Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2310000001875 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ***, /РД:***/

  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “кен брэндийн түрдэг хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, гар тастагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, Хийн буу 1 ширхэг, өрмийн хошуу 1 ширхэг, бахь 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 346.000 хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч *** “...шүүгдэгч холбогдсон хэргийнхээ талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх үү.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Уг камерын бичлэгийн цаг нь бодит цагтай таарч байсныг тэмдэглэлд тусгав. Зураг №1-р 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын баруун дээд буланд байх цагт 11 цаг 08 минут 42 секундэд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энгүүн нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерт сэжигтэн этгээд дэлгүүрт орж ирж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-20 дахь тал)

 

 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд “...2023 оны 10 дугаар сарын 07-ны дунд охин ***д *** тоотын байшинг авч өгсөн. Тухайн өдрөөс хойш байшинг нь өөрийн нөхөр, 2 ажилтантай засварын ажил хийж байсан. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед ажлаа дуусаад цахилгаан багаж хураагаад байшингаа түгжээд явсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны 11 цагийн үед хашаа байшин дээрээ ирэх үед цонх нь онгорхой, гадна талын хаалга онгорхой байхаар нь хаалгаа онгойлгоод орох үед таазны осбо хавтан унасан байдалтай, цахилгаан багаж болох кен брэндийн түрдэг хөрөө, кен брэндийн батарейтай дрийл 2 ширхэг, гар тастагч, 30 м уртасгагч 1 ширхэг хийн буу, кен утастай дрийл мөн жижиг багаж алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд “...Манайх 2023 оны 10 дугаар сарын эхээр дунд охин ***д *** тоотод байрлах хашаа байшинг 25,000.000 төгрөгөөр худалдан авч өгөөд тухайн өдрөөс хойш засвар хийсэн. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагт барилгын ажил дуусгаад маргааш өглөө нь 10 дугаар сарын 10-ны 11 цагийн үед хашаан дээрээ ирэх үед цонх онгорхой, таазны осбо хавтан уначихсан, байшинд байсан цахилгаан багаж болох кен брэндийн түрдэг хөрөө, кен утастай дрийл алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд өнөөдөр алдагдсан эд зүйлсээ буцааж авах үед утастай дрийл 1 ширхэг түрдэг хөрөө, хий буу, ЗОм уртасгагч байхгүй байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд “...Манай дэлгүүрт Батгавъяа нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед цагаан шуудай үүрч орж ирсэн. Тухайн шуудайн дотор миний санаж байгаагаар 2 ширхэг дрийл цахилгаан хөрөө гаргаж ирээд намайг худалдаад авчих гээд байхаар нь би авахгүй манай гэрт хэрэггүй гэж хэлтэл надаас тамхи нэхэж байгаад ус уучхаад шуудайтай цахилгаан багажаа үүрээд гараад явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2023 оны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

 

Эд зүйл хураан авсан тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23, 25 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24, 26 дахь тал),

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-23-874 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 346.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-55 дахь тал),

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /хавтас хэргийн 30-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжилсэн  болно.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “кен брэндийн түрдэг хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, гар тастагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, Хийн буу 1 ширхэг, өрмийн хошуу 1 ширхэг, бахь 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 346.000 хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***гийн мэдүүлэг, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2023 оны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Эд зүйл хураан авсан тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23, 25 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24, 26 дахь тал),

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-23-874 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 346.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-55 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн байр суурийг илэрхийлсэн ба шүүх дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

 

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч ***гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй хүн байнга амьдрах, орон байрт нэвтэрч бага хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгө хулгайлсан шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ “...шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч *** нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч ***н биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албадан ирүүлж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хохир 461-р ангид хоригдсон ба өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 7 (долоо) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас *** тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “кен брэндийн түрдэг хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, гар тастагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, Хийн буу 1 ширхэг, өрмийн хошуу 1 ширхэг, бахь 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 346.000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагаанд Эд зүйл хураан авсан тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23, 25 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24, 26 дахь тал) авагдсан байх тул ***г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2310000001875 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хэрэгт ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***н биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***н цагдан хоригдсон нийт 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2310000001875 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хэрэгт ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ