанд хэдэн адуу байсан талаар сайн мэдэхгүй. Би өөрөө ажилласан адууныхаа тоог мэдэж байна. Үлдсэн адуугаа тухайн адууны эзэн гэх нэг залуу хашаанаас гаргаад туугаад явж байсан юм. Хүрэн халзан адуу, хул адуу, алаг адуу гэх мэтийн зүстэй байсан, би сайн санахгүй байна. Би тухайн адууны эзнийг танихгүй. Намайг цугтаа адуу ажиллаад өгөөч гэж байсан. ****** ах танина. Би тэр адууг хэдэн тооны адуу гэдгийг мэдэхгүй. Би ****** ахтай нийлж 12 тооны адуу ажилласан. Тэгэхдээ надад адуу ажиллаж өгсөн гэж надад 200,000 төгрөг өгсөн юм. Харин нэг адууг нь ****** ах нөгөө нэг адууг нь тухайн адуучны найз гэх нэг залуу нөгөө нэг адууг нь адууны эзэн өөрөө авсан юм. Би бол ямар нэгэн адууны мах аваагүй. Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би тэр адууг өдрийн цагаар ажилласан.” гэжээ. (3-р хх-ийн 203-204),
Гэрч Б.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн нэрлэдгээр Цахилгаан бойнд ажилладаг юм. 2022 оны 10 дугаар сарын эхээр миний таньдаг ****** гэдэг хүүхэн намайг адуу ажиллаад өгөөч гэж утсаар над руу ярьсан юм. Тухайн үед цаг өглөөний 09 цаг өнгөрч байсан. Тэгээд би “ажиллах адуу чинь хаана байгаа юм бэ, хэдэн адуу ажиллах юм бэ” гэхэд ****** надад “ажиллах адуугаа аймгийн хойно хөлөөр нь хөөгөөд ирсэн. 10 тооны адуу ажиллана” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ****** гийн ****** сумын 2 дугаар багт байрлах “Эрхэс” буудалд байдаг гэрт өөрийнхөө машинтайгаа очиход ****** болон дүү нь гээд урьд бас надаар 3 тооны адуу ажиллуулж байсан залуу байсан. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Харин ****** бол сайн мэднэ. Тэгээд би ****** гийн дүү гэх залуутай адуу байгаа газар луу нь машинтайгаа явсан. Тухайн үед аймгийн төвөөс зүүн хойшоо хуучин их хогны зүүн талд бараан голдуу багцаагаар 30 гаран тооны адуу байсан би яг тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн адуунуудыг аймаг руу хөөж явж байтал ****** гийн дүү гэх залуу надаас “энэ адуунуудыг ажиллачих хашаа байна уу” гэж асуухаар нь би үеэл ах Хонгор руу утсаар ярьж “хашаанд чинь хэдэн адуу ажиллачихъя, үнэ хөлсийг нь өгье” гэхэд ах тэг тэг гэсэн. Тэгээд аймгийн төвийн зүүн хойд захад байдаг ах Хонгорын хашаанд уг адууг тууж хашаанд нь оруулаад нийт 11 тооны адууг нь барьж авч бусад адууг нь нөгөө залуу мотоциклтой урагш нь гол руу туугаад явсан. Тухайн үед барьж авсан 11 тооны адууны 8 тооны адуу нь бүдүүн морьд байсан, 3 даага байсан. Би дээрх адууг ажиллахдаа урьд нь хамт мал нядалгааны газар хамт ажиллаж байсан ****** гэдэг залуутай хамт ажилласан. Гэдсийг нь манай эхнэр арилгаж цэвэрлэсэн. Тухайн үед ****** бид 2 нэг адууг 35,000 төгрөгөөр бодож ажиллаж өгсөн. Би адууны эзэн болох залуугаас 1 зээрд халзан зүсмийн охин даагыг 400,000 төгрөгөөр бодож авч идшиндээ хэрэглэсэн. Мөн хээр зүсмийн даагыг адууны эзэн залуу найз охиндоо идшинд нь өгнө гээд ажиллуулсан. Мөн найз нь гэх нэг залуу ирээд хээр зүсмийн даагыг идшиндээ хэрэглэнэ гээд ажиллаад аваад явсан, би нэрийг нь бол мэдэхгүй байна ажилладаг газрыг нь бол мэднэ. Тэр залуу аймгийн хот тохижуулахад ажилладаг байх. Тэр өдөр нийт тооны 11 тооны адуу ажилласан бөгөөд адууны эзэн болох залуу, ****** хоёр 8 тооны морьд, 1 тооны даага гээд 9 тооны адууны махаа цэнхэр өнгийн “портер” маркийн машинтай хүн дагуулж ирээд аваад явсан. Би өөрийнхөө худалдаж авсан даагаа ахынхаа хашаанд үлдээгээд маргааш нь гэртээ авчирч ажилласан. Бусдыг нь би сайн санахгүй байна. Хоёроос гурван төрлийн тамгатай адуунууд байсан. Миний санаж байгаагаар зарим адуу нь Ө үсгэн тамгатай адуу байсан. том хул морь, нэг хээр алаг морь, нэг самбай цагаан хээр алаг гүү байсан. Бусад адуунуудынх нь зүсийг сайн санахгүй байна… Би хулгайн адуунууд гэж мэдээгүй. Надад өөрийн адуу гэж хэлсэн.” (3-р хх-ийн 207-209),
Гэрч Ж.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг “Өгөөмөр” бой дээр мал мах түүхий эд худалдаж авч байхад миний зүс таних ****** гэх эмэгтэй надад 2022 оны 10 дугаар сарын дундуур 9 тооны хонь гарал үүслийн бичигтэй өгсөн. Тэгэхдээ энэ адуугаа манай хуурай дүүгийн адуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нэг шар царайтай залуу ирээд адууны мөнгө 8,000,000 гаран төгрөг болоод мөнгөө ****** гийн дансанд хийчих надад данс байхгүй гэж байсан. Тэгээд ****** гийн дансаар аваад явсан юм. Тухайн адуу нь гарал үүслийн бичигтэй ирсэн болохоор би арьс толгойг нь анзаарч хараагүй, тэгэхээс бараан зүсмийн адууны арьс л харагдаж байсан юм.” гэжээ. (3-р хх-ийн 212-213),
Гэрч С.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын харьяат иргэн ****** гэх залууг саяхнаас таньдаг болсон. Манай хот тохижуулахад цагийн ажилтай байдаг юм. Би 2022 оны 10 дугаар сарын эхээр байх ****** нь би ****** сумаас 1 азарга адуу тууж ирсэн гээд байхаар нь би нэг тооны багавтар адууг 450,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн адуугаа аймгийн зүүн хойд талд айлын хашаанд ажиллаж байсан юм. Би өөрөө цалингийн зээлтэй болохоор мөнгийг нь цувуулаад өгч байгаа, одоо би 100,000 төгрөг өгөөд болж байгаа юм.” гэжээ. (3-р хх-ийн 216-217),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Цагдан хорих байрнаас гарч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ****** сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Эрхэс” буудалд өдрийн 30,000 төгрөгөөр байж байгаа. Тэгээд би тэр буудлын эзэн болох ****** тай ярьж тохироод буудалд нэг сар байх болоод 200,000 төгрөгөөр тохирч байж байсан юм. Тэгээд миний байсан буудлын эзэн болох ****** өөрийн жижиг тэргээ зарна гээд байсан болохоор би ****** гэх хүнд өөрийнх нь машиныг авна гэж хэлж тохироод би ****** гийн жижиг тэргийг унаж яваад моторыг цохиулаад машиныг нь “Эрхэс” буудлын хашаанд тавьсан байсан. Тэгээд ****** надаас машины мөнгө гэж 6,000,000 төгрөг нэхээд байхаар нь би амжихгүй байна хагас бүтэн сайнаар хөдөө гэр лүүгээ яваад мал авчирч байгаад мөнгийг нь өгнө гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын эхээр буюу хагас сайн өдөр цуг ажиллаж байсан ****** гэх хүний хашаанд байсан ногоон өнгийн “Чансаа” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа яваад Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Хурх тосгоны “Бортын даваа” гэх газарт очиж хүрэн азаргатай 28 тооны адууг тууж шөнөдөө аймгийн төвийн зүүн хойд талд үлдээгээд өөрөө мотоциклтойгоо “Эрхэс” буудал дээр ирээд амарсан. Тэгээд маргааш өглөө 06 цагийн үед босоод 07 цаг өнгөрч байхад дэлгүүр нь онгойж тэгээд би ****** д “би өөрийнхөө адуунаас 1 азарга адуу авчирсан” гэж хэлээд би өрөөндөө ороод цайгаа уугаад сууж байтал ****** эгч орж ирээд “би бойчин дуудсан, чи тэрэнтэй яваад адуугаа хараад ир” гэж хэлсэн юм. Тэгээд би ****** гэх бойчинтой цугтаа яваад нөгөө тууж ирсэн адуугаа ****** гэх бойчны таньдаг ахынх нь хашаанд хашаад тухайн адуунаас хүрэн халзан зүсмийн 8 тооны адуу, хээрлэг 1 тооны адуу, хул зүсмийн 1 тооны адуу, цавь цагаан хээр байдас, ягаан халзан даага гэх мэт 12 тооны адууг ажиллуулж 9 тооны адууг нь ****** гэх хүний нэр дээр гарал үүслийн бичиг авч би өөрөө малын эмчид нь би өөрийнхөө адууны зургийг утсан дээр байсан болохоор тэр зургаа өгсөн юм. Тэгээд ченж гэх нэг бүдүүн бор хүүхэнд зарж адууны мөнгө гэж 8,000,000 гаран төгрөг болоод би мөнгөө ****** гийн хаан банкны дансаар аваад ****** д машины мөнгө гэж 4,000,000 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгөнөөс ****** гаас авсан машинд 2,500,000 төгрөгөөр мотор авч тавьсан. Би өөрөө моторыг нь унаж яваад зууруулсан болохоор. Тэгээд би үлдсэн 1,000,000 төгрөгөөр нь дэлгүүрээс нь ойр зуур юм авч байгаад дуусгасан юм. Би тухайн тууж ирсэн адууны хохирогчийг танина. Хурх тосгоны иргэн Бумбага гэх хүн байгаа юм. Би тэр 3 тооны адууг бойчин ****** д нэг адуу, дахин надтай цугтаа ажиллаж байсан Дэлдкад 1 тооны адуу би өөрөө нэг адууг нь идэхээр хэрэглэсэн юм. ...Би 12 тооны адууг барьж аваад үлдсэн 16 тооны адууг би Хурх тосгоны “Бортын даваа” гэх газарт тууж аваачиж үлдээсэн юм.” гэжээ. (3-р хх-ийн 224-226),
Гэрч З. ****** ийн мэдүүлэг (3-р хх-ийн 182-183),
Гэрч С.****** гийн мэдүүлэг (3-р хх-ийн 220-221),
7.Хохирогч Ж. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар баг Номгоны ард эхнэр, хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Би өөрөө “А” дансандаа адуу 60 гаран, хонь 140-өөд, ямаа 600-аад байгаа юм. Манай хөдөө гэр ****** сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Номгоны ард” 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм. Би өөрийн бог малаа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр тоолоход манай бог мал 778 тооны бог мал байсан. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын эхээр тоолоход манай бог малаас 5 тооны хундан болон хар толгойтой гэх 5 тооны хонь зүсээрээ алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар айлын малаар хайсан боловч олдоогүй. ... Би өөрийн алдсан гэх 5 тооны хонио одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлнэ. ...Миний алдсан хонь нь хундан 2 ширхэг 1 хар толгойтой хонь бусад хоёр хонийг зүсэлж мэдэхгүй байна. Манай хонинууд янз бүрийн имтэй, би өөрөө малтай болох гээд хүн хүнээс худалдаж авсан юм.” гэжээ. (4-р хх-ийн 17-18),
Гэрч У.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** д тээврийн хэрэгслийг нь янзалж өгнө биз гэхэд би өөрөө таны энэ машиныг авна гэхээр нь би 6.000.000 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан. Тэр үнээ хэлсэн чинь би ****** сум руу гэр лүүгээ яваад адуу авчирч зарна гэж хэлээд 2022 оны 10 дугаар сарын эхээр явсан байсан миний машины мөнгө гэж надад 4,000,000 төгрөг адуу зараад өгсөн юм. Тэгээд өмнө бил үү дараа нь бил үү би өдрийг нь санахгүй байна манай буудлын гадаа мотоцикл байлгаж байгаад хагас бүтэн сайнаар хөдөө яваад 5 тооны хонь зээрчилж авчраад гарал үүслийн бичиг авч амжаагүй гээд ченж Ганцэцэгт зарсан. Тэгээд мөнгөө миний дансаар хийлгэж надаас бэлэн авсан юм.” гэжээ. (4-р хх-ийн 21-22),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь бол санахгүй байна. Надад мөнгөний хэрэг гараад өөрийн танил ****** ахаас “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоциклыг гуйж аваад ганцаараа хойшоо буюу Хэнтий аймгийн ****** сум 7 дугаар багийн нутаг Өлзийт тосгоны ард байсан айлын бэлчээрээс 5 тооны хонийг барьж тэндээ гэдсийг нь гаргаж орхиод 5 хониныхоо махыг ачаад шууд тэр оройдоо аймгийн төвд авчирч “Харгуй”-ийн цаад талд байдаг бойнд дээр очиж нэг танихгүй ченжид махаа ****** гэх хүнээр өгүүлж заруулсан. Тэгээд ****** гэх хүн хонины мөнгийг өөрийнхөө дансанд аваад надад бэлнээр 200,000 төгрөгийг өгсөн. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Удаахгүй төлж барагдуулна.” гэжээ. (4-р хх-ийн 39-40),
8.Хохирогч Н.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн үхрээ ****** голын бургас руу өдөр 12 цаг болж байхад оруулсан. Тэгээд би 17 цаг болж байхад манай үхрүүд бургаснаас өөрсдөө гараад ирэхээр нь би явж очоод үхрээ бүртгэж үзтэл манай улаан халзан эр үхэр байхгүй байхаар нь бургас руу ороод хайгаад явж байтал манай улаан халзан эр үхрийг нядлаад гэдэс шийрийг нь үлдээсэн байсан юм. Манай үхрийн сэвсний хажууд тээврийн хэрэгслийн нэг мөр байсан мөн хажууд нь гутлын мөр байсан болохоор би аймгийн цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Манай алдсан эр үхэр нь улаан халзан эр үхэр, 2 чих имгүй. Нас гүйцсэн буюу 7-8 настай үхэр байгаа юм. Манай үхрийн бэлчээрээр буюу ****** голын бургасаар ямар ямар хүмүүс малд явсан талаар би мэдэхгүй. Манай тэнд цасан шуургатай ойр орчмын юм огт харагдахгүй байсан юм. ... Би өөрийн алдсан үхрээ одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ...” гэжээ. (6-р хх-ийн 36-37),
Гэрч С.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ц.****** г сайн танихгүй, нэг нутгийн хүн болохоор зүс мэднэ. Ц.****** надад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр намайг ****** сумын төвд гэрт байхад ирээд намайг худалдаж авах уу гэхээр нь би мах авч байгаа гэсэн. Тэгэхэд Ц.****** миний санаж байгаагаар хар өнгийн приус 30 маркийн автомашинтай ирсэн, улсын дугаарыг нь санахгүй байна. Тэр машины арын тээшнээс хөлдүү, арьс толгой, шийр нь байхгүй 1 үхрийн мах гаргаж ирээд манай гэрийн хашаанд буулгаж килограммласан. Тухайн үед тэр үхрийн махыг эр үхрийн мах гэж хэлсэн 170 кг болж 1 кг-г нь 3000 төгрөгөөр бодож нийт 510,000 төгрөгөөр худалдаж авч байсан, их туранхай мах байсан. Мөнгийг нь би өөрийнхөө Хаан банкны 5951060256 дугаарын данснаас 5032508862 дугаарын дансанд “Бонтой” гэх утгаар шилжүүлсэн, учир нь манай нутгийнхан намайг Бонтой гэж хочилж дууддаг юм. Ц.****** тухайн үед надад мал махыг гарал үүслийн бичиг өгөөгүй. Би бичгээ өгөх үү гэж шаардахад ****** гэх малын эмчид хэлсэн байгаа намайг очоод аваарай гэж хэлсэн. Би тухайн үед гарал үүслийн бичгийг авахгүй гэртээ хэд хонож байгаад Улаанбаатар хотод зарсан. Тэгэхдээ би гарал үүслийн бичгийг авалгүй, өөр хүний ачаа тээвэрт явахдаа тэр махаа авч яваад “Хүчит шонхор” зах дээр зарсан. Би тухайн үед хулгайн мах гэдгийг мэдээгүй худалдаж авсан...” гэжээ. (6-р хх-ийн 48-49),
Шүүгдэгч Б.****** э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2023 оны 03 дугаар сард яг хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна, өөрийн найз ****** тэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг “Янжийн арал” гэх газрын ****** голын бургаснаас хоёр чих имгүй, улаан халзан зүсний 1 тооны эр үхрийг хулгайлан авч, уг газартаа үхрээ ажилласан. Тэгээд ****** бид хоёр уг ажилласан үхрээ тухайн үед ****** гийн унаж явсан ****** гийн эхнэрийнх нь эзэмшлийн ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн багаажинд нь ачаад аймаг руу буцаад явж байгаад автомашинтайгаа цасанд суучихсан. Тэгэхэд ****** цас ухах хүрз олж ирнэ гээд аймгийн төв рүү явсан бөгөөд би уг газартаа ****** г ирэхийг нь хүлээгээд байж байхад ****** над руу утсаар аймгаас цагдаа нар чиний байгаа чигтээ гарч байх шиг байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг газартаа ****** гийн автомашиныг нь үлдээгээд зам руу гараад гараа өргөж байгаад замын унаанд суугаад аймаг руу явсан юм. Тэгээд би дараа нь ****** г хулгайлсан махаа яасныг нь олж мэдэхэд ****** уг хулгайн махаа Хэнтий аймгийн ****** суманд зарж борлуулсан байх шиг байсан бөгөөд ****** нь надад хулгайн үхрээ зарж борлуулсан мөнгөнөөсөө огт өгөөгүй. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед ****** бид хоёрт хоёуланд нь мөнгө төгрөгийн хэрэг болчхоод байсан учир бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хамтдаа хулгай хийчихсэн юм...” гэжээ. (6-р хх-ийн 65-67),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (6-р хх-ийн 71),
9.Хохирогч Г. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар хороо Өлзийт тосгоны харьяа “Субраагийн үзүүр” гэх газарт өвөлждөг. Манайхаас ойрхон байдаг Хэнтий аймаг ****** сумын харьяат Д.****** гэх танил хуурай дүүгийнд 2022 оны 06 дугаар сард байсан шиг санаж байна өөрийн уналгад хэрэглэдэг 13 настай бүдүүн болсон зээрд халзан зүстэй ширээтэй тамгатай морийг Д.****** дүүгийн адуунд гуйж тавьсан байсан. Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын сүүлээр 31-ээс 04 дүгээр сарын 01-ний орчим манай өвөлжөөнөөс хойш байдаг “Зүлэгтийн ус” гэх газарт услаад бэлчээрлэж байсан ****** дүүгийн адуутай бэлчиж байсан. Тэгтэл 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуурай дүү Д.****** утсаар холбогдож таны манай адуунд тавьсан зээрд халзан морийг манайхаас хойш ****** гийн өвөлжөөнд ажилласан байна. Хонь хариулж байгаад олж мэдлээ гэж хэлэхээр нь тэр даруй би очиж харахад миний морийг төхөөрч ажиллаж толгой, арьс, гэдэс, сэвс зэргийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Тэр даруй Д.****** ийн эхнэр ****** нь утсаар ****** сумын цагдаад дуудлага өгсөн.” гэжээ. (6-р хх-ийн 101-102),
Гэрч Д.****** баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны намар манайхаас 3 км зайд “Цувраа” гэх газар өвөлждөг ****** гэдэг өвгөн манай зээрд халзан азаргатай адуунд маань зээрд халзан морио тавьсан. Манай зээрд халзан азаргатай адуунд маань 27 тооны адуу байдаг. Манай адуу гэрийн хойно байж байгаад хойшоо усруугаа яваад өгсөн байсан. Тэгээд би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед манай адуу “Зүлэгт” гэх газар байхаар очоод харсан харахад адуу маань бүрэн байхаар тэнд нь үлдээгээд явсан. Маргааш нь гэрийн хойно “Жалгын бууц” гэх газар манайхаас км хүрэх газар ирсэн байхаар нь очиж үзээгүй юм. Маргааш нь 16 цагийн үед хонио эргүүлэх гээд явж байгаад “Зүлгийн ханд” гэдэг газар дүүгийн маань өвөлжөө байдаг юм хажуугаар нь явж байхад өвөлжөөнийх нь хойд талд нэг юм харагдаад байхаар нь очоод харсан чинь ****** өвгөний манай адуунд тавьсан зээрд халзан адууг ажиллаад арьс, толгой, 4 шийрийг нь үлдээгээд явсан байсан. Адууг маань өвөлжөөний хашаанд машинтай авч ирээд хураасан бололтой машины дугуйн мөр байсан. Бууц ихтэй учир дугуйны хээ нь сайн мэдэгдэхгүй байсан...” гэжээ. (6-р хх-ийн 105-106),
Гэрч Л.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ****** сум руу айлд ямаа самнах ажлаар яваад үдээс хойш гэртээ эрт ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад гэнэт ****** ээжийнх рүү нэг мал нядалж ирэхгүй бол машины лизинг төлөх боллоо гээд ****** суманд байдаг ээж рүүгээ хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд бид хоёр явахаар болоод өөрсдийн саарал өнгийн “Приус-30” маркийн машинтай явсан. Аймгаас гарахаасаа өмнө Цогириг буюу ****** ийн гэрт очоод ээжийнд очиж мал нядлах гэсэн юм завтай бол цуг яваад ирээч гэхэд нь за хамаа юу даа гээд ****** хамт явсан. Бид 3 харанхуй болоогүй байхад аймгаас Улаанбаатар хот явдаг засмал замаар явж байгаад Өлзийт тосгоны баруун талд “Энсада” ХХК-ийн хашааны ойролцоо засмал замаар зүүн тийшээ буугаад шороон замаар явсан. Тэр зам нь ****** гийн ээжийнх рүү явдаг зам мөн байсан би өмнө хэд хэдэн удаа очиж байсан болохоор мэдэж байна. Тэгээд шороон замд ороод би нэг хэсэг унтсан байсан. Нэг газар зогсоход нь харахад эзэнгүй айлын малын хашаан дээр хэсэг адуу хашсан байсан. Би бодохдоо өөрийнхөө адууг хашиж байгаа юм байна гэж бодсон. Тэр газар ээжийнх нь байдаг газрын ойролцоо юм шиг санагдаж байсан. Тэгээд тэр хашаанаас ****** , ****** нар 1 адуу бариад бусад адууг гаргасан. Барьж үлдсэн адуугаа тэр хашаанаас урагш гэхээр явж байгаад нэг газарт адуугаа нядалсан. Би адуу нядлах үед нь хараагүй, мал нядлахыг харж чаддаггүй юм. Би энэ үед машиндаа сууж байсан. ****** , ****** нар тэр адууг нядалсан. Тэгээд тэр хоёр адуугаа нядалж дуусаад машины ард ачсан, би мах ачих үед нь ч буугаагүй машиндаа сууж байсан.” гэжээ. (6-р хх-ийн 113-115),
Гэрч Н.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэг тооны 195 килограмм адууны мах худалдаж авсан. 1 кг 8,000 төгрөгөөр бодож авсан. Тэр адууны мах 1,560,000 төгрөг болсон. Эхлээд би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бэлэн мөнгө 560,000 төгрөгийг өгөөд малын гарал үүслийн бичгээ авчраад үлдэгдэл мөнгөө ирж аваарай гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр хүн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр малын гарал үүслийн бичгээ авчирч өгөөд данс руугаа 900,000 төгрөг хийлгээд бэлэн 100,000 төгрөг авсан. Харин дансны дугаарыг нь өөрийн интернэт банканд хийхэд ****** гэх хүний нэр гарч ирж байсан гүйлгээний утга дээр нь мах гэж бичээд хийсэн. Тэр адууны махны гарал үүслийн бичигийн код нь 5066353 гэсэн дугаартай байсан. ****** гэх хүн нь адууны мах өгөхдөө нөхөр нь гэх хүнтэй хамт явж байсан. Харин машины дугаар нь ****** хэү “приус-30” маркийн машинтай явж байсан. Би тэр адууны махыг хулгайн адууны мах гэдгийг нь мэдээгүй. Надад адууны махаа өгөхдөө махны гарал үүслийн бичигтэй ирсэн болохоор би хулгайн гэж бодолгүй худалдан авсан. Надад зөвхөн адууны махыг худалдан борлуулсан...” гэжээ. (6-р хх-ийн 127-128),
Гэрч Н.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын “Ажнай ВИТ” мал эмнэлэгт малын их эмч хийдэг. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэг тооны адууны бичиг олгож өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1 хүнд малын бичиг олгосон. Тэр хүн нь манай ****** сумын ****** гэх хүн 1 тооны адууны махан дээр гарал үүслийн бичиг авсан. Харин энэ адууны бичгийг ****** гэдэг хүн ирж авсан. Манай ах ****** байгаа юм гээд миний хажууд утсаар яриад байсан. Би өөрөө холбогдох боломжгүй байхаар нь би гарал үүслийн бичиг олгосон. Мөн би өөрөө ****** суманд амьдардаг болохоор ****** нь өмнө ****** суманд амьдарч байсныг мэдэх учраас итгээд өгсөн. Би 5066353 дугаартай бичиг олгосон. ****** нь нөхөртэйгөө цуг явж байсан байх цонхоор харахад машинаас эрээн дээлтэй хүн бууж суугаад байсан. Жижиг суудлын машинтай явж байсан. Би тэр адууны махыг хулгайн адууны мах гэдгийг нь мэдээгүй.” гэжээ. (6-р хх-ийн 131-132),
Гэрч Д.****** гийн мэдүүлэг (6-р хх-ийн 109-111),
Шүүгдэгч Б.****** э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ойролцоогоор 05-06 цагийн үед өөрийн найз ****** тэй бүлэглэн, хулгай хийхээр болоод тээврийн хэрэгсэл ашиглаж Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан шовх” гэх газарт бэлчээрлэж байсан сүүлд нь нэрийг нь сонсоход ****** гэж байсан хүний 10 гаран тооны адууг тухайн үед ****** гийн унаж явсан ****** гийн эхнэрийнх нь эзэмшлийн ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн автомашинаар тууж авч яван “Зүлгийн ханд” гэх газарт байх танихгүй айлын өвөлжөөний гадаа аваачаад уг айлын өвөлжөөн дээр байсан мяндсан уяагаар уг адуунууд дунд байсан тамгыг нь санахгүй байна, зээрд халзан зүсмийн бүдүүн морийг оосорлож барьж аваад уг газартаа адууг шууд ажиллаад зөвхөн махыг нь автомашиндаа ачаад бид хоёр тэндээсээ шууд аймгийн төв дээр орж ирсэн. Тэгээд би аймгийн төв дээр орж ирээд гэрийнхээ гадаа бууж үлдээд ****** уг адууныхаа махыг зарж борлуулна гээд явсан. Тэгээд намайг гэртээ байж байхад ****** нь над руу утсаар надад хандан нөгөө адуугаа зараад борлуулчихлаа гээд надад 470,000 төгрөг өгсөн бөгөөд би уг мөнгөө тухайн үед эхнэрийнхээ Хаан банкны дансаар нь авсан юм. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (6-р хх-ийн 145-147),
10.Хохирогч Н. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 2023 оны 03 дугаар сарын 19-ний орчим 2 тооны үхэр алдсан. Үхэр алдагдах үеэр манай үхэр 2 хэсэг хуваагдаад 1 хэсэг үхэр нь “Улаан шовх” гэх газарт байсан. Би аймгийн төвөөс гэртээ ирээд үхрээ бөөгнүүлж тоолж үзэхэд 2 тооны үхэр дутсан байсан. “Улаан шовх” гэх газрын зүүн талд ****** гэх хүний хаваржаан дээр 2 тооны үхэр нядалсан байсан. Тэр газарт хоёр үхрийн сэвс болон 2 үхрийн 8 ширхэг шийр байсан. Тэр 8 ширхэг үхрийн шийр нь манай алдсан үхрийн шийртэй адилхан байсан. Ухаа алаг үнээ 2 чих урдаасаа ганзага, нас гүйцсэн, ухаа халзан 4 шийр цагаан эр шүдлэн үхэр 2 чих урдаасаа ганзага имтэй. ...Би 2 үхрээ тус бүрийн 1,500,000 төгрөгөөр үнэлнэ.” гэжээ. (6-р хх-ийн 180-181),
Гэрч Ж.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр үхрээ тоолж үзэхэд 2 тооны үхэр дутсан байна гэсэн. Би тухайн үед ухаа алаг үнээ алга болсон байсан гэдгийг нь мэдсэн. Нөгөө үхрийг нь мэдээгүй. ....үүнээс хойш хэд хоногийн дараа манай нөхөр малдаа яваад ирэхэд “Улаан шовх” гэх газрын зүүн талд байх ****** гэх хүний хаваржаан дээр 2 үхрийн сэвс болон 2 үхрийн 8 ширхэг шийр байна, тэр шийрүүд нь манай алдсан үхрийн шийртэй төстэй юм байна гэж байсан.” гэжээ. (6-р хх-ийн 184-185),
Гэрч С.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.****** нь өмнө нэг удаа надад мах зарж байсан. Надад 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчим болж байхад худаг дээр байхад залгаад “хаана байна ах” гээд утсаар яриад “би худаг дээр байна, ус авч байна одоо очлоо” гэхэд манай хашааны үүдэнд ирчихсэн зогсож байсан. Мах худалдаж авах уу гэхээр нь би мах авч байгаа гэсэн. Тэгэхэд Ц.****** хар өнгийн “приус 30” маркийн автомашинтайгаа ирсэн. Улсын дугаарыг нь санахгүй байна. Тэр машины арын тээшнээс хөлдүү, арьс толгой, шийр нь байхгүй 1 үхрийн мах тэгээд илүү үхрийн 1 хаа, 1 гуя байсан нийлүүлээд бүх махаа цуг манай гэрийн хашаанд буулгаж килограммласан. Тухайн үед тэр үхрийн мах 140 кг болж 1 кг-ийг нь 2000 төгрөгөөр бодож нийт 280,000 төгрөгөөр худалдаж авч байсан, их туранхай ядуу мах байсан. Мөнгийг нь би бэлэн тоолоод өгсөн. Ц.****** тухайн үед надад мал махны гарал үүслийн бичиг өгөөгүй, би бичгээ өгөх үү гэж шаардахад ****** гэх малын эмчид хэлсэн байгаа намайг явахдаа аваарай гэж хэлсэн. Би хэд хонож байгаад Улаанбаатар хот явахаар болоод ****** эмчээс гарал үүслийн бичиг авах гээд залгасан надад код өгсөн. Тэгээд тэр махаа авч яваад “Хүчит шонхор” зах дээр зарсан. Би тухайн үед хулгайн мах гэдгийг мэдээгүй худалдаж авсан...” гэжээ. (6-р хх-ийн 188-189),
Шүүгдэгч Б.****** э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2023 оны 03 дугаар сард яг хэдний өдөр болохыг нь одоо сайн санахгүй байна, ойролцоогоор 21-22 цагийн үед өөрийн найз ****** тэй бүлэглэн, хулгай хийхээр болоод тухайн үед ****** гийн унаж явсан ****** гийн эхнэрийнх нь эзэмшлийн ****** ХЭН улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвөөс гарч яван Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар баг “Улаан шовх” гэх газрын орчимд очиход уг газарт байх эзэнгүй айлын хаваржааны гадаа 10 гаран тооны үхэр хэвтэж байхаар нь ****** бид хоёр уг үхрүүдээс 2 тооны үхрийг нь ажиллаад аваад явчихъя гэж хоорондоо ярилцаад уг үхрүүдээс ухаа зүсмийн, шөнө байсан болохоор яг насыг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан эм үхэр л байсан, нөгөө нь ухаа халзан зүсмийн шүдлэн эр үхэр зэрэг 2 тооны үхрийг уг газарт нь шууд ажиллаад уг үхрүүдийн мах, арьс, толгойг нь автомашиндаа ачаад тэндээсээ шууд аймгийн төв дээр орж ирсэн. Тэгээд бид хоёр ойролцоогоор 00 цаг өнгөрч байх үед аймгийн төвд орж ирээд би гэрийнхээ гадаа бууж үлдээд ****** уг 2 тооны үхрээ зарж борлуулна, ****** явлаа гээд явсан. Тэгээд маргааш нь билүү, нөгөөдөр нь билүү одоо яг сайн санахгүй байна, манай найз ****** нь манай гэрт ирж надтай уулзаад надад хандан найз нь 2 тооны үхрээ 260.000 төгрөгөөр зарсан гээд надад бэлнээр 130.000 төгрөг өгсөн юм. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (6-р хх-ийн 211-213),
11.Хохирогч Ш. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 11 цагийн орчимд миний охины дугаар руу залгаад Оюун-Эрдэнэ байна танайх хонь алдсан уу Тэнхлэгийн булаг буюу шар ****** гийн хаваржааны энд 4 тооны эр хонь ажиллаад гэдсийг нь гаргачихсан, хөлүүдийг нь боогоод орхисон байна, танай им, тамга ямар вэ, ард, урдаасаа ухам имтэй юу гэж асууж байсан. ...хонь байгаа газарт очоод харахад миний өөрийн хонинууд мөн байсан. Миний хонинууд им нь зөв тал нь араасаа ухам, буруу тал нь урдаасаа ухам имтэй хонинууд байгаа.” гэжээ. (6-р хх-ийн 241-242),
Гэрч Н.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2023 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө гэртээ унтаж байхад Ц овогтой ****** нь манай гэрт орж ирсэн. Ойролцоогоор 08 цагийн үед санаж байна. ...эргээд 04 сарын 19-өөс 20-ыг шилжих шөнө гэртээ 02 цаг өнгөрч байхад гэр рүүгээ ороход Ц.****** нь гал түлчихсэн гэрт унтаж байсан. ... Улаан хүрэн өнгийн “Арвай хурд” нэртэй арын дугуйны обуд нь улаан өнгөтэй мотоцикл унаад ирсэн.” гэжээ. (6-р хх-ийн 245-246),
Гэрч Ш. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-ыг шилжих шөнө Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг “Хүрээт” гэх газраас өөрийн эзэн Хэнтий аймгийн энгийн “Арвайн хурд” нэртэй улсын дугааргүй 2019 оны 05 дугаар сард худалдаж хуран мотоциклоо алдаад байгаа юм. ****** сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд хуулийн дагуу шалгуулж байгаа. Хөдөө гэрт эхнэр, 9 сартай охины хамт байсан. Мотоциклоо цоожтой үлдээгээгүй унтраагаад түлхүүрийн гэр лүүгээ аваад орсон юм. Гэрийнхээ зүүн урд талд үлдээсэн байсан. Үүрээр 04 цаг 30 минутын үед гадаа машин ирлээ гээд гарах гэтэл гэрийн хаалга машинаар таглаж зогсоод мотоциклыг маань унаад явсан. Араас нь гэрийн тооноороо гараад харахад цэнхэр өнгийн дээлтэй хар малгайтай, хар цүнх үүрсэн хүн байсан тэрнээс өөр зүйл бол хараагүй. Би машиныхаа түлхүүрийг машин дотроо орхисон байсныг олоод асаагаад гэрийн хаалга дарж зогссон байсан. ...Тийм ээ мөн байна. Арын дугуйны обут нь улаан өнгөтэй мотоцикл яг дүрээрээ.” гэжээ. (6-р хх-ийн 249-250),
Гэрч Б. ****** э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 сарын 20-ны өглөө ****** ын хүү ****** гийн гэрийнх нь баруун хойд талд байх голын цаана 4 тооны эр хонь амийг нь тастаад гэдсийг нь гаргаад орхисон байсан.” гэжээ. (7-р хх-ийн 3-4),
Шүүгдэгч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ. (7-р хх-ийн 24),
12.Хохирогч Ш. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг “Бүрээт” гэх газарт өөрийн хэдэн малтайгаа эхнэр, хүүхдийн хамт амьдардаг юм. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө гэртээ унтаж байхад буюу үүрээр 04 цаг 35 минутын үед манай гэрийн гадаа машин ирээд гэрийн хаалга мөргөөд зогссон. Тэгэхлээр нь би босоод гэрийн хаалга түлхсэн чинь гэрийн хаалга онгойхгүй цаад талд нь машин тулгаад асаалттай орхисон байсан. Тэгэхлээр нь би гэрт байсан гар чийдэн аваад гэрийн тооноор толгойгоо гаргаад гэрийн үүдэнд тулгаад асаалттай байсан машин руу гар чийдэн тусгаад харахад манай өөрийн цэнхэр өнгийн портер маркийн машин байсан. Тэгтэл гэрийн зүүн урд талд байсан миний өөрийн мотоцикл ассан. Тэгэхлээр нь тийшээнээ гар чийдэнгээ тусгаж харахад судалтай цэнхэр өнгийн дээл өмссөн хар өнгийн малгайтай түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн миний мотоциклийг унаад гэрээс зүүн хойш зугтаасан. Тэгээд би тооноороо гараад гэрийн хаалга мөргөж зогсоосон өөрийн машинаа холдуулаад жижиг машиныхаа асаагаад өөрийн мотоциклоо гэрийн ойр хавиар гэрэлтүүлсэн. Тэгээд ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдсан мотоцикл хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн “Арвайн хурд” нэртэй, хойд дугуйны обуд нь улаан өнгөтэй, бензиний банкин дээрээ буюу тагныхаа архан талд нь зурагдаад халцарч халтар болсон мөн банкны зүүн талд нь үрүүлээрээ хонхойлгосон байгаа, ачаа нь никль, зөв талын гишгүүр дээр байх зөөлөвч хаймар нь байхгүй, харин баруун талын зөөлөвч хаймар нь байгаа. Урд талын карланы гол нь цуурахаар нь хоёр чихтэй боолтоор боож тогтоосон байгаа. Хоёр толь нь солжир зөв талд нь бөөрөнхий цагаан никль толь хийсэн. Харин буруу талын толь нь өөрт нь байсан гэрэл дохиотой зууван толь байгаа. Би 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн “Эвт” худалдааны төв дээрээс 2.150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо бол би өөрөө 1,500,000 төгрөгөөр үнэлнэ… Миний хулгайд алдсан мотоциклд эвдрэл гэх юм бол зөв талын дохио ажиллахгүй байсан. Бусад бүх зүйл нь зүгээр хэвийн ажиллагаатай байгаа...” гэжээ. (7-р хх-ийн 58-59),
Гэрч М.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө гэртээ унтаж байхад буюу үүрээр 04 цаг 35 минутын үед манай гэрийн гадаа машин ирээд гэрийн хаалга мөргөөд зогссон. Тэгээд юун машин ирэв гээд манай нөхөр бид хоёр боссон. Тэгээд манай нөхөр хаалга онгойлгох гэсэн чинь манай хаалга онгойхгүй байсан. Тэгээд манай нөхөр гар чийдэн аваад сандал тавиад гэрийн тооноор толгойгоо гаргаад гар чийдэн тусгаад харсан. Тэгсэн манай нөхөр манай машин байна ш дээ гэж хэлсэн. Тэр үер мотоцикл асаад хөдөлсөн. Харин манай нөхөр манай мотоциклийг асаагаад явчихлаа гэж хэлээд араас нь гар чийдэн тусгаад харахад цэнхэр дээлтэй, хар малгайтай эрэгтэй хүн байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тооноороо гараад гэрийн үүдэнд байсан машинаа холдуулаад. Жижиг тэргээ асаагаад араас явсан. Ингээд эргээд удаагүй ирээд ойр хавьд ямар нэгэн зүйл байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан. Манайх мотоциклоо ****** сумын 3 дугаар баг “Бүрээт” гэх газраас хулгайд алдсан… Манайх мотоциклоо 2019 оны 05 дугаар сард 2,150,000 төгрөгөөр худалдан авсан.” гэжээ. (7-р хх-ийн 62-63),
Гэрч Н.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө намайг хөдөө гэр буюу 1 дүгээр баг “Боомны гарам” гэх газар байхад Ц.****** нь “sonlink” маркийн “Арвайн хурд” нэртэй улаан хүрэн өнгийн арын дугуйны обут нь улаан өнгөтэй мотоцикл унаж ирсэн. Ц.****** д ийм мотоцикл байхгүй хүний мотоцикл байх. ... мотоцикл нь түлхүүргүй мөн банкны таггүй байсан.” гэжээ. (7-р хх-ийн 62-63),
13.Хохирогч М. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төвд барилгын ажил хийх гэж ирсэн юм. Одоо би Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багт баригдаж байгаа Улсын бүртгэлийн газрын барилга дээр засал чимэглэлийн ажил эрхэлж байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байтал үл таних нэг хүн ажилд орох гэсэн юм гэхээр нь чи тэгвэл туслахын ажил хийх юм уу гэтэл тэгье гэхээр нь би тэр залууг туслах ажилтнаараа авсан юм. Тухайн өдөр ажил тараад би нөгөө залуутай танилцаад бид хоёр ****** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-шувуут” гэх нэртэй дэлгүүр орж “Агар” нэртэй 0,75 граммын архи 2 шилийг аваад ажил дээр ирж нэг шилийг нь хувааж уучхаад би тэдний эхнэр, хүүхэдтэй нь танилцахаар болоод бид хоёр ажил дээрээс шууд тэдний гэр лүү явсан. Тэгээд тэднийд очоод нөгөө авсан архиа уух гээд байж байтал нөгөө залуугийн эхнэр ид хоол байхгүй байхад ирлээ 2 хөхөө харуулаад уурлаад байхаар нь би тэдний нэг хүүхдийг дагуулаад дэлгүүр орж чихэр, жимс, боов аваад буцаад тэдний гэрт ирээд тортой юмаа эхнэрт нь өгчхөөд би нөгөө архиа ууж байгаад талд нь оруулчхаад би нөгөө залууг ахдаа такси дуудаад өгөөч гэтэл нөгөө залуу такси дуудсан. Тэгтэл нөгөө такси удахгүй ирэхээр нь ах нь явлаа гээд явсан юм. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өглөө 06 цаг өнгөрч байхад нөгөө залуу миний утас руу 2 удаа залгасан байсан. Тэгээд 07 цаг өнгөрч байхад миний Хаан банкны 5286233170 дугаартай данснаас 2,100,000 төгрөг гарахаар нь гайхаад өөрийн Хаан банкны картаа үзтэл байхгүй шууд Хаан банк руу ярьж өөрийн дансаа хаалгасан юм. Миний картыг манайд ажилд орсон өөрийгөө ****** гэх залуу хулгайлсан байна. Би өөрийн Хаан банкны виза картаа өгөөгүй. Би тэр залууд хэлж өгөөгүй, гэхдээ хамт дэлгүүр ороод юм худалдан авахдаа би нууц үгээ хэлж байсан. ... Би тэр залууг такси дуудаж өг гэж хэлтэл нөгөө залуу ахаа миний утас нэгжгүй байна та утсаа өгчих гээд миний утсаар такси дуудсан юм тэгэхдээ миний виза картыг авсан байна лээ. Гомдолтой байна...” гэжээ. (7-р хх-ийн 99-100),
Шүүгдэгч Б.****** э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар баг Механикжуулалтын 2А-08 тоотод байх гэртээ өөрийн танил ****** гэх хүний Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинд виза картыг нь хийж, данснаас нь 2,100,000 төгрөгийг нь хулгайлан авсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, надад өөр хэлж ярих зүйл бол алга байна. Тухайн үед хүүхдийн баяр болох гээд байсан учир надад мөнгө, төгрөгийн хэрэг болоод л би хулгай хийчихсэн. Би ****** гэх хүний данснаас авсан 2,100,000 төгрөгөөсөө 17,500 төгрөгөөр нь 1 шил архи л авсан. Үлдэгдэл мөнгийг нь би тухайн үед архи ууж явж байгаад бүгдийг нь хаячихсан...” гэжээ. (7-р хх-ийн 116-118),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 20, 2-р хх-ийн 30, 2-р хх-ийн 78, 2-р хх-ийн 155, 3-р хх-ийн 107, 159, 4-р хх-ийн 11, 6-р хх-ийн 29, 86, 169, 227, 7-р хх-ийн 40, 93),
Гар утасны дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 22-23),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-27),
****** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 30),
Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-36),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШД-51 дугаартай “...“Hyundai Grace” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,855,183.68 төгрөгийг бүхэлчлэн 4,900,000 төгрөг, “Даюун” маркийн мотоциклийг 280,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 39-42),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД-337 дугаартай “...26 тооны хонины зах зээлийн үнэлгээг 4,310,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 146-149),
Ц.****** гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 176, 177, 179),
Хэнтий аймгийн ****** сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 178, 183, 189, 2-р хх-ийн 198, 208),
Э.****** ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 181, 182, 184),
Б.****** ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 187, 188, 190),
Б. ****** ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (2-р хх-ийн 12),
Б.****** ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (2-р хх-ийн 14-18),
Хэнтий аймгийн ****** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт (2-р хх-ийн 55),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (2-р хх-ийн 66-68),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 80-87, 6-р хх-ийн 89-92, 173-177, 7-р хх-ийн 44-47),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6-р хх-ийн 232-236),
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 88, 90),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШД-233 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 41,200 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 113-115),
Ц.****** гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (2-р хх-ийн 131-133, 211),
Ц.****** гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (2-р хх-ийн 136, 213),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШД-203 дугаартай “...57 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 10,260,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 180-185),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШД-105 дугаартай “...1 тооны төлөгний зах зээлийн үнэлгээ 80,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 5-7),
Эд зүйлд хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 13),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШД-375 дугаартай “...3 тооны хонины зах зээлийн үнэлгээ 450,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 131-133),
Г.****** ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (3-р хх-ийн 147),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШД-381 дугаартай “...12 тооны адууны зах зээлийн үнэлгээ 14,100,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 231-233),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШД-386 дугаартай “...Чансаа мотоциклийн зах зээлийн үнэлгээ 280,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 241-243),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШД-380 дугаартай “...5 тооны хонины зах зээлийн үнэлгээ 690,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 31-33),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШД-400 дугаартай “...43 тооны адууны зах зээлийн үнэлгээ 38,600,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 43-45),
Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хх-ийн 220-226),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШД-85 дугаартай “...****** ХЭН улсын дугаартай “Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 13,500,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 231-234),
Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22, 25 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай, “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хх-ийн 239-250, 5-р хх-ийн 8),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШД-140 дугаартай “...57 тооны бод малын зах зээлийн үнэлгээ 10,080,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (5-р хх-ийн 54-56),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШД-1141дугаартай “...26 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 4,520,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (5-р хх-ийн 64-66),
Ж. ****** ы Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (5-р хх-ийн 182-200),
Э.****** ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (5-р хх-ийн 201-215),
Л.****** ы Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (5-р хх-ийн 216-228),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШД-79 дугаартай “...1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээ 1,500,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (6-р хх-ийн 54-56),
С.****** ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (6-р хх-ийн 61-62),
Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (6-р хх-ийн 93),
Л.****** ы Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (6-р хх-ийн 95-96),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШД-80 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1,100,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (6-р хх-ийн 137-139),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШД-95 дугаартай “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 3,200,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (6-р хх-ийн 203-205),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШД-97 дугаартай “...4 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 640,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (7-р хх-ийн 13-18),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШД-109 дугаартай “...Арвай хурд нэртэй мотоциклийн зах зээлийн үнэлгээ 960,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (7-р хх-ийн 75-77),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШД-151 дугаартай “...Хаан банкны виза картны зах зээлийн үнэлгээ 10,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (7-р хх-ийн 109-111),
М. ****** гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (7-р хх-ийн 121-62), шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/151 дугаартай албан бичиг, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 164 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тоёота приус 30” маркийн хар өнгийн автомашины 04173889 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хүрэн өнгийн модон 11.5 см урттай бариултай, ажлын хэсэг 15.4 см, нийт 26.9 см урттай хутга 1 ширхэг, “3 метр 72 см урттай, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг, 2. 36 см урт модон иштэй, төмөр сүх 1 ширхэг /уг сүхний толгойны ирний урт нь 11 см, өргөн нь 14 см/, хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг /уг хутганы бариулын урт нь 13.2 см, ажлын хэсгийн урт нь 14.8 см, нийтдээ 28 см урттай/, хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг /уг хутганы бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 14.1 см, нийтдээ 25.6 см урттай/, 48 см урт төмөр иштэй, төмөр сүх 1 ширхэг /уг сүхний толгойны ирний урт нь 13 см, өргөн нь 18 см/, Хаан банкны АТМ-ны бичлэг бүхий CD 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан, мөн хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нар нь бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн ****** сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуучин төв” гэх газраас хохирогч Б. ****** ийн эзэмшлийн хонин сүргээс 26 тооны хонь буюу олон тооны малыг машин механизм болох ****** ХЭА улсын дугаартай “Hyundai grace” маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Б. ****** эд 4,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.****** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цагийг нь санахгүй байна, хадландаа явах гээд дэлгүүрээс хүнс аваад гарч байсан юм. Тэгэхэд Б.****** э, Э.****** хоёр таарсан. Мэнд усаа мэдэлцчихээд ярих юм байна гэхээр нь би пиво аваад хамтдаа сумын хойд руу гарсан. Нар жаргах хүртэл байсан. Тухайн үед юм ууж байгаад Э.****** “Хэдэн төгрөг хэрэгтэй байна. Туслаач” гэж гуйсан юм. Би надад мөнгө байхгүй. Яаж туслах вэ? гэсэн чинь хэдэн хонь ачаад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би хаанаас, яаж ачих вэ? гэсэн чинь чи хэдэн хонь олж ирэх боломж байна уу? гэсэн. Тэр үед энэ 2 машин, мотоцикл барьж чаддаггүй гэхээр нь ядарсан хүмүүст нэг тус болъё гэж бодсон. Намайг элдэв юманд оруулахгүй биз дээ гэж ам өчгийг нь аваад явсан юм. Намайг айлын хонь таслахад яг харанхуй болж байсан. Гэрээсээ зүүн хойш 2-3 км зайд хэвтэж байсан. Яг ямар айл байдгийг мэдэхгүй. Урьд нь морь уяад наадамд явахдаа “Хуучин төв” гэх газраар явж байсан. 26 тооны хонь хөөж урагш туугаад “Хулгайчийн булаг” руу давуулсан. Яг хонь таслаад тууж байхдаа “Нөгөө юмыг чинь зохицуулчихсан шүү. Хулгайчийн булаг руу гараад ир” гэж дуудсан юм. 8-9 цагийн хооронд ярьсан. Тэгээд ирэхгүй болохоор нь сум руу эргүүлж туугаад, айлын хаваржаанд хашчихсан юм. Сумаас урагшаа 4-5 км зайнд айлын хаваржаа байдаг юм. Би Э.****** ыг тосох үед 11 өнгөрч байсан. Тухайн үед энэ 2 унаж байсан хэнийх гэдэг нь мэдэхгүй мотоциклоор туусан. Энэ хоёр утсаар ярихад ирэхгүй, олохгүй байна гээд байсан юм. Тэгэхээр нь би айлын хаваржаанд хашчихаад өөдөөс нь тосож авсан. Э.****** л ирсэн. Тэгээд Э.****** бид 2 очиж миний микронд ачаад сумын төв рүү оруулсан. ****** согтуу гэртээ үлдсэн гэж байсан. Тухайн үед яг хаана үлдсэнийг нь сайн лавлаж асуугаагүй. Э.****** ын хашаанд аваачиж буулгасан. Шөнийн 03 цагийн орчим Э.****** ын байшинд нь хийж орхичихоод би явсан....” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б. ****** ийн “...2021 оны 09 дүгээр сарын 06-нд хөдөө гэрт маань манай малчин залуу ****** манай мал дээр ганцаараа байгаа юм. Тэгээд гэгээтэй байхад нь хониндоо явах гэтэл манай хонь гэрийнхээ гадаа шахуу ойрхон ирсэн байсан болохоор нь эргээд гэр лүүгээ ороод байж байхад нь ихэр ****** гэх залуу хадлан дээр байж байгаад цагаан ачааны автомашинтай манайхаар хэсээд манай малчинтай юм ярьж бүү халж суусан гэсэн. Тэгээд нохой хуцаад байхаар нь манай нохойны ороо орчоод байгаа болохоор нохой хараад л хуцаж байгаа юм байна гэж бодчихоод тоохгүй сууж байж байгаад хонио хартал хонь нь байхгүй болсон байсан гэсэн. Тэгээд урд зүгт манай хонинууд майлалдаад шаагилдаад байхаар нь гар чийдэн тусгаад очиж хонио хураагаад гэрийнхээ гадаа авчраад ****** гэх залууг машинаараа гэрэлтүүлж өгөөч гээд гэрэлтүүлээд юм харагдаагүй нээх холч яваагүй тэгээд эргээд ирсэн. Тэгээд ****** гэрт жаахан сууж байгаад харилаа гээд яваад өгсөн байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө манай эхнэрийн ажлын дарга ****** фэйсбүүк ухаж байгаад ****** сумын зар дээрээс “алаг будагтай хонь байна, эзэн нь ирж аваарай” гэсэн зар явж байхаар нь манай эхнэр ****** д хэлээд манай эхнэр над руу залгаад “хуучин төвийн чулуун грашийн урд талд тасарсан хонь байна аа, чи очиж үз” гэхээр нь очиж үзэхэд 1 ямаа 90 гаран хонь хашаатай байсан. Тэгээд хоньчин руугаа яваад хоньчноо авчраад туулгаад явуулсан. Тэгээд хойд талд нутаглах ****** гэх айлаас 4 хонь, 1 ямаагаа хоньтой нийлсэн байхад нь олж аваад тэгээд ****** гэх айлаас 3 ямаагаа мөн адил хонь нь нийлсэн байхад олоод мөн Баярбаатар гэх айлаас 1 ямаагаа олж аваад тэгээд хониндоо нийлүүлсэн. Тэгээд хонио тоолоход 28 хонь, 1 ямаа дутсан байсан. Манай хонь нийт 965 байхаас 937 хонь ямаа байсан. Тэгээд тухайн үед гэрэлгүй мотоцикл дугараад байсан болохоор хулгайн шинжтэй байж магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Тэрүүгээр хайгаад олдоогүй, чоно нохойд орсон зүйл байгаагүй. Миний алдсан хонины содон шинж тэмдэг гэвэл хондлой дээрээ улбар шар, ногоон өнгийн алаг будагтай хонинууд байгаа. Им тамга нь гэвэл зөв чих нь ганзага, буруу чих нь онь имтэй байгаа. Сэжиглэж байгаа хүн огт байхгүй. Гэрэлгүй мотоцикл явж байсан сураг байсан. Тэрнээс өөр зүйл бол байхгүй. Би алдсан хонио зах зээлийн ханшаар үнэлнэ. ...Би анх 28 тооны хонь, 1 ямаа гэж мэдүүлэг өгсөн. Тухайн баригдсан хонь авсан хүмүүс нь надтай уулзаад 26 тооны хонь байсан шүү. Танд үнэнээ л хэлье гэж хэлээд ****** , ****** , ****** гурав уулзсан. Би сүүлд нь 2 хонь, 1 ямаагаа олсон. Тэгээд би 26 тооны хонь, алдсанаараа явж байгаа....” гэх,
гэрч Э.****** гийн “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой хөдөө гэртээ байж байхад машин дуугарахаар нь гараад харсан чинь ****** ийн хүү ****** , Б.****** э нар шал согтуу саарал өнгийн одоо бодоход “Истана” ч билүү, “Микирч” билүү машинтай ирсэн. Тухайн үед тэр 2 нэлээн согтуу эхлээд намайг танихгүй “өвөө” гэж хэлснээ “Хулгайчийн булаг” гэх газар хаана байдаг юм бэ гэж хэлэхээр их зам мэдэхгүй байхдаа яадаг юм бэ гээд тэр хоёрыг загнаад хөөж явуулсан. Тэгээд ****** ийн хүү ****** , Б.****** э нарыг явснаас хойш маргааш нь билүү нөгөөдөр нь манай урд уулнаас олон тооны тасарчихсан хонь ямаа гарч ирээд сумын фэйсбүүк групп дээр тавигдаж эхэлсэн юм. ... Би тэр хоёрыг согтуу байхаар нь яах гэж байгаа юм ч гэж асуугаагүй. Тэгээд маргааш нөгөөдөр нь урд уулнаас олон тооны тасарчихсан хонь ямаа гарч ирсэн. Би тухайн үед тэр хоёрыг шөнө явж байхаар нь мөн зам асуухаар нь нээх олигтой юм хийж яваагүй байх гэж дотроо бодож байсан.” гэх,
гэрч Ц.****** ын “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд манай хөдөө гэр болох ****** сумын төвийн багийн хуучин төвд байх гэрт маань ****** ийн хүү ****** , Б.****** э гээд 2 залуу согтуу орж ирээд “Хулгайчийн булаг” гэх газар заагаад өг гээд манай ээжтэй уулзаад манай ээж “зам мэдэхгүй байхдаа яадаг юм” гээд загнаад гаргасан байсан. Тухайн үед саарал өнгийн “Истана” маркийн автомашинтай явж байсан гэж ээж хэлж байсан. Тэгээд манай ээж өглөө нь би хөдөө гэр лүүгээ очиход “Б.****** э нь энүүгээр өчигдөр шөнө явлаа, хонь мал тастчихаж магадгүй шүү” гээд хэлж байсан. ...Хонь мал ачсаныг нь бол манай ээж анзаараагүй гэж хэлсэн. ...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед ****** эгчийн бойнд 14 тооны хонь өгөх гэсэн ****** эгч хямдхан 1 кг-ын 4500 төгрөгөөр авна. Тэгээд ч энэ хонь чинь хоносон мах байна гээд мяалаад авахгүй байсан. Тэгэхлээр нь ****** ахын ****** эгчтэй ярьчихлаа тийшээ аваачиж өгье гээд миний өөрийн автомашин болох цагаан өнгийн ****** УНС дугаартай автомашинаар ****** ийн төвийн гэрээс очиж махыг нь ачаад өмд ****** ахын бойнд аваачиж өгөөд буулгаад мөнгөө авах дээрээ болсон чинь миний дансыг ****** эгчид өгөөд миний данс руу 2,112,500 төгрөг шилжиж ороод би ХААН банкнаас бэлэн авч өгөөд ****** ийг дэлгүүрийн гадаа буулгасан. ...Гарал үүслийн бичиг гээд нугалчихсан гарандаа атгаад явж байсан, би бол сайн хараагүй. Би нэг ч төгрөг аваагүй. Орой нь залгаад та манай эхнэртэй нэг “Сангриа” дарс уу гэж хэж байсан. Би гэр лүү нь очоогүй. Бичиг авсан та санаа зоволтгүй гэхээр нь итгээд махыг нь зөөж өгсөн...” гэх,
гэрч Ц.****** ын “...Би Хэнтий аймгийн ****** сумын Төвийн 6 дугаар баг хөдөө хэсэг “Хулгайчийн булаг” гэх газарт эхнэр, хүүхдийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байхад машин дуугарч манай хоттой хонь маань үргэхээр нь гараад харахад манай гэрийн хойгуур “микир”, “стана” бололтой нэг машин гэрлээ унтраагаад баруун тийш явсан. Би тухайн үедээ юм бодоогүй хүмүүс төөрөөд явж байгаа юм байх гэж бодоод гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь ****** ийн хоттой хонь нь шөнө тасарсан, алга болсон дутсан гэдгийг мэдсэн. ****** ийн хонийг талийгаач ****** гээд малчин нь хардаг байсан. Тухайн үед талийгаач ****** ынх манай гэрээс баруун хойш 2, 3 км хүрэхгүй зайд ойрхон байдаг байсан. ...Дараа нь ****** надад хэлэхдээ манай сумын ****** , ****** , ****** нар хулгайлсан байна гэж хэлж байсан.” гэх,
гэрч Н.****** ын “...Би талийгаач ****** ыг зүс таньдаг юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр талийгаачийн гэр байснаас зүүн хойш хадлан хадаж байгаад орой талийгаачийн гэрт машинтай ирэхэд талийгаач надад сүйд болоод хоол цай хийж өгөөд надад хандан “Харанхуй болж байна хонь маань нэлээн хол байна, би ойртуулаад ирье” гээд ганцаараа морио унаад явсан. Ингээд би талийгаачийн гэрт сууж байсан. Тэгээд талийгаач хонио тууж ирэхдээ надад хандан “Манай хонинд гэрэлгүй мотоцикл юм уу, машин орчихсон юм шиг байна, таны машинтай хамт тойроод ирье” гэхээр нь би зөвшөөрөөд талийгаачтай хамт хөдөөгүүр хонь бэлчиж байсан газраар нь явж байхад талийгаач ****** “За гайгүй юм шиг байна, буцъя” гэж хэлээд би талийгаачийг гэрт нь хүргэж өгөөд сумын төв рүү машинтайгаа яваад өгсөн. Ингээд хэд хоногийн дараа талийгаачийн маллаж байсан ****** ийн хонь ямаанаас хүн хулгай хийсэн байна гэдгийг мэдсэн. Тасарсан үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач хонио хурааж ирэхдээ хандан “Хонины цаагуур гэрэлгүй мотоцикл явсан юм шиг байна таны машинтай яваад ирье” гэж хэлээд хонь байсан газар нь очиж чимээ чагнаж байгаад “зүгээр юм шиг байна, гэртээ харья” гэхээр нь талийгаачийг гэрт нь хүргэж өгөөд явсан...” гэх,
гэрч Ц.****** ийн “...Би ****** сумын 5 дугаар багт эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. Би 2021 оны 09 дүгээр сарын эхээр хаваржаан дээрээ өвс буулгах гээд очиход манай хаваржаан дээр өвсний хашаан дээр бог малын сэвс байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Манай хаваржаан дээр хэн мал нядалсан талаар би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Сүүлд сонсож байхад манай нутгийн залуучууд болох ****** ****** , ****** нар айлын хонь тастаж авчраад нядалсан гэж сонссон юм...” гэх,
гэрч З. ****** ийн “...Би тухайн үед хотод байхад ****** над руу утсаар яриад та мах авч байгаа юу танд хэдэн хонины мах өгье гэхээр нь наана чинь мах авч байгаа хүн байгаа очоод өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би мах авч байгаа Эрдэнэ рүү залгаад ****** хэдэн хонь өгье гэнэ үзэж хараад авчих гэж хэлсэн. ...Тухайн үед би байгаагүй болохоор хэнтэй явж байгааг нь мэдээгүй. ...Нэлээн хэдэн тооны бог малын мах байсан. Яг хэдэн тооны мах өгснийг нь мэдэхгүй байна. ...Манай бой малчид иргэдээс гарал үүслийн гэрчилгээтэй мах худалдаж аваад Улаанбаатар хот руу зарж борлуулахдаа цаад авч байгаа ченжид нь гарал үүслийн бичгээ өгдөг учраас ****** ийн зарсан 10 тооны хонины махны гарал үүслийн бичиг надад байхгүй Улаанбаатар хотод ченжид байгаа байх. ... Манайх авсан махаа Улаанбаатар хотод аль үнэтэй авч байгаа хүмүүст өгдөг учраас чухам хэнд өгсөн талаар нь сайн мэдэхгүй байна.” гэх,
гэрч Ц.****** ийн “...Би Хэнтий аймаг ****** суманд нөхрийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн мал мах авдаг юм. 2021 оны 09 дүгээр сарын эхээр ****** , ****** хоёр надад мал мах өгөөгүй. Харин ****** надад 2021 оны 09 дүгээр сарын эхээр яг хэдэн хонь өгснийг санахгүй байна, гэхдээ 10 гаран тооны хонь өгсөн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ахиад хонь өгөх гэж ирсэн боловч би хонины махыг нь үзэхэд дарагдаад муудчихсан юм шиг байхаар нь голоод аваагүй явуулсан юм. 2021 оны 09 дүгээр сарын эхээр өгөхдөө бог малын мах өгөхдөө ****** э гэх хүний нэр дээр мах өгч байсан...” гэх,
гэрч Г.****** гийн “...Манай нөхөр ****** сумын 6 дугаар багийн нутаг “Хуучин төв” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 05-06-ны өдөр бэлчээрээсээ 26 тооны хонь алдчихлаа гэж надад хэдсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирж тэмдэглүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Оюун****** эзэнтэй “Энх бум” хоршоонд манай сумын иргэн ****** нь ****** аар өгүүлж 14 тооны хонины мах өгч байгаа нь мал нядалгааны газрын хяналтын камерт нь бичигдсэн байсныг би өөрийн утсан дээрээ бичлэгийг хуулбарлаж авсан юм. Цагаан өнгийн ****** УНС дугаартай жижиг суудлын тэрэг байсан юм. ... ****** нядалсан 14 тооны хонины махаа ачиж бойнд аваачиж өгсөн юм байна лээ..” гэх,
гэрч Н. ****** ын “...Миний хувьд он, сарыг нь сайн санахгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын эхээр өвс буулгаад хаваржаа руугаа ... гээд явж байхад ****** гэх хүний өвөлжөөнөөс буюу “Нярвын ар”гэх газраас 80 гаран тооны тасарсан хонь, ямаа эзэнгүй доош бууж явсан. Тухайн үед би дээрх хонийг хэний хонь гэдгийг нь сайн мэдээгүй. Тэгээд тэр эзэнгүй хонийг ****** хурааж хашаандаа хашаад сумын фэйсбүүкт зар байршуулсан. Тэгээд удалгүй ****** ****** той ирээд манай хонь гэж таниад туугаад аваад явсан. Дээрх бууж ирсэн хонь нь их ямаа цөөнтэй байсан. Хоорондоо ойрхон нисээд 4-5 км л байгаа байх.” гэх мэдүүлгүүд, хохирогч Б. ****** ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гар утасны дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШД-1141дугаартай “...26 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 4,520,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ц.****** , Б.****** нар нь бүлэглэж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орчим Хэнтий аймгийн ****** сумын Идэрмэг 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан шовх” гэх газраас хохирогч Н. ****** ын өмчлөлийн хоёр чих урдаасаа ганзага имтэй нас гүйцсэн ухаа зүсмийн үнээ, хоёр чих урдаасаа ганзага имтэй ухаа халзан зүсмийн 4 шийр цагаан шүдлэн эр үхэр буюу олон тооны малыг ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Н. ****** т 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Янжийн арал” гэх газраас хохирогч Н.Ганболдын өмчлөлийн хоёр чих имгүй улаан халзан зүсмийн нэг тооны эр үхрийг ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Н.Ганболдод 1,500,000 (сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан шовх” гэх газраас хохирогч Г. ****** гийн эзэмшлийн зээрд халзан зүсмийн, ширээтэй тамгатай 1 тооны морийг ****** ХЭН улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Г. ****** д 1,100,000 нэг сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.****** , Б.****** э нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н. ****** , Н.Ганболд, Г. ****** , гэрч С.****** , Д.****** баатар, Л.****** , Н.****** , Н.****** , Ж.****** нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШД-79 дугаартай “...1 тооны үхэрийн зах зээлийн үнэлгээ 1,500,000 төгрөг байх боломжтой...”, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШД-80 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1,100,000 төгрөг байх боломжтой...”, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШД-95 дугаартай “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 3,200,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлтүүд, С.****** ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, Л.****** ы Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ц.****** нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Хэнтий аймгийн ****** сумын 6 дугаар баг, ****** ын 209 тоотод байх хохирогч Д. ****** гийн цоожтой байсан Монгол гэрт нэвтэрч авдарт байсан түрийвчтэй 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 641,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн 2021 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан давааны ар бүрд” гэх газраас хохирогч Б. ****** ийн эзэмшлийн хонин сүргээс 57 хонь буюу олон тооны малыг явганаар хулгайлж, бусдад10,080,000 (арван сая наян мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 13-аас 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бортын даваа” гэх газраас хохирогч Ө.****** гийн адуун сүргээс 43 буюу олон тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу улсын дугааргүй ногоон өнгийн “Чансаа” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 38,600,000 (гучин найман сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Номгоны ар” гэх газраас хохирогч Ж. ****** ийн хонин сүргээс 5 тооны хонийг машин механизм буюу улсын дугааргүй ногоон өнгийн “Чансаа” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 690,000 (зургаан зуун ерэн мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ханангийн ар” гэх газраас хохирогч Г. ****** ын эзэмшлийн хонин сүргээс 3 тооны хонийг ногоон өнгийн “Чансаа” маркийн машин механизм ашиглан хулгайлж, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын Наран 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Боомын гарам” гэх газраас хохирогч Ш. ****** ын өмчлөлийн зөв тал араасаа ухам, буруу тал урдаасаа ухам имтэй 4 тооны хонийг машин механизм буюу “Арвай хурд” нэртэй мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 640,000 (зургаан зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цаг 35 минутын орчим Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрээт” гэх газарт иргэн Ш. ****** ийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “Арвайн хурд” маркийн мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 960,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.****** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д. ****** , Б. ****** э, Ө.****** , Ж. ****** э, Г. ****** , Ш. ****** а, Ш. ****** нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ш.****** , насанд хүрээгүй гэрч А.Анужин, гэрч Ч.****** , Г.****** , У.****** , Ж.****** , Э.****** , Б.****** , Ж.Энхцэцэг, С.****** нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШД-233 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 41,200 төгрөг байх боломжтой...”, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШД-375 дугаартай “...3 тооны хонины зах зээлийн үнэлгээ 450,000 төгрөг байх боломжтой...”, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШД-380 дугаартай “...5 тооны хонины зах зээлийн үнэлгээ 690,000 төгрөг байх боломжтой...”, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШД-400 дугаартай “...43 тооны адууны зах зээлийн үнэлгээ 38,600,000 төгрөг байх боломжтой...”, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШД-109 дугаартай “...Арвай хурд нэртэй мотоциклийн зах зээлийн үнэлгээ 960,000 төгрөг байх боломжтой...”, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШД-97 дугаартай “...4 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 640,000 төгрөг байх боломжтой...”, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШД-140 дугаартай “...57 тооны бод малын зах зээлийн үнэлгээ 10,080,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлтүүд, Г.****** ийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, С.****** ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, Л.****** ы Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.****** гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Ц.****** гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.****** нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ****** сумын 6 дугаар баг ****** ын 306 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ж. ****** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баруун хөлөөрөө нэг удаа зүүн нүд орчим нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар баг Механикжуулалтын 2а-08 тоотод байх өөрийн гэртээ хохирогч М. ****** гийн гар утсыг “такси дуудаад өгье” гэж хэлж авч, улмаар гар утасны ар талаас Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинаас М. ****** гийн 5286233170 дугаартай Хаан банкны данснаас 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 07 цаг 54 минутад 2,100,000 төгрөгийг авч, түүнд нийт 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.****** ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж. ****** , М. ****** , гэрч Э.****** нарын мэдүүлгүүд Хэнтий аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаартай “... Ж. ****** ы биед зүүн нүдний дээд доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШД-151 дугаартай “...Хаан банкны виза картны зах зээлийн үнэлгээ 10,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.****** , Б.****** , Э.****** нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.****** г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.****** ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.****** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.****** , Б.****** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн буюу шүүгдэгч Ц.****** нь хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг, шүүгдэгч Б.****** э нь хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, мөн шүүгдэгч Ц.****** нь гэм буруугаа хүлээж хохирлоо төлөхөөр завсарлага авах хугацаанд хохирлоос төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус болох бөгөөд шүүгдэгч Ц.****** , Б.****** , Э.****** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.****** , Б.****** , Э.****** нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.****** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.****** эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.****** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.****** нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны
өдрийн 01/1253 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.****** э нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон 7 жил 13 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.****** , Б.****** э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ц.****** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 жил 36 хоногийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.****** эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорихыг ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 7 сар 73 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б. ****** эд 4,520,000 төгрөгийн,
Шүүгдэгч Ц.****** , Б.****** э нарын мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н. ****** т 3,200,000 төгрөгийн, хохирогч Н.Ганболдод 1,500,000 төгрөгийн, хохирогч Г. ****** д 1,100,000 төгрөгийн,
Шүүгдэгч Ц.****** гийн хулгайлах болон мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Д. ****** д 641,200 төгрөгийн, хохирогч Б. ****** эд 10,080,000 төгрөгийн, хохирогч Ө.****** д 38,600,000 төгрөгийн, хохирогч Ж. ****** эд 690,000 төгрөгийн, хохирогч Г. ****** ад 450,000 төгрөгийн, хохирогч Ш. ****** ад 640,000 төгрөгийн, хохирогч Ш. ****** эд 960,000 төгрөгийн,
Шүүгдэгч Б.****** ийн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч М. ****** д 2,110,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд дээрх хохирлоос хохирогч Б. ****** эд учруулсан 4,520,000 төгрөгөөс шүүгдэгч Ц.****** нь 2,500,000 төгрөг, шүүгдэгч Э.****** нь 900,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Б. ****** ийн мэдүүлгээр, шүүгдэгч Ц.****** нь хохирогч Ө.****** д учруулсан 38,600,000 төгрөгийн хохирлоос хохирогч Ө.****** 19 тооны адууг буцааж авч буюу 15,100,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ө.****** гийн мэдүүлгээр тус тогтоогдож байна. Хохирогч Ж. ****** нь шүүгдэгч Б.****** ээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нар нь бусад хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Гаргуулбал зохих хохирол төлбөрийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ц.****** гээс нийт 39,861,200 төгрөгийг гаргуулж буюу
10,080,000 /арван сая наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б. ****** э /РД: СР84021712/-т,
23,500,000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.****** /РД:СЗ77111511/-д
690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж. ****** э /РД:СМ81122619/-д
450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Г. ****** /РД:СТ861726 /-д
1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н. ****** /РД:СА74112117/-д
750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.****** /РД:АЖ92021310/-д
550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г. ****** /РД:СЮ48102211/-д
640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш. ****** ад
960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш. ****** /РД:СО85012411/-д
641,200 /зургаан зуун дөчин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д. ****** д /РД: СР87091606/-т,
Шүүгдэгч Б.****** ээс нийт 6,130,000 төгрөгийг гаргуулж
1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б. ****** э /РД: СР82091119/-д,
1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н. ****** /РД:СА74112117/-д
750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.****** /РД:АЖ92021310/-д
550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г. ****** /РД:СЮ48102211/-д
2,110,000 /хоёр сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М. ****** /РД:ГЖ75100716/-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Ц.****** гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Чансаа” маркийн мотоцикл нь Ш.****** ын эзэмшлийн, “Арвай хурд” маркийн мотоцикл нь Ш. ****** ийн эзэмшлийн, шүүгдэгч Ц.****** , Б.****** э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота приус 30” маркийн ****** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Заг капитал” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул “Чансаа” маркийн мотоциклын үнэ болох 280,000 төгрөг, “Арвай хурд” маркийн мотоциклын үнэ 960,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.****** гээс гаргуулж, “Заг капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн ****** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.****** , Б.****** э ****** с хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.****** гээс 6,750,000 төгрөг, шүүгдэгч Б.****** ээс 6,750,000 төгрөгийг гаргуулж, харин шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хүйндай грейс /Hyundai Grace/” маркийн ****** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ц.****** гийн эзэмшлийн, “Даюун” маркийн мотоцикл нь шүүгдэгч Э.****** ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул 4,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Хүйндай грейс /Hyundai Grace/” маркийн ****** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 280,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Даюун” маркийн мотоцикл зэргийг хураан авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Заг капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн ****** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “Хүйндай грейс /Hyundai Grace/” маркийн ****** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тоёота приус 30” маркийн хар өнгийн автомашины 04173889 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгож, хүрэн өнгийн модон 11.5 см урттай бариултай, ажлын хэсэг 15.4 см, нийт 26.9 см урттай хутга 1 ширхэг, “3 метр 72 см урттай, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг, 2. 36 см урт модон иштэй, төмөр сүх 1 ширхэг /уг сүхний толгойны ирний урт нь 11 см, өргөн нь 14 см/, хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг /уг хутганы бариулын урт нь 13.2 см, ажлын хэсгийн урт нь 14.8 см, нийтдээ 28 см урттай/, хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг /уг хутганы бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 14.1 см, нийтдээ 25.6 см урттай/, 48 см урт төмөр иштэй, төмөр сүх 1 ширхэг /уг сүхний толгойны ирний урт нь 13 см, өргөн нь 18 см/ зэргийг устгаж, Хаан банкны АТМ-ны бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.****** гийн цагдан хоригдсон 435 (дөрвөн зуун гучин тав), шүүгдэгч Б.****** ийн цагдан хоригдсон 331 (гурван зуун гучин нэг), шүүгдэгч Э.****** ын цагдан хоригдсон 138 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Ц ийн ****** г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Б ын ****** ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Э ийн ****** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц. ****** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б. ****** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Э.****** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ц.****** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг,
өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 жил 36 хоногийн хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.****** эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг,
өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорихыг ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 7 сар 73 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.****** д оногдуулсан 7 (долоо) жил 36 (гучин зургаа) хоногийн, шүүгдэгч Б.****** эд оногдуулсан 5 (тав) жил 7 (долоо) сар 73 (далан гурав) хоногийн, шүүгдэгч Э.****** т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.****** гийн цагдан хоригдсон 435 (дөрвөн зуун гучин тав), шүүгдэгч Б.****** ийн цагдан хоригдсон 331 (гурван зуун гучин нэг), шүүгдэгч Э.****** ын цагдан хоригдсон 138 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ц.****** гээс нийт 39,861,200 төгрөгийг гаргуулж
10,080,000 /арван сая наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б. ****** э /РД: /-т,
23,500,000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.****** /РД: /-д
690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж. ****** э /РД: /-д
450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Г. ****** /РД: /-д
1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н. ****** /РД: /-д
750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.****** /РД: /-д
550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г. ****** /РД: /-д
640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш. ****** ад
960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш. ****** /РД: /-д
641,200 /зургаан зуун дөчин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д. ****** д /РД: /-т,
Шүүгдэгч Б.****** ээс нийт 6,130,000 төгрөгийг гаргуулж
1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б. ****** э /РД: /-д,
1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н. ****** /РД: /-д
750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.****** /РД: /-д
550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г. ****** /РД: /-д
2,110,000 /хоёр сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М. ****** /РД: /-д тус тус олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ш.****** ын эзэмшлийн “Чансаа” маркийн мотоциклын үнэ болох 280,000 төгрөг, ********** эзэмшлийн “Арвай хурд” маркийн мотоциклын үнэ 960,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.****** гээс гаргуулж, “Заг капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн ****** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.****** , Б.****** э ****** с хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.****** гээс 6,750,000 төгрөг, шүүгдэгч Б.****** ээс 6,750,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Ц.****** гийн эзэмшлийн 4,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Хүйндай грейс /Hyundai Grace/” маркийн ****** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Э.****** ын эзэмшлийн 280,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Даюун” маркийн мотоцикл зэргийг хураан авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Заг капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн ****** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “Хүйндай грейс /Hyundai Grace/” маркийн ****** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тоёота приус 30” маркийн хар өнгийн автомашины 04173889 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгож, хүрэн өнгийн модон 11.5 см урттай бариултай, ажлын хэсэг 15.4 см, нийт 26.9 см урттай хутга 1 ширхэг, “3 метр 72 см урттай, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг, 2. 36 см урт модон иштэй, төмөр сүх 1 ширхэг /уг сүхний толгойны ирний урт нь 11 см, өргөн нь 14 см/, хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг /уг хутганы бариулын урт нь 13.2 см, ажлын хэсгийн урт нь 14.8 см, нийтдээ 28 см урттай/, хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг /уг хутганы бариулын урт нь 11.5 см, ажлын хэсгийн урт нь 14.1 см, нийтдээ 25.6 см урттай/, 48 см урт төмөр иштэй, төмөр сүх 1 ширхэг /уг сүхний толгойны ирний урт нь 13 см, өргөн нь 18 см/ зэргийг устгаж, Хаан банкны АТМ-ны бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.****** , Б.****** э, Э.****** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР