| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00402/И |
| Дугаар | 148/ШШ2021/00065 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 148/ШШ2021/00065
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар Буурлын 806 тоотод оршин суух, эрэгтэй, өндөр насны тэтгэвэрт Олхонууд овогт *******гийн *******ын /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосго 19 гудамж 26 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243-р ангийн 0282 салбарт агтны суурингийн дарга Хорчид овогт Володъягийн *******т /СЭ-*******/ холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ж.******* /онлайнаар/, хариуцагч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь ганц охинтой байсан. Охин маань НИК ХХК-ийн ШТС-д ажилладаг байсан. В.******* нь манай талийгаач охинтой 2007 оны 05 дугаар сард танилцаж, 2007 оны 07 дугаар сард манай суманд ирж машин нь эвдэрсэн гэх шалтгаанаар 20-иод хонож машинаа засаад 11 сар хүртэл манай охинтой манайд хамтран амьдарч байсан. Энэ хүн ямар учиртай манайд байгаа талаар охиноосоо асуухад Энэ хүн цаашид надтай амьдрах гэж байгаа юм. Та битгий оролцоорой гэж хэлсэн. Тухайн үедээ би Манай охин 3 хүүхэдтэй, олон хүүхэдтэй хүнтэй амьдарч чадах юм уу гэж асууж байсан. Түүнээс хойш би энэ талаар юм яриагүй. 2007 оны 11 дүгээр сард охин маань Улаанбаатар хот руу хамт яваад 7-8 хоноод охин маань ирсэн. Охиноо ирэхээр Миний охин юу болов гэж асуухад В.******* эхнэртэй гэж аав, ээж нь хэлсэн, намайг их л ёозгүй хүлээн авлаа, би В.******* надтай амьдарна гэсэн гэхэд ээж нь Манай энэ маш бүтэлгүй хүн шүү, миний охин амьдралаа бод, чамд хань болохгүй гэж хэлэхээр нь миний охин миний бие давхар болсон гэхэд аав, ээж нь Тэр талаар бид мэдэхгүй, та хоёр л учраа ол гэсэн байдаг. Охин маань В.*******т ажил гарсан араас ирнэ гэж байсан. Тухайн үедээ мессежээр харьцаад л байдаг байсан. Сүүлдээ би В.******* яасан бэ гэхэд ажлаас нь гаргахгүй байна, төрөхөөр ирнэ гэж хэлсэн.
Охин маань 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрж охинтой болсон. Охиныг маань төрөхөд хажууд нь В.******* байгаагүй. Охиноосоо асуухад утсаа авахаа больсон гээд нилээд урамгүй хариулсан. Охин маань 2010 оны намар автомашины ослын улмаас нас барж хөгшин бид хоёр 4 өнчин хүүхэдтэй үлдсэн. Зээ охидуудаа өөрийн асрамжинд албан ёсны дагуу авсан. В.******* 10 гаруй жил нэг ч удаа охиноо эргэж тойрч ирж байгаагүй. Тэгээд би В.*******ын сургийг гаргах гэж олон байгууллага, хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж Сүхбаатар сумын Эрдэнэцагаан суманд ажиллаж байгаа сураг гараад удалгүй тэндээсөээ шилжээд явсан байсан. Би зээ охиноо 2 настай байхад нь Сэлэнгэ аймагт манай хамаатан Ж.Батбилэгтэй хамт хэсэг хугацаанд амьдарч байсан, багаасаа хамт байж ааваа гэж дууддаг хэдий ч Ж.Батбилэг гэр бүлээсээ салсан учраас зээ охиноо буцаан авч одоо зээ охин маань Улаанбаатар хотод эгч нарынхаа хамт амьдарч Их засаг их сургуулийн лицей сургуулийн 8 дугаар ангид суралцаж байна. Жилд сургалтын төлбөрт 4,000,000 төгрөг төлдөг.
Миний бие нь өвчтэй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж, зээ охидуудтайгаа хамт байгаа. Одоо миний нас өндөр, охиноо аавтай нь уулзуулж, цаашид охиноо харж хандах байх гэдэг үүднээс В.*******ыг хайж олсон. В.******* охиноо өөр дээрээ авна гэсэн тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Зээ охидуудаа салгахгүй. Шүүхийн шинжилгээгээр зээ охин О.******* нь В.*******ын хүүхэд мөн гэсэн хариу гарсан байна лээ. Иймд 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Дарьгангын эцэг нь В.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд Ж.******* гуайнхтай нилээд эртний танилууд байгаа юм. Ж.******* гуайн охин Б.******* бид хоёр 2007 оны 5 дугаар сард уулзан би 2007 оны 07 дугаар сард Биндэр суманд очиж машин эвдрээд 11 сар хүртэл хамт байж, ажилд нь туслалцан, ээлжинд цуг гарч заримдаа ажлы нь хийдэг байсан. Намайг тухайн үед очиход Б.******* нь 3 хүүхэдтэй бага нь нилээн бага байсан. 2007 оны 11 дүгээр сараас хойш талийгаач бид хоёр уулзаагүй байж байгаад, харин хамгийн сүүлд 2010 оны 09 дүгээр сард би эмнэлэгт үзүүлээд 13 дугаар хорооллын автобусны буудал дээр явж байгаад таарахад тэр надад би Сэлэнгийн хүнтэй гэр бүлсэн гэж байсан. Надад тухайн үед хүүхдийн талаар юу ч яриагүй.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад нь би Ж.******* гуйатай ярьж хүүхэдтэй болсноо мэдсэн. Над руу Ж.Батбилэг гэдэг хүн утсаар О.******* гэдэг охиныг өргөж авсан, төлбөртэй сургуульд сургадаг, би өөрөө бизнес хийдэг гэж ярьж байсан. Тэгээд би тухайн үедээ охиныг өргүүлсэн юм байна гэж ойлгож байсан. Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр 99,99 хувь миний охин гэж тогтоогдсон учраас эцэг хүний үүргээ биелүүлж, хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүрэгтэй учир хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Сая хурал дээр өвөө нь охиныг маань хаана, хэнтэй амьдарч байгаа талаар ярьсан учир хаана байгааг нь ойлгож мэдлээ гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5812 дугаартай дүгнэлтээс:
...1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, PentaE, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, PentaD, vWA, D8S1179, TPOX, EGA гэсэн локусын аллелиар В.******* нь О.Дарьгангын биологийн эцэг байх боломжтой байна.
2.В.******* нь О.Дарьгангын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99% магадлалтай байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* нь В.*******т холбогдуулан гаргасан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.*******ын охин Б.******* нь В.*******тай 2007 оны 07 дугаар сараас дотно харьцаатай болж 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр охин О.******* төрж, түүний ээж Б.******* нь 2010 онд авто машины осолд нас барснаар Ж.******* /өвөө/ нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 79 дугаартай Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамжаар өөрийн асрамжиндаа авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн үйл баримтуудаар тогтоогдож байна.
2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин О.Дарьгангын эцэг нь В.******* болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь ганц охинтой байсан. Охин маань НИК ХХК-ийн ШТС-д ажилладаг байсан. В.******* нь манай талийгаач охинтой 2007 оны 05 дугаар сард танилцаж, 2007 оны 07 дугаар сард манай суманд ирж машин нь эвдэрсэн гэх шалтгаанаар 20-иод хонож машинаа засаад 11 сар хүртэл манай охинтой манайд хамтран амьдарч байсан...Тухайн үедээ мессежээр харьцаад л байдаг байсан. Сүүлдээ би В.******* яасан бэ гэхэд ажлаас нь гаргахгүй байна, төрөхөөр ирнэ гэж хэлсэн. Охин маань 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрж охинтой болсон...Охин маань 2010 оны намар автомашины ослын улмаас нас барж хөгшин бид хоёр 4 өнчин хүүхэдтэй үлдсэн. Зээ охидуудаа өөрийн асрамжинд албан ёсны дагуу авсан. В.******* 10 гаруй жил нэг ч удаа охиноо эргэж тойрч ирж байгаагүй...одоо зээ охин маань Улаанбаатар хотод эгч нарынхаа хамт амьдарч Их засаг их сургуулийн лицей сургуулийн 8 дугаар ангид суралцаж байна. Жилд сургалтын төлбөрт 4,000,000 төгрөг төлдөг...Шүүхийн шинжилгээгээр зээ охин О.******* нь В.*******ын хүүхэд мөн гэсэн хариу гарсан байна лээ. Иймд 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Дарьгангын эцэг нь В.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
хариуцагч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд Ж.******* гуайнхтай нилээд эртний танилууд байгаа юм. Ж.******* гуайн охин Б.******* бид хоёр 2007 оны 5 дугаар сард уулзан би 2007 оны 07 дугаар сард Биндэр суманд очиж машин эвдрээд 11 сар хүртэл хамт байж,...2007 оны 11 дүгээр сараас хойш талийгаач бид хоёр уулзаагүй...хамгийн сүүлд 2010 оны 09 дүгээр сард би эмнэлэгт үзүүлээд 13 дугаар хорооллын автобусны буудал дээр явж байгаад таарахад тэр надад би Сэлэнгийн хүнтэй гэр бүлсэн гэж байсан. Надад тухайн үед хүүхдийн талаар юу ч яриагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нь би Ж.******* гуйатай ярьж хүүхэдтэй болсноо мэдсэн...Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр 99,99 хувь миний охин гэж тогтоогдсон учраас эцэг хүний үүргээ биелүүлж, хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүрэгтэй учир хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин О.Дарьгангын эцэг нь В.******* болохыг тогтоож, зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин О.Дарьгангыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь В.*******аас охин О.*******д төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (207,400х12=2,488,800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 54,771 төгрөгийг төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, В.*******аас 70.200 төгрөг гаргуулан Ж.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн *******ийн Дарьгангын эцэг нь Володъягийн ******* болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин О.Дарьгангыг Ж.*******ын асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, В.*******аас 70.200 төгрөг гаргуулан Ж.*******т олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар В.*******аас 54,771 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА