| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2019/00370/И |
| Дугаар | 148/ШШ2021/00066 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2021/00066
| 2021 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 148/ШШ2021/00066 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох Хүүхдийн асрамж өөрчлүүлэх-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1983 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, засварчин механикч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 9-4 тоот оршин суух хаягтай, хувиараа ажил эрхэлдэг
Чонос овогт Бат-Эрдэнийн *******
регистрийн дугаар: МЮ-83102319
Нэхэмжлэгч Б.*******гийн өмгөөлөгч М.Гансүх
Хариуцагч С.*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэг
нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 372 тоот сум дундын 20 дугаар шүүхийн шийдвэрээр С.Жавзандулмаас гэр бүлээ цуцлуулж хоёр охиноо түүний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх болсон. Гэтэл С.******* нь одоогоос 4 жилийн өмнө Улаанбаатар хотод ажил хийнэ гээд явсан, явахдаа охидуудыг минь ээж дээрээ үлдээсэн.
2017 оны 05 дугаар сард том охин Б.*******г маань С.*******ын ээж нь загнаж, улмаар тодорхой асуудал болсны улмаас охин маань миний асрамжинд ирж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Шүүхийн шийдвэрээр охидуудыг маань Б.*******ын асрамжинд үлдээсэн. Тэгтэл энэ хүн үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхгүй ээжийнхээ асрамжинд хууль бусаар үлдээчээд хаяаад явчихдаг. Бага охинтойгоо би чөлөөтэй уулзаж чаддаггүй, хүүхэдтэйгээ уулзах гэхлээр С.*******ын ээж Дархижав нь уулзуулахгүй, тааралдахаараа охиноо үнсэх гэж баахан гуйж байж ганц үнсдэг, бага охин маань хувцас хунар муутай хэцүү байдалтай явдаг болсон.
Бага охин Б.*******тэйгээ уулзахаар ...ааваа та намайг авахгүй юм уу, би эгчтэйгээ, тантай хамт амьдармаар байна... гэж хэлдэг. Мөн энэ зун тааралдаад үнссэн чинь үс гэзэг нь хиртэй, үс нь бөөстсөн байдалтай байсан. Том охин Б.******* маань дүүтэйгээ хэд хоноод ирнэ гэж яваад ирэхдээ дүүгийн толгой бөөстсөн байна гэж ирсэн. Бас өөрийнх нь толгой бөөстөөд ирсэн байсан. Энэ олон нөхцөл шалтгааны улмаас би доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага;
1. 2007 онд төрсөн том охин Б *******. 2012 онд төрсөн бага охин Б.******* нарыг өөрийнхөө асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч: Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бага охинтой минь намайг уулзуулахгүй байсан учир шүүхэд хандсан. С.******* бид хоёр 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхээс хүүхэдтэй минь уулзуулахгүй гэсэн хориглох заалт нэг ч гаргаагүй хэр нь намайг бага охинтой минь очоод уулзах гэхээр ямар нэгэн юмаар шалтгаалаад ерөөсөө уулзуулдаггүй. Хүүхэдтэй минь уулзуулахгүй байсан болохоор хүүхдээ өөрийн нэр дээр авах нэхэмжлэл гаргасан...
Бид хоёр гэрлэлтээ цуцлуулахад охидоо ээжийнх нь асрамжинд үлдээсэн. Гэтэл ээж нь хотод ажил хийж байгаа нэрээр охидыг өөрийнхөө ээж Дархижавт үлдээгээд явсан. Хоёр охиноо хамт өсгөвөл зүгээр гэж бодож байна. Том охин маань 2017 онд над дээр ирсэн. Түүнээс хойш надтай хамт амьдарч байгаа. Би гэр бүлтэй болсон, манай хүн 9 настай охинтой, миний охин тэр хоёр хоорондоо эвтэй байдаг.
Миний хувьд хүүхдийг минь надтай уулзуулахгүй, эгчтэйгээ ч ховор уулздаг, тэгээд ээж нь өөрөө харж асардаггүй, эмээгээр нь харуулдаг болохоор охиноо авъя гэж байгаа юм... гэв.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 242 тоотод оршин суух хаягтай, /одоо Улаанбаатар хот ажилладаг гэх/
Цулын тав овгийн Сүхбаатарын ******* /регистрийн дугаар ДС- *******/ шүүхэд гаргасан тайлбартаа:
...Бат-Эрдэнэ овогтой *******н нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар өгч байнаС.******* миний бие Б.*******тай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. Одоогоор том охин Б.******* аавтайгаа, бага охин Б.******* надтай хамт амьдарч байна.
Б.******* бид 2 хамтын амьдралаа албан ёсоор гэр бүл цуцлуулж 2 хүүхэд над дээр байхаар шүүх шийдвэр гаргасан. Б.******* нь 2 хүүхдийг өөр дээрээ авна гэж тус шүүхэд хандсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө.
******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдүүдийн болоод миний амьдрал ахуйн талаар санаанд оромгүй зүйл бичиж, 2 охиныг өөр дээрээ авна гээд байгаа учраас аргагүйн эрхэнд дараах зүйлийг бичих боллоо.
1.Б.******* нь 2 хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүлтэй болж эхнэр болох эмэгтэй, 2 хүүхэд нь, эхнэрийнх нь ээж болон миний охин Б.******* нар амьдарч, хувиараа автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг. Б.******* нь Нандиа гэж эмэгтэйтэй хамт хилээр орж гарч наймаа хийдэг байснаа хамт амьдрах болсон шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулж 2 охин өнчирч хоцорсон. Өнгөрсөн онд Б.******* нь шүүхийн нэхэмжлэл гаргаж бид нарын амьдарч байгаа байдалд шинжээч 2 удаа дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр гараагүй байх хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 28-нд Нандиагаасаа салсан нэрийдлээр Б.******* нь өөрийнхөө ээж дээрээ ирсэн бөгөөд охин Б.******* буцаж ирээд аав руугаа ирэн очин байж байгаад ээж надаас зөвшөөрөл авч аав дээрээ байх болсон.Б.******* охин маань тэр үед надад хэлэхдээ аав маань Нандиа эгчээс бүр салсан, надаас болоод муудалцсан, том охин нь хотоос ирээд маргах болсон, одоо дахиж хамт байхгүй болохоор би таныг иртэл эмээ дүү нартай хамт байж байя гээд ирсэн. Удалгүй Нандиа эгч ааваас уучлал гуйсан гэнэ. Би аавтайгаа байхгүй бол болохгүй, аав маань ганцаардана, би явах уу гэхээр нь охиныхоо эцгээ гэсэн сэтгэлийг бодоод явуулсан. Охин Б.******* ирэхдээ Нандиа эгч архи уухаараа уйлаад хашгираад аавтай хэрэлдээд байдаг гэж байсан. Энэ бүхнийг миний хувьд мэдээд сэтгэл зовсон ч охин өөрөө аав дээрээ баймаар байна, тэгэхгүй бол аав ганцаардана тэд олуулаа аавыг дээрэлхдэг, би аавыгаа хамгаалж тэнд баймаар байна гэж байсан болохоор чимээгүй өнгөрсөн.
Гэхдээ охин Б.******* маань тайван бус амьдралд байгаа болохоор охиныхоо ирээдүйн төлөө л миний сэтгэл их зовж байна. Иймээс би 2 охиноо *******д өгөхгүй гэж хатуу шийдэж явдаг. Тэдний хамтын амьдрал 2 дагавар хүүхэдтэй энэ байдал нь том охин Б.*******гийн сэтгэл зүйд маш муугаар нөлөөлж байгаа нь надад мэдрэгдэж байгаа.
Гэвч охин аавын дэргэд би байхгүй бол аав хэцүүднээ гээд байхад миний сэтгэл эмтэрч түүний аавыгаа гэж байгаа сэтгэлийг бодож байгаа боловч охины маань зан характерт өөрчлөлт орж хэн ч биш болчих вий дээ гэж үзээд охиноо тэдэнд өгч болохгүй нь гэж бодох болсон юм.
Ер нь цаашлаад бодоход аав нь охинд үг зааж дэргэдээ байлгахыг ч үгүйсгэхгүй байна.Б.******* далд санаа агуулж хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэндээ түр зуур охиныг өөр дээрээ авч байлгаж байх санаа агуулж байна гэсэн санаа байна гэж надад бодогдож байна.
2. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад орон тооны цомхотголд орж ажилгүй болсон. Ажил хайж жил гаруй болоод Улаанбаатар хотын байгууллагад шалгалт өгч ажилд орсон. Түрээсийн байранд дүүтэйгээ хамт амьдардаг. Сэлэнгэ аймагт ажлын байр гарч намайг авбал би буцаад орон нутагтаа очиж амьдарна. Миний хотод ажиллаж амьдарч байгаа нь миний хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх шалтгаан болохгүй. Би 2 охиноо тэжээж тэтгэх ирээдүйг сайн сайхан болгохын төлөө ажлын байртай газарт очиж ажиллах нь Үндсэн хуулиар олгогдсон миний эрх юм. Миний энэ эрх асуудалд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй.
Би хүүхдүүдээ өөрт олгосон эрхийн дагуу юугаар ч дутаахгүй амьдруулж байгаа. Том охиноо амархан даардаг болохоор нь Дарханаас захиулж нэхий дээл, хойноос захиулж өвлийн гутал авч өгөх зэргээр хэнээс ч дутаахгүй л хувцаслаж, хичээлд явахад нь машинаар зөөж дааруулахгүй, өлсгөхгүй байх бүх л боломжоороо халамжилж хайрлаж амьдруулж байгаа.
Б.******* бид 2 өөрийн гэсэн орон байргүй, миний төрсөн гэрт манай ээж дүү нарын хамт 8 жил гаруй амьдарсан, энэ хугацаанд 2 удаа байр түрээсэлж амьдарсан. Бага охиноо төрсөн жил халаалттай байр төвд түрээсэлж байсан ч төрснөөс хойш 3 сар гаруйн дараа Б.******* Улаанбаатар хот яваад ирье гээд яваад сураггүй болсон тэгээд би аргагүйн эрхэнд төрсөн гэртээ 2 хүүхдээ аваад очсон. Б.******* жил хагасын дараа ирэхдээ Нандиа гэх эмэгтэйтэй хамтын амьдрал зохиосон байсан. Бага охин Б.******* сургууль хичээллэх үед Сэлэнгэд миний төрсөн гэрт байдаг, амралт эхлээд л хотод ирж хамт амьдардаг. Хүүхдийн хичээл сургуулийг бодоод энэ үеэр нь бид тусдаа байдаг юм. Сая 1 дүгээр сарын 13-нд шинжилгээ өгч ирсэн, одоо надтай хамт байна.
Хоёр хүүхдийг маань өсгөхөд хамгийн их тус болсон хүн бол миний ээж /охидуудыг маань хар нялхаас нь өсгөхөд тусалж, эрүүл саруул өсгөж өгсөн, намайг оюутан байхад охин Б.*******г 1 ойтой байхад авч үлдээд өсгөсөн, цэцэрлэг, сургуульд охиныг маань ээж дүү нар маань л хүргэж өгдөг байсан/ ******* 2 охины төлөө юу ч хийгээгүй хүүхдийг өсгөхөд оролцоогүй байтлаа одоо охидуудаа хүний гар харахааргүй болсон үед нь тэтгэлэг төлөхгүй гэж арга саам зохиож охидуудыг авахаар санаархаж байна гэж бодож байна. Иймд охидыг ээж надад үлдээх нь зөв шийдэл болно.Сэгсгэр ч гэсэн ээж минь, Сиймхий ч гэсэн гэр минь гэсэн зүйр цэцэн үгтэй адил эх хүн дээр хүүхдүүд өсөх нь тэдний аз жаргал, аз жаргалын өргөө болно.
3.Миний охин Б.*******гийн ааш араншин өөрчлөгдөөд байгаад ирээдүйд яах бол гэж сэтгэл зовж байна. Б.******* нь одоо 2 дагавар хүүхэдтэй эхнэртэйгээ хамт амьдарч байна. Энэ гэр бүл дотор гарч буй муу муухай харьцаа хандлага, үйл явдал охинд маань муугаар нөлөөлөөд байна гэдэг нь Б.******* охин маань хамт байхдаа дүү Б.*******ийгээ зодож байгаагаас харагдаж байна гэж үзэж байна.Шүүхэд санал болгоход миний 2 охинд би гэж өөрийнх нь ээж байсаар байтал хойд эхийн царай харуулахгүйн үүднээс хоёуланг нь өөр дээрээ байлгах хүсэлтэй байгаа хүсэлтийг минь хүлээн авна уу... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь С.*******д холбогдуулан Хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь ...Бага охинтой минь намайг уулзуулахгүй байсан учир шүүхэд хандсан... ээж нь хотод ажил хийж байгаа нэрээр охидыг өөрийнхөө ээж Б.Дархижавт үлдээгээд явсан...Миний хувьд хүүхдийг минь надтай уулзуулахгүй, эгчтэйгээ ч ховор уулздаг, тэгээд ээж нь өөрөө харж асардаггүй, эмээгээр нь харуулдаг болохоор охиноо авъя гэж байгаа юм... гэх тайлбарыг гаргажээ.
Хариуцагч С.******* нь ...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад орон тооны цомхтолд орж ажилгүй болсон...Улаанбаатар хотод нэг байгууллагад шалгалт өгч ажилд орсон. Түрээсийн байранд амьдарч байгаа. Сэлэнгэ аймагт ажлын байр гарвал орон нутагтаа буцаж очно.Миний хотод ажиллаж амьдарч байгаа нь миний хүүхдүүдийн асрамж өөрчлөх шалтгаан болохгүй...Хоёр хүүхдийг минь өсгөхөд хамгийн их тус болсон хүн бол миний ээж...Б.******* 2 охин төлөө юу ч хийгээгүй. Хүүхдийг өсгөхөд оролцоогүй байгаагүй, одоо охидууд хүний гар харахааргүй болсон үед нь тэтгэлэг төлөхгүй гэж арга саам зохиож, охидыг авахаар санаархаж байна... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид нь 2015 онд гэрлэлтээ цуцлуулан, гэрлэгсэд харилцан тохиролцсны үндсэн дээр 2007 онд төрсөн охин Б.*******, 2012 онд төрсөн охин Б.******* нарыг эх С.*******ын асрамжинд үлдээж, эцэг Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан охидыг насанд хүртэл тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* .. хүүхдүүдийг эх, эцэг хэний нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэх талаар мэрэгжилийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасаны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газраас гаргасан Ерөнхий дүгнэлтэнд ...том охин Б.******* аавдаа, бага охин Б.******* ээж болон эмээдээ ээнэгшилтэй гарч байгаа нь судалдааны дүнгээр гарлаа. Тиймээс шинжээчдийн баг нь шинжээчдийн үйл ажиллагааны явцад гарсан асуулга, шүүхийн журмаар гэр бүл цуцлахад хүүхдийн асран хамгаалагч тогтоох нэгдсэн арга зүй, нөхцөл байдлыг үнэлгээ, баримт судалгааны үзүүлэлтүүдээс харахад Б.*******, С.******* нарын хэн хэнд нь давуу байдал ажиглагдсангүй... гэх дүгнэлт, Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газраас ...Шинжээчийн багийн зүгээс Хүүхэд-эцэг-эхийн харилцааны төлөв байдлыг харьцуулсан психометрик шинжилгээний дүгнэлт, шинжээчдийн үйл ажиллагааня явцад гарсан асуулга судалганы баримтанд үнэдэслэн: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэсний үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан, мөн шүүхийн шийдвэрээр насанд хүээгүй охидыг эхийн асрамжинд өгсөн боловч зохигчид харилцан тохиролцсон, мөн охин Б.*******гийн аавтайгаа хамт амьдаръя гэсэн хүсэлтийг харгалзан гаргасан шийдвэр, бага охин Б.******* нь эх С.******* нь ажлын шаардлагаар өөр газарт ажиллаж байгаа, эмээ Б.Дархижавын асрамжинд байгаа нөхцөл байдал нь Б.*******, Б.******* нарын одоо байгаа ээнэгшин дассан орчинг өөрчлөх ноцтой шалтгаан болохгүй юм.
Одоогоор том охин Б.******* 14 настай, бага охин Б.******* 9 настай тул эцэг эхийн хэнтэй нь амьдрах хүсэлтэй байгаа эсэх нь тэдний саналыг харгалзан шйдвэрлэх хэдий боловч том охин Б.******* нь аавтайгаа хамт амьдарч байгаа, энэ тал дээр талууд маргаагүй, харин бага охин Б.*******ийг өмгөөлөгч байлцуулан санал асууж, тайлбар авахад ...аав, ээж нь тусдаа амьдраснаас хойш аав, ээжийнхээ хэнтэй нь амьдарч байгаа вэ? гэхэд эмээ , ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Амралтаараа би хот руу ээж рүүгээ явдаг юм... цаашид аав, ээжийнхээ хэнтэй нь хамт амьдаръя гэж бодож байна гэхэд ээж, эмээ хоёртойгоо цаашид хамт амьдармаар байна... гэснээр өөрийн хүсэлтийг илэрхийлсэн гэж дүгнэх боломжтой юм.
Иймд дээрх баримтуудад тулгуурлан Б.*******гийн ...2007 онд төрсөн том охин Б *******. 2012 онд төрсөн бага охин Б.******* нарыг өөрийнхөө асрамжинд авах... гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2007 оны 08 дугаар сарын 06-нд төрсөн охин Б.*******гийн асрамжийг өөрчилж эцэг Б.*******гийн асрамжид цаашид үлдээж, харин 2012 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн охин Б.*******ийг эх С.*******ын асрамжинд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ... Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхээр заасан байх тул охин Б.*******, Б.******* нарыг хүссэн цагт нь төрсөн эцэг, эхтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг Б.*******, С.******* нарт үүрэг болгох нь зүйтэй.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх нь анги удирдсан багш Б.Дэлгэрцэцэг, Г.Амарсанаа гэсэн 2 хуудас тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Б.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох Хүүхдийн асрамж өөрчлүүлэх-ийг хүссэн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад хэлэлцэх шүүх хуралдааны товын зохигчдод боломжит хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагт мэдэгдсэн боловч хариуцагч С.******* нь ...Миний бие Налайхад хуралтай байгаа тул онлайнаар хуралд оролцох боломжгүй байгаа байдлыг харгалзан үзэж, миний өмгөөлөгчийг оролцуулан хурлыг хийж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж,хэргийг нотлох баримтын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 08 дугаар сарын 06-нд төрсөн охин Б.*******гийн асрамжийг өөрчилж, эцэг Б.*******гийн асрамжид цаашид үлдээж, 2012 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн охин Б.*******ийг эх С.*******ын асрамжинд хэвээр үлдээсүгэй.
2. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин Б.*******, Б.******* нарыг хүссэн цагт нь төрсөн эцэг, эхтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн аль нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг Б.*******, С.******* нарт үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
.