Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2021/00027

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2021/00027

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар  Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ... тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ...-д оршин суух, Боржигон овогт Отгонбатын ******* /*******/-д холбогдох, 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00873/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр О.******* нь манай нөхөр гадаадад алба хааж байгаа нөхөрлүүгээ яаралтай мөнгө хийх хэрэгтэй байна. Надад 250,000 зээлчих би таньд удаалгүй өгнө гэж хэлээд Д.******* надаас 250.000 зээлж авсан. Тухайн үед О.*******гийн нөхөр Д.ын 5845302630 тоот данс руу 250,000 төгрөг хийлгэж авсан. Гэтэл одоо болтол надаас зээлсэн 250,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор надаас зугтаагаад өгөхгүй байна.

Иймд надаас зээлсэн мөнгө болох 250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8,150 төгрөгийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О.******* миний би сүүлийн хэд хоногт өөрт болон дүүдээ тохиолдсон осол гэмтлээс үүдэн сүсэг бишрэлийн үүднээс шүүх хуралдаанд оролцохгүй Х.*******ийн нэхэмжилсэн 250,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 250,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.6 зааснаар  нэхэмжлэгч О.*******ийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийн тал хувь болох 4,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.*******гаас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.*******эд олгохоор тогтов.

Хариуцагч О.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох, 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийн тал хувь болох 4,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.*******эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ