Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1180

 

МАГАДЛАЛ

 

2018.05.18                                                     Дугаар 1180                                Улаанбаатар хот

 

 

 

 

Н х о г ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00142 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н х о г ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К б” ХХК-д холбогдох,

 

Банкны баталгааны дагуу шаардах 1 974 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н х о г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2014 онд “Н п” ХХК-тай Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх дараах ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан бөгөөд гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг төлөхөөр К б урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж ирүүлсэн. Үүнд, Сонгинохайрхан дүүрэг, ? дугаар хорооны ? орчмын гэр хорооллын дулаан хангамжийн эх үүсвэрийн зураг, төсөл БУА-ын гэрээнд 1 1? 000 000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн ? дугаар хорооны ? орчмын гэр хорооллын ариутгах татуургын ф150-300мм-ийн 1115м шугамын барилга угсралтын ажлын гэрээнд 96 000 000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн ? дугаар хорооны ? орчмын гэр хороолын дулааны        ф65-200мм 1676м шугамын барилга угсралтын ажлын гэрээнд 741 000 000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүрэг, ? дугаар хорооны ? орчмын гэр хорооллын усан хангамжийн ф32-150мм 429м шугамын барилга угсралтын ажлын гэрээнд 27 000 000 төгрөгийн төлбөрийг захиалагчийн өмнө хариуцаж, гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар төлбөрийг хийх үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээж, батлан даалт гаргасны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ажил гүйцэтгэгч “Н п” ХХК-д нийт 1 974 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гүйцэтгэгч “Н п” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд захиалагчийн зүгээс үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тул дээрх мөнгөн төлбөрийг төлөхийг К б удаа дараа шаардсан боловч төлөөгүй болно. Иймд нийт 1 974 000 000 төгрөгийг К б гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Капитал банкны зүгээс “Н п” ХХК-тай харилцаж тодруулахад ажлаа хийж гүйцэтгэж байгаа, НХОГ-тай тохиролцсон гэж тайлбарладаг тул манай байгууллагаас эдгээр баталгааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457 дугаар зүйлийн 457.? дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “К б” ХХК-иас 1 974 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н х о г ОНӨААТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “К б” ХХК-иас ? 027 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00142 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч нь Н х о г, "К б" ХХК-нд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд оролцсон боловч дээрх хэсэгт дурдагдаагүй байна. Мөн гуравдагч этгээдээр маргаан бүхий гэрээний үүрэг гүйцэтгэгч "Н п" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг үр дүнгийн талаар хавтаст хэрэгт цугларсан баримт байхгүй байна. Иргэний хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолгооны дэс дарааллаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох, түүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл баталгааны гэрээгээ "К б" ХХК-иас төлбөрийг шууд бүхэлд нь шаардаж байгаа нь нотлох баримт болон баталгааны гэрээгээр хүлээсэн үүрэгт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, НХОГ нь ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь гүйцэтгээгүй эсхүл зарим хэсгийг гүйцэтгэсэн эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх гэрээний дагуу тохиролцсон ажлын гүйцэтгэлийн талаар талуудын маргааны үйл баримтыг тогтоохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай шийдвэрлэсэн гэж хариуцагч талаас үзэж байгаа болно. Мөн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд тэгш эрхийн хүрээнд мэтгэлзэх зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, баталгааны гэрээнд гуравдагч этгээд оролцсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн оролцогчийн хувиар ажиллагаанд оролцсоныг шүүх ородцоогүй мэтээр шийдвэрлэсэн, мөн хууль хэрэглээ болон үйл баримтын талаар бүрэн гүйцэт дүгнэлт гаргаагүй. ? орчмын гэр хорооллын усан хамгамжийн ф32-150мм 429м шугамын барилга угсралтын ажлыг "Назу проперти" ХХК гүйцэтгэсэн тул тухайн гэрээний 27 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н х о г /ОНӨААТҮГ/ нь хариуцагч “К б” ХХК-д холбогдуулан банкны баталгааны дагуу 1 974 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь “Н п” ХХК-тай 2014 онд ажил гүйцэтгэх 4 гэрээ байгуулсан, нийт 1 974 000 000 төгрөгийн санхүүжилтийг төлөхөөр К б урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасны дагуу ажил гүйцэтгэгчид нэхэмжлэгч нь 1 974 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон, гэрээнд заасан дүнтэй ижил төлбөр эргэн төлөгдтөл баталгаа хүчинтэй байх, гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээн авсан даруйд үл маргах журмаар төлбөр хийх үүргийг хариуцагч нь хүлээсэн, 2016 оны ? дугаар сарын 05, 16, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь баталгааны үүргээ биелүүлэхийг хариуцагчид бичгээр шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457 дугаар зүйлийн 457.? дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “К б” ХХК нь 1 974 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэсэн нь зөв байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж ? 320 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                        ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА                                    

 

                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ