| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/136 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/136
2024 02 14 2024/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Б.Урангоо, шүүгдэгч, хохирогч *****, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүгдэгч, хохирогч , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн *****, ***** нарт холбогдох эрүүгийн 2210032361826 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, ***настай, э**гтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүрэг ***дугаар хороо, ***** тоот хаягийн бүртгэлтэй одоо ам бүл **, *** хүүхдийн хамт ***дүүргийн ***дүгээр хороо, *** **дүгээр байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** (****),
2. Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ***аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *** эрүүл мэндийн үндэсний төвийн *** эрхлэгч ажилтай , ам бүл ***, нөхөр, хүүхдийн хамт ** дүүргийн ***р хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** (****),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь “ нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *********** дугаар блок орон сууцны барилгын доод грашны хаалга хааж, лифтэнд суух гэж байх үедээ грашны хаалга *********** жолоодож явсан тээврийн хэрэгслийн дээрээс унасан гэх асуудлаас болж маргаан үүсгэж, улмаар ***********ын үснээс зулгааж, газар унагах, цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун хөмсөг, баруун, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч нь “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *********** дугаар блок орон сууцны барилгын доод грашны хаалга хааж, лифтэнд суух гэж байх үед грашны хаалга *********** жолоодож явсан тээврийн хэрэгслийн дээрээс унасан” гэх асуудлаас болж маргаан үүсгэж, улмаар *****ий үснээс зулгааж, цохих, зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун шилбэ, зүүн зовхи, шууны цус хуралт, дух хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ***** “...Би тэр өдөр гэртээ хоол хийж байхад эгч дуудсан. Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Эгч залгаад ээжтэй чинь хүн барьцалдаад байна гэж хэлсэн. Тухайн үед манай ээж сэхээнд ороод удаагүй байсан. Би ээжийг хүнтэй барьцалдаж авсан гэхэд нь элэгний хагалгаа нь задарчих вий гэж сандарсан. Очоод яагаад манай ээжтэй яагаад барьцалдаж байгаа юм гэж хэлэхэд ийм эх гэж байдаг юм уу гэж хэлсэн. Тэгэхэд нь маргалдаж зодолдсон...” гэв.
Шүүгдэгч***** : “...Ажлаа тараад гараашинд машинаа тавьсан. Намайг машинаасаа буухад гараашны хаалга онгорхой байсан. Би гарааш хаахаа мартсан юм байна гэж бодож хаалгыг нь хаасан. Тухайн үед машин орж ирээгүй байсан. Гадаа харанхуй байсан. Машины гэрэл тусаж байсан бол би хаахгүй. Машин ирж байгааг мэдэлгүй би хааж тэр машин хавчуулагдсан байна. Намайг лифтэнд суух гэж байхад нэг хүн ирээд чи энэ хаалгыг хаасан уу гэхэд нь би хаасан гэж хэлсэн. Гэтэл шууд гичий, нохой гэж намайг хараасан. Тэгээд маргалдаад байж байхад нөгөө талын лифтнээс Дөлгөөн бууж ирсэн. Тэгээд ээж нь энэ хүүхэн намайг цохисон гэж худал хэлсэн. Тэр үгийг сонсоод үгийн зөрүүгүй үснээс зулгааж газар унагаж чирсэн. Ээж нь бас зэрэгцэж над руу дайрсан. Гэхдээ ээж нь цохиж зодоогүй. Тэр хооронд би нөхөр лүүгээ залгасан. Нөхөр бууж иртэл цохиж зодолдож байсан. Нөхөр бууж ирээд салгасан. Тэр үед Дөлгөөн энэ байрыг манай ах барьсан, та нарыг би гөлөг болгоно, та нарыг ална гэж амь насанд заналхийлж байна гэж би ойлгосон. Тэгээд цагдаа ирсэн. Би утсандаа зураг авсан. Хэдэн сарын дараа цагдаагаас залгахгүй байсан тул би тэр зургийг устгасан байсан. Би ч мөн цагдаа дуудсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаа руу явсан...” гэв.
Хохирогч : “...Бие, сэтгэл зүйгээр хохирсон. Шүүх эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн. Зүүн хацар хүн рүү харах эцэсгүй болсон байсан. Тархи доргилт гэмтэл учирсан. Маргааш нь ктг хийлгэсэн. Ямар нэгэн өөрчлөлт гарсан бол хохирол барагдуулна гэх байсан. Ямар нэгэн өөрчлөлт гараагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр гэртээ байж байсан чинь 19 цаг өнгөрч байхад эгч ***** над руу *** дугаараас над руу залгаад “эгчийнх нь машины хаалга онгойхгүй байна, би машинаасаа бууж чадахгүй байна, миний дүү доошоо буугаад ир грашын хаалга машин дээр буулгачихлаа, буулгасан хүн нь ээж Мөнхцэцэгтэй чинь барьцалдаж аваад байна” гэж хэлэхээр нь би гэрээс яараад граш руу лифтээр буусан чинь ээжийг граш танихгүй эмэгтэй алгадсан гээд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй грашны хаалга хардаггүй юм уу хүүхэд, настай хүн сууж байхад чинь гэж хэлсэн чинь яадаг юм бэ би албаар буулгасан юм. Надад ямар хамаатай юм бэ би гэртээ орлоо хол бай надад ямар хамаатай юм хохь чинь машин барьж чаддагүй юм уу, жолоо төгссөн юм уу, сохор юм уу, хаашаа юм гээд танай ээж чинь намайг гичий гэж хэлсэн гэж хэлэхээр нь ээж шигээ хүнийг алгадаж болдог юм уу гэж хэлсэн чинь чиний ээжийг ямар эх гэх юм эхийн оронцог юм биш үү гэж хэлэхээр нь би баруун гараараа баруун хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан чинь тэр эмэгтэй хоёр гараараа миний үснээс зулгаагаад барьцалдаад авсан чинь ээж салгах гэсэн чинь ээжийг тэр эмэгтэй элэг рүү 3 удаа өшиглөөд, толгой руу нь 5 удаа гараараа цохиод байж байсан чинь тэнд явж байсан нэг эрэгтэй ирээд салгасан... Тэр эмэгтэй үснээс зулгааснаас болж толгой өвдөж байна. Зүүн гарын чигчий хурууны хумс салсан маш их зовуурьтай байна. Зүүн хөлийн шагайны дотор хэсгээр өвдөөд байна. Би зүрхний хэм алдалттай юм одоо зүрх дэлсэж байна, баруун гарын долоовор хуруу тулгасан байна. Зүүн нүдний доор хөхөрсөн байна. Духны баруун хэсэгт хавдсан байна...” (хавтас хэргийн 15 дахь тал) гэсэн,
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой ажлаасаа тараад *********** хотхон гэртээ харих гээд өөрийн ***********машинтайгаа хотхоны доор граш руу машинаа оруулаад буугаад грашийн хаалга онгорхой байгааг мэдээд машин руугаа ороод хаалганы чип аваад хаалга хаагаад, чипээ буцаагаад машиндаа хийгээд гэртээ орох гээд лифтний үүдэнд зогсож байсан чинь лифтний хаалга дээрээс доош автоматаар хаагдаж байхад гэнэт нэг хар машин орж ирээд бууж байгаа хаалганы доор тээглээд зогсчихсон тэгсэн чинь тэр машинаас буусан нэг настай эмэгтэй намайг чи тэр хаалгыг хаачихсан юм уу гээд хэлэхээр нь би тиймээ гээд хэлсэн чинь чи яахаараа тэрийг хаадаг юм гичий минь, жингэр минь, нохой минь машин орж байхыг хардаггүй юм уу гэж хэлээд өөдөөс дайраад чи зугтах гэлээ тэр хаалгаа өөрөө зас гээд намайг гараараа тохой руу түлхээд урдаас нүүр рүү гараараа самардаад зүүн нүдний доод хэсэгт зулгарсан. Тэгээд байж байсан чинь охин нь юм шиг байна лээ нэг эмэгтэй лифтнээс бууж ирсэн чинь надтай маргалдаж байсан настай эмэгтэй охиндоо энэ эмэгтэй намайг цохисон гэж хэлсэн чинь охин нь шууд чи миний ээжийг цохиж, зоддог хэн бэ гээд 2 гараараа үснээс зулгаагаад, шалан дээр унагаагаад гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд, толгой РУУ 4 удаа гараараа хүчтэй цохиод, үснээс маш их зулгаагаад байсан. Миний үс туг тугаараа унасан. Настай эмэгтэй бас толгой руу гараараа олон удаа цохисон. Тэгээд байж байхад гаднаас нэг эрэгтэй орж ирээд салгасан...”
Тэгээд би тухайн эмэгтэйд хандан намайг грашын хаалга хаах гээд чипээ дарахад нэг ч машин байгаагүй гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа лифтэнд суух гэтэл тухайн эмэгтэй намайг татаад суулгахгүй байсан. Тэгтэл тухайн эмэгтэйгийн охин гэх Дөлгөөн гэх эмэгтэй нөгөө талын цахилгаан шатнаас гарч иртэл түүний ээж нь гэх эмэгтэй энэ эмэгтэй намайг цохисон гэж худал хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй надруу дайраад миний биед гэмтэл учруулсан. Миний биед үүссэн дээрх гэмтлийг Дөлгөөн гэх.эмэгтэй үүсгэсэн. Харин түүний ээж нь гэх эмэгтэй намайг түлхэх хорих гэх мэт үйлдэл хийсэн. Миний биед тухайн эмэгтэй гэмтэл учруулахаар халдаагүй (хавтас хэргийн 16, 102-103 дахь тал) гэсэн,
Гэрч Х.********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой 19 цаг өнгөрч байхад дүү **** машинтай *********** хороололд гэртээ ирсэн юм. Би байрны ойролцоо ирээд машинаас нь буугаад грашын хаалга онгойлгох гэж байсан юм. Тэгээд би грашын хаалга онгойлгохоор давхраас доош буугаад В давхарт ирээд грашын хаалга онгойлгоод байж байтал даараад дээшээ гарах гэж байтал өөдөөс танихгүй эмэгтэй гарч ирээд грашын хаалга хаадаг, чипийг дараад хаалгыг буулгатал манай дүүгийн машин дээр нь уначихсан юм. Тэгээд тэр эмэгтэй машин дээр хаалга унагачхаад харсан мөртөө байрлуугаа орох гэж байхад би тэр эмэгтэйтэй машин дээр хаалга унагаасан талаар хэлэхэд надтай хэрүүл маргаан хийгээд байсан. Дүү ***** нь тухайн үед манай охин ***** утсаараа дуудсан юм. Манай охин удалгүй байрнаас доошоо бууж ирээд тэр эмэгтэйтэй маргалдаад манай охин тэр эмэгтэй нүүр болон үснээс зулгаагаад байсан. Тэр эмэгтэй манай охины мөн адил үснээс нь зулгаагаад газар унагаагаад чирээд байсан юм. Удалгүй нэг том биетэй залуу ирээд тэд нарыг салгаад гэр гэртээ орцгоосон юм...” (хавтаст хэргийн 33 дахь тал) гэсэн,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би орой 19 цаг өнгөрч байхад *********** хороолол 6 дугаар байрны грашд өөрийн *** дугаартай *** машинтайгаа орж явтал грашны автомат хаалга миний машин дээр хүчтэй буусан тэгээд би гайхаад юу болж байна гээд харсан чинь грашын хананы цаанаас цагаан куртик өмссөн эмэгтэй хаалга удирдлагаараа хаагаад гарч ирэхээр нь би юу болоод байна гээд машинаасаа буух гээд хаалгаа түлхсэн чинь гацаад онгойхгүй байхаар нь би машиныхаа цонхоор хөөе юу болж байна чи чинь хардаггүй юм уу гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надад ямар хамаатай юм гэж хэлээд лифтэнд суух гээд байсан чинь эгч ***** хувцаснаас нь татаад энэ асуудлаа шийд гээд маргалдаж байгаад бие биеэ цохиод байсан. Тэгэхээр нь би дүү **** рүү утсаар яриад буугаад ир ээжийг чинь нэг эмэгтэй зодоод байна гэж хэлсэн *****буугаад ирсэн. Тэгээд ***** тэр эмэгтэйтэй дээр доороо ороод зодолдоод байсан. Тэр үед нь би цагдаад дуудлага өгсөн...” (хавтаст хэргийн 33 дахь тал) гэсэн,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байсан. Тэгтэл 18 цаг өнгөрч байх үед манай эхнэр Солонго надруу залгаад байрныхаа грашд яаралтай ороод ир гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа граш руу буугаад иртэл манай эхнэр нэг эмэгтэйтэй зууралдсан байдалтай түүний хажууд нэг настай эмэгтэй байсан. Тэгээд би эхнэрээсээ юу болсон талаар асуухад манай эхнэр энэ эмэгтэй намайг грашын хаалга машины дээр албаар буулгалаа гээд уурлаад тэгээд түүний охин нь намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйгээс танд манай грашын чип байдаг уу гэж асуутал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ тухайн эмэгтэйгээс салгаад эхнэрээ хамгаалах маягтай зогсож байтал тухайн залуухан эмэгтэй нь манай эхнэрийн нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Тухайн үйл явдлыг би харж байсан. Тэгээд тухайн эмэгтэй над руу янз бүрээр хэлээд байхаар нь би эхнэрээ аваад гэртээ орсон. Гэрт ороод би эхнэрээ хартал манай эхнэрийн баруун нүд нь хавдаж нүүр хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгээд би эхнэрээ аваад эмнэлэгт явсан. Өөр зүйлийн талаар бол мэдэхгүй. Миний ойлгосноор тухайн эмэгтэй өөрийнх нь машины дээр грашын хаалга албаар буулгалаа гээд уурлаад тэгээд манай эхнэрийг зодсон гэж ойлгосон...” (хавтаст хэргийн 120 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *********** дугаар “...***********ын биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун хөмсөг, баруун, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 35-36 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *********** дугаар “...*****ий биед баруун шилбэ, зүүн зовхи, шууны цус хуралт, дух хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 39-40 дэх тал) гэсэн дүгнэлт,
Хохирогч, шүүгдэгч *****ий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 111-116 дахь тал),
Хохирогч, шүүгдэгч хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 102-106, 124 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101, 110 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ***** нь “ нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *********** дугаар блок орон сууцны барилгын доод грашны хаалга хааж, лифтэнд суух гэж байх үедээ грашны хаалга *********** жолоодож явсан тээврийн хэрэгслийн дээрээс унасан гэх асуудлаас болж маргаан үүсгэж, улмаар ***********ын үснээс зулгааж, газар унагах, цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун хөмсөг, баруун, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч болон шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №16256 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
1.2 Шүүгдэгч нь “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *********** дугаар блок орон сууцны барилгын доод грашны хаалга хааж, лифтэнд суух гэж байх үед грашны хаалга *********** жолоодож явсан тээврийн хэрэгслийн дээрээс унасан” гэх асуудлаас болж маргаан үүсгэж, улмаар *****ий үснээс зулгааж, цохих, зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун шилбэ, зүүн зовхи, шууны цус хуралт, дух хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч, хохирогч ***** болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №16292 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ***********ын эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун хөмсөг, баруун, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ***** түүнийг цохих, өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Мөн хохирогч *****ий эрүүл мэндэд нь “...биед баруун шилбэ, зүүн зовхи, шууны цус хуралт, дух хүзүүний зөөлөн эдийн няцрал... бүхий гэмтэл нь шүүгдэгч түүний үснээс зулгаах, цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *****, хохирогч ***********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Мөн шүүгдэгч хохирогч *****ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *****, нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *****, нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч: “...шүүгдэгч *****, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар *****, нарт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар торгох ялын хамгийн бага нэгжээр торгуулах, эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаар мэтгэлцэж оролцов.
2. Шүүгдэгч *****, нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын шүүхэд гаргасан санал дүгнэлт, өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч ***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *****, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *****, нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч , хохирогч ***** нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэл гаргаагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210032361826 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *****, нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч ***********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *****, нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *****, нарт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 ( дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ