Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2021/00075

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг 2 хэсэг гудамж 089 тоотод оршин суух, Иргэд овогт *******гийн ******* /РД:*******/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан замчид гудамж 3-14 тоотод оршин суух, Халх овогт *******ын ******* /РД:*******/ -д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ... Би Г.*******тай 2015 онд танилцаад улмаар 2017 оны 07 сарын 15-нд охин Б.*******ыг төрүүлж 2015 оны 10 сарын 08-аас эхлэн хамт амьдарч байгаад зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2019 оны 03 сарын 22-ноос эхлэн тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл охин Б.******* нь эх Б.*******ийн асрамжид өсөж торниж байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б.*******ын эцэг Г.*******аас хүүхдийн тэтгэлэг, тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа:

... Б.******* надад холбогдуулаад хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасныг миний зүгээс хүлээн зөвшөөрч байна. Г.******* нь миний охин мөн болно. Миний хүүхэд мөн биш дээр ямар нэгэн маргаан байхгүй гэх.

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...2021.02.09-ний 10:30-д зарлагдсан шүүх хуралдаанд миний бие Улаанбаатар хотод байгаа бөгөөд ковид-19 цар тахлын улмаас шалтгаалж шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хуралдуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзах зүйлгүй болно...гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгч Б.*******ийн ...Г.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь хавтаст хэргийн 1-5, 17, 21 дүгээр талд авагдсан нэхэмжлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг мөн хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (207,400:2х12=1.244,400 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн охин *******ын *******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Г.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг мөн хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 34,416 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН