Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2022/0003

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Төв аймгийн П газрын ахлах прокурор М.Х дүгнэлтээр гаргасан гомдолтой Төв аймгийн М Х г Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Б холбогдох Төв аймгийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Б 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0006257 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрөл хэмжээний талаар өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Б би Эм Жи Жи И Си ХХК-ийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулсан 0006257 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дүгээр зүйлд шийтгэлийн төрөл хэмжээг 13 гэж бичиж, хуульд заасан шийтгэлийн төрөл хэмжээг бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлээн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн, эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэсэн шаардлагыг хангаагүй, ямар төрлийн шийтгэлийг ямар хэмжээгээр биелүүлэх нь ойлгомжгүй байгаа нь үнэн болно. Иймд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Б би 0006257 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрөл хэмжээний талаар өөрчлөлт оруулах боломжтой болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Хээс Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Бд холбогдох Төв аймгийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Бгийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0006257 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрөл хэмжээний талаар өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Б нь гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0006260 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэлийн төрөл хэмжээний талаар өөрчлөлт оруулж ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Бгийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0006257 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрөл хэмжээний талаар өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж,  Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Хийн дүгнэлтээр гаргасан гомдолтой Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч О.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР