| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/00329/И |
| Дугаар | 184/ШШ2021/00395 |
| Огноо | 2021-02-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2021/00395
| 2021 02 23 | 184/ШШ2021/00395 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.У/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.С-т холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.У, хариуцагч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Т.Стай 2019 оны 5 дугаар сард танилцаж, манай эмээгийн гэрт хамт амьдарч байсан. 9-р сард машин засварын ажилд орсон ба энэ үеэс гэртээ ирэхээ больж, өөр хүүхэнтэй танилцаж суусныг мэдсэн. Тэрнээс хойш тусдаа амьдрах болсон. Одоо би өөрөө хүүгээ өсгөж байгаа, миний хүү төрөлхийн зүрхний асуудалтай төрсөн, эмчийн хяналтад байдаг. Тиймээс Т.Саас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа: ... Г.Утай 2019 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрын хоёр тийш болон шалтгаан нь Уянгын ар гэрээс болсон. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би өөрийн хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Т.Ст холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2019 онд танилцаж, тэдний дундаас 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Сын Г төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хүү С.Г эцэг Т.Саар тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж заасан.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 37,100 төгрөг төлснийг дурдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,865 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 37,100 төгрөгийг олгож, үлдэх 765 төгрөгийн улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН