Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2022/0005

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Ч.О, Б.Б, Б.Б, Ч.Б, П.Ү, Д.О, С ХХК, Ц.Ч, ЧНБ ХХК, Б.Э, Ц.Н, М.Б, Ц.Цж, Ц.Г, Д.Д, Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар, Г.Э, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 захирамжийн СХХК-ийн 986 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар /иргэн Ч.Отгонбат, Б.Батцэцэг нарт газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамж /иргэн Б.Бадрангуйд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамж /Ч.Батболдод газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213дугаар захирамж /иргэн П.Үүрцайхад газар эзэмшүүлсэн/, Э сумынЗасаг даргын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/214 дугаар захирамж /иргэн Д.Отгонд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамж /Соднамнаа ХХК-д газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар /иргэн Ц.Чимгээд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/91 дугаар захирамжууд /ЧНБ ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамж /иргэн Б.Эсанаад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/654 дугаар захирамж /иргэн Ц.Насанбатад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/655 дугаар захирамж /иргэн Б.Баярхүүд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаартай захрамжийн М.Батдэлгэр /хоёр нэгж талбар, Ц.Цэрэндорж, Ц.Гүрбазар, Д.Дарамаш болон Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч СХХК-ийн захирал Д.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагч Төв аймгийн Э сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг, Ц.Ганбаяр, гуравдагч этгээд Ч.Отгонбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, гуравдагч этгээд Ч.Отгонбатын өмгөөлөгч Э.Жанчивдорж, гуравдагч этгээд ЧНБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг, гуравдагч этгээд Г.Энхжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөмөр, гуравдагч этгээд Б.Бадрангуй, гуравдагч этгээд Горхи тэрэлж Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч СХХК-иас Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийн СХХК-ийн 986 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар /иргэн Ч.Отгонбат, Б.Батцэцэг нарт газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамж /иргэн Б.Бадрангуйд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамж /Ч.Батболдод газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213 дугаар захирамж /иргэн П.Үүрцайхад газар эзэмшүүлсэн/, Э сумынЗасаг даргын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/214 дугаар захирамж /иргэн Д.Отгонд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамж /Соднамнаа ХХК-д газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар /иргэн Ц.Чимгээд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/91 дугаар захирамжууд /ЧНБ ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамж /иргэн Б.Эсанаад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/654 дугаар захирамж /иргэн Ц.Насанбатад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/655 дугаар захирамж /иргэн Б.Баярхүүд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаартай захрамжийн М.Батдэлгэр /хоёр нэгж талбар, Ц.Цэрэндорж, Ц.Гүрбазар, Д.Дарамаш болон Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх Төв аймгийн Э сумын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар захирамжаар Төв аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлийн Адаг голын тохойд 986 га газрын чацаргана тариалах зориулалтаар 15 жил эзэмшсэн байна. Хариуцагч Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг 2013, 2014 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч СХХК-ийн 986 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг 2018 оны зун зарим иргэдийн зүгээс манай эзэмшил газрын зарим хэсэгт газар шорооны ажил хийж эхэлсэн тул бид 2018 оны 09 сард Төв аймгийн Э сумын Засаг даргад албан тоотоор хандаж нөхцөл байдлыг тодруулахад манай компаний газар эзэмших эрхийг 2015 оны А/172 тоот захирамжаар хүчингүй болгосон, улмаар бусдад эзэмшүүлсэн байж болзошгүй болохыг олж мэдэж дээд шатны захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07/737 дугаар албан бичгээр Төв аймгийн Э сумын Засаг даргад энэ асуудлыг газар дээр нь судалж үзэн хуулийн дагуу шийдвэрлэж эргэн хариу мэдэгдэх хариу авч, Төв аймгийн Э сумын Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/192 дугаар албан бичгээр газар дээр хийсэн хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч СХХК 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий захиргааны акт дараах үндэслэлээр хууль бус байна гэжээ. Үүнд:

1) Газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

2) Маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй.

3) Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх заалтыг зөрчиж манай компанийн эзэмшлийн газартай давхардуулан эдгээр иргэдэд газар эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч СХХК-ийн захирал Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Субукторн ХХК-нь Төв аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар захирамжаар олгогдсон Э сумын Өгөөмөр багийн нутаг Дэлийн голын тохойд 986 га газрыг 15-н жилийн хугацаатай эзэмших болж, 0175907 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээ олгогдсон болно. Манай компани уг эзэмшил газартаа чацарганын аж ахуй байгуулах зорилгоор ОХУ-аас Алей, Иня, Чечек, Чуйская, гэсэн 4-н нэрийн шилмэл сортын чацаргана нутагшуулах ажлыг 2008 оны 5 дугаар сараас эхлэн тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар шилмэл сортын чацарганын ЭХ ЦЭЦЭРЛЭГ бэлэн болоод байна. Өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт, нөр их хөдөлмөрийн үр дүнд буй болсон шилмэл сортын чацарганын ЭХ ЦЭЦЭРЛЭГ-ээс ЖИМСНИЙ ЦЭЦЭРЛЭГ-ийг тус 986 га талбайтай эзэмшил газартаа байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэтэл 2018 оны зун зарим иргэдийн зүгээс манай эзэмшил газрын зарим хэсэгт газар шорооны ажил хийж эхэлсэн тул бид 2018 оны 09 сард Төв аймгийн Э сумын Засаг даргад албан тоотоор хандаж нөхцөл байдлыг тодруулахад манай компаний газар эзэмших эрхийг 2015 оны А/172 тоот захирамжаар хүчингүй болгосон, улмаар бусдад эзэмшүүлсэн байж болзошгүй болохыг бид олж мэдсэн. Манай компани Э сумын Засаг даргын А/172 захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны захиргааны албан тушаалтан болох Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 12/2018 албан тоотоор манай гомдлыг Төв аймгийн Э сумын Засаг даргад уламжилсан бөгөөд бидний Төв аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтэд Э сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 05/192 албан тоотоор хариу өгөхдөө манай эзэмшил газрын зарим хэсгийг хэсэгчлэн сэргээх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Бидний хувьд хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоо ёсоор эзэмшил газар дээрээ бүрэн хэмжээгээр чацарганын аж ахуй байгуулах шаардлагатай байгаа тул Төв аймгийн Э сумын энэхүү байр суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төв аймгийн Э суманд газар эзэмших хүсэлт гаргаад 2008 оны хавар Э сумаас газар авсан. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд сумтайгаа байнга харилцаа, холбоотой байсан. 2013 онд зээлд хамрагдан төслийнхөө эхний үе шатыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Төслийн 2 дугаар үе шат руу ороод явж байтал газар эзэмших эрх цуцлагдсаныг мэдсэн. Эрх зүйн актыг олж аваад, энэ талаар мэдээд явж байхад нэлээн олон газрын захирамжийг хүчингүй болгосон байсан. Манай газар эзэмших эрхийг цуцалсан үндэслэлд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэл багтсан байсан. Манайх төслөө өгч танилцуулаад төсөл сонгон шалгаруулах журмаар тухайн газрыг авч үйл ажиллагаагаа явуулсан. Тухайн орон нутгийн зүгээс ийм ажлыг дэмжиж байсан, Э сумын газар нутгийн хувьд ийм ажил хийхээр зорьж байсан. Тийм учир танай компанид газар олгоод ажлыг маань дэмжиж ажиллана гэж хэлж байсан. Өчнөөн олон хөрөнгө мөнгө, цаг хугацаа зараад ажиллаж байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсанд гомдолтой байна. Энэ асуудлыг зохицуулж болохгүй юм уу гэсэн нөхцөл байдлаар хандаж 2018 онд хүсэлт өгсөн байдаг. Тэгээд боломжгүй гэсэн хариу аваад шүүхэд хандсан. Мөн Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсэд надад газар олгосон байгаад гомдолтой байна. Үндсэндээ намайг хууран мэхэлсэн байна. Энэ бол олон хүний хөрөнгө мөнгөөр бүтсэн байгууламж юм. Би Монголд байхгүй услалтын системийг анх удаа оруулж ирсэн. Монголд байхгүй сортын модыг нутагшуулсан. Тухайн орон нутагтаа сайн хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байна. Одоо ч гэсэн Монгол Улсад мод тарих олон арга хэмжээг зохион байгуулж байна. Услалтын системийг гаалийн татвараас чөлөөлсөн байдаг. Би өөрийгөө ногоон бизнес эрхэлж байна гэж ойлгодог. Үйл ажиллагаандаа Э сумын Өгөөмөр багаас иргэдийг авч ажиллуулдаг. Тэдгээр иргэдийг ч олон жил ажиллуулсан. Би шинжлэх ухаанчаар хандаж энэ ажлыг эхлүүлсэн, сум орон нутгаас ч намайг дэмжиж байсан. Тухайн үед сум орон нутаг Горхи тэрэлжийн газартай давхацсан гэдгийг мэдээгүй ч байж магадгүй гэж бодож үзсэн. Ямар ч гэсэн би энэ ажлаа үргэлжлүүлмээр байна. Шүүхэд хандсанаас хойш энэ ажлаа үргэлжлүүлж чадахгүй, хөрөнгө орлогоо зогсоох болоод, хийж бүтээсэн зүйл маань үхмэл байдалтай болоод байна. ...Газрын дуудлага худалдаа гэх зүйлээр ороогүй, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр сум нэхэмжлээгүй, Газрын тухай хууль дээрээ анхны ургацаа авах хүртэл газрын төлбөрөөс чөлөөлнө гэж заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөөд явж байсан. Услалтын систем оруулж ирэхийн тулд зээл авч байсан. Мод тарьсан газрын нэг хэсэг газар нь эзэмшилд нь нөгөө хэсэг газар нь эзэмшилд байгаагүй гэж тайлбарлаж байна. Би тэр хэмждэг зүйлийг нь мэргэжлийн компаниар хийлгэсэн. Ажлаа эхлүүлсний дараа кадастрын зураг хийгдсэн. Яагаад зарим хэсэг нь манайд ороод, зарим хэсэг нь ороогүй вэ гэдгийг би мэдэхгүй. Ажлаа эхлүүлээд хашаагаа бариад явж байсан. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай зүгээс үндсэн болон, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2008 онд СХХК 176 дугаар Засаг даргын захирамжаар Өгөөмөр багийн дэлийн тохойд буюу маргаж байгаа газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа зохин журмын дагуу гаргуулж авсан. Энэ хугацаандаа нэхэмжлэгч Оросын холбооны улсаас олон тооны өөр өөр сортын модыг нутагшуулж, эх таримлаар цэцэрлэгжүүлж, жимсний аж ахуй байгуулахаар холбогдох ажиллагааг хийгдээд явж байсан. 2018 оны зун зарим иргэд СХХК-ийн газар дээр газар шорооны ажил хийж эхэлсэн байдаг. Үүний дагуу сум орон нутагтай холбогдоход танай газрыг хүчингүй болгосон гэдэг зүйлийг албан бусаар авсан. Маргаан бүхий актыг бид албан ёсоор аваагүй. Шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа ч хуулбар хувийг хавсаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад бараг 4 жил болж байна. Үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Маргаж байгаа актын СХХК-д холбогдох хэсэг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтад оруулаагүй гэдэг зүйл яригддаггүй. Аудитын дүгнэлт чинь 2014, 2015 онд дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээгүй аж, ахуй нэгж гээд баахан аж, ахуй нэгж байна. Хоёр жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гээд 2 дугаар хавсралтаар нь заасан ба тэр хавсралт дээр СХХК-ийн нэр байгаа. Хоёр жил дараалан ашиглаагүй гэж та бүхэн тайлбар хэлээд байна. Нэхэмжлэгч компани газар дээрээ тариалалт хийгээд шилмэл сортын цэцэрлэг байгуулаад явж байна. Энэ газар дээр шүүхээс үзлэг хийсэн. Тарьсан зүйл нь ургаж байна. Гуравдагч этгээд нарынх ч ургаж байгаа. Мөн газрын төлбөр төлөөгүй гэж байна. Энэ талаар баримт 1 дүгээр хавтаст хэргийг 9 дүгээр хуудас дээр байгаа. Улиралд төлөх дүнг 287 445 төгрөг байна гээд тохирсон байгаа ч Газрын төлбөрийн тухай хууль дээр олон наст ургамал анхны ургацаа авах хүртэл газрын төлбөрөөс чөлөөлнө гэж байгаа ч сүүлд тэр заалтын дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөөд явж байна гэж нэхэмжлэгч ойлгодог. Та нар сүүлд нь хэргийг өөр тийш нь эргүүлэх гэж газрын төлбөр төлөөгүй гэсэн баримт бүрдүүлж байх шиг байна. Гэхдээ хууль дээрээ энэ хүмүүс газрын төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Мөн одоо хүртэл газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг яаж ойлгох талаар бүх юм нь байдаг. Энэ маргаж байгаа газрыг одоо хавтаст хэргээс харвал Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа талаар эрхийн гэрчилгээ олгосон тэмдэглэл дээр байгаа. Та бүхэн энэ газраа олгоод, барьцаалаад, гуравдагч этгээдийн эрхийг үүсгээд явж байна. Тэгэхээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг зүйлээ бодитойгоор хараарай. Дуудлага худалдааны үнийн дүнг төлөөгүй гэж байна. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа дуудлага худалдааны анхны үнэ тэдэн төгрөг төл гэсэн нэхэмжлэл энэ хүнд ирээгүй нь үнэн. Маргаан бүхий акт дээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийн хавсралт дээр СХХК-ийн нэр явж байгаа гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгуулъя гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Э сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороололд байрлах 9011105136 тоот улсын бүртгэлийн дугаартай СХХК-ийн Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. СХХК нь манай сумны Өгөөмөрийн 1 дүгээр багийн нутагт Дэлийн голын тохойд 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/176 тоот сумын Засаг даргын захирамжаар 986 га газрыг чацаргана жимс жимсгэнэий бус өөг тарин зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших шийдвэр гаргуулсан байдаг. Тухайн газры г зорилулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагү гэж үзэн Үндэсний аудитын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТӨАГ-2014/01-1117 тоотоор зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг тухай үед ажиллаж байсан Засаг дарга, газрындаамалд ирүүлж байсан байна. Үүний дагуу сумын Засаг даргын 2015 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн А/172 тоот захирамжаар 2013, 2014 оны газрын дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй олгогдсон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш жил ашилааүйг эсэн үндэслэлээр СХХК-ийн газар эзэмших эрхий хүчингүй олгоон шийдвэр гарсан байна. Уг компани нь 2009 оны оноос хойш сумтай газар эзэмших гэрээг байгуулаагүй, газрын төлбөр төлөгдөөгүй байна СХХК-ийн төлөөлөл 9 сард ирж уулзахад холбогдох бичиг баримтыг үзүүлж танилцуулсан. Сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 05/192 тоотоор хариу өгсөн болно. Уг компанийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх хүрээнд сумын Засаг даргын орлогч Д.Э-Очир, БОХУБ-гч Ш.Гэрэлт-Од газрын даамал У.Золзаяа, Төв айгмийн Тэгш хэм ХХК-ийн кадастрын мэргэжилтэн Мэндсайхан, Дашдаваа нарыг тухай шийдвэр газрсан газарт очиж ажиллууласан. СХХК нь 28.7 га талбайд жимсний мод бутыг тарьж, хашаажуулан услалтын систем байрлуулж үйл ажиллагаа явуулнаас 9.7 га газар нь тус компанийн нэр дээр байна. Үлдсэн 19 га талбай нь бусдын эзэмшилтэй давхацаж байгаа бөгөөд үндсэн 976.3 га газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан тул уг газрын асуудлыг сэргээх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Э сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Э сумын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 тоот захирамжаар СХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Уг шийдвэр үндэсний аудитын албаны харъя Төв аймгийн Аудитын газрын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТӨАГ-2014/01-1117 дугаар тоот албан шаардлагыг үндэслэн гаргасан байдаг. Захирамжийн 2 дугаар хавсралт буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсан гэж хэлж байгаа ч нийт 2 нэгж талбарын 986 га газраас хашаа барьж чацаргана тариалсан 28,5 га газар байдаг. Түүний 9,6 нь манайхаас олгож байсан газартай давхацдаг ба 18,9 га газрыг эзэмшлийнхээ гадна талд хашаажуулсан байдаг. 2008-2015 оны хооронд газрын төлбөр огт төлөөгүй, жил бүр гэрээг дүгнүүлж, шинэчилж ажиллаагүй байдаг. Өөрөөр хэлбэл орон нутагтайгаа ажиллагаагүй, үүргийн биелэлтээ хэрэгжүүлж ажиллаагүй. Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн уг захирамжийг үндэслэн гарсан Аудитын газрын дүгнэлтийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байдаг. Э сумын Засаг дарга уг Аудитын дүгнэлтийн дагуу захирамжид заагдсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд Урлаг.мн, Доргио.мн, Залуус.мн веб сайтуудаар олон нийтэд мэдээлсэн байдаг. Ерөнхийдөө 2008-2015 онуудын хооронд газрын төлбөр төлөөгүй, гэрээг шинэчилж байгуулаагүй, дүгнүүлээгүй гэдгээр орон нутагтай хамтын ажиллагаагүй байсан гэдгийг тогтоож болж байна. Төсөл сонгон шалгаруулалтын материал хувийн хэрэгт байхгүй. Газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг 2018 онд мэдсэн гэж тайлбарлаж байна. Хэрэв гэрээг жил бүр дүгнүүлээд, газрын төлбөрөө төлөөд, газар эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлдэг байсан бол захирамжийг хүчингүй болгосны мэдэх боломжтой байсан гэж харж байна. Үүгээр гэрээний үүргээ биелүүлдэггүй байсан гэдэг харагдаж байна. Газар эзэмшигч мэдээллийн санд бүртгүүлсэн кадастрын мэдээллийн сангийн эхлэлийг цэгээр дамжуулан өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулах үүргийг Газрын тухай хуулиар хүлээдэг. Тэр талбайгаас илүү газарт мод тарьсан нь танай үүргийн асуудал юм. Давхцал гэдэг нь танай газар эзэмших эрхийг 172 дугаар захирамжаар цуцлаад, манайхаас веб сайтад байршуулаад, эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзээд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байгаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хулын 2012 оны 07 дугаар сарын 04-ний 77 дугаар тогтоолоор 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2012 он хүртэл Газар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон газруудыг тухайн үед мөрдөгдөж байсан анхны үнийг нөхөж авна гэсэн үндэслэлээр энэ тогтоол гараад, энэ тогтоолын дагуу Аудитын шалгалт яваад энэ шаардлага бичигдсэн байдаг. Энэ албан шаардлагын дагуу энэ газар эзэмших эрхийг цуцална гэдгийг дээр дурдсан веб сайтуудаар дамжуулж олон нийтийн сүлжээнд байршуулж мэдээлсэн байдаг. Газрын төлбөрийн хувьд 7 жил газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн заалт хууль дээр байхгүй. Нэхэмжлэгч эзэмшсэн 986 га газраасаа 9,6 га газрыг ашигласан. Харин 18,6 га газар нь эзэмшлийн газраас гадна үйл ажиллагаа явуулсан байгаа. Эзэмшлийн цэгээ тэмдэгжүүлээд кадастрын зурагт багтаж үйл ажиллагаа явуулах үүргийг эзэмшигч хүлээдэг. Тэгэхээр кадастраас давуулж үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэсэн үг гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Отгонбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Төв аймгийн Э сумын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийн СХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Маргаан бүхийн Төв аймгийн Э сумын 2015 оны А/172 дугаар захирамжийг гаргах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байсан. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Иргэн хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байвал холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллагад шууд хамаарах дээд шатны албан тушаалтанд гомдол гаргана гэж тус тус заасан. Дээр дурдсанчлан Ситбукторн ХХК Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийг хүлээн авснаас хойш, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2018 оны зун зарим иргэдийн зүгээс манай эзэмшлийн газарт газар шорооны ажил хийж эхэлсэн тул 2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн Э сумын Засаг даргад албан тоотоор хандаж нөхцөл байдлаа тодруулахад манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, бусдад эзэмшүүлсэн байж болзошгүй болохыг бид олж мэдсэн гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагчийн гаргасан хариу тайлбарт олон нийтийн сүлжээ сайтаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон нэр бүхий иргэн, аж ахуй нэгжийг газар эзэмших эрхийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийн хүрээнд бүрэн эрхээр нь танилцуулж байсан. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд нараас гаргасан тайлбарт 2016 онд нэхэмжлэгч манай газар дээр ирээд, манай хашааг барьж өгөхөөр тохироод явж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын талаар аль эрт мэдсэн батал 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өнгөрсөн хугацаанд багагүй хөдөлмөр хийсэн, нөр их хөдөлмөрийн үндсэн дээр бүтсэн жимсний цэцэрлэг байгуулахаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Төв аймгийн Аудитын газраас Төв аймгийн Э сумын Засаг дарга болон газрын даамалд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан шаардлагаар зөрчил гаргасан хавсралтад нэр дурдсан иргэн аж ахуй, нэгж байгууллагад хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авч зөрчлийн хариуг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлэхийг шаардсан бөгөөд тус албан шаардлагын хавсралт 2-т 2 ба түүнээс дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн жагсаалтыг гаргасан. Тус жагсаалтын 79 дүгээрт СХХК 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/176 дугаар захирамжаар 986 га газрыг эзэмших эрх олгосон боловч зөрчилтэй байна гэдэг. Улмаар албан шаардлага хүргүүлсний дагуу Төв аймгийн Э сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 4.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж бидний зүгээс үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, нэмэлт шинжилгээ хийлгэж, нийт гурван удаа дүгнэлт гаргуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тус шинжээчийн дүгнэлт хавтас хэрэг 1-ийн 79 дүгээр талд авагдсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт Э сумаас байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар дээр ажиллаж, хяналтын хэмжилт хийхэд мод тарьж, үйл ажиллагаа явуулсан талбай нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа газраас гадна талд хийгдсэн байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэ Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 1.11 дэх заалтыг зөрчсөн байна гэж хяналтын хэмжилтийн зураг гаргаж, дүгнэлтийг гаргасан байдаг. Э суманд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон хариуцагчийн хариу тайлбарт газраа зориулалтын дагуу 7 жил ашиглаагүй, нэгж талбарын дугаар бүхий 167 га газар, нэгж талбарын дугаар бүхий 880 га газарт огт үйл ажиллагаа явуулаагүй, нийт 28,5 га газар чацаргана тариалсан ч үйл ажиллагаа явуулсан 9,6 га газар нь эзэмшил газар дээрээ байна. Үлдсэн 18,9 га газрыг үйл ажиллагаа явуулж буй байрны гадна хашаалсан байна гэдгийг дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч 986 га газар дээрээ бүхэлд нь жимсний цэцэрлэг барьж эзэмшиж, ашиглаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж, 33.2 дахь хэсэгт Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэж заасан. Хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбартаа аймгийн газрын төлбөрийн орлогын мэдээллийн сангаас шинжээчийг шүүж үзсэн баримтаар 2008-2015 оны хугацаанд газрын төлбөрийг төлж байгаагүй тогтоогдсон гэж үзсэн. Мөн сүүлд хэрэгт авагдсан баримтаас харахад 2008 оноос хойш СХХК-ийн нэр дээр газрын төлбөр төлөгдөөгүй байна гэсэн хариу хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Дээрхээс үзвэл СХХК 986 га газрыг тариалалтын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олж авахдаа аливаа төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанд орж, дуудлага худалдааны анхны үнийг төлсөн талаар баримт байхгүй. Ийм учраас СХХК-ийн Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийг үндэслэлгүй болгуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй тул үндэслэлгүй, энэ захирамж хууль ёсны дагуу гарсан байна гэж үзэж байна. Гуравдагч этгээд Ч.Отгонбатад олгосон Төв аймгийн Э сумын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар нэр бүхий 17 этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа шаардлагын тухайд тайлбар хэлье. Гуравдагч этгээд Ч.Отгонбат нь 2014 оны А/1095 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 20 га газрыг жимс жимсгэнийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олж авсан. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчилгээ гаргуулж авсан. Өнөөдрийн байдлаар бид тус газар дээрээ 1000 ширхэг чацарганын мод, 200 ширхэг үхрийн нүд, бусад жимс ургамал тарьж, хүлэмж барин үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн газар дээрээ төсөл хэрэгжүүлэхийн тулд Голомт банкнаас 50 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаа явуулсан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд СХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцалтай 22 иргэн, хуулийн этгээд байна. Үүнээс үйл ажиллагаа явуулсан 7 хуулийн этгээдийн нэг нь Ч.Отгонбат байгаа нь харагдаж байна. Тус шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 20-ний өдөр маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийсэн. Гуравдагч этгээд Ч.Отгонбат, н.Батцэцэг, н.Энхжин нарын эзэмшлийн талбайд үзлэг хийхэд жимс жимсгэнэ, ногоо, мод тарьсан гэдгийг фото зургаар баталгаажуулж хэрэгт авсан байгаа. Түүнчлэн гуравдагч этгээдэд олгосон 2014 оны А/1095 дугаар захирамж гарах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байсан. Ийм учир тус хуулийн 6.1, 12.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Отгонбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжид маргаж байна. Маргаан бүхий акт юу гэж гарсан бэ гэхээр 2 ба түүнээс дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан 986 га газар ороод явж байна. Одоо бол нэхэмжлэгчийн зүгээс уг актыг хууль бус гэж үзээд маргаад явж байгаа нь 2 жил дараалан тус газраа ашиглаад явж байсан, газрын төлбөрөө төлж байсан гэдгээ энэ маргаан үргэлжилж байх хугацаанд нотолж чадсангүй. Одоо бол Төв аймгийн Аудитын газрын албан шаардлага одоо болтол хүчин төгөлдөр байна. Дээрээс нь захиргааны байгууллага бол Аудитын газрын албан шаардлагыг биелүүлээд явдаг чиг үүрэгтэй байгаа. Энэ албан шаардлагатай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа бол түүнтэй холбогдуулан маргасан зүйл байхгүй. Тэгэхээр газар эзэмшигчийнхээ үүргийг биелүүлэхгүй байгааг шүүх анзаарч үзэх нь зүйтэй байх. Мөн газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж тайлбарлаж байгаа ч газрын үзлэгээр тийм зүйл гарч ирдэггүй. Их хэмжээний хөрөнгө оруулалт авсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар баримтыг хэрэгт өгөөгүй. Мөн тухайн газар дээр газар олголт явагдаж байхад өөрөө хашаа барьж гуравдагч этгээдээс мөнгө авсан асуудал байдаг. Дээрээс нь тариалалт хийсэн гэж байгаа ч тэр нь өөрийнх нь эзэмшиж байсан газар дээр бус өөр газар дээр байдаг. Энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Гуравдагч этгээдүүдийн хувьд нэгэнт ашиглагдаагүй газарт олголт хийгдээд явсан учир давхцалын асуудал яригдахгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү

Гуравдагч этгээд Г.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.40-д Жимс жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, жимсний үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болгож, Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар тогтоолоор батлагдсан хөтөлбөрийн хүрээнд чацаргана болон бусад төрийн жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэх, хөгжүүлэх, орон нутгийн эрүүл хөрсөнд тарьж ургуулсан цэвэр органик жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд талбайг 80 га талбайд хүргэж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр хангах үндэс суурийг бий болгох, хүн амын орлогыг нэмэгдүүлэхээр 2017 оны 03 сард Төв аймгийн Э сумын захиргаанд хандаж Үхрийн нүд болон улаалзгана тариалах төслийг боловсруулж төсөлд шаардлагатай 80 га газрын хүсэлт гаргасан боловч бидэнд Төв аймгийн Э сумын Засаг даргын А21 тоот захирамжаар Э сумын 1-р баг, Морин давааны ард баруун хойно 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төслийг хэрэгжүүлэхдээ 2018 онд Улаанбаатар хотын банкнаас 400 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авч 2018 оны 04 сараас ажлаа эхлүүлж 2-3 жилийн хугацаанд үр жимсээ авахаар төлөвлөж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ газрыг холбогдох ном журмын дагуу зориулалтаар эзэмшиж төслийн ажлуудыг эхлүүлснээр өнөөдрийг хүртэлх хугацаанд галлагаатай 240м2 талбайтай өврийн хүлэмж-1, 6х20 м зуны хүлэмж-4, бүх төрлийн усалгааны системүүд, трактор, ковш, хово маркийн машин болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд, 180м2 талбайтай үрслэгээний тусдаа өрөө, агуулах, сэлбэг, материалууд, ажлын байр-2, амрах хоноглон суух 3 гэрийг барьж, 3 ээлжээр 24 цагаар нийт 8 ажилтантай үйл ажиллагаа явуул байгаа бөгөөд нийтдээ 286 сая 620 мянган төгрөгийн зардлыг одоогийн байдлаар зарцуулсан байна гэжээ.

Гуравдагч этгээд Г.Энхжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 03 дугаар сард Төв аймгийн Э сумын нутагт жимс, жимсгэнэ тариалахаар газар эзэмших хүсэлт тавьж байсан. Тухайн үед надад 20 газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. 2018 оны 02 дугаар сард захирамж гарсан өдрөөс эхлэн манай компани Улаанбаатар хотын банкнаас 400 гаруй сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай хүссэн. 2018 оны 02 дугаар сард захирамж гарсан үеэс эхлэн тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 410 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ тухай тайлбарыг 2019 оны 03 дугаар сард болсон шүүх хуралдаан дээрээ анхны тайлбарыг өгсөн байгаа. Манайх жимс, жимсгэнэ анх тариалж эхэлснээсээ хойш 4 нас хүрч байна. Манай зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1,5 тэр бум болж өссөн байна. Иймд манай эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Насанбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын иргэн Цагаан овогтой Насанбат би Төв аймгийн Э сумын нутаг дэвсгэрт жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А654 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн 40 га газар эзэмших эрхий №000665724 тоот гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан. Надад оногдсон эзэмших газар ь Э сумын 1-р баг, Морин давааны баруун хойно байрлах хаягтай нутаг дэвсгэр бөгөөд уг газрын кадастрын зураглалыг Төв тэгш хэм ХХК-аар хийлгэсэн. Миний бие дээр дурдсан газрыг Монгол Улсын Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох журам, захирамжийн дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа болно. Одоогийн байдлаар эзэмшин авсан газар дээрээ бодитоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулж амжуулаагүй бөгөөд жимс жимсгэнэ тариалах асуудлаар бусадтай хамтран ажиллахаар ярилцаж, төлөвлөж байгаа зүйл бий. Газар эзэмшүүлэх гэрээний хугацаа 15 жил байх тул ойрын 2-3 жилийн хугацаанд эзэмшиж авсан газрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой. Газар эзэмшин авахад гарсан газрын суурь үнэ, газрын төлбөр, кадастрын зураглал хийх зардал, нийгмийн хариуцлагын гэрээний дагуу төлөх бүх төлбөр тооцоог миний бие цаг хугацаанд нь хууль ёсны дагуу хийж ирсэн. Холбогдох баримт бичиг болох газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цагийг хүлээлгэн өгсөн тухай акт, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, эргэлтийн цэгүүдийг нь газарт бусад баримтуудын хуулбарыг хавсаргав гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Чимгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: СХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Цэндийн Чимгээ нь 2017 оны 05 сард Төв аймгийн Э сумын 1-р багийн Морин давааны баруун хойно байрлах 100 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зорилгоор, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг хууль, журмын дагуу авсан. Эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулахаар зураг төслөө бэлэн болгоод байгаа бөгөөд миний газар эзэмших эрх аливаа зөрчилгүй, хуулийн дагуу байна. СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Төв аймгийн жиргээгийн гарамд 10 га газарт үрийн болон жимс, жимсгэнийн мод, суулгацыг бэлтгэх, шинэ сортууд нутагшуулах, жимс жимсний мод тарих төслөө боловсруулсан бөгөөд нийтдээ 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үүнээс би 2018 онд Төв аймгийн жиргээний гармын 10 га газарт ХХАА-н хөнгөн үйлдвэрийн яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангаан зарлаж буй жимс, жимсгэнийн суулгац зээлээр олгох СШ/18/ЖЖСЗ-01 төсөл сонгон шалгаруулалтад шалгарч суулгац зээлээр авч тарихаар болсон байгаа. Мөн хашаа, усалгааны систем зэрэг үлдэгдэл санхүүжилтүүдийг хөөцөлдөж, энэ чиглэлээр зарлагдаж буй төсөл хөтөлбөрүүдийг судалж Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төсөл хөтөлбөрүүд болон азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтүүдэд төсөл болон холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байгаа. 2019 оны төслийн эхний ажлууд хийгдэж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие чацаргана болон бусад төрлийн жимс жимсгэнийн аж ахуй эрхлэх, хөгжүүлэх зорилгоор 2014 онд Төв аймгийн Э сумын захиргаанд хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийг харгалзан Төв аймгийн Засаг даргын А1095 дугаартай захирамжийн дагуу 1-р багийн нутаг дэвсгэр Жирээгийн гарамд 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү газрыг зориулалтын дагуу эзэмшихийн тулд гэр бүлийн хамтаар 1000м талбай газрыг хашаалсан ба 400 гаруй чацаргана жимсний мод суулгаж тарихад бэлэн болгоод байгаа юм. Дээрх ажлын хүрээнд 50 сая төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явж байгаа болно.

Гуравдагч этгээд ЧНБ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЧНБ ХХК нь Төв аймгийн Э сумын 1-р баг Харзтай суурин, голын баруун тал, Морин давааны баруун хойно байрлах нийт 209 га газрыг чацаргана, жимс, жимсгэнэ, мод тарих зориулалтаар, газар эзэмших зөвшөөрөлтэй болно.. Төв аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн А/91, 2017 оны 04-р сарын 25-ны өдрийн А201 тоот захирамжаар ЧНБ ХХК нь газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмших болсон ба 000322638, 000326270, 000326268 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа болно Тус компани уг эзэмшлийн газрын жимс жимсгэнэ, мод бус тарих улмаар цэцэгжүүлэх иргэдэд амралт зугаалгын таатай орчин бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа болно. Тус эзэмшлийн газарт хүрэхэд гол гатлах шаардлагатай байдаг тул уг голыг том машинаас өөр машин техник хэрэгсэл гатлах боломжгүй байдаг юм. Иймд манай компани эхний тооцоогоор 290 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүүр хийх төлөвлөгөө боловсруулж эхлээд байна. ЧНБ ХХК нь уг газрыг эзэмшиж эзэмшүүлэхээр эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн хариуцлагын гэрээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг жил бүр тогтсон хугацаанд сунгуулан, газрын төлбөрийг цаг тухай бүрт гүйцэд төлсөөр ирсэн болно гэжээ.

Гуравдагч этгээд ЧНБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Төв аймгийн Э сумын Засаг даргын 2017 онд хууль ёсны дагуу гарсан захирамжийн хүрээнд ЧНБ ХХК дөрвөн нэгж талбарт газар эзэмших эрх үүсээд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр явж байна. Харин ковид болон захиргааны хэрэг үүссэнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байна. Манай зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Соднамнаа ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Соднамнаа ХХК аялал жуулчлал, сургалт болон давсны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай Соднамнаа ХХК 2016 оны 06 сард Төв аймгийн Э сумын 1-р багийн Морин давааны баруун хойно байрлах 20 га газрыг жимс жимсгэнэ тариалах зорилгоор 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хууль журмын дагуу авсан, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу цаг хугацаанд газрын төлбөрөө төлж ирсэн. Мөн Э сумын Засаг даргатай жил болгон нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа. Эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулахаар зураг төслөө бэлэн болгоод байгаа бөгөөд манай компанийн газар эзэмших эрх аливаа зөрчилгүй хуулийн дагуу байгаа. СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Бадрангуй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Бадрангуй нь Төв аймгийн Э сум 1-р баг Харзтай сууринд байх 1 га газрыг иргэн Б.Гантулгаас хууль журмын дагуу жимс, жимсгэнэ тариалах 2017 оны 06 сард эзэмших эрхийн шилжүүлж авсан билээ. Нэхэмжлэл гаргасан СХХК нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Отгон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Э сумын 1-р багийн нутагт байрлах 2 га газрыг 2017,06,28-ны өдөр зохих хууль журмын дагуу 15 жил эзэмшихээр иргэн Б.Гантулга гэдэг хүнээс шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Эсанаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Төв аймгийн Э сумын 1-р багийн Харзтай сууринд 5 га талбай бүхий газрыг хууль журмын дагуу жимс жимсгэнэ тарих зориулалтаар 2016 онд авсан. Энэ газартай холбоотой СХХК-ийн нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд П.Үүрцайх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: СХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдох, Засаг даргын 2015 оны А/172 тоот газрыг эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр П.Үүрцайх намайг татсан учир дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Миний бие Төв аймгийн Э сумын Засаг даргад газар эзэмших өргөдөл гаргасны үндсэн дээр 2017 оны 06 сарын 18-ны өдрийн А/213 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж заасны дагуу жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 2 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Төв аймгийн Э сумын Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 тоот захирамжаар СХХК-ийн эзэмшил зарим газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газраа хуулийн хугацаанд огт ашиглаагүй, байгалийн онгон зэлүүдээрээ байсан газрыг хүлээлгэн өгсөн. Засаг даргын 2015 оны маргаан бүхий А/172 тоот захирамжийг гаргахдаа хууль зөрчөөгүй бана. Тухайлбал, 1. Газрын тухай хуулийн 40.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хуулийн заалтыг баримталжээ. Тухайн газарт нэг ч мод тариагүй, хашаа хатгаагүй, ашиглаж, эзэмшиж байгаа ямар нэг тэмдэг тэмдэглээ байгаагүй хоосон газар байсан. 2. Засаг дарга захирамж гаргахдаа өөрөө санаачлаагүй хөндлөнгийн эрх бүхий төрийн байгууллага болох Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын 2014 оны ТӨАГ-2014-0-1117 тоот албан шаардлагыг үндэслэн. Өөрөөр хэлбэл дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө буруутгагдах ёсгүй гэж үзэж байна. 3. СХХК нь Газрын тухай хуулийн эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн хуулийн заалттай холбоотой гэж үзэж байна. 4. СХХК нь Газрын тухай хуулийн 40.1.3 шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл, газрын гэрээ байгуулаагүй ажээ. Иймд Төв аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/213 тоот захирамжаар газар эзэмшиж байгаагаа хууль ёсны гэж үзэж байгаа тул СХХК-ийн нэхэмжлэлийн надтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Гүрбазар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Гүрбазар нь Төв аймгийн Э сумын 1-р баг Цагаан жирээ гэх газар нь 2008 оны 01 сарын 04-нд Засаг даргын 13 дугаар захирамжаар өвөлжөөний зориулалтаар эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай авсан. Би өөрийн өвөлжөөндөө мал маллаж амьдарч байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Цэрэндорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Цэрэндорж нь Төв аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цагаан жирээ гэх газар нь сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаар захирамжаар өвөлжөө эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай авсан. Би өөрийн өвөлжөөндөө мал маллаж амьдарч байна. СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд М.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Батдэлгэр нь Төв аймгийн Э сумын Өгөөмөр 1 дүгээр багийн Цагаан ширээ гэх газар 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 Засаг даргын захирамжаар хаваржаа, хадлангийн талбай зориулалтаар эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай авсан энэ нутагт 20 жил мал маллан амьдарч байна. СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дарамаш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Дарамаш нь Төв аймгийн Э сумын Өгөөмөр 1 дүгээр багийн Цагаан ширээ гэх газар 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 Засаг даргын захирамжаар хаваржаа, хадлангийн талбай зориулалтаар эзэмших гэрчилгээ 15 жилийн хугацаатай авсан Би өөрийн газартаа мал маллан амьдарч байна. СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сумын Засаг даргын тамгын газрын нэр дээр манай багийн төвд ахуйн зориулалтаар /өвсний фонд/ 7.4 га газрыг эзэмшүүлэхээр 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 148 тоот захирамжаар олгож байсан. Бид тус газраас багийнхаа иргэдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн үед өвсний фонд үүсгэх зорилгоор хашаажуулж өвсний нөөц бүрдүүлсээр ирсэн. Гэтэл нэхэмжлэгч компанийн маргаан бүхий газартай давхацсан гэдгийг 2020 оны 03 дугаар сард шүүхээс шинжээч нэмэлт шинжилгээ хийх үед мэдсэн. ... Иймд 2015 оны А/172 тоот захирамжийн СХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, багийн иргэдийн болон бусад гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: СХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт тус Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч компани нь Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 03-ны өдрийн А/172 тоот захирамжийн СХХК-ийн 986 гад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Э сумын нутаг дэвсгэр болох нийт 292905,5 га газар хамрагддаг.. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-дэх заалтыг зөрчиж гаргасан байна. Э сумын Засаг даргын нэхэмжлэгч СХХК болон гуравдагч этгээдүүдэд давхцуулан газар олгосон энэхүү шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заалтын дагуу захирамж гарсан цагаасаа эхлэн илт хууль бус захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай захиргааны байгууллага захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гарган оролцох болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий захирамжууд үндэслэлгүй гэж маргасан байна. Үүнд:

- Газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

- Маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй.

- Зээлийн барьцаанд бүртгэлтэй байхад хууль бусаар цуцалсан.

-Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх заалтыг зөрчиж манай компанийн эзэмшлийн газартай давхардуулан эдгээр иргэдэд газар олгосон.

- Гуравдагч этгээд болох М.Батдэлгэр, Ц.Цэрэндорж, Ц.Гүрбазар, Д.Дарамаш нар болон Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт байршил нь тодорхойгүй газрын байршлыг манай газарт давхцалтай гэж зургийг нөхөж хийсэн гэж маргаж байна.

3. Эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж ирсэн үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТӨАГ-2014/01-1117 тоот албан шаардлагыг тус тус үндэслэн ..2013, 2014 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш жил ашиглаагүй иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ захирамжийн хавсралтад буюу эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил буюу түүнээс дээш жил ашиглаагүй иргэн аж ахуйн нэгжийн жагсаалт хэсэгт оруулан нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч СХХК нь Төв аймгийн Э сумын 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар захирамжаар нийт 986 га газрыг чацаргана тариалах зориулалтаар эзэмшүүлэхэд, тусдаа нэгж талбар бүхий 167 га, 880 га газрыг эзэмших эрхтэй болжээ.

Төв аймгийн Аудитын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТӨАГ-ГА/2012/07-га01/77 дугаар албан шаардлагаар ..газрын дуудлага худалдааны суурь үнэ төлөөгүй зөрчлийг илэрлүүлсэн. ...акт төлбөр тогтоохыг анхааруулж, Төв аймгийн Э сумын Засаг дарга луу хүрүүлсэн. Энэхүү албан шаардлагад нэхэмжлэгч СХХК-ийн эзэмшлийн 986 га газар багтсан байна. /5хх 82/

Мөн маргааны бүхий захиргааны актын үндэслэл болсон Төв аймгийн Аудитын газрын 2014 оны 12 дугаар сарын 26-ны ТӨАГ-2014/01-1117 дугаар албан шаардлагаар ..Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй Засаг даргын захирамжаар олгосон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа хоёр жил дараалан ашиглаагүй... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ., 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэг заалтуудыг зөрчсөн байна гэх шаардлагыг Төв аймгийн Э сумын Засаг даргад хүргүүлжээ. /1хх 30/

Энэхүү албан шаардлагад нэхэмжлэгч СХХК-ийн эзэмшлийн газрууд мөн багтжээ.

Мөн Төв аймгийн Э сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/192 дугаар албан бичиг, ажлын хэсгийн дүгнэлт ...986 га газраас 28.5 га газарт чацаргана тариалж хашаажуулсан байна. Үүнээс 9.6 га газар нь эзэмших эрх олгосон газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа 18.9 га нь өөрийн эзэмшлээс гадна хашаажуулан чацаргана тарьсан байна. Иймд үйл ажиллагаа явуулж чацаргана тариалсан 28.5 га газрын эзэмших эрхийг сэргээх, үлдсэн газрыг хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр байлгах гэх дүгнэлтийг гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч талаас, газрын дуудлага худалдааны үнийн талаар нэхэмжлэл, албан шаардлагыг өгч байгаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн гэж тайлбарлан маргасан. /1хх 12, 15/

Үүнд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгчийн дээрх 2 нэгж талбар бүхий газрын 167 га газарт нь нэхэмжлэгч нь эзэмших эрх үүссэнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Д.Энхтүвшингийн шүүх хуралдаанд гаргасан: ... тэр газар дээр жимсний цэцэрлэгт байгуулах төлөвлөгөөтэй, технологийн аргачлалын дагуу тариалалт хийнэ. Энэ газар дээр үйл ажиллагаа эрхлээгүй, эргэж тойроод л харж байсан. Газар эзэмших эрх сэргэхээр тариалалт хийнэ гэсэн тайлбараар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь маргаан бүхий актаар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон 2 нэгж талбар бүхий нийт 986 га газрынхаа 167 га талбай бүхий 1 нэгж талбар газрыг нь 2008 онд эзэмшиж эхэлснээс хойш өнөөг хүртэл зориулалтын дагуу ямар нэгэн байдлаар ашиглаагүй байсан болох нь тогтоогдож байна.

Харин үлдэх 880 га газрыг нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхэд талууд маргах бөгөөд үүнд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчийг маргаан бүхий актыг 2015 онд гаргаад нэхэмжлэгчид мэдэгдээгүй, 2018 онд өөрөө олж мэдсэн гэж маргах боловч нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тус газрыг эзэмших эрх үүссэн өдөр буюу 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д Гэрээг жил бүр дүгнэх гэж тус тус заасан атал нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Д.Энхтүвшингийн шүүх хуралдаанд гаргасан: ...газар дээрээ 12 жилийн дараа өгөөжөө өгөх 4 үе шаттай төсөл хэрэгжүүлж байсан, тухайн үеийн захиргааны удирдлагууд үүнийг сайн мэддэг байсан. Яагаад хашаалаагүй вэ гэхээр мал иддэг зуслан байсан. Сумын байгаль орчны байцаагчтай уулздаг байсан гэсэн тайлбараар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь гэрээгээ дүгнүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар захирамжийг мэдэгдээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлдэггүй, гэрээгээ жил бүр сунгуулахгүй байснаас учраас мэдээгүй 3 жил болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас шүүх хуралдаанд гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй, гэрээг жил бүр дүгнүүлж, орон нутагтайгаа холбоотой ажиллаагүй. Холбоотой байдаг байсан бол тус актыг мэдэх байсан. Э сумын Засаг дарга уг Аудитын дүгнэлтийн дагуу захирамжид заагдсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд Урлаг.мн, Доргио.мн, Залуус.мн веб сайтуудаар олон нийтэд мэдээлсэн гэх тайлбарыг гаргаж маргасан, нэхэмжлэгчээс манай газар дээр багийн хурал хүртэл зохион байгуулж байсан, сумаас хүмүүс ирдэг байсан гэсэн тайлбараар нотлогдлоо.

4. Нэхэмжлэгч нь хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа зээлийн барьцаанд байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус

СХХК нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2011/160-4 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч СХХК нь Төв аймгийн Э сумын нутагт эзэмших 986 га газрыг Худалдаа хөгжлийн банканд барьцаалсан гэж маргах боловч уг асуудалд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Д. Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан ... зээлийн барьцааны бүртгэл 2011 онд хийлгэсэн. Зээлээ 2016 онд хааж дууссан боловч газрын гэрчилгээнд бичигдсэн байгаа барьцааны бүртгэл одоо хүртэл хэвээр байна гэсэн тайлбар гаргаснаар одоогоор газар эзэмших эрхийн гэрчилгээ банкны барьцааны үүргээс чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүний барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа уг барьцаалагчид мэдэгдээгүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй бөгөөд мөн энэ асуудал нь барьцаалагч бус нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

 

5. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх заалтыг зөрчиж манай компанийн эзэмшлийн газартай давхардуулан эдгээр иргэдэд газар олгосон гэх үндэслэлийн тухайд:

Э сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар захирамжаар иргэн Ч.Отгонбатад 100 га газар, Б.Батцэцэг 20 га газрыг,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамжаар иргэн Б.Бадрангуй 1 га газрыг,

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамжаар Ч.Батболд 10 га газар,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213 дугаар захирамжаар иргэн П.Үүрцайх 2 га газрыг,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/214 дугаар захирамжаар иргэн Д.Отгон га газрыг,

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамж Соднамнаа ХХК 20 га газрыг,

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар захирамжаар иргэн Ц.Чимгээд 100 га газрыг,

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/91 дугаар захирамжуудаар ЧНБ ХХК 4 нэгж талбар нийт 209 га газрыг,

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамж иргэн Б.Эсанаа 5 га газрыг,

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/654 дугаар захирамжаар иргэн Ц.Насанбат газрыг тус тус давхардуулан эзэмшүүлсэн гэсэн шаардлагын үндэслэл,

Мөн 2008 оны 13 дугаар захирамж гэж дурдагдсан/ хэрэгт авагдсан баримтуудаар 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 148/ дугаартай захрамжаар М.Батдэлгэр /хоёр нэгж талбар 0.7 га газрыг, Ц.Цэрэндорж 0.7 га газрыг, Ц.Гүрбазар 0.7 га газрыг, Д.Дарамаш 0.7 га газрыг болон Засаг даргын Тамгын газар 7.2 га газрыг тус тус эзэмшүүлсэн нь газрын байршил зургийг сүүлд нь давхцуулсан гэсэн үндэслэлд холбогдуулан үзвэл, дээрх гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч СХХК-ийн маргаан бүхий 986 га газартай давхцалтай болох нь Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчээр дүгнэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ хийсэн байх боловч 7 жилийн турш хууль болон гэрээнд заасны дагуу биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах... гэж зааснаар хамгаалж, зохистой ашиглаагүй нь нийт 986 га газрынхаа 9,6 га газарт л суулгац суулгаж, үлдсэн газрыг орхигдуулж, өөрийн эзэмшил газрын гадна 18,9 га газарт суулгац суулгасан зэрэг үйл баримтаар тогтоогдсон мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж хуульчилсан байхад 2008 оноос 2015 оныг хүртэл 7 жилийн хугацаанд газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй, шүүх хуралдаанд ... захиргааны зүгээс гэрээг дүгнүүлэх талаар шаардлагыг албан ёсоор ирүүлж байгаагүй, гэрээний төлбөрөөс чөлөөлөгдсөн, гэрээг 15 жилийн хугацаагаар хийсэн байсан, байгаль хамгаалагчтай уулздаг байсан... гэсэн тайлбараар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хууль бус үйлдлийг зөвтгөх, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар эзэмших эрх нь сэргэхүй учир тус газар эзэмших эрх хүчин төгөлдөр тохиолдолд эрхийн хүрээнд газрын давхцалтай гэж дүгнэгдэх болон тусгай хамгааллттай газар нутгийн давхцал, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх олгогдсон газрын давхцлын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хуульд зааснаар газар эзэмших гэрээгээ жил бүр дүгнүүлэлгүй 7 жил болсон нь газар эзэмшүүлэх гэрээний гэрээг жил бүл дүгнэх гэсэн нөхцөлийг мөн удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохоос гадна хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 2 нэгж талбар газрын 1 газар болох 167 га газрыг огт ашиглаагүй, нөгөө нэгж талбар болох 880 га газрын 9,6 га газарт нь суулгац суулгасан боловч энэ талаар газар эзэмшүүлэгчид ямар нэгэн байдлаар мэдэгдэж, гэрээгээ дүгнүүлээгүй байх тул хариуцагчийн гаргасан актыг буруутгах үндэслэлгүй юм. Үүнд хэрэг маргааны үйл баримтаар хариуцагч хэдийгээр маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг заагаагүй боловч шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх үйл баримт тогтоогдож байх учир нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

7. Иймд нэхэмжлэгч СХХК-ийн Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 захирамжийн СХХК-ийн 986 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар /иргэн Ч.Отгонбат, Б.Батцэцэг нарт газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамж /иргэн Б.Бадрангуйд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамж /Ч.Батболдод газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213дугаар захирамж /иргэн П.Үүрцайхад газар эзэмшүүлсэн/, Э сумынЗасаг даргын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/214 дугаар захирамж /иргэн Д.Отгонд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамж /Соднамнаа ХХК-д газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар /иргэн Ц.Чимгээд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/91 дугаар захирамжууд /ЧНБ ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамж /иргэн Б.Эсанаад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/654 дугаар захирамж /иргэн Ц.Насанбатад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/655 дугаар захирамж /иргэн Б.Баярхүүд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаартай захрамжийн М.Батдэлгэр /хоёр нэгж талбар, Ц.Цэрэндорж, Ц.Гүрбазар, Д.Дарамаш болон Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасныг баримтлан СХХК-ийн Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Э сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/172 захирамжийн СХХК-ийн 986 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1095 дугаар /иргэн Ч.Отгонбат, Б.Батцэцэг нарт газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамж /иргэн Б.Бадрангуйд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/251 дугаар захирамж /Ч.Батболдод газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/213дугаар захирамж /иргэн П.Үүрцайхад газар эзэмшүүлсэн/, Э сумынЗасаг даргын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/214 дугаар захирамж /иргэн Д.Отгонд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/393 дугаар захирамж /Соднамнаа ХХК-д газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/699 дугаар /иргэн Ц.Чимгээд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн А/201, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/91 дугаар захирамжууд /ЧНБ ХХК-д 4 нэгж талбар газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А/718 дугаар захирамж /иргэн Б.Эсанаад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/654 дугаар захирамж /иргэн Ц.Насанбатад газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/655 дугаар захирамж /иргэн Б.Баярхүүд газар эзэмшүүлсэн/, Э сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаартай захрамжийн М.Батдэлгэр /хоёр нэгж талбар, Ц.Цэрэндорж, Ц.Гүрбазар, Д.Дарамаш болон Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР