Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2021/00003

 

2020 12 25 148/ШШ2021/00003

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 29-28 тоотод оршин суух, эмэгтэй, өмгөөлөгч ажилтай Бэсүд овогт *******ын ******* /МЮ-*******/ Голомт ХХК-ийн Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 22-60 айл 33 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Сүхбаатар боомт хилийн мэргэжлийн хяналтын албанд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажилтай Боржигон овогт *******ын *******д /МЮ-*******/ холбогдох

Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /онлайнаар/, гэрч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Гантүшиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Чойжамц, Д.******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбартай ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалингийн зээл авсан байна.

Зээлдэгч Д.Чойжамц нь гэрээнд заасан графикт хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 16, 2019 оны 01 дүгээр сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 16, 2019 оны 03 дугаар сарын 16, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл зээлээ төлж, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Зээлдэгчийг нас барснаас хойш хамтран зээлдэгч Д.******* нь эргэн төлөх хуваарийн дагуу гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргах үед 435 хоногийн хугацаа хэтэрч 1,739,698 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Хамтран зээлдэгч Д.*******д банкнаас зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 4,748,535.75 төгрөг, зээлийн хүү 881,998.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,925.44 төгрөг нийт 5,649,460.14 төгрөгийн зээлийн үлдэгдэл өр үүссэн. Иймд зээлдэгч Д.Чойжамц /талийгаач/, хамтран зээлдэгч Д.******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ-4325108367 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, хамтран зээлдэгч Д.*******аас үндсэн зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч хамтран зээлдэгч Д.******* нь гэрээнд зурагдсан гарын үсэг нь үндсэн зээлдэгчийн гарын үсэг биш гэснээр 2 удаагийн шинжээч томилон уг шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад баримттай нотлогдон тогтоогдож байж энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан байдаг. Бусад баримттай нотлогдон тогтоогдоогүй байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд Нотлох баримтыг үнэлэх талаар тодорхой заасан. Шүүхийн шинжилгээний албанаас гаргасан 2 шатны шинжээчийн дүгнэлт бол хэрэгт авагдсан бусад нотлох баримттай давхар шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалснаар шүүхийн шийдвэр гарах байх гэж үзэж байна...гэх.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ах Д.Чойжамц нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ах маань Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбараас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цалингийн зээл авсныг миний хувьд мэдээгүй. Намайг тус банкин дээр 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ахынхаа зэс картны үлдэгдлийг төлөөд явж байхад эдийн засагч Ж.******* нь надад Танай ах цалингийн зээл авсан. Мандал даатгал-тай Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан, та хүсэлт гаргаад зээлийн даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах боломжтой, хүсэлтээ бичээд өг гэж хэлээд нилээд хэдэн зүйл дээр гарын үсэг зуруулсан. Тэгэхэд л гэрээн дээр гарын үсэг зуруулсан байхаа. Миний хувьд ахын зээл авсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ахтай хамт очиж зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Надад худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Манай ахын зээл авсныг далимдуулж, залилан мэхлэх замаар надаар гарын үсэг зуруулсан гэж үзэж байна.

Манай ах Төрийн банк-наас цалингийн зээл авч би хамтран зээлдэгчээр байсан учраас үлдэгдэл зээлийн төлбөрийг төлсөн. Түүнээс Голомт банк-наас зээл авсныг мэдээгүй. Гэрээнд зурсан гарын үсэг нь манай ахын гарын үсэг биш байсан учраас би гомдол гаргаж шинжээч томилуулахад гарын үсэг нь биш гэсэн дүгнэлт гарсан. Мөн гэрээнд манай гэрийн хаягийг буруу бичсэн байсан. Миний хувьд Сүхбаатар сумын 7 дугаар багт цахим үнэмлэхний хаягтаа 10 гаруй жил амьдарч байгаа. Гэтэл гэрээн дээр Сүхбаатар сумын 2 дугаар баг 60 айлд оршин суудаг гэсэн байна. Мөн Мандал даатгал ХХК нь таны хүсэлтийг хүлээн авсангүй, танай ах гэнэтийн улмаас биш өвчний улмаас нас барсан учраас гэж л хэлсэн, түүнээс нөхөн төлбөр өгөх боломжгүй гэсэн тухайн даатгалын албан ёсны бичиг баримтыг надад үзүүлээгүй. Түүнээс хойш л намайг ахынхаа зээлийг төл, та хамтран зээлдэгчээр оролцсон гэхээр нь би зээлийг төлж чадахгүй. Би хамтран зээлдэгчээр оролцоогүй гэдгээ хэлсэн.

Иймд зээлдэгч Д.Чойжамц, Д.******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбартай ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү...гэх.

 

Гэрч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Зээлдэгч Д.Чойжамц, хамтран зээлдэгч Д.******* нарын зээлийг би судлан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч гэрээн дээр гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч хэзээ гарын үсэг зурсныг сайн санахгүй байна. Гарын үсгийг дараа нь зурах боломжгүй юм. Гэрээн дээр гарын үсэг зурснаар гэрээ баталгаажин дарга гарын үсэг болон гэрээг хянаж зээл өгөх зөвшөөрөл олгодог. Зээлдэгчийн цалинг өөр банкнаас олгодог байсан учраас зээлээ өөрөө ирж бэлэн мөнгөөр төлдөг байсан. Цалингаа манай банк руу шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлж чадаагүй юм. Зээл өгснөөр хувийн хэрэг нээгддэг гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтээс:

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №4325108367 дугаартай Зээл болон барьцааны гэрээ/цалингийн зээл-ний зээлдэгчийг төлөөлж гэх хэсэгт зурагдсан Д.Чойжамц /талийгаач/-ийн гарын үсэг биш байна...гэжээ

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр 10-ны өдрийн 4257 дугаартай шинжээчийн дүгнэлтээс:

Шинжилгээнд ирүүлсэн 2018.11.21 гэсэн огноотой 4325108367 дугаартай Зээл болон барьцааны гэрээ гэсэн баримтын 2-р нүүрэнд Зээлдэгчийг төлөөлж: Д.Чойжамц гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Чойжамцын гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь хамтран зээлдэгч Д.*******д холбогдуулан Зээлдэгч Д.Чойжамц, Д.******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбартай ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай , цалингийн зээл авсан байна.

Зээлдэгч Д.Чойжамц нь гэрээнд заасан графикт хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 16, 2019 оны 01 дүгээр сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 16, 2019 оны 03 дугаар сарын 16, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл зээлээ төлж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Зээлдэгчийг нас барснаас хойш хамтран зээлдэгч Д.******* нь эргэн төлөх хуваарийн дагуу гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргах үед 435 хоногийн хугацаа хэтэрч 1,739,698 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна...Иймд зээлдэгч Д.Чойжамц /талийгаач/ хамтран зээлдэгч Д.******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, хамтран зээлдэгч Д.*******аас үндсэн зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ байгуулан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн байна.

Зээлдэгч Д.Чойжамц /талийгаач/, хамтран зээлдэгч Д.*******, Голомт банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5.000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй авч, үндсэн зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 75,530,99 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 167.62 төгрөгийг тус тус төлж, гэрээнд заасан үүргээ зохих журмаар биелүүлж байсан хэдий ч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь №0000225928, Г-41 дугаартай Нас барсны гэрчилгээ-ээр нотлогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээ-ний дагуу төлбөл зохих үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,748,535.75 төгрөг, зээлийн хүү 881,998.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,925.44 төгрөг нийт 5,649,460.15 төгрөгийг 435 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч Ж.******* нарын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Гэтэл хамтран зээлдэгч Д.******* нь уг зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,649,460.15 төгрөгийг төлөхгүй гэж марган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай ах Д.Чойжамц нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан. Ах маань Голомт банк Сэлэнгэ салбараас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цалингийн зээл авсныг миний хувьд мэдээгүй. Намайг тус банкин дээр 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ахынхаа зэс картны үлдэгдлийг төлөөд явж байхад эдийн засагч Ж.******* нь надад Танай ах цалингийн зээл авсан. Мандал даатгал-тай Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан, та хүсэлт гаргаад зээлийн даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах боломжтой, хүсэлтээ бичээд өг гэж хэлээд нилээд хэдэн зүйл дээр гарын үсэг зуруулсан...Миний хувьд ахын зээл авсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ахтай хамт очиж зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Надад худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Манай ахын зээл авсныг далимдуулж, залилан мэхлэх замаар надаар гарын үсэг зуруулсан гэж үзэж байна...Гэрээнд зурсан гарын үсэг нь манай ахын гарын үсэг биш байсан учраас би гомдол гаргаж шинжээч томилуулахад гарын үсэг нь биш гэсэн дүгнэлт гарсан. Мөн гэрээнд манай гэрийн хаягийг буруу бичсэн байсан. Миний хувьд Сүхбаатар сумын 7 дугаар багт цахим үнэмлэхний хаягтаа 10 гаруй жил амьдарч байгаа. Гэтэл гэрээн дээр Сүхбаатар сумын 2 дугаар баг 60 айлд оршин суудаг гэсэн байна...намайг ахынхаа зээлийг төл, та хамтран зээлдэгчээр оролцсон гэхээр нь би зээлийг төлж чадахгүй. Би хамтран зээлдэгчээр оролцоогүй гэдгээ хэлсэн...Иймд зээлдэгч Д.Чойжамц, Д.******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбартай ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэх тайлбар гаргажээ.

Хамтран зээлдэгч Д.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №4325108367 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-нд зурсан Д.Чойжамцын /талийгаач/ гарын үсэг нь манай ахын гарын үсэг биш гэдэг үндэслэлээр хүсэлт гаргаж,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 107 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 11 дүгээр 10-ны өдрийн 4257 дугаартай дүгнэлтүүдэд үндсэн зээлдэгч Д.Чойжамцын /талийгаач/ гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт гаргасан, мөн тус гэрээнд хамтран зээлдэгчийн гэрийн хаягийг буруу бичсэн байгаа зэрэг нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн хүмүүс гаргасан байх бөгөөд хамтран зээлдэгч Д.******* нь Зээл болон барьцааны гэрээ-нд гарын үсэг зураагүй гэх боловч түүнийгээ нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ Д.Чойжамц /талийгаач/, Д.******* нарын хооронд байгуулсан 4325108367 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-нд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэснээр гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч тус гэрээнд Д.Чойжамц /талийгаач/, Д.******* нарыг зээлдэгч буюу талууд гэсэн нэр томьёотойгоор нэршсэн байтал гэрээнд Д.*******ыг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй, мөн дээрх гэрээний ...Талуудын эрх үүрэг, шаардлага гэх хэсэгт зээлдэгч Д.Чойжамц /талийгаач/, хамтран зээлдэгч гэх Д.******* нарын тус бүрийн хүлээх үүрэг нь тодорхойгүй байна.

Гэтэл Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг Д.*******д холбогдуулан гаргасан байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №4325108367 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Дансны хуулга зэргээс үзэхэд цалингийн зээл 5,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Чойжамцын /талийгаач/ 330000201 тоот данс руу шилжүүлэн, зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу сар бүр зээлээ төлж байсан болох нь нотлогдож байх бөгөөд харин хамтран зээлдэгч гэх Д.******* нь зээлийг хамтран авч ашигласан талаар нотолсон баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй, зээлдэгч Д.Чойжамц нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан байна.

Иймд хамтран зээлдэгч Д.*******д холбогдуулан гаргасан Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/-ын нэхэмжлэлтэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, хамтран зээлдэгч Д.*******аас үндсэн зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,341.36 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/-ын нэхэмжлэлтэй хамтран зээлдэгч Д.*******д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон болон барьцааны гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 105,341.36 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА