| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/114 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/114
2024 02 02 2024/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ************од холбогдох эрүүгийн 2310008311950 дугаартай хэргийг өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр ***хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэ***, ам бүл 3, эцэг, эхийн хамт, *** дүүргийн *** дугаар хороо, Булгийн *** тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************ /**********/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ************: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...2020 10 сараас эхлэн компанийн мөнгийг дутаасан байдаг. Ингээд тогтмол өссөөр байгаад 30 гаруй сая төгрөг байсан. ажлаа хаяад явахад 28 сая тэгээд гомдол гаргаж, аудит хийлгээд хохирол учруулсан. 12 сая, 8 сая төгрөг, 5 сая, 3867399 төгрөг төлсөн хохирол төлбөр бүрэн барагдсан...гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ************ нь өндөг, тахианы мах борлуулах чиглэлээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага 100 гаруй ажилтантай 20 гаруй борлуулагчтай ба 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагад 40 сая гаран төгрөгийн авлага үүсэн энэ яагаад төлөгдөхгүй байгаа юм бэ гээд нягтлангууд харилцагч байгууллага руу залгаж асуухад тухайн газрууд нь бараа, бүтээгдэхүүн аваагүй гэж хэлсэн. Үүний дагуу шалгаад үзэхэд Мөнхцогт, Энх-Очир, Мааньжаргал гэх борлуулагч нар нь компаниас өндөг авч хуурамч борлуулалт үүсгэн хувьдаа завшиж байгууллагад хохирол учруулсан байсан. Дээрх нэр бүхий ажилтан нараас ямар учиртай талаар асуухад харилцагч нарт өгөх ёстой байсан бараа бүтээгдэхүүнийг өгсөн мэтээр компанид тайлагнан оруулж зар борлуулан мөнгийг авсан гэж хэлж ярьж байсан. Мааньжаргал компанид учирсан хохирлыг төлж барагдуулсан Энх-Очир нь тодорхой хохирол төлсөн ба Мөнхцогт нь ажлаасаа гараад алга болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Санхүүгийн дотоод хяналт, шалгатал хэзээ хийдэг эсэхийг бол мэдэхгүй ба өр авлагын асуудлыг нягтлан бодогч нар хариуцан ажилладаг. Нийт 41,298,836 төгрөгийн хохирол учирснаас 7,800,000 төгрөг төлөгдөж 28,867,499 төгрөгийн хохирол учраад байна. Одоогийн байдлаар компанийн хохирол болох 28,867,499 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай компанийн 5622787211 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн байсан. Одоо үлдэгдэл 16,867,499 төгрөгийн хохиролтой үлдсэн бөгөөд нэмэлт аудитын зардал болох 1,500,000 төгрөгийн тус тус хохиролтой байгаа.” (хавтас хэргийн 51-52, 54, 56 дахь тал) гэсэн,
Гэрч ************ “Би уг байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Манай байгууллага нь сар бүр борлуулагч нартай тооцоо нийлдэг бөгөөд борлуулагч нарын өгсөн мэдээллийн дагуу харилцагч нар нь төлбөрийг дансаар, бэлнээр, өр тавьсан гэдэг тооцоо гаргадаг. Ажил хэвийн явагдаж байхад 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоогоор Фреско-2 гэх газар нь 83,937,600 төгрөгийн бараа аваад мөнгийг нь өр тавьсан ба үүнээс 40,000,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаасан байна. Ингээд Фреско-2 төлбөрөө хэзээ төлөх талаар асуухад 40,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваагүй гэж тайлбар өгөхөөр нь борлуулагч нар буюу Мааньжаргал, Энх-Очир, Мөнхцогт нар бид 3 бараагаа алдчихсан удахгүй хувааж төлөх болно гэсэн тайлбар өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)
************-аас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 17 дахь тал/,
************-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/249 дугаартай захирлын Авлага барагдуулах тухай тушаал / хавтаст хэргийн 20 дахь тал/,
************-ийн 000251442 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 27 дахь тал/,
************-тай ************той 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт / хавтаст хэргийн 28-31 дэх тал/,
************-д ************ын гаргаж өгсөн анкетын хуулбар, ажлын байрны тодорхойлолт / хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
************ нь ************той 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 025 дугаартай захирлын тушаалын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн Б/304 дугаартай албан тушаал ахиулах тухай тушаалын хуулбар, 2023 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн Б/035 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгох тухай тушаалын хуулбар / хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
**********ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23/08 дугаартай “...************-ийн агуулахаас 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түгээгч ************од олгосон бараа материалын бүртгэл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, харилцагч байгууллагуудтай хийсэн тооцоо нийлсэн актаар түгээгч ************ын түгээлтэд авч гарсан бараа, материалаас дээрх хугацаанд нийт 45,681,797,53 /дөчин таван сая зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун ерэн долоон төгрөг 53 мөнгө/ төгрөгийн бараа материал дутсанаас цалингаар төлж барагдуулсан нь 3,924,617 төгрөг, компанийн Хаан бацкны 12,889,680 төгрөгийг тус тус тушаан барагдуулсан бөгөөд гаргасан өр дутагдлын үлдэгдэл нь 28,867,499,82 /Хорин найман сая найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерөн есөн төгрөг 82 мөнгө/ төгрөг байгаа болно...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дугаар тал/,
Яллагдагч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн тухайн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал) гэсэн,
Шүүгдэгч ************ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 80-90 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр барагдуулсан талаарх баримтууд зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ************ нь Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо ************-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр тус байгууллагын орлогыг хувьдаа завшиж 28,867,499,82 /Хорин найман сая найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ************-хууль ёсны төлөөлөгч ************ болон шүүгдэгч ************ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
************-аас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 17 дахь тал/,
************-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/249 дугаартай захирлын Авлага барагдуулах тухай тушаал / хавтаст хэргийн 20 дахь тал/,
************-ийн 000251442 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 27 дахь тал/,
************-тай ************той 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт / хавтаст хэргийн 28-31 дэх тал/,
************-д ************ын гаргаж өгсөн анкетын хуулбар, ажлын байрны тодорхойлолт / хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
************ нь ************той 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 025 дугаартай захирлын тушаалын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн Б/304 дугаартай албан тушаал ахиулах тухай тушаалын хуулбар, 2023 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн Б/035 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгох тухай тушаалын хуулбар / хавтаст хэргийн 35-38 дахь тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч ************ нь ганцаараа бодит байдлыг нуух замаар үйлдсэн залилах гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.
Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ************ нь Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо ************-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр тус байгууллагын орлогыг хувьдаа завшиж 28,867,499,82 /Хорин найман сая найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ************ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэж шүүхэд гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай аав ээжийн хамт амьдардаг ганцаараа ажиллаж байгаа. 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Хохирол төлбөр төлсөн байгаа тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэх нь зүйтэй. гэж тус тус мэтгэлцэв.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр мянга долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 18 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын арван таван нэгжээр тооцон хасаж (18*15=270, 2700-270=2490) түүнд оногдуулсан торгуулийн ялыг 2490 (хоёр мянга дөрвөн зуун ерэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.490.000 (хоёр сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийн торгох ялаар тогтоож, торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар ************ оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас ************-д 28,867,499,82 /Хорин найман сая найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан ба эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ************ыг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ************од Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ЦХШЗ/203а дугаар шүүгчийн захирамжаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн 2310008311950 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч ************ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ыг 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр мянга долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************ын цагдан хоригдсон 18 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын арван таван нэгжээр тооцон хасаж, түүнд оногдуулсан торгуулийн ялыг 2490 (хоёр мянга дөрвөн зуун ерэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.490.000 (хоёр сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ************ын торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ************од оногдуулсан ************ 2490 (хоёр мянга дөрвөн зуун ерэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.490.000 (хоёр сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************од урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ